A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай /Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр тогто
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай /Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 12 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 86

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад "өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", мөн зүйлийн 10 дахь заалтын "Аль нэгэн нам, … гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ