- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шинэчлэн найруулсан Иргэний хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2 дугаар зүйл. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2, 10 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 32, 33, 34, 36 дугаар зүйл, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 86 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 135 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 141 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 143 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 360 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уг харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулж байсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
