A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байнгын хороодын дарга нар, Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ