A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 4-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай /Энэ заалтыг Улсын Их хурлын 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 70-р тогтоолоор өөрчлөн найруулсан/.

2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Үндэсний зөвлөл /Ж.Бямбадорж/-д даалгасугай /Энэ заалтыг Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 70 тоот тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

З.Нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүжлийн аливаа асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх, хэрэгжүүлэхдээ авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал хамт авч үзэж байхыг Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.

4.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаярт/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР