- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 38
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох/
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.
2.Цаг үеийн зайлшгүй шаардлагатай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үндсэн чиглэлд тусгагдсан эсэхийг харгалзалгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлж байхыг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.
3."Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл"-ийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
