A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай /Энэ тогтоолыг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар тогтоолоор хү
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай /Энэ тогтоолыг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 33

Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндэсний статистикийн газрын зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх;

2/Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

3/Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

4/УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөгч;

5/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхмийн эрхлэгч;

6/Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР