A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2008 ОНЫ 04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 02 дугаар тогтоо
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2008 ОНЫ 04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2008 оны 04 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 22

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын "энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН