- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2009 оны 06 сарын 25 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 48
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1/ Монголбанкны Дэд ерөнхийлөгч;
2/ Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх;
3/ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
4/ Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга;
5/ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх;
6/ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
