A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1998 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1998 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн З8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

З.Энэ тогтоолоор шинэчлэн тогтоосон цалинг 1997 оны 1О дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ