A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийн тухай Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогто
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийн тухай Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2010 оны 12 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн "эцэслэн" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...", мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ