- Нүүр
- Монгол Улсын хууль
- АН АГНУУРЫН ТУХАЙ /энэ хуулийг 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

/Энэ хуулийг 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
АН АГНУУРЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь агнуурын ач холбогдол бүхий хөхтөн амьтан, шувуу, загас /цаашид "ан амьтан" гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ан агнуурын тухай хууль тогтоомж
1.Ан агнуурын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Агнуурын ач холбогдол бүхий ан амьтнаас бусад амьтныг хамгаалах, зохистой ашиглах харилцааг тусгай хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл.Ан амьтны сан, түүний ангилал
1.Ан амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түр буюу байнга нутагшиж байршдаг ан амьтнаас бүрдэнэ.
2.Ан амьтныг нөөц, нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь дараахь байдлаар ангилна:
1/нэн ховор;
2/ховор;
3/элбэг.
4 дүгээр зүйл.Нэн ховор ан амьтан
1.Нэн ховор ан амьтанд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар мөхөс, тархац хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ан амьтан хамаарна.
2.Нэн ховор ан амьтанд тахь, хавтгай, мазаалай, хар мөрний хандгай, цаа буга, халиун буга, хүдэр, минж, халиу, ирвэс, цөөвөр чоно, бөхөн, жороо тоодог, гургуул, гангар хун, цэн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу, хилэм загас хамаарна. /Энэ хэсэгт 1998 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ан амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-ын зөвшөөрлөөр зөвхөн судалгаа,шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд бусад зориулалтаар агнах, барих, тэдгээрийн арьс, үс, ясан эвэр, бусад түүхий эдийг худалдахыг хориглоно.
Үйлдвэрлэлийн технологийн дагуу бэлтгэж, боловсруулсан халиун бугын цусан эврийг худалдахад энэ заалт хамаарахгүй. /Энэ хэсэгт 1998 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
5 дугаар зүйл.Ховор ан амьтан
1.Ховор ан амьтанд нөхөн сэргэх чадвар, тархац хязгаарлагдмал, нөөц багатай, устах аюулд орж болзошгүй ан амьтан хамаарна.
2.Ховор ан амьтныг зөвхөн тусгай зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд бусад зориулалтаар агнах, барихыг хориглоно.
3.Ховор ан амьтны жагсаалтыг Засгийн газар батална.
6 дугаар зүйл.Элбэг ан амьтан
1.Элбэг ан амьтанд нөхөн сэргэх чадвар сайтай, нөөц ихтэй, түгээмэл тархацтай ан амьтан хамаарна.
2.Элбэг ан амьтныг үйлдвэрлэлийн, ахуйн болон тусгай зориулалтаар агнаж, барьж болно.
7 дугаар зүйл.Ан амьтны байршил нутаг
1.Ан амьтны байршил нутагт ан амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна.
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ан амьтны байршил нутагт үйлдвэрлэлийн, ахуйн болон тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих бүс тогтоож болно.
3.Ан амьтны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор ан амьтны байршил нутгийг холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болно.
8 дугаар зүйл.Ан амьтныг өмчлөх
1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ан амьтан нь төрийн өмч мөн.
2.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөрийг бүрэн төлж ан агнах, барих эрхийн бичиг, гэрээ, тусгай зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд багтаан бэлтгэсэн ангийн түүхий эд нь бэлтгэгч этгээдийн өмч болно.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төрөөс худалдан авч зориудаар гаршуулан үржүүлсэн ан амьтан нь тэдгээрийн өмчид байна.
9 дүгээр зүйл.Ан амьтныг тэжээвэр болгох
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ан амьтны гаралтай эмийн болон бусад түүхий эдийн зүйл бэлтгэх зорилгоор ан амьтныг тэжээвэр болгон эзэмшилдээ байлгаж үйлдвэрлэл эрхэлж болно.
2.Ан амьтныг тэжээж үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан тухайн ан амьтныг агнах, барих зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олгоно.
10 дугаар зүйл.Ан амьтны мэдээллийн сан
1.Ан амьтны тархац, тоо толгой, нөөц, сүргийн бүтэц, нөхөн үржил, жилийн цэвэр өсөлтийн хэмжээ, жилд агнасан амьтны нэр төрөл, тоо хэмжээ болон экологи, эдийн засгийн ач холбогдлыг тусгасан тайлан, мэдээ, баримтаас ан амьтны мэдээллийн сан бүрдэнэ.
2.Ан амьтны мэдээллийн санг сум, аймаг, нийслэлээр гаргаж ан амьтны тархац, тоо толгойн нягтшил, байршлыг харуулсан зургийг хавсаргасан байна.
3.Ан амьтны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
11 дүгээр зүйл.Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт
1.Ан амьтны тархац, байршил, тоо толгой, сүргийн бүтэц,нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоож, түүний үндсэн дээр тухайн газар нутгийн ан амьтны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх үндэслэл боловсруулах ажлыг агнуур зохион байгуулалт гэнэ.
2.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт нь ан амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаарх төрийн бодлогын үндэс болно.
3.Агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
4.Агнуур зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:
1/нэн ховор ан амьтны нөөц, тархацыг тогтоох ажлын зардлыг улсын төвлөрсөн төсвөөс;
2/сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх энэ хэсгийн 1-д зааснаас бусад ан амьтны нөөц, тархацыг тогтоох ажлын зардлыг орон нутгийн төсвөөс;
3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа газартаа болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангийн түүхий эд бэлтгэх зорилгоор хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр.
5.Аймаг, нийслэл, сум, дүүгийн Засаг дарга нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг 4 жил тутамд нэгээс доошгүй удаа хийлгэнэ.
12 дугаар зүйл.Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ, түүний санхүүжилт
1.Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээнд ан амьтан, тэдгээрийн үр төл, удмын санг хамгаалах, амьдрах орчны нөхцөл, хэвийн өсөлт, үржилтийг хангах, нутагшуулах, байгалийн цаг зуурын бэрхшээл, гамшигт нэрвэгдсэн ан амьтныг тэжээж арчлах, нүүлгэн шилжүүлэх, тоолж бүртгэх, судлан шинжлэхтэй холбогдсон үйл ажиллагаа хамаарна.
2.Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулж мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон арга хэмжээг орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр санхүүжүүлнэ.
13 дугаар зүйл.Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажиллагааны удирдлага, хяналт
1.Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажиллагааны удирдлага, хяналтыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
2.Засгийн газар зарим ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаад улсад гаргахыг хязгаарлаж болно.
3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу тодорхой газарт зарим ан амьтны агналтыг З хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.
14 дугээр зүйл.Ан амьтныг агнах, барих, ашиглах төлбөр
1.Ан амьтныг агнах, барих, ашиглахад төлбөр төлнө.
2.Ан амьтныг агнах, барих, ашиглах төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн орлогыг зарцуулах журмыг хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АН АМЬТАН АГНАХ, БАРИХ
15 дугаар зүйл.Ан амьтан агнах, барих эрх, зориулалт
1.Ан амьтан агнах, барих арга барил, дадлага эзэмшсэн, холбогдох хууль тогтоомжийг судалсан, ангийн буу эзэмших болон ан амьтан агнах эрхийн үнэмлэхтэй, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан иргэн ан амьтан агнах, барих эрхтэй.
2.Иргэнд ан амьтан агнах эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу сум, дүүргийн Засаг дарга олгоно.
3.Ан амьтныг дараахь зориулалтаар агнаж, барина:
1/үйлдвэрлэлийн;
2/ахуйн;
3/тусгай.
16 дугаар зүйл.Ан амьтан агнах, барих зөвшөөрөл
1.Иргэн ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тусгай зориулалтаар ан амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихад гэрээ байгуулна.
2.Ан амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.
17 дугаар зүйл.Агнах, барих ан амьтны тоо хэмжээг тогтоох
1.Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнаж, барьж болох ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг ан амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэлээр тогтооно.
2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сумдаар тогтооно.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн суманд агнаж, барьж болох ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт тухайн жилд агнах, барих ан амьтны тоо хэмжээг тогтооно.
4.Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, тоог төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
18 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих
1.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий иргэн, агнуурын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж нь ангийн арьс, үс, мах, бусад түүхий эд бэлтгэх зэрэг үйлдвэрлэлийн зориулалтаар элбэг ан амьтныг агнах, барихдаа сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн ангийн мэргэжлийн байгууллагатай ан амьтныг агнах, барих гэрээ байгуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээнд агнах, барих ан амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг тусгана.
19 дүгээр зүйл.Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих
1.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий иргэн өөрийн ам бүлийн хүнсний болон бусад хэрэгцээнд зохих төлбөр төлж сум, дүүргийн буюу баг, хорооны Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу элбэг ан амьтныг агнаж, барьж болно.
2.Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичигт агнах, барих ан амьтны нэр, тоо, агнах, барих хугацаа, газрыг заана.
3.Хот, тосгоны оршин суугч иргэнд олгох ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих нэг удаагийн эрхийн бичгийн хугацаа 2 хүртэл хоног, бусад ан амьтан агнах хугацаа 7 хүртэл хоног байна.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх ан амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан 1, тарвага 3, бусад үслэг амьтан 1, хөтүү, ятуу, ногтруу тус бүр 10, бусад шувуу 5, тул загас 2, бусад загас 10 ширхэгээс илүүгүй байна.
20 дугаар зүйл.Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих
1.Нэн ховор ан амьтныг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар, ховор ан амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлагийн зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр тус тус агнаж, барьж болно.
2.Ховор ан амьтныг тусгай төлбөртэйгээр төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр агнаж, барьж болно.
3.Элбэг ан амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эрүүл мэндийн зэрэг зориулалтаар сум, дүүргийн Засаг даргын тусгай зөвшөөрлийн дагуу агнаж, барина.
21 дүгээр зүйл.Гадаадын иргэн ан амьтан агнах, барих
1.Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж зөвхөн ахуйн зориулалтаар загас барьж болно.
2.Ан амьтан агнах, барих зорилгоор Монгол Улсад ирж буй гадаадын иргэн ховор болон элбэг ан амьтныг тусгай төлбөртэйгээр төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу агнаж, барьж болно.
22 дугаар зүйл.Ан амьтныг гадаад улсад гаргах
1.Нэн ховор болон ховор ан амьтныг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаад улсад гаргах асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.Нэн ховор болон ховор ан амьтныг гадаад улсад гаргах тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар, элбэг ан амьтныг гадаад улсад гаргах тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.
3.Ан амьтны гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
4.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага гаалийн байгууллага, холбогдох бусад төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.
23 дугаар зүйл.Ан амьтан агнахыг хориглох хугацаа
1.Дор дурдсан хугацаанд ан амьтан агнахыг хориглоно:
1/бор гөрөөс, цагаан зээр, гахайг 12 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл;
2/баавгайг 11 дүгээр сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
3/ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, чандага, бор туулайг 2 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл;
4/тарвагыг 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл;
5/заарт хархыг 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл;
6/доргыг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл.
2.Дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:
1/хөтүү, ятуу, хахилга, ногтруу, хур сойрыг 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл;
2/галуу, нугас болон ус, намгийн бусад шувууг 5 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 10 дугаар сарын 21-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл;
3/дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1О дугаар сарын 2О-ны өдөр хүртэл;
4/Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
5/омоль загасыг 12 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл;
6/зарам загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүтэл:
7/алтайн сугас загасыг 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
8/энэ хэсгийн З-7-д зааснаас бусад загасыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад ан амьтан агнах, барихыг хориглох хугацааг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
24 дүгээр зүйл.Ан амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл
1.Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнах, барихыг хориглоно:
1/химийн бодис, тэсрэх, дэлбэрэх зүйл, хэрэгсэл ашиглах;
2/ан амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих;
3/туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд хальтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих;
4/тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах;
5/ан амьтныг тээврийн хэрэгслэлээр хөөх, гэрэлтүүлэх, утах;
6/загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, сэрээ, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх;
Текст томруулах
A
A
A
