- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогто

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
2010 оны 12 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 71
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.", мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэснийг зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
