A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь иргэдэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго

Хэвлэх

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ зүйлийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хассан./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын агуулга

4 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын агуулга

Хэвлэх

Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд дараахь мэдлэг, чадвар, дадал төлөвшихэд чиглэнэ: /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөн /алхах, гүйх, харайх/-үүдийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох;

2/оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч ойлголт олгох; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтан, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөлтэй болгох;

4/эцэг, эх, ах, дүү бусад хүмүүсийг хүндэтгэх, эелдэг харьцах; /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/бие даасан чанарыг нь хөгжүүлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох.

5 дугаар зүйл.Бага боловсролын агуулга

Хэвлэх

Бага боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ: /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж бичих;

2/тоог дөрвөн үйлдлээр бодох, түүнийг өдөр тутмын амьдрал ахуйн тооцоонд хэрэглэх;

3/байгаль, хүрээлэн байгаа орчны үзэгдэл юмсын талаар зохих мэдлэг олгох;

4/гоо зүй, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, хүмүүнлэгийн ёс заншил, эрүүл ахуйн талаар зохих мэдлэг дадал олгох; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэлтэй болгох.

6 дугаар зүйл.Суурь боловсролын агуулга

Хэвлэх

Суурь боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ: /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/эх хэл болон гадаад хэл,шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал олгох; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэнийүүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч,хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтөний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгох; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, эр эмийн ёс, эрүүл ахуй соёлын төсөөлөлтэй болгох.

/Энэ зүйлд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7 дугаар зүйл.Бүрэн дунд боловсролын агуулга

Хэвлэх

1.Ерөнхий боловсролын сургуулиар олгох бүрэн дунд боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ: /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн үндсэн ойлголт, хуулиудыг танин мэдүүлэх;

2/эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар олгох, гадаад хэлний зохих мэдлэгтэй болгох;

3/мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөхөд бэлтгэх;

4/бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахидаг, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг болгох. /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2./Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хассан./

/Энэ зүйлд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа

Хэвлэх

1.Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд төрсөн цагаас нь ерөнхий боловсролын сургуульд орох хүртлэх хугацаанд эзэмшүүлнэ.

2.Бага боловсролыг 4, суурь боловсролыг 8, бүрэн дунд ерөнхий боловсролыг 1О жилд тус тус эзэмшүүлнэ.

6-7 настай хүүхдийг тодорхой нөхцөл, бололцоо бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд анги, бүлгээр элсүүлэн суралцуулж болно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.

4./Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хассан./

9 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын сурах бичиг

Хэвлэх

Бага, дунд боловсролын агуулгын стандартад нийцсэн олон хувилбартай сурах бичигтэй байна. Үндсэн сурах бичгийг зохиолгох, шинэчлэх, тэдгээрийг хэвлүүлэх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.

/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10 дугаар зүйл.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг дүгнэх, тэдэнд олгох боловсролын баримт бичиг

Хэвлэх

1.Суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг дүгнэх үнэлгээний үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2./Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Боловсролын тухай хуульд заасны дагуу ерөнхий боловсрол эзэмшигчдэд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батламжилсан гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшигчдэд мэргэжлийн үнэмлэх, диплом олгоно. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт орсон, мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Сургуулийн өмнөх болон бага,дунд боловсролын байгууллага

11 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,техникийн болон мэргэжлийн сургууль / цаашид "цэцэрлэг, сургууль" гэх/ -иас бүрдэнэ.

12 дугаар зүйл.Цэцэрлэг

Хэвлэх

1.Цэцэрлэг нь 2-оос дээш насны хүүхдэд бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэг, чадвар, дадал эзэмшихэд нь туслах, асрах үүрэг бүхий боловсролын байгууллага мөн. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын агуулгыг эзэмшүүлнэ. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Цэцэрлэг нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн нэгж хэлбэрээр байж болно.

4.Цэцэрлэг нь боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн байгууллагаас зөвшөөрөл авч нэмэлт сургалт явуулж болно.

5.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

6.Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт мөрдөх журмыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

7.Цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгч, багш, багшийн туслах ажиллана.

8.Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт эмч ажиллаж болно.

13 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургууль

Хэвлэх

1.Ерөнхий боловсролын сургууль нь стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмшихэд нь үйлчлэх боловсролын байгууллага мөн. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

2.Ерөнхий боловсролын сургуулийг эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Ерөнхий боловсролын сургууль нь салбар,анги бүлэгтэй байж болно.

4.Ерөнхий боловсролын сургууль нь эцэг, эх,асран хамгаалагч,суралцагчийн хүсэлт, захиргааны санаачилгаар гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулж болно. /Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.Гүнзгийрүүлэн сургах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулах хэлбэрийг сургуулийн заах аргын нэгдлийн саналыг үндэслэн удирдах зөвлөл батална. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллагаар зөвшөөрөгдсөн байна. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалтыг мэргэжлийн зэрэгтэй багш удирдана. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.Ерөнхий боловсролын сургуульд 8 настай хүүхдийг элсүүлнэ. /Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд болон насанд хүрэгчдэд орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж болно. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр сургалт явуулах зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Ерөнхий боловсролын сургуульд захирал,хичээлийн эрхлэгч, багш ажиллана.

Суралцагчийн тооноос хамааран хичээлийн эрхлэгчгүй байж болно.

Багш хүрэлцэхгүй тохиолдолд багшийн туслах ажиллуулж болно.

14 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын тусгай сургууль

Хэвлэх

1.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сургуулийн насны хэлгүй, дүлий, хараагүй болон оюун ухааны хомсдолтой хүүхдэд хөнгөрүүлсэн хөтөлбөр, арга хэлбэрээр бага, суурь,бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойргийг тогтоох, аймаг, нийслэл сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Ерөнхий боловсролын сургуульд оюуны хомсдолтой хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол тусгайлан олгох анги нээн хичээллүүлж болно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Тусгай сургуулиудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий төв сургууль ажиллаж болно. Төв сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллана. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Ерөнхий боловсролын тусгай сургуульд захирал,хичээлийн эрхлэгч багш, эмч ажиллана.

Төв сургуульд орон тооны арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж болно.

/Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Ерөнхий боловсролын тусгай сургууль сургалт-үйлдвэрлэлийн дадлагын газартай байна.

15 дугаар зүйл.Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

Хэвлэх

1.Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь ерөнхий боловсролын стандартаас илүү агуулга, хөтөлбөрийн дагуу суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой боловсролын байгууллага мөн. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь суралцагчдад стандартаар тогтоосон боловсролыг заавал эзэмшүүлнэ.

3.Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн саналыг үндэслэн удирдах зөвлөл батална.

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх авсан байгууллагаар зөвшөөрөгдсөн байна. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4.Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь сургалтын ажлыг зохион байгуулах, өвөрмөц арга, технологи бий болгох зорилгоор судалгаа, шинжилгээний ажил явуулж болно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Энэ тухай тайланг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн байгууллагад хичээлийн жил бүр гаргаж өгнө. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль элсэлт явуулах журмаа өөрөө тогтооно. Элсэлт нь нээлттэй байна.

6./Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд энэ хуулийн 1З дугаар зүйлийн 7,8,9,1О дахь хэсэг хамаарна.

16 дугаар зүйл.Техникийн болон мэргэжлийн сургууль

Хэвлэх

1.Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжил эзэмшихэд үйлчлэх сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын байгууллага мөн. /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Техникийн болон мэргэжлийн сургууль нь мэргэжлийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгож болно. /Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Техникийн болон мэргэжлийн сургууль өдөр, орой, эчнээ сургалттай байж болно.

4.Техникийн болон мэргэжлийн сургууль сургалт- үйлдвэрлэлийн дадлагын газартай байна.

5.Ерөнхий боловсролын зэрэгцээ мэргэжил эзэмшүүлдэг төрөлжсөн мэргэжлийн дунд сургууль байж болно.

6.Техникийн болон мэргэжлийн сургуульд суурь,эсхүл бүрэн дунд ерөнхий боловсролтой буюу түүнтэй адил түвшний боловсролтой иргэдийг элсүүлэн сургана.

7.Мэргэжлийн болон техникийн сургуульд захирал, хичээлийн эрхлэгч, багш ажиллана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Сургуулийн өмнөх болон бага,дунд боловсролын байгууллагын сургалтын ажлын зохион байгуулалт

/Энэ бүлгийн нэрэнд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

17 дугаар зүйл.Цэцэрлэг, сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа

Хэвлэх

1.Цэцэрлэг, сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон улсын шалгалт авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, техникийн болон мэргэжлийн сургуулийнхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрчилж болно.

Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчлөх зөвшөөрөл авах хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 6 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэн байвал зохино. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.

18 дугаар зүйл.Цэцэрлэг, сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалт

Хэвлэх

/Энэ зүйлийн нэрэнд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1.Цэцэрлэгийн сургалтын ажлыг бага, дунд,ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулж явуулна.

Хүүхдийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд холимог бүлгээр зохион байгуулж болно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн сургалтын ажлыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, мэргэжлийн сургалт дадлага, төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

3.Цэцэрлэг, сургуулийн нэг ангид байх хүүхдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.Ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа, завсарлагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

19 дүгээр зүйл.Сургуулийн дэг

Хэвлэх

1.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.

Суралцагчийн дүрэмт хувцасны загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, ерөнхий боловсролын сургууль уг загварыг үндэслэн дүрэмт хувцасны өнгө, материалыг сонгож хэрэглэнэ. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн суралцагч сургалтын ажилдаа мөрдөх дүрэмтэй байна. Суралцагчийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон, мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

20 дугаар зүйл.Хичээлээс гадуурхи сургалтын ажил

Хэвлэх

1.Хичээлээс гадуурхи сургалтын ажил нь суралцагчдын танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг батжуулан баяжуулах, тэдний авьяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Хичээлээс гадуурхи сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн болон олон нийтийн байгууллагатай хамтран тогтооно.

3.Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурхи сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх,асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.

4.Ерөнхий боловсролын сургууль нь өөрийн онцлогийг харуулсан хүндэтгэлийн булантай байж болно. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ТАВДУГААР БҮЛЭГ

Цэцэрлэг, сургуулийн удирдлага

21 дүгээр зүйл.Цэцэрлэг, сургуулийн удирдлага

Хэвлэх

1.Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга, бага, дунд сургуулийн захирлыг аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиудаар өөрчлөн найруулсан./

2.Төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, бага, дунд, бүрэн дунд, техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үүсгэн байгуулагч батламжилна. Эрхлэгч, захирлаар үүсгэн байгуулагч томилогдсон тохиолдолд эрхлэгч, захирлыг батламжлах асуудал үүнд хамаарахгүй. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Төрийн өмчийн техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батламжилна. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4./Энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ .

5.Цэцэрлэг, сургуульд удирдах зөвлөл, багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд тэнхим ажиллаж болно.

/Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Цэцэрлэг, сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно.

/Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Заах аргын нэгдэл, тэнхимийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналд үндэслэн захирал баталж мөрдүүлнэ. /Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, мөн энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22 дугаар зүйл./Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

23 дугаар зүйл.Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч,захирлын нийтлэг эрх, үүрэг

Хэвлэх

1.Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нь дараахь нийтлэг эрх эдэлнэ:

1/боловсролын талаархи хууль, тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх ;

2/багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;

3/заах аргын нэгдэл, улсын шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, хөөх; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, зохих байгууллагад сургалтын ажилтай холбогдох асуудлаар шаардлага тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/гадаадын болоод дотоодын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж хамтран ажиллах;

6/сургалтын ажлын дэвшилт арга, хэлбэрийг өөрийн сургууль дээр турших. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

1/боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

2/цэцэрлэг, сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/цэцэрлэг,сургуулийг багш, ажилтнаар бэхжүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх;

4/цэцэрлэг, сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, материаллаг баазыг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

5/цэцэрлэг, сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

6/суралцагчдын авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл,боломжийг бүрдүүлэх;

7/багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг нь үнэлэх, урамшуулах, дэмжих;

8/хүүхдэд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх,иргэдэд нийтийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах;

9/багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Цэцэрлэг, сургуулийн багш

24 дүгээр зүйл.Цэцэрлэг, сургуулийн багшийг бэлтгэх

Хэвлэх

1.Цэцэрлэг, сургуулийн багшийг багш бэлтгэх их сургууль, коллежоор бэлтгэнэ. /Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамруулсны дараа багшлуулна.

3.Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгоно.

4.Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журмыг Засгийн газар тогтооно.

25 дугаар зүйл.Багшийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Багш нь боловсролын тухай хуульд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

1/Үндсэн хууль, Боловсролын тухай болон холбогдох бусад хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, удирдах зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх,асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, сурагчдаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох; /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, мөн энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/бага, дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;

3/сургалт-хүмүүжлийн ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх;

4/хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, тэдний мэдлэг, чадвар, дадлыг бодитой зөв үнэлэх;

5/хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, тэдний эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх;

6/сургалт-хүмүүжлийн ажлын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;

7/бага насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн байдлыг хянаж, сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид нь шаардлагатай зүйлийг мэдээлэх.

2.Багш нь боловсролын тухай хуульд заасан эрхээс гадна дараахь эрхийг эдэлнэ:

1/сургууль болон багш, суралцагчдын сургалт-хүмүүжлийн ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсооход биечлэн оролцох, хориглох;

2/сургалт-хүмүүжлийн ажлыг эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан орчинд жигд, тогтвортой явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;

3/хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх. /Энэ заалтад 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

26 дугаар зүйл.Бага,дунд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Бага, дунд боловсролын тухай хууль зөрчигчдөд Боловсролын тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

27 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ