A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сар тутам олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 24 000 /хорин дөрвөн мянган/ төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэмэгдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ