- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үнэт цаасны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/үнэт цаасны хоёрдогч зах заал бий болгохтой холбогдсон бэлтгэл ажлыг энэ онд багтаан тусгай хөтөлбөрийн дагуу хийх;
2/үйл ажиллагаагаа нэгэнт явуулж байгаа хөрөнгийн бирж болон брокерийн пүүсүүдийг Үнэт цаасны тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулах асуудлыг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэх;
3/Үнэт цаасны хорооны дүрмийн төслийг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх.
2.Үнэт цаасны хорооны дарга, гишүүдэд томилуулах хүмүүсийн талаархи саналаа 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Улсын Их Хурлын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (Г.Цэдэндагва)-нд болон Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай, Сангийн сайд Д.Даваасамбуу, Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц нарт тус тус даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
