A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 77 дугаар тогтоолоор хүчингүй болс
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 77 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2ООО оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР