- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2002 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны 2-р тогтоолоор хүчингүй

Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны 2-р тогтоолоор хүчингүй
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2002 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ
2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 10
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн арван тавын 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13-ын "… Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
