A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ  /Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдри
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2007 оны 01 сарын 18 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 4

Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг судалж үзвэл Засгийн газрын дээр дурдсан тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.", Жаран зургадугаар зүйлд "Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар маргаан гарвал Үндсэн хуулийн цэц хянаж дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулах"-аар тус тус зааснаас үзвэл Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2."Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоолыг Биеийн тамир, спортын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, гаргасан шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /М.Энхболд/ -т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ