- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 04 сарын 21 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 26
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтийг зохион байгуулж хангах, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
