A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

1994 оны 5 дугаар Улаанбаатар

Дугаар 34

СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Ханх хороог татан буулгаж, тус хорооны нутаг дэвсгэрт Ханх сум байгуулж, төвийг нь "Турт" гэж нэрлэсүгэй.

2.Дорноговь аймгийн Замын-Үүд хороог татан буулгаж тус хорооны нутаг дэвсгэрт Замын-Үүд сум байгуулж, төвийг нь "Борхойн тал" гэж нэрлэсүгэй.

3.Хөвсгөл аймгийн Ханх сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталж, дээрхи сумдыг байгуулсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Сайншанд сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

4./Энэ хэсгийг Улсын Их хурлын 1994 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

5.Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 88, 91, 261 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ