A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт Монгол Улсын төсвийн бодлого тодорхойлох, төсвийг зохиох, хянах, батлах, төсвийн орлогыг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг хуваарилах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлд 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

2 дугаар зүйл.Төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

Төсвийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төсөв, түүний бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг Монгол Улсын төсөв гэнэ.

2.Монгол Улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ:

1/Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах Монгол Улсын төсвийн хэсгийг улсын төвлөрсөн төсөв гэнэ. Засгийн газрын тусгай зориулалтын сан улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна;

2/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах Монгол Улсын төсвийн хэсгийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсвийг аймаг, нийслэлийн төсөв, сум, дүүргийн төсөв гэж ангилна.

3.Аймаг, нийслэлийн төсвийн хувьд улсын төвлөрсөн төсөв, сум, дүүргийн төсвийн хувьд аймаг, нийслэлийн төсөв дээд шатны төсөв байна.

4 дүгээр зүйл.Төсвийн жил

Хэвлэх

Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын З1-ний өдрөөр дуусгавар болно.

5 дугаар зүйл.Төсвийн захирагч, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэж ангилна:

1/төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. Улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагч нь Засгийн газар, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байна;

2/харьяа төсөвт байгууллагын төсвийн хөрөнгийг хуваарилан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн төвлөрүүлэн захирагч гэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч шаардлагатай гэж үзвэл төсөвт байгууллагыг төвлөрүүлэн захирагчтай байхаар тогтоож болно;

3/төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн шууд захирагч гэнэ;

4/Засгийн газар тусгай зориулалтын сангийн төвлөрүүлэн захирагчийг тухай бүрд нь томилно.

2.Төсвийн ерөнхийлөн захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/улсын төвлөрсөн төсвийн төслийг Улсын Их Хуралд, орон нутгийн төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

2/тухайн шатны төсөвтэй харьцах байгууллагыг тогтоох; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/төсвийн орлогыг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх ;

4/батлагдсан төсвийг хуваарилан зарцуулах;

5/төсөвт хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

6/батлагдсан төсвийн орлого, зарлагад төсвийн жилийн дундуур өөрчлөлт оруулах шаардлага гарвал саналаа улсын төвлөрсөн төсвийн хувьд Улсын Их Хуралд, орон нутгийн төсвийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

7/батлагдсан төсвийг төсвийн анги, салбар, дэд салбар, бүлгийн хооронд шилжүүлэн зарцуулах. Улсын Их Хурал болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хязгаар тогтоон баталсан төсвийн зарлагад энэ заалт хамаарахгүй;

8/төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчийн төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланг хүлээн авч хянах;

9/төсвийн төслийг боловсруулах, гүйцэтгэлийг хангах, хяналт тавих ажлыг улсын төвлөрсөн төсвийн хувьд Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар, орон нутгийн төсвийн хувьд тухайн шатны Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтэс, тасгаар гүйцэтгүүлэх; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10/аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нутаг дэвсгэртээ байгаа улсын төвлөрсөн төсөвт орох орлогыг, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нутаг дэвсгэртээ байгаа аймаг, нийслэлийн төсөвт орох орлогыг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

11/төсвийн шууд захирагчийн тухайн жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, эсхүл төсвийн норм, норматив, үнэ тарифт өөрчлөлт орсноос хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг хураан авч харилцагч төсөвт оруулах;

12/төсвийн хууль тогтоомж зөрчсөн төсвийн төвлөрүүлэн захирагч болон шууд захирагчийн данснаас зарлагын гүйлгээ хийхийг түр зогсоох.

13/төсвийн дансны үлдэгдлийг банкинд ашиглуулсны төлөө тэдгээрээс гэрээний дагуу хүү авах. /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Төсвийн шууд захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчаас хуваарилан хүргүүлсэн төсөв,Засгийн газрын тусгай санг зориулалтын дагуу зарцуулах, төсвийн өр үүсгэхгүй байх; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

2/төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах;

3/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 11-д зааснаас бусад хэмнэлтийг захиран зарцуулах;

4/төсвийн төслийг үндэслэлтэй зохиох;

5/төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргах. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

4.Төсвийн төвлөрүүлэн захирагч энэ зүйлийн 2 дахь хэсгийн 4, 5, 8, 11-д заасан ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

51дугаар зүйл. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх

Хэвлэх

Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрсөн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай; сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай; сум, дүүргийн төсөвтэй харьцдаг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.

/Энэ зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Төсвийн орлого, зарлага

6 дугаар зүйл.Төсвийн орлого, зарлагын ангилал

Хэвлэх

Төсөв зохиох, гүйцэтгэлийн тайлан гаргахдаа төсвийн орлого, зарлагыг анги, салбар, дэд салбар, бүлэг, зүйлээр ангилна. Төсвийн орлого, зарлагын ангиллыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ зүйлд 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7 дугаар зүйл.Төсвийн орлого

Хэвлэх

Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ:

1/татварын орлого Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ;

2/татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг /дивиденд/, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

8 дугаар зүйл.Улсын төвлөрсөн төсвийн орлого

Хэвлэх

1.Улсын төвлөрсөн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

1/нэмэгдсэн өртгийн албан татвар; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12, 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан ба 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/гаалийн албан татвар;

3/онцгой албан татвар; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/орлогын албан татвар; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5/автобензин, дизелийн түлшний албан татвар; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

6/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

7/Монгол Улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан орлогод ногдох албан татвар. /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Улсын төвлөрсөн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг /дивиденд/;

2/төрийн өмчийн эд хөрөнгийг борлуулсны орлого; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хууль тогтоомжийн дагуу улсын төвлөрсөн төсөвт орох бусад орлого.

9 дүгээр зүйл.Орон нутгийн төсвийн орлого

Хэвлэх

1.Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

1/ /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/хотын албан татвар;

3/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

4/газрын төлбөр;

5/ус, рашаан ашигласны төлбөр; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6/ /Энэ заалтыг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7/ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглалт явуулахад олгох тусгай зөвшөөрлийн төлбөр. /Энэ заалтыг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,З, 4, 5, 8-д заасан албан татвар, төлбөрийн орлогыг сум, дүүргийн төсөвт бүрэн буюу хэсэгчлэн оруулахаар шийдвэрлэж болно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

3.Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг /дивиденд/; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого.

4.Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

1/ /Энэ заалтыг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/хүн амын орлогын албан татвар;

3/авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар; /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

4/өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

5/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6/бууны албан татвар;

7/ /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хассан./

8/хот суурин газрын нохойны албан татвар;

9/улсын тэмдэгтийн хураамж;

10/ /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хассан./

11/агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12/ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

13/байгалийн ургамал ашигласны төлбөр; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14/ /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хассан/

15/ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

16/түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

17/ус, рашаан ашигласны төлбөр; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18/энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,З,4,5-д заасан орлогоос сум, дүүргийн төсөвт оруулах орлого.

19/орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар. /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг /дивидент/; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

6.Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхой нэр төрлийн татварын болон татварын бус орлого хэд хэдэн төсөвт хуваагдан орохоор байвал дээд шатны төсөвт орох орлогыг тэргүүн ээлжинд төлнө.

10 дугаар зүйл.Төсвийн зарлага

Хэвлэх

1.Төсвөөс дараахь зардлыг санхүүжүүлнэ:

1/төрийн төв, орон нутгийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын зардал;

2/боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, зоо мал эмнэлгийн зардал;

3/улс орныг батлан хамгаалах арга хэмжээний зардал;

4/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх болон улсын захиалгат геологи хайгуулын зардал;

5/хүн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал;

6/эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн зориулалттай арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсвөөс зарцуулах хөрөнгө оруулалтын зардал;

7/бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг жигдрүүлэх, хүн амын цөөнх зарим үндэстэн, ястны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, ган, зуд болон хүн, малд учирсан гоц халдварт өвчний хохирлыг арилгах, үйлдвэрлэлийг урамшуулах зорилгоор дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулах Засгийн газрын нөөц хөрөнгө, зах зээлийн гадаад, дотоод орчны өөрчлөлтийн таагүй нөлөөлөл, урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйлийн улмаас төсвийн орлогын хомсдол үүссэн нөхцөлд зайлшгүй зардлыг санхүүжүүлэх төсвийн "Эрсдлийн сан, төсвийн бусад зардал; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

8/Монгол Улсын хууль тогтоомжид төсвөөс санхүүжүүлэхээр заасан бусад зардал.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,З-т заасан зардалд тухайн байгууллагын төлбөртэй ажил, үйлчилгээний болон өөрийн бусад орлогын эх үүсвэрээр нөхөгдөх зардал хамаарахгүй.

3.Засгийн газрын төслийг хэрэгжүүлэх арга хэмжээнд төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж болно. Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах журмыг Засгийн газар тогтооно.

4.Төсвийн хөрөнгийг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зээл буюу гэрээний үүргийн баталгаа болгох, бусдад хандивлах, ивээн тэтгэх, хувь нийлүүлэх, түр ашиглуулах болон Засгийн газраас тогтоосон журамд зааснаас бусад хэлбэрээр эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл.Улсын төвлөрсөн төсвийн зарлага

Хэвлэх

Улсын төвлөрсөн төсвөөс дараахь зардлыг санхүүжүүлнэ:

1/хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зардал;

2/шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх зардал;

3/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, геологи хайгуулын улсын болон бүс нутгийн шинж чанартай арга хэмжээний зардал;

4/төрийн байгууллагын зардал;

5/улс орныг батлан хамгаалах арга хэмжээний зардал;

6/Засгийн газраас улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр тогтоосон боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамирын байгууллага /эдгээр салбарт төвлөрүүлэн хуваарилж зарцуулах арга хэмжээний зардлыг оролцуулан/-ын зардал;

7/зээл, хүүгийн төлбөр болон гадаад арга хэмжээний зардал;

8/Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний зардал;

9/Засгийн газрын тусгай зориулалтын санд улсын төвлөрсөн төсвөөс өгөх татаас;

10/улсын зээллэгээний төлбөр;

11/хууль тогтоомжийн дагуу улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бусад зардал.

12 дугаар зүйл.Орон нутгийн төсвийн зарлага

Хэвлэх

1.Аймаг, нийслэлийн төсвөөс дараахь зардлыг санхүүжүүлнэ:

1/хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зардал;

2/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, геологи хайгуулын орон нутгийн шинж чанартай арга хэмжээний зардал;

3/аймаг, нийслэлийн Засаг даргаас аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тогтоосон боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамирын байгууллагын зардал;

4/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн орон нутгийн удирдлагын зардал;

5/бусад зардал.

2.Сум, дүүргийн төсвөөс дараахь зардлыг санхүүжүүлнэ:

1/хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зардал;

2/байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх сум, дүүргийн шинж чанартай арга хэмжээний зардал;

3/аймаг, нийслэлийн Засаг даргаас аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тогтоосноос бусад нийгэм, соёлын байгууллагын зардал;

4/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зардал ;

5/бусад зардал.

13 дугаар зүйл.Төсвийн тэнцэл,улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн харилцаа

Хэвлэх

1.Төсөв зохиох, хянах, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсөвт зардлыг хэмнэх, төсвийн орлого нь зарлагаа нөхөж байх зарчмыг баримтлан тодорхой арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Төсвийн санхүүжилтэд улсын зээллэгээ, үнэт цаас, зээл, тусламжийн хөрөнгийг ашиглаж болно.

3.Төсвийн тухайн жилийн орлого, зарлага, төсвийн нөөцийн болон бусад мөнгөн хөрөнгө, зээл, тусламж, Засгийн газрын өр, авлагыг төсөв зохиох, гүйцэтгэлийн тайлан гаргахад бүрэн тусгаж харуулна.

4.Шаардлагатай тохиолдолд дээд шатны төсвөөс доод шатны төсөвт санхүүжилт өгч болно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон.

5.Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч доод шатны төсвийн жилийн тайлангаар төсвийн зарлагаас давсан орлогыг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн бүс нутгийг хөгжүүлэх арга хэмжээнд зарцуулахаар төвлөрүүлэн авч болно. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар "5" дугаарыг "6" гэж өөрчилсөн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төсөв зохиох, хянах, батлах

14 дүгээр зүйл.Төсвийн төсөл зохиох, хянах

Хэвлэх

1.Санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг зохиохдоо энэ хууль, бусад хууль тогтоомж, эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авах арга хэмжээ, төсвийн норм, норматив, үнэ, тариф болон бусад оронтой зээл, тусламжийн талаар байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг үндэс болгоно.

2.Зээлийг эргүүлж төлөх баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. Төсвөөс нэмэгдэл санхүүжилт шаардагдах гэрээ хэлэлцээрийг зөвхөн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр байгуулна. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд дараа жилийн санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт зохиож жил бүрийн 7 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

4.Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн шатны төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт хянан нэгтгэж жил бүрийн 8 дүгээр сарын 1-ний дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

5.Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч сум, дүүргийн төсвийн төсөл, аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт боловсруулан жил бүрийн 8 дүгээр сарын 20-ны дотор Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

6.Төвлөрүүлэн захирагч харьяа байгууллагын төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт хянан нэгтгэж жил бүрийн 8 дүгээр сарын 20-ны дотор Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

7.Засгийн газрын тусгай зориулалтын сангийн орлого, зарлагын төслийг Засгийн газраас томилсон байгууллага энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.Санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт тогтоосон хугацаанд зохиож ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын төсөвт төлөх орлого, тэдгээрт төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчдаас төлөвлөн тооцож төсвийн төсөлд тусгах бөгөөд энэ талаар гарсан маргааныг ерөнхийлөн захирагч хариуцахгүй. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

9.Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчдаас зохиож ирүүлсэн төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт хянаж, улсын төвлөрсөн төсвийн төсөл, улсын төвлөрсөн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт өгөх санхүүжилт, дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт жил бүрийн 9 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт оруулна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

10.Засгийн газар Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас оруулсан улсын төвлөрсөн төсвийн төслийг дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт хянан хэлэлцэж, авах арга хэмжээний санал, хуулийн төсөл болон холбогдох судалгаа, материалын хамт 10 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

/Энэ зүйлд заасан хугацааг 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

15 дугаар зүйл.Төсөв батлах

Хэвлэх

1.Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төвлөрсөн төсвийн төслийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж батална.

2.Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төвлөрсөн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор хэлэлцэн улсын төвлөрсөн төсвийн орлогын нийт дүн /орлогын нэр төрлөөр/, улсын төвлөрсөн төсвийн зарлагын нийт дүн, үүний дотор цалин, хөрөнгө оруулалт /шинээр эхлэх барилга, обьектын төсөвт өртгийн хамт/, удирдлага, батлан хамгаалах арга хэмжээний зардал, Засгийн газрын тусгай зориулалтын санд улсын төвлөрсөн төсвөөс өгөх татаас, Засгийн газраас тогтоосон төвлөрүүлэн захирагч байгууллагын төсвийн санхүүжилт, улсын төвлөрсөн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт өгөх санхүүжилтийн дээд хэмжээг баталж хууль гаргана. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Улсын төвлөрсөн төсвийг энэ хэсэгт зааснаас дэлгэрэнгүй нэр төрлөөр батлах эрхийг Улсын Их Хурал эдэлнэ.

З.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийг төсвийн жил эхлэхээс өмнө хянан хэлэлцэж аймаг, нийслэлийн төсвийн орлогын нийт дүн /орлогын нэр төрлөөр/, зарлагын нийт дүн, үүний дотор цалин, хөрөнгө оруулалт /шинээр эхлэх барилга, обьектын төсөвт өртгийн хамт/, удирдлагын зардал, аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсөвт өгөх санхүүжилтийн дээд хэмжээг баталж тогтоол гаргана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийг төсвийн жил эхлэхээс өмнө хянан хэлэлцэж сум, дүүргийн төсвийн орлогын нийт дүн /орлогын нэр төрлөөр/, зарлагыг төсвийн шууд захирагч тус бүрээр , зардлын зүйлээр баталж тогтоол гаргана. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах явцад шинээр бий болсон орлогын нэмэгдэл эх үүсвэрийн дүнд багтаан цалин, удирдлага, батлан хамгаалах арга хэмжээний зардлаас бусад шаардлагатай зардлыг нэмэгдүүлэн санхүүжүүлж болно.

6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөв батлахдаа улсын төвлөрсөн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсөвт өгөх санхүүжилтийн дээд хэмжээг нэмэгдүүлж болохгүй. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

16 дугаар зүйл. Төсвийн нэгтгэл

Хэвлэх

Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийг нэгтгэн Монгол Улсын төсвийн хэмжээг гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах,тайлагнах

17 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, хяналт тавих

Хэвлэх

1.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн гүйцэтгэлийг сар, улирлаар зохион байгуулж, төсвийн орлогын биелэлтээс хамааруулан төсөвт зардлыг санхүүжүүлнэ.

2.Засгийн газар улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг гарган, түүнд зохих дүн шинжилгээ хийж, авах арга хэмжээний саналын хамт улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байна.

3.Төсвийн шууд захирагч батлагдсан төсвийг гагцхүү төсвийн дансаар зарцуулна.

4.Улсын төвлөрсөн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт өгөх санхүүжилтийн хуваарийг тэдний саналыг харгалзан Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсөвт өгөх татаас, санхүүгийн тусламж дэмжлэгийн хөрөнгийн хуваарийг тэдний саналыг харгалзан аймаг, нийслэлийн Засаг дарга сар, улирлаар тус тус тогтооно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Засгийн газрын тусгай зориулалтын сангийн гүйцэтгэлийг Засгийн газраас томилсон байгууллага зохион байгуулж улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцна.

6.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад дурдсан "Эрсдлийн сан"-гийн хөрөнгийг зарцуулах журмыг Улсын Их Хурал батлах бөгөөд хөрөнгийн зарцуулалтыг Засгийн газар улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд тайлагнаж байна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө, улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар Улсын Их Хурлын өмнө хариуцна. /Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

8.Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийг сум, дүүргийн Засаг дарга дараа сарын 1-ний дотор аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг дарга дараа сарын З-ны дотор улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагчид тус тус мэдээлнэ. /Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

9.Дээд шатны төсвийн захирагч доод шатны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь санхүүгийн шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн ба дугаарыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

18 дугаар зүйл.Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулахад банкны байгууллагын гүйцэтгэх үүрэг

Хэвлэх

Төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Банкны хуулийн дагуу банкны байгууллагууд гүйцэтгэнэ.

2./Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19 дүгээр зүйл. Төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах,батлах

Хэвлэх

1.Төсвийн захирагчид төсвийн гүйцэтгэлийн тайланг төсвийн орлого, зарлагын ангиллаар гаргана.

2.Төсвийн шууд захирагч төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор харилцагч ерөнхийлөн буюу эсвэл төвлөрүүлэн захирагчид ирүүлнэ.

3.Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, сум, дүүргийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ.

4.Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хагас,бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Төсвийн төвлөрүүлэн захирагч төсвийн гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Засгийн газрын тусгай зориулалтын сангийн удирдах дээд байгууллага уул сангийн гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны З дугаар сарын 1-ний дотор Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.Улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагч улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн хагас жилийн тайланг 9 дүгээр сарын 1-ний дотор, жилийн тайланг дараа оны З дугаар сарын 15-ны дотор гаргана.

8.Засгийн газар улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн жилийн тайланг Улсын Их Хурлын дараа оны хаврын чуулганд оруулна.

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсвийн гүйцэтгэлийн тайланг ирэх оны төсвийн төслийн хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.

10.Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн баталж тогтоол гаргана.

11.Улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагч улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн Монгол Улсын төсвийн жил бүрийн гүйцэтгэлийг гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

20 дугаар зүйл.Төсвийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэтрүүлэн батлагдсан төсөвт хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, хэтрүүлэн зарцуулсан, санхүүгийн сахилга зөрчиж өр, авлага үүсгэсэн бол холбогдох албан тушаалтныг 20000 - 60000 төгрөгөөр торгох;

2/төсвийн орлогыг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр торгох;

3/энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчиж төсвийн хөрөнгийг зээл буюу гэрээний үүргийн баталгаа болгосон, бусдад хандивласан, ивээн тэтгэсэн, хувь нийлүүлсэн, түр ашиглуулсан бол холбогдох албан тушаалтныг 60000 төгрөгөөр торгох;

4/энэ хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчиж орлогын нэмэгдэл эх үүсвэрийг цалин, удирдлагын зардал, батлан хамгаалах арга хэмжээнд зарцуулсан бол холбогдох албан тушаалтныг 50000 төгрөгөөр торгох;

5/энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тайлангийн хугацааг зөрчиж, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь гаргаж ирүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр тус тус торгоно.

2.Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчлүүдийг давтан гаргасан нь тухайн шатны төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн болон шууд захирагчийг албан тушаалаас нь эгүүлэн татах үндэслэл болно.

/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хууль 199З оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ