A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүн амын орлогын албан татварын хууль тогтоомж

Хэвлэх

1.Хүн амын орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гарсан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Албан татвар төлөгч

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн /цаашид "иргэн" гэх/, харъяалалгүй хүн, Монгол Улсад орлого олж байгаа Монгол Улсад оршин суугч бус этгээд албан татвар төлөгч байна.

2.Монгол Улсад татварын жилийн аль ч үед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харъяалалгүй хүн, гадаадад томилогдон сууж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч гэнэ. Байнга оршин суугч татвар төлөгч нь Монгол Улсад болон гадаадад олсон орлогоосоо албан татвар төлнө.

3.Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харъяалалгүй хүнийг түр оршин суугч татвар төлөгч гэнэ.

4.Байнга болон түр оршин суугчаас бусад татвар төлөгчийг Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч гэнэ. Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсад олсон орлогоосоо албан татвар төлнө.

5.Үндэсний татварын алба татвар төлөгчийг дараах журмаар бүртгэнэ:

1/байнга буюу түр оршин суугч татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авна;

2/татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөнө;

3/татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгоно. Бүртгэлийн маягт, татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална;

4/аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр зүйлийн 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4 дүгээр зүйл.Албан татвар ногдох орлого

Хэвлэх

1.Албан татвар төлөгчийн жилд олсон дараахь орлогод албан татвар ногдоно:

1/цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого:   

а/аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлого; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, хоол, байрны үнийн хөнгөлөлт гэх мэт /гэсэн нэмэлт орсон ба уг нэмэлтийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хассан/

б/үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл,тэтгэмж, адилтгах бусад орлого; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, хоол, байрны үнийн хөнгөлөлт гэх мэт / гэсэн нэмэлт орсон ба уг нэмэлтийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хассан/

в/тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмж;

2/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/.

3/аж ахуй эрхэлсний орлого; /Энэ заалтаас "хувиараа" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан./

4/хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/хөрөнгийн хөдлөл, эрхийн орлого;     

а/үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого, адилтгах бусад орлого; /Энэ заалтаас "хувьцаа, үнэт цаас" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

б/хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого; /Энэ заалтаас "хадгаламжийн хүүгийн орлого, хөрөнгө түрээслүүлсний орлого, адилтгах бусад орлого" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

в/хөрөнгө түрээслүүлсний орлого,адилтгах бусад орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

г/эрхийн шимтгэлийн орлого /зохиогчийн эрх, программ хангамж, патент, зураг төсөл, загвар, барааны тэмдэг, ноу-хау болон кино, видео бичлэг, аудиобичлэг, бусад төрлийн бичлэг ашигласны буюу ашиглах эрх эдэлсний төлбөр гэх мэт/;/Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

д/зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7/урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

9/энэ хуульд албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад орлого. /Энэ заалтын дугаарыг"7" байсныг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "9" болгож өөрчилсөн./

2.Албан татвар ногдох орлогод мөнгөн /үндэсний болон гадаад валютаар/ болон биет хэлбэрээр олсон зүйлийг оруулна. Биет хэлбэрээр олсон зүйлийг тухайн орон нутаг /аймаг, нийслэл/-ийн биржийн дундаж үнээр үнэлнэ. Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиарөөрчлөлт орсон./

5 дугаар зүйл.Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Хэвлэх

Албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:
 

1/цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг:

а/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "а"-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

б/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогын нийлбэр дүнгээр;

в/тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл,тэтгэмжийн дүнгээр;

г/гэр бүлээрээ буюу хамтарч гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн нөхцөлд иргэн тус бүрт ногдох орлогыг өөрсдийнх нь тодорхойлсноор, хэрэв ингэж тодорхойлох боломжгүй бол гэрээнд оролцогчдын тоонд хуваасан дүнгээр;

2/хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэгчийн орлогыг:

а/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

б/аж ахуй эрхэлж олсон нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардал /түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зардал, түрээсийн болон банкны зээлийн хүүгийн төлбөр, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, томилолтын зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл/, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, байгалийн нөөц ашигласны хураамж, төлбөрийг хассан зөрүүгээр. /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

Гэр бүлийн гишүүдэд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож зардалд тооцно.

Аж ахуй эрхлэгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг зардалд тооцохгүй; /Энэ заалтуудаас "хувиараа", "хувиараа хөдөлмөр" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

в/гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуй, тэдгээртэй адилтгах аж ахуй, газар тариалангийн болон хувиараа бусад үйлдвэрлэл эрхлэгч нь албан татвар ногдуулах орлогоо энэ зүйлийн 2-ын "б"-д заасны дагуу өөрөө тодорхойлно. /Энэ заалтаас "а" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

Албан татвар ногдуулах орлогоо тодорхойлоогүй буюу тодорхойлох боломжгүй бол албан татвар ногдуулах орлогыг байгаль, цаг уур, зах зээлийн нөхцөл,ижил үйлдвэрлэгчтэй харьцуулсан жишгээр татварын алба тодорхойлно;

3/хөрөнгийн хөдлөл, эрхийн орлогыг:

а/үл хөдлөх хөрөнгө худалдсанаас олсон орлогын дүнгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

б/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан./

в/хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

г/хувьцааны ногдол ашгийн дүнгээр, хувь хүртэгчид ногдсон орлогын дүнгээр. /Энэ заалтаас "хадгаламжийн хүүгийн дүнгээр" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

д/зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын дүнгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

е/эрхийн шимтгэлийн орлогын дүнгээр. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

4/хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлогыг нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардлыг хассан зөрүүгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5/шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал болон түүнтэй адилтгах орлогын дүнгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6/урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогын дүнгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7/бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогын дүнгээр; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/бусад орлогын дүнгээр. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл.Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын тоог тодорхойлох

Хэвлэх

1.Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын толгойн тоог хонин толгойд шилжүүлэн тодорхойлно. Татварын тооцоонд үхэр, адуу, тэмээ тус бүрийг 5 хонь, 1 ямааг 1. 5 хонь гэж тооцно. Төсвийн жилд орлогын албан татвар ногдуулах малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно.

/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан бөгөөд энэ зүйлийн үйлчлэлийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түр зогсоосон./

7 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

Хэвлэх

1.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогын жилийн дүнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна: /Энэ хэсгийн "болон түр" гэсэн үгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хассан./

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөн найруулсан ба 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хувь, хэмжээ
0-2400000 10 хувь
2400001-4800000 240000 төгрөг дээр 2400000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ
4800001, түүнээс дээш 720000 төгрөг дээр 4800000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 30 хувийг нэмнэ

2./Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3.Гадаадад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний төрөөс авдаг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах албан татварын хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоож байна. /Энэ хэсгийг 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4./Энэ хэсгийг 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./

5.Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ:

а/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогыг олгохдоо 10 хувиар; /Энэ заалтын"40 хувиар" гэснийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар "10 хувиар" болгож өөрчилсөн/

б/бараа, материал, түүхий эд худалдаж авахдаа үнийн дүнгийн 3 хувиар; Энэ заалт нь түүхий ноос, ноолуур, арьс ширэнд хамаарахгүй. /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

Аж ахуйн нэгж, байгууллага суутгасан албан татварыг төсөвт шилжүүлж, энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл.Албан татварын тусгайлан ногдуулах хувь, хэмжээ

Хэвлэх

Албан татварыг дараахь хувь, хэмжээгээр тусгайлан ногдуулна:

1/шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагналын 5000000 хүртэлх төгрөгийн орлогод 5 хувиар, 5000001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод 15 хувиар, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод 15 хувиар; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон хонин толгой тутамд дор дурдсан хэмжээгээр татвар ногдуулна:

Аймаг, нийслэл Татварын хэмжээ /төгрөг/
 Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, 100
Архангай, Баянхонгор, Булган, Говь-сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, 75
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан 50

/Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан бөгөөд энэ заалтын үйлчлэлийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түр зогсоосон./

6/бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7/урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогод 10 хувиар; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

9/гадаад оронд эмнэлэг болон урлаг, уран сайхан, эрдэм шинжилгээ, сурталчилгаа зэрэг оюуны үйлчилгээ явуулсан иргэний уг орлогод Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 хувиар; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10/Монгол Улсад байнга оршин суугч нь татвар төлөгчийн дугаараа орлого олгогчид тэмдэглүүлээгүй бол түүний энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 болон 7 дугаар зүйлийн 5-д заасан орлогод энэ хуулийн 81дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулна. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар "1, 3, 4, 5, 6, 7, 8" гэсний дараа "болон 7 дугаар зүйлийн 5" гэж нэмсэн./

81дүгээр зүйл.Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээ

Хэвлэх

1.Монгол Улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн энэ хуулийн 8 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.

/Энэ зүйлд 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар “8 дугаар зүйл,” гэсний дараа “4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт,” гэж нэмсэн./

Энэ нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 9 дэх заалтад хамаарахгүй.

/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Албан татвараас чөлөөлөх,хөнгөлөлт үзүүлэх

Хэвлэх

1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

1/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр, Алдарт эхийн I, II зэргийн одонгийн шагнал, ардын хувьсгалын партизаны тэтгэвэр, 19З9 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод олгох тэтгэмж, хүүхдийн тэтгэлгийн орлого; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

3/Монгол Улсын төрийн болон нэрэмжит шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын буюу гавьяат цолтны шагнал, нээлтийн шагнал, донорт болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговор, томилолтоор ажиллах хугацааны зам хоногийн зардалд олгосон мөнгө;

4/даатгалын нөхцөлөөр олгож буй хохирол нөхсөний орлого; /Энэ заалтын "тэтгэвэр" гэсэн үгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хассан./

5/Засгийн газрын зээллэгийн нөхөн олговор болон хүүгийн орлого;

6/хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, дүрэмт хувцас, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн өртөг, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас Засгийн газрын болон орон нутгийн байгууллага, улаан загалмайн нийгэмлэг, гадаад орнуудаас иргэдэд үзүүлж буй тусламж; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/мал бүхий өрхийн гишүүн бүрт хонин толгойд шилжүүлснээр 20 бог. Тухайн жилд албан татвар ногдуулах мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримтыг үндэслэн татвар ногдуулах нийт малын тооноос хасч тооцно. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./

8/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10/Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэний орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар "байгууллага болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан олон улсын бусад" гэснийг хассан./

11/ энэ хэсгийн 10 дахь заалтад заасан ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн гадаад дахь эх үүсвэрээс олсон орлого; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

12/иргэд өөрсдийн орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зориулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг зөвхөн тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

13/их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн сургалтын төлбөрийн төлсөн дүнг дотоодын тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын төлбөрийн жишгээр бодон, иргэний тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч, хөнгөлөлт үзүүлнэ; /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

14/иргэдээс боловсролын сан, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив. /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

15/хараагүй, дүлий болон тулах эрхтний гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан тахир дутуу хүний орлого. /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2./Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлогод ногдох жилийн татвараас 48000 төгрөгийн татварыг хөнгөлнө. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

4.Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа Монгол Улсад байнга оршин суугчийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл.Албан татвар ногдуулах,төсөвт төлөх

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9 дэх заалт, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна. /Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

Аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлогоо шилжүүлэх бүрдээ албан татварыг тооцон суутган авч энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна. /Энэ хэсгийн 2 дахь доголыг 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна. Уг албан татварын тооцоог жилээр хийж энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд нь тэмдэглэл хийж баталгаажуулна.

Энэ тухай жилийн эцэст болон татвар төлөгч шилжих бүрд орлого, татвар тодорхойлох хуудсанд нь тэмдэглэл хийж баталгаажуулна. /Энэ хэсгийн 5 дахь өгүүлбэрийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлнэ.

Тухайн сард суутган авсан албан татварын хэмжээ нь 10000 төгрөгнөөс бага байвал суутган авсан уг албан татварыг дараа сарын албан татвартай нэгтгэн төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Арилжааны банк иргэний хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

З./Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан./

4./Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 6, 7 дахь заалт болон 81дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого, эрхийн шимтгэлийн орлого олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4, 8 дахь заалт болон 81дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Албан татвар төлөгч дараахь орлогод албан татвар ногдуулан дор дурдсан хугацаанд төлнө:

1/хувийн мал бүхий иргэн албан татвараа 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор хоёр хуваан төсөвт төлнө. Татварын алба албан татвар төлөгчтэй тохиролцсоноор албан татварыг урьдчилан төлүүлж болно.

2/үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хөрөнгө түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор;

4/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5/аж ахуй эрхлэгч өөрийн орлогод энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны дотор төсөвт төлнө; /Энэ заалтаас "хувиараа хөдөлмөр" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан./

6/иргэн нэгээс дээш аж ахуйн нэгж, байгууллагаас энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З, 4, 7 мөн зүйлийн 1 дэх хэсгийн 5-ын "б"-д заасан хөрөнгө түрээслүүлсний орлого авдаг бол орлого, татвар тодорхойлох хуудсаар уг орлогод албан татвар ногдуулан төлж, албан татварын жилийн тооцоо хийнэ.

8.Татвар төлөгч энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлого авдаг бол уг орлогод энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулан төлж, орлого, татвар тодорхойлох хуудсаар албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11 дүгээр зүйл.Албан татварын тайлан тушаах хугацаа

Хэвлэх

1.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана. /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан орлого, татвар тодорхойлох хуудсыг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд тушаана. /Энэ хэсгийн заалтад 1993 оны 11 дүгээр сарын 23, 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./

4.Орлого, татварын тайлан болон орлого, татвар тодорхойлох хуудасны маягт, түүнийг хэрэглэх зааврыг Үндэсний татварын ерөнхий газар батална. /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж, харъяалагдах татварын албанд тушаана. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хууль 199З оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "б", "д"-д заасан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулах заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2002 оны 12 дугаар сарын 5, 2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиартус тус өөрчлөлт орсон./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ