- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2005 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 40 ДҮГЭЭР

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2005 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 40 ДҮГЭЭР ТОГТООЛООР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 16
Төрийн албаны тухай хуулийн 28.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай. .
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
/Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./
Текст томруулах
A
A
A
