- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2002 ОНЫ 04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /ҮХЦ-ийн 2003-02-19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

/ҮХЦ-ийн 2003-02-19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2002 ОНЫ 04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ
2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 04
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.6. дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 3.5. дахь хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны..." гэсэн заалт Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
