A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2004 ОНЫ 4 ДYГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2004 оны 4 дyгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тодорхойлж, даатгалын компани болон иргэд, хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулах, төрөөс даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих зарчмыг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Даатгалын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн зохицуулах хүрээ

Хэвлэх

3.1.Иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлын даатгалын харилцааг энэ хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.2.Нийгмийн даатгал, иргэний эрүүл мэндийн даатгалтай холбогдсон харилцаа тус тусын хуулиар зохицуулагдана. Нийгмийн даатгал, иргэний эрүүл мэндийн даатгалын сайн дураар даатгуулах зарим хэлбэрүүдийг энэ хуулиар зохицуулж болно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

4.1.1."даатгал" гэдэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг болзошгүй эрсдлээс даатгах үйл ажиллагааг; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.1.2."амь нас, эрүүл мэндийн болон ашиг сонирхлын даатгал" гэдэгт иргэдийн эрүүл мэнд, амь нас, ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхүүлж төлүүлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

4.1.3."хариуцлагын даатгал" гэдэгт даатгуулагч нь өөрийн санаатай бус үйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниар нөхүүлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

4.1.4."даатгалын зүйл" гэдэгт эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг; /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.5."эд хөрөнгийн бус ашиг сонирхол" гэдэгт материаллаг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож үүсэхээс бусад бүх төрлийн ашиг сонирхлын харилцааг;

4.1.6."даатгагч" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомжийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ашгийн төлөө компанийг;

4.1.7."даатгуулагч" гэдэгт хууль болон гэрээний үндсэн дээр даатгалын зүйлээ даатгагчид даатгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

4.1.8."даатгалын төлөөлөгч" гэдэгт энэ хуулийн 4.1.6-д заасан даатгагчаас олгосон эрх хэмжээний хүрээнд түүний нэрийн өмнөөс даатгалын үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийг;

4.1.9."даатгалын зуучлагч" гэдэгт хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч даатгагч, давхар даатгагчийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч компанийг;

4.1.10."даатгалын эрсдэл" гэдэгт даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг;

4.1.11."даатгалын тохиолдол" гэдэгт даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;

4.1.12."даатгалын үнэлгээ" гэдэгт даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.1.13."даатгалын хугацаа" гэдэгт даатгалын гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг;

4.1.14."даатгалын хураамж" гэдэгт даатгуулагч өөрийн эд хөрөнгө болон эдийн бус ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.1.15."даатгалын нөхөн төлбөр" гэдэгт даатгалын тохиолдлоор даатгагчаас даатгуулагчид олгох мөнгийг; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.1.16."даатгалын баталгаа" гэдэгт даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нөхцөлийг тусгасан албан ёсны баримт бичгийг;

4.1.17."даатгалын нөөцийн сан" гэдэгт даатгуулагчид учирч болзошгүй хохирлыг нөхөх зорилгоор даатгагч нь даатгалын хураамжийн цэвэр орлогоос тооцож нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг;

4.1.18."давхар даатгал" гэдэгт даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дотоод, гадаадын өөр даатгагчид дахин даатгах хэлбэрийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Даатгалын үйл ажиллагаа

5 дугаар зүйл. Даатгал, түүний төрөл

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.1.Даатгал гэж гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцааг хэлнэ.

5.2.Даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн төрөлтэй байна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.3. Заавал даатгуулах даатгалд дараахь хэлбэрүүд багтана: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.3.1.бүх төрлийн хариуцлагын даатгал;

5.3.2.хуулиар тогтоосон бусад төрлийн даатгал.

5.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагууд эд хөрөнгө, ашиг сонирхлоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу монголын Даатгалын компанид даатгуулна.

5.5.Монгол Улсын хуулиар заавал даатгуулахаар тогтоосноос бусад хэлбэрийн даатгал нь сайн дурын даатгалд хамаарна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.6. Сайн дурын даатгалын харилцаа нь энэ хууль болон даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана.

6 дугаар зүйл.Даатгалын ангилал

Хэвлэх

6.1.Даатгалын компанийн эрхлэх даатгалыг дараахь чиглэлээр ангилна:

6.1.1.амь нас, эрүүл мэндийн болон ашиг сонирхлын;

6.1.2.эд хөрөнгийн;

6.1.3.хариуцлагын.

6.2.Даатгалын ангилалд багтах даатгалын хэлбэрийн жагсаалтыг мэргэжлийн хяналтын албанаас /цаашид "хяналтын алба" гэх/ гаргана. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4, 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

7 дугаар зүйл.Даатгалын хураамж

Хэвлэх

7.1.Даатгуулагч нь эд хөрөнгө, ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгалын хураамж төлнө.

7.2.Заавал даатгуулах даатгалын хураамжийн хэмжээг Монгол Улсын хуулиар тогтоож болно. Хуулиар тогтоогоогүй тохиолдолд заавал даатгуулах даатгалын хураамжийн хэмжээг хяналтын алба тогтооно. Сайн дурын даатгалын хураамжийн дээд, доод хязгаарыг хяналтын алба тогтоох бөгөөд энэ хязгаарт багтаан даатгалын хураамжийн хэмжээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож гэрээнд тусгана.

7.3.Заавал даатгуулах даатгалын хураамжийг даатгуулагч холбогдох хуульд заасан болон хяналтын албанаас тогтоосон хугацаанд, сайн дурын даатгалын хураамжийг даатгалын гэрээнд заасан хугацаанд багтаан даатгагчид төлнө.

8 дугаар зүйл.Даатгалын үнэлгээ

Хэвлэх

8.1.Даатгалын үнэлгээг даатгагч болон даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож даатгалын гэрээнд заана.

9 дүгээр зүйл.Даатгалын гэрээ ба даатгалын баталгаа

Хэвлэх

9.1.Даатгалын гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г заавал бичгээр үйлдэх бөгөөд даатгагч нь даатгуулагчид гэрээ байгуулагдсаныг гэрчилсэн баталгаа олгоно. Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:

9.1.1.даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага;

9.1.2.даатгалын зүйл;

9.1.3.даатгалын үнэлгээний хэмжээ;

9.1.4.даатгалын эрсдэл;

9.1.5.даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа;

9.1.6.даатгалын хугацаа ба хугацааг дахин сунгах нөхцөл; 9.1.7. гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл ;

9.1.8.энэ хуулийн 13.5, 13.14 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдтэй холбогдсон асуудал;

9.1.9.маргааныг шийдвэрлэх.

9.2.Даатгагч, даатгуулагчийн хүлээх нэмэгдэл үүрэг, хариуцлага, эрхийн талаар гэрээ байгуулагч талууд тусгайлан тохирч гэрээнд нэмж тусгаж болно.

10 дугаар зүйл.Даатгагчийн эрх, үүрэг

Хэвлэх

10.1.Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.1.1.энэ хуулийн 13.11-д заасан үндэслэл үүссэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10.1.2.даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;

10.1.3.даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

10.1.4.даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10.1.5.даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд бичиж даатгуулагчид олгох;

10.1.6.даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;

10.1.7.Монгол Улсын хуульд зааснаас бусад тохиолдолд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх;

10.1.8.даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан даатгуулагчид нөхөн төлөх; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10.1.9.даатгуулагч нь нас барвал түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;

10.1.10.гэрээний хугацаанд даатгуулагч эрхийн чадамжгүй нь тогтоогдвол түүний эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шүүхээр тогтоолгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих.

11 дүгээр зүйл.Даатгуулагчийн эрх, үүрэг

Хэвлэх

11.1.Даатгуулагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.1.1.даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

11.1.2.даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

11.1.3.даатгуулагчийн эрх үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;

11.1.4.даатгалын хураамжийг хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд даатгагчид төлөх;

11.1.5.даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, тогтоосон хугацаанд даатгагчид мэдэгдэх;

11.1.6.даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

12 дугаар зүйл.Даатгалын хугацаа

Хэвлэх

12.1.Даатгалын хураамж төлөгдсөний дараахь өдрөөс эхлэн даатгалын гэрээ хүчин төгөлдөрт тооцогдоно.

12.2.Амь нас, эрүүл мэндийн болон бусад аливаа ашиг сонирхлын даатгалын гэрээний үргэлжлэх хугацааг даатгагч, даатгуулагч нар тохиролцон тогтооно. Бусад бүх төрлийн даатгалын гэрээний хугацаа хууль буюу даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол 365 хоногоос илүүгүй байна.

12.3.Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:

12.3.1.хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан;

12.3.2.даатгагч, эсхүл даатгуулагч дампуурсан, татан буугдсан;

12.3.3.шүүхээс даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон;

12.3.4.даатгагдсан хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр хураагдсан;

12.3.5.даатгалын хугацааг гэрээнд зааснаас өмнө дуусгавар болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон;

12.3.6.даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

12.4.Энэ хуулийн 12.3.2, 12.3.3, 12.3.4 -д заасан тохиолдлоор даатгалын хугацаа дуусгавар болсон бол төлөгдсөн хураамжийн зөрүүг хэрхэн тооцох асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

12.5.Даатгагчийн буруугаас даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахад хүрвэл даатгуулагчийн төлсөн бүх хураамжийг даатгагч нь даатгуулагчид эгүүлэн олгоно.

12.6.Даатгуулагчийн буруугаас даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахад хүрвэл даатгагч нь үлдэх хугацаанд ногдох даатгалын хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасч, үлдэх хэсгийг даатгуулагчид эгүүлэн олгоно.

13 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.1.Даатгагч нь энэ хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 13.10-д заасан баримтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.2.Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэ хуулийн 10.1.8-д заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.3.Даатгалын үнэлгээ нь даатгагдсан хөрөнгийн жинхэнэ өртгөөс бага байвал даатгалын нөхөн төлбөрийг даатгасан хэмжээнээс тооцож олгоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.4.Даатгалын нөхөн төлбөрийг бусад төрлийн даатгалаар нөхөн төлбөр хийсэн эсэхийг үл харгалзан даатгуулагчид бүрэн хэмжээгээр олгоно. Харин даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан бол нөхөн төлбөр нь тохиролцсон болзол, учирсан хохирлын хэмжээнээс хэтэрч үл болно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.5.Гэрээнд заасан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.6.Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол болвол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.7.Даатгалын нөхөн төлбөрийг дараахь хувь хэмжээгээр олгоно: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.7.1.амь нас, эрүүл мэндийн болон бусад аливаа ашиг сонирхолын даатгалд даатгуулсан даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь, бусад тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар даатгалын үнэлгээнээс тус тус бодож олгоно; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.7.2.гэрээнд заасан тохиолдлоор даатгуулагчийн хөрөнгө бүрэн сүйрсэн тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь, өөрийн буруугаас бүрэн сүйрвэл нөхөн төлбөрийг 80 хувь олгоно; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.7.3.гэрээнд заасан тохиолдлоор даатгуулагчийн хөрөнгө хагас сүйрсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг зөв тогтоож хувь тэнцүүлэн олгоно. Эд хөрөнгийн зарим хэсэгт учирсан хохирлын хэмжээг үнэн зөв тодорхойлохдоо эвдрэл, гэмтлийн зэрэглэл тогтоох норм, хохирол нөхөх нормативийг үндэслэн тооцоолно. Уг норм, нормативыг хяналтын алба батална;

13.7.4.даатгуулагчийн буруугаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтааж, жинхэнэ хохирлын 80 хувиар тооцон нөхөн төлбөр олгоно; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.7.5.даатгалын хураамжийн зарим хэсгийг төлөөгүй байх үед даатгалын тохиолдлоор учирсан хохирлын нөхөн төлбөрийг, төлсөн хураамжид ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно. /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.8.Даатгуулагч өөрийн даатгалтай зүйлд учирсан хохирлын тухай 72 цагийн дотор даатгагчид мэдэгдэнэ.

13.9.Даатгагч хохирол гарсан тухай мэдээлэл авсан даруй хохирол гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох арга хэмжээ авч болно. Шаардлагатай тохиолдолд хууль хяналт, цагдаа, банк, эмнэлгийн байгууллага зэрэг мэргэжлийн хүмүүс оролцсон комисстой хамтарч ажиллана.

13.10. Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.10.1.даатгуулагчийн өргөдөл;

13.10.2.даатгалын баталгааны эх хувь;

13.10.3.хохирлын тодорхойлолт, акт материал;

13.10.4.шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.

13.11.Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзана: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.11.1.даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;

13.11.2.даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;

13.11.3.даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаанаар хохирол гарсан;

13.11.4.гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;

13.11.5.хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

13.12.Хууль тогтоомжид харшлахгүй бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах талаар энэ хуульд зааснаас өөр үндэслэлийг талууд тохиролцон гэрээнд тусгаж болно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.13.Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.14.Гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.15.Даатгалын нөхөн төлбөр олгогдсоны дараа энэ хуулийн 13.11, 13.12-т заасан үндэслэл илэрвэл даатгагч нь урьд олгосон нөхөн төлбөрийг даатгуулагчаар эгүүлэн төлүүлж, даатгалын санг хохиролгүй болгоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Даатгалын компанийн санхүү, төлбөрийн чадвар

14 дүгээр зүйл.Даатгалын компанийн санхүүгийн чадвар

Хэвлэх

14.1.Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 100.0 сая төгрөг байна. Дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно.

14.2.Хураамжийн нийт орлогоос даатгагчийн төлсөн давхар даатгалын хураамжийг хасч хураамжийн цэвэр орлогыг тодорхойлно. Хураамжийн цэвэр орлогоос 60 хувиар тооцож, нөөцийн санг байгуулна.Тайлангийн жилийн болон хүлээгдэж байгаа нөхөн төлбөрийг нөөцийн сангаас олгоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

14.3.Тайлангийн хугацаанд олгогдоогүй нөхөн төлбөр болон түүнтэй холбогдсон ажиллагааны зардлыг хүлээгдэж байгаа нөхөн төлбөрт хамруулан тооцож нөөцөлнө. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

14.4.Даатгалын компани нь нөөцийн сангаа арвижуулах зорилгоор түүний 30 хүртэл хувийг үнэт цаас худалдан авах болон урт хугацааны хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж болно.

14.5.Даатгалын компани нь алдагдалтай ажилласан нөхцөлд уг алдагдлыг өөрийн мэдлийн сангаас нөхнө.

14.6.Даатгалын төлөөлөгч нарт олгох орлогын шимтгэл нь сайн дурын даатгалын хураамжийн нийт орлогын 15 хүртэл, заавал даатгуулах даатгалын хураамжийн нийт орлогын 10 хүртэл хувьтай тэнцүү байна.

15 дугаар зүйл.Даатгалын компанийн төлбөрийн чадвар

Хэвлэх

15.1.Дүрмийн болон нөөцийн сангийн нийлбэрийг даатгалын

15.2.Дүрмийн болон нөөцийн сангаас арилжааны зээл олгохыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт

16 дугаар зүйл.Хяналтын байгууллага

Хэвлэх

16.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын үйл ажиллагаанд тавих хяналтыг Ерөнхий сайдын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ. Даатгалын хяналтын дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Хяналтын албаны үүрэг: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

16.2.1.даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох үндэслэлийг гаргаж Ерөнхий сайдад уламжлан шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

16.2.2.даатгалын компани, даатгалын зуучлагч, төлөөлөгчийн талаар улсын нэгдсэн бүртгэл хөтлөх;

16.2.3.даатгалын компанийн санхүү, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тогтоох;

16.2.4.даатгалын хураамжийн хувь хэмжээний мөрдөлтөд хяналт тавих;

16.2.5.даатгалын гадаад, дотоод зах зээлийг судлах, даатгалын статистик судалгаа хийх, мэдээллээр хангах, даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, түүнийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах;

16.2.6.даатгалын гэрээний үлгэрчилсэн загварыг батлах;

16.2.7.даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах тэдний санал хүсэлт, гомдлыг шалгаж барагдуулах.

16.3.Хяналтын албаны эрх: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

16.3.1.эрхлэх даатгалын төрлийг тогтоох;

16.3.2.даатгалын компаниудаас санхүүгийн улирал, жилийн тайлан тэнцэл болон тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвартай холбогдсон бусад мэдээ материал шаардаж авах;

16.3.3.даатгалын компани нь даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн, хяналтын албанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд энэ хуулийн 2З дугаар зүйлд заасан арга хэмжээ авах;

16.3.4.даатгалын компанийн үйл ажиллагаанд шалгалт хийх;

16.3.5.даатгалын компанийн талаархи шаардлагатай мэдээлэл, баримт материалыг холбогдох банк, санхүү, хууль, хяналт, аж ахуйн байгууллага, иргэдээс үнэ төлбөргүй гаргуулан авах.

17 дугаар зүйл. Хяналтын албаны удирдлага, зохион байгуулалт

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

17.1./Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.2./Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.3.Хяналтын албанд болон орон нутагт ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу олгоно. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./

17.4./Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17.5.Хяналтын албаны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газар батална. Хяналтын албаны үйл ажиллагаатай холбогдож гарах зардлыг төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

17.6.Хяналтын алба нь үйл ажиллагааныхаа чиг үүрэгтэй холбогдуулан орон тооны бус зөвлөл байгуулж ажиллаж болно.

17.7.Хяналтын албаны дарга ажлаа Ерөнхий сайдын өмнө хариуцна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

17.8.Хяналтын алба нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

18 дугаар зүйл.Даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг

Хэвлэх

18.1.Даатгалын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9-д заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

18.1.1.даатгалын үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл, гомдлыг барагдуулах;

18.1.2.даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгжийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх;

18.1.3.даатгалын компанийн нягтлан бодох бүртгэлийн улирал, жилийн тайлан тэнцэл болон санхүү, төлбөрийн чадвартай холбогдсон мэдээ, мэдээлэл, баримт материалыг холбогдох байгууллагаас шаардаж үнэ төлбөргүй гаргуулан авах;

18.1.4.Баримтын шалгалт хийх.

19 дүгээр зүйл.Даатгалын компани байгуулах, даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох

Хэвлэх

19.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын үйл ажиллагааг даатгалын компани эрхэлнэ.

19.2.Даатгалын компанийг байгуулах, татан буулгах, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хууль болон Нөхөрлөл, компанийн тухай хуулиар зохицуулна.

19.3.Зөвшөөрөл (лиценз)-ийг зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанид олгоно. Аж ахуйн бусад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болон иргэд даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.4.Хяналтын алба нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай бүрдэл болсон хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан хянаж, зөвшөөрөл /лиценз/ олгох дүгнэлтээ Ерөнхий сайдад тавина. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

19.5.Хяналтын алба даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй гэсэн дүгнэлт гаргавал, татгалзаж байгаа үндэслэл, шалтгаанаа тодорхой зааж Ерөнхий сайд бичгээр хариу мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

19.6.Ерөнхий сайд хяналтын албаны дүгнэлт болон дор дурдсан материалыг үндэслэн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/-ийг олгоно: /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

19.6.1.даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн өргөдөл;

19.6.2.үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр;

19.6.3.компанийн дүрэм;

19.6.4.дүрмийн сангийн хэмжээ, түүнийг зохих ёсоор бүрдүүлснийг батлах баримт бичиг;

19.6.5.даатгалын компанийн удирдах болон бусад ажилтны мэргэжил, даатгалын мэргэшлийн тодорхойлолт. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

19.6.6.үүсгэн байгуулагчийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон өр, авлага, банкны харилцах, хадгаламжийн үлдэгдлийн талаарх албан ёсны тодорхойлолтууд; /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.6.7.даатгалын үйл ажиллагаа эрхлэх 3 жилийн хугацааны бизнес төлөвлөгөө; /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.6.8.эрхлэх даатгалын төрөл тус бүрээр гаргасан даатгал эрхлэх журам. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.7.Зөвшөөрөлд эрхлэх даатгалын төрөл, түүний хэлбэр, давхар даатгал эрхлэх эсэх талаар тодорхой заана.

19.8.Даатгалын компани нь Ерөнхий сайдаас олгосон зөвшөөрлийг үндэслэн татварын улсын албанд бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

20 дугаар зүйл.Гадаадын байгууллага, иргэдийн даатгал

Хэвлэх

20.1.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гадаадын байгууллага, иргэн, харъяалалгүй хүн тус улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хуулийн этгээд, иргэний нэгэн адил нөхцөлөөр даатгуулах эрхтэй.

21 дүгээр зүйл.Даатгалын олон улсын хамтын ажиллагаа

Хэвлэх

21.1.Даатгалын компани нь гадаад орны даатгалын байгууллага, иргэдтэй даатгалын гэрээ байгуулах, олон улсын даатгалын байгууллагад гишүүнээр элсэх, гадаад оронд өөрийн салбарыг нээж ажиллуулах эрхтэй.

22 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

Хэвлэх

22.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгагч, даатгуулагч нь даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг хяналтын албанд тавьж шийдвэрлүүлнэ.

22.2.Хяналтын албаны шийдвэрийг даатгагч болон даатгуулагчийн аль нэг нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

23 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

23.1.Даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол даатгалын улсын байцаагч дараахь хариуцлага ногдуулна:

23.1.1.зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 200000- 250000 төгрөгөөр торгох;

23.1.2.даатгалын тухай хууль тогтоомж, хяналтын албанаас гаргасан шийдвэрийг зөрчсөн албан тушаалтныг 10000-50000 хүртэл, компанийг 50000-200000 төгрөгөөр торгох, эсхүл үйл ажиллагааг нь түр зогсоох;

23.1.3.даатгуулагчийг хууран мэхэлж, тэдний эрх ашгийг хохироосон даатгалын компанийн зөвшөөрлийг нь хураах;

23.1.4.торгуулийн орлогыг улсын төсөвт оруулна.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хариуцлагыг үндэслэлгүй ногдуулсан гэж үзвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно.

24.1. Энэ хуулийг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ