- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ДЭД ДАРГАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 08
Төрийн ордон. Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ДЭД ДАРГАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 8.1.2, 28.2.3 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.
2.Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Үндэсний статистикийн газрын жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
