- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

/Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь улсын тэмдэгтийн хураамжийг тогтоох, төлөх, хураахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль тогтоомж
1.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заагаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж
Төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "хураамж" гэх /гэнэ.
4 дүгээр зүйл.Хураамж төлөгч
Энэ хуульд заасан хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон аж ахуйн нэгж, байгууллага нь хураамж төлөгч байна.
5 дугаар зүйл.Хураамж хураах үйлчилгээний төрөл
Хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:
1/шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;
2/нотариатын үйлчилгээ үзүүлэх;
3/иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хийх, паспорт, зөвшөөрөл, виз олгох; /Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар "иргэний" гэсний дараа "гэр бүлийн" гэж нэмсэн./
4/консулын үйлчилгээ үзүүлэх;
5/тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;
6/буу бүртгэх;
7/сонин, сэтгүүл бүртгэх;
8/аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх;
9/гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгох;
10/тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох;
11/шинэ бүтээл,бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээ бүртгэх; /Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12/зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг бүртгэх;
13/ үнэт цаасны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэх; /Энэ заалтыг 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
14/хуулиар хураамж төлөхөөр заасан бусад үйлчилгээ.
51дүгээр зүйл.Хураамжийн хэмжээг тогтоох
1.Гадаадын иргэнд олгох визийн хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан тогтоож болно.
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хураамжийн хэмжээ
6 дугаар зүйл.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах хураамжийн хэмжээ
Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд:
Нэхэмжлэлийн үнэ /төгрөгөөр/ |
Хураамжийн хувь хэмжээ |
0-3000 |
50 төгрөг |
3001-10000 |
Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2 хувь |
10001-50000 |
200 төгрөг дээр 10000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,5 хувийг нэмнэ. |
50001-500000 |
1500 төгрөг дээр 50000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 4 хувийг нэмнэ. |
500001-1000000 |
19500 төгрөг дээр 500000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,1 хувийг нэмнэ. |
1000001-10000000 |
30000 төгрөг дээр 1000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,4 хувийг нэмнэ. |
10000001-ээс дээш |
156000 төгрөг дээр 10000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,5 хувийг нэмнэ. " |
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд 25О төгрөг; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутмаас 25 төгрөг. /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
61дүгээр зүйл.Шүүхээс арбитрын ажиллагаанд оролцсоны хураамжийн хэмжээ
1.Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь;
2/арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь;
3/Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,05 хувиар.
/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Нотариатын үйлчилгээний хураамжийн хэмжээ
1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээний хураамж хураана:
1/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ,хэлцэл гэрчлэхэд 500 төгрөг;
2/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг;
3/эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ,хэлцэл гэрчлэхэд 750 төгрөг;
4/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэхэд 2000 төгрөг;
5/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг;
6/итгэмжлэл гэрчлэхэд 500 төгрөг;
7/бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 50 төгрөг;
8/орчуулсан бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 100 төгрөг;
9/бичиг баримтад зурсан гарын үсгийг гэрчлэхэд 1000 төгрөг;
10/гэрчлэгдсэн бичиг баримтын хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 50 төгрөг;
11/үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 2000 төгрөг;
12/өв залгамжлах эрх, гэрээслэлийг гэрчлэхэд 500 төгрөг;
13/гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 250 төгрөг;
14/үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой бичиг баримт гэрчлэхэд 2000 төгрөг;
15/өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүмүүст өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 4000 төгрөг;
16/үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхэд гэрээний үнийн дүнгээс 0,0З хувь, бусад хүмүүст 0,05 хувь;
17/энэ хэсгийн 1,2,3,16-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 сая хүртэл төгрөгөөс 0,02 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгээс 0,01 хувь.
2.Хураамжийг гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.
/Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8 дугаар зүйл.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хийх,паспорт, зөвшөөрөл, виз олгоход хураах хураамжийн хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар "иргэний" гэсний дараа "гэр бүлийн" гэж нэмсэн./
1.Иргэний байдлын бүртгэл хийхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/төрснийг бүртгэж, гэрчилгээ олгоход 100 төгрөг;
2/гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгоход 125 төгрөг ;
3/гэрлэлтийг цуцалсан тэмдэглэл хийхэд хүн бүрээс 250 төгрөг;
4/эцэг, эхийн болон хүүхдийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн баримт бичиг олгоход 100 төгрөг;
5/гэрлэлт сэргээснийг бүртгэхэд хүн тус бүрээс 200 төгрөг;
6/үрчлэлтийг бүртгэж , гэрчилгээ олгоход 150 төгрөг; /Энэ хэсгийн 4,5,6 дахь заалтуудыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7/эцэг, эх тогтоосныг бүртгэхэд 150 төгрөг;
8/нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоход 150 төгрөг. /Энэ хэсгийн 7,8 дахь заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, түүнд тэмдэглэл хийхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана: /Энэ хэсгийн "паспорт" гэснийг "үнэмлэх" гэж 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
1/иргэний үнэмлэх олгоход 1500 төгрөг; /Энэ заалтын "паспорт" гэснийг "үнэмлэх" гэж 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
2/иргэний үнэмлэхийн хугацааг сунгахад 75 төгрөг; /Энэ заалтын "паспортын" гэснийг "үнэмлэхийн" гэж 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
3/иргэний үнэмлэх дээр бичигдсэн иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 50 төгрөг; /Энэ хэсгийн 3 дахь заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "гадаадын иргэн" гэх/-д зөвшөөрөл, виз олгох, түүнийг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/Монгол улсад байнга оршин суух зөвшөөрөл олгоход 20000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөт валют;
2/байнга оршин суух үнэмлэх олгоход 1500төгрөг;
3/байнга оршин суух хугацаа сунгахад 10000 төгрөг;
4/байнга оршин суух үнэмлэхэд хаягийн болон бусад тэмдэглэл хийх тухай бүрт 50 төгрөг;
5/Монгол Улсад суралцаж байгаа гадаадын иргэнийг бүртгэхэд 500 төгрөг;
6/гадаадын иргэнийг хувийн журмаар Монгол Улсад урих урилга олгоход 250 төгрөг;
7/байнга оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэнд Монгол Улсаас гарах орох виз олгоход 2500 төгрөг;
8/байнга оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэнд Монгол Улсаас гарах виз олгоход 1250 төгрөг;
9/дамжин өнгөрөгч Монгол Улсад түр байх зөвшөөрөл авахад 10000 төгрөг;
10/Монгол Улсад зочлох, түр хугацаагаар оршин суух зөвшөөрлийг сунгахад хоног тутам 2000 төгрөг.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
9 дүгээр зүйл.Консулын үйлчилгээний хураамжийн хэмжээ
1.Гадаад паспорт, буцах үнэмлэх, зорчих зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгоход 2500 төгрөг;
2/дипломат, албан паспорт олгоход 1500 төгрөг;
3/Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 10000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөт валют;
4/Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахад 100 төгрөг;
5/ /Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6/ /Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/орох буюу гарах виз олгоход тус бүр АНУ-ын 2О доллар /цаашид "ам. доллар" гэх/ буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
2/орох гарах буюу гарах орох виз олгоход тус бүр 25 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
3/дамжин өнгөрөх виз олгоход удаа бүр 15 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
4/6 сар хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоход 65 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
5/визийн хугацааг долоо хүртэл хоногоор анх удаа сунгахад 15 ам. доллар дараагийн хоног тутамд 2 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6/нэг визэд хавсрагдсан иргэдийн визийг салгахад 5 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
3.Консулын үйлчилгээг яаралтай /8 цагийн дотор/ хийх тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг 100 хувиар нэмэгдүүлэн хураана.
4.Консулын болон дипломат төлөөлөгчийн газрууд нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасан хураамжийг гадаадын валютаар хурааж болох боловч энэ тохиолдолд түүний хэмжээ 1 ам. доллараас доошгүй байна.
5.Консулын байгууллага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4, 7, 8, 9, 11, 12, 13, 16-д заасан хураамжийг гадаадын валютаар хурааж болох боловч энэ тохиолдолд түүний хэмжээ 1 ам. доллараас доошгүй байна.
6.Баримт бичигт консулын баталгаа гаргахад 1 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валютын хураамж хураана.
10 дугаар зүйл.Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээ
1.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр, жолоодох зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 250 төгрөг;
2/авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгоход 750 төгрөг, үнэмлэхийн хавсралт талон олгоход 500 төгрөг.
2.Автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоциклийн улсын дугаар олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/автомашины улсын дугаар олгоход 1000 төгрөг;
2/өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаар олгоход 750 төгрөг;
3/мотоциклийн улсын дугаар олгоход 500 төгрөг.
3.Агаарын хөлөг, хөлөг онгоц, аэродромыг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана: /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
1/агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг;
2/аэродромыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоход 20000 төгрөг.
3/хөлөг онгоцыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг. /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
11 дүгээр зүйл.Бууны бүртгэлийн хураамжийн хэмжээ
Буу бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бууг бүртгэж, үнэмлэх олгоход 250 төгрөг; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/гадаадын анчдын бууг бүртгэхэд 10 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг.
12 дугаар зүйл.Сонин, сэтгүүлийг бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Тус улсын нутаг дэвсгэрт нийтлэгдэн гарах сонин, сэтгүүлийг улсын бүртгэлд бүртгэхэд 10000 төгрөгийн хураамж хураана.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
1.Өмчийн бүх төрөл хамаарах аж ахуйн нэгж, байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/компани, нөхөрлөл бүртгэж гэрчилгээ олгоход 10000 төгрөг; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2/хоршоо бүртгэж гэрчилгээ олгоход 6000 төгрөг;
3/хувиараа эрхлэх аж ахуй бүртгэж гэрчилгээ олгоход 5000 төгрөг;
4/банк, даатгалын байгууллага бүртгэж гэрчилгээ олгоход 20000 төгрөг;
5/улс төрийн нам, олон нийтийн байгууллага бүртгэхэд 10000 төгрөг;
6/аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлд өөрчлөлт хийхэд 1000 төгрөг. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Аж ахуйн нэгж, байгууллагад улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгоход энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-5-д заасан хураамжийн хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлэн хураамж хураана.
14 дүгээр зүйл.Гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээ
1.Гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/төлөөлөгчийн газар нээж ажиллуулахад 500 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
2/ажиллах хугацааг нь сунгахад 200 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг.
2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/гэрчилгээ анх олгох, түүнийг солиход 6000 төгрөг;
2/гэрчилгээний хугацааг сунгахад 3000 төгрөг. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
15 дугаар зүйл.Тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл,үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээ
1.Хууль тогтоомжид заасны дагуу тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоход 12500 төгрөгийн хураамж хураана. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Гадаад улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуульд заагаагүй аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход авах лицензийн төлбөрийг уг үйл ажиллагааны чиглэл, орлого, үр ашиг, гадаад орнуудын хураамж, төлбөрийн хэмжээ зэргийг харгалзан Засгийн газраас баталсан жишгийг үндэслэн гэрээгээр тогтооно. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Монголбанкнаас банк, түүний нэгж, банк бус санхүүгийн байгууллага байгуулах зөвшөөрөл олгоход энэ хураамж хамаарахгүй. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээнд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн ба
2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах, ашиглах, цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар нөхөн сэргээх, цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээнд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
16 дугаар зүйл.Шинээр бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэгт гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лизенцийн гэрээ бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
/Энэ зүйлд 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1/патент олгоход 960 төгрөг;
2/барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж гэрчилгээ олгоход 850 төгрөг; /Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/шинэ бүтээлийн патентыг дараахь хугацаанд хүчинтэй байлгахад:
а/эхний З жилд 8000 төгрөг;
б/4-6 жилд 14200 төгрөг;
в/7-10 жилд 28800 төгрөг;
г/11-15 жилд 56500 төгрөг;
д/16-20 жилд 94200 төгрөг.
4/хугацаа сунгасан шинэ бүтээлийн патентыг дараахь хугацаанд хүчинтэй байлгахад:
а/эхний 5 жилд 98500 төгрөг;
б/5 жилээс дээш 112000 төгрөг.
5/бүтээгдэхүүний загварын патентыг дараахь хугацаанд хүчинтэй байлгахад:
а/эхний 2 жилд 6000 төгрөг;
б/3-5 жилд 9000 төгрөг;
в/6-10 жилд 22000 төгрөг.
6/хугацаа сунгасан бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад /5 жилд/18600 төгрөг;
7/барааны тэмдгийн бүртгэлийг дараахь ангиллаар хүчинтэй байлгахад /10 жилд/:
а/нэг ангиллаар 940 төгрөг;
б/нэгээс дээш ангилал тус бүрд 280 төгрөг;
в/лицензийн гэрээ бүртгэхэд 800 төгрөг.
17 дугаар зүйл.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг бүртгэхэд 250 төгрөг;
2/ уг бүртгэлд өөрчлөлт оруулахад 100 төгрөг.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
Тайлбар:Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан овог, нэр сольсон гэрчилгээ, байнга оршин суух үнэмлэх, 9 дүгээр зүйлд заасан Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, 10 дугаар зүйлд заасан төрөл бүрийн автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоцикл жолоодох эрхийн болон бууны үнэмлэх, талон, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, мотоцикл, талон, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, мотоцикл, чиргүүлийн улсын дугаар, гэрчилгээний үнэ нь энэ хуулиар авах хураамжийн дүнд хамаарахгүй.
171дүгээр зүйл.Үнэт цаасны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Үнэт цаасны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/үнэт цаас худалдахаар гаргах зөвшөөрөл олгож, бүртгэхэд 15000 төгрөг;
2/тендер санал гаргах зөвшөөрөл олгоход 10000 төгрөг;
3/үнэт цаасны үйл ажиллагаа дагнан эрхлэх зөвшөөрөл олгоход 10000 төгрөг.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
172 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд түүний үнийн дүнгийн 0,01 хувиар бодож хураамж хураана.
/Энэ зүйлийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
173 дугаар зүйл. Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход хураах хураамжийн хэмжээ
Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-ийн гишүүн улсад хэрэглэгдэх дотоодын албан ёсны баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход 10000 төгрөгийн хураамж хураана.
/173 дугаар зүйлийг 2009 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
18 дугаар зүйл.Хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх
1.Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө:
1/тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл;
2/патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл;
3/төсвийн байгууллагын нэхэмжлэл;
4/төсөвт төлөх албан татвар хураамж, төлбөр, торгууль гаргуулах талаар гаргасан нэхэмжлэл;
5/гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;
6/шүүхийн зардал төлөх хөрөнгөгүй учир шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл;
7/гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;
8/цэргийн албан хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл;
9/хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, захиргааны шийтгэлийн журмаар баривчлах арга хэмжээ авснаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;
10/хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөх олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл.
11/Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл. /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
12/төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нараас гаргасан нэхэмжлэл. /Энэ заалтыг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчдын эд хөрөнгийн байдлыг харгалзан хураамж төлөх хугацааг хойшлуулж, тэднийг хураамжаас чөлөөлөх буюу төлөх хураамжийн хэмжээг багасгаж болно.
3.Дараахь үйлчилгээг хураамжаас чөлөөлнө:
1/гэнэтийн аюул учирсны улмаас үрэгдүүлсэн баримт бичгийг дахин олгох, магадлагаа, лавлагаа гаргахад;
2/улсын болон бусдын эрх ашгийг хамгаалах, иргэний үүргээ биелүүлэх, хууль ёс сахиулах, бусдын амь насыг аврах үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн иргэний хөрөнгийн талаар өвлөгчид гэрчилгээ олгоход;
3/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлттэй холбогдсон иргэний бүртгэлийн бичиг баримтад тэмдэглэл хийхэд;
4/өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, эцэг, эхэд эд хөрөнгө болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход;
5/төрөөс хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхэд. /Энэ заалтыг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
6/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд. /Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Иргэн, хувиараа эрхлэх аж ахуйгаас энэ хуулийн 16 дугаар зүйлийн З, 4, 5, 6-д заасан хураамж хураахад түүний хэмжээг 60 хувиар хөнгөлнө.
19 дүгээр зүйл. Хураамж төлөх журам.
1.Хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.
2.Шүүхэд нэхэмжлэл гаргагч хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 26-ны болон 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./
3.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага төсөвт төвлөрүүлэх хураамжийн хэмжээ 10000 төгрөг хүрсэн тухай бүрд төсөвт шилжүүлж байна.
4.Энэ хуулийн тайлбарт заасан гэрчилгээ, үнэмлэх, талон, паспорт, дугаарын үнэд төлсөн мөнгийг төсөвт шилжүүлнэ.
5.Энэ хуулийн биелэлтэд Улсын татварын алба хяналт тавина.
20 дугаар зүйл.Хураамжийн тайлан гаргах
Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь хураамжийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Улсын татварын албанд гаргаж өгнө.
21 дүгээр зүйл.Хураамжийг буцаан олгох
Хураамжийн мөнгийг дараахь тохиолдолд буцаан олгоно.
1/тогтоосон хэмжээнээс илүү хураасан;
2/энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актад чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан;
3/үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан.
22 дугаар зүйл.Хураамжийн талаар гомдол гаргах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хураамжтай холбогдсон гомдлоо хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй. Гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
2.Шүүхээс хураасан хураамжийн талаар гарсан гомдлыг Иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу дээд шатны шүүх хянан шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Улсын тэмдэгтийн хураамжийн хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хураамж хураах эрх бүхий байгууллагын зохих албан тушаалтанд татварын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:
1/хураамжийг аваагүй буюу дутуу авсан бол уг хураамж, хураамжийн дутууг нөхөн төлүүлж 10000 хүртэл төгрөгөөр торгох;
2/хураамжийн данс баримтыг будлиантуулсан, хураамжийн мөнгийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол 30000 хүртэл төгрөгөөр торгох;
3/энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хураамжийг буцаан олгох боломжгүй болсон бол үндэсгүй буюу илүү хураасан хураамжийг хурааж 20000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хураамж хураах эрх бүхий байгууллага буюу зохих албан тушаалтан энэ хуульд заагаагүй үйлчилгээ үзүүлж хураамж авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын байцаагч хууль бусаар олсон орлогыг хурааж албан тушаалтныг 1000-30000, байгууллагыг 50000-150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн З, 2 дахь хэсэгт заасан тохиолдолд холбогдох этгээд илүү төлсөн болон хууль бусаар төлсөн хураамжийн мөнгийг эгүүлэн авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хууль 199З оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
