- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг №217
1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ЕРӨНХИЙ АНГИ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон үндэсний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, түүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, түүнчлэн эрх зүйн журмыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.
2.Монгол Улсын Эрүүгийн хууль энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийгэмд аюултай ямар хэрэг гэмт хэрэг болохыг тодорхойлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулбал зохих ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг тогтооно.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11дүгээр зүйл.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарчим
1.Монгол Улсын Эрүүгийн хууль нь шударга, энэрэнгүй, ёс, хуулийг чанд сахих, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, хариуцлага гарцаагүй байх зарчимд үндэслэнэ.
2.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан энэ хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
2 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлагын үндэслэл
1.Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хэргийг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулна.
2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Эрүүгийн ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр, хамаарах этгээд
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдэд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
2.Гадаад улсын дипломат төлөөлөгчид болон дагаж мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд эрүүгийн хэргийн талаар харьяалагдахгүй бусад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.
3.Тус улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэн, харьяалалгүй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хариуцлагад татагдсан буюу шүүхэд шилжсэн бол тэдэнд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүс үйлдсэн гэмт хэрэгтээ хилийн гадна ял эдэлсэн бол шүүх тэдэнд оногдсон ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлж буюу гэм буруутай этгээдийг ял эдлэхээс бүрмөсөн чөлөөлж болно. Хэрэв Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн этгээдийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүй тооцож болно.
4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
5.Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй.
4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаа
1.Хэргийг гэмт хэрэгт тооцох, түүнд ял шийтгэх эсэхийг уг хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
2.Ял шийтгэхгүй болгосон буюу ялыг хөнгөрүүлсэн хууль буцаан хэрэглэх хүчинтэй, өөрөөр хэлбэл уг хууль түүнийг хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн хэрэгт хамаарна.
3.Ял шийтгэх болсон буюу ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ
5 дугаар зүйл.Гэмт хэргийн ойлголт
1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон үндэсний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, түүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, түүнчлэн эрх зүйн журамд халдсан бөгөөд Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай хэрэг /үйлдэл, эс үйлдэхүй/-ийг гэмт хэрэг гэж үзнэ. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ хуулийн тусгай ангид заасан хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл буюу эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
6 дугаар зүйл. Гэмт хэргийн ангилал
Гэмт хэргийн шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг гэж ангилна:
а/энэ хуулийн тусгай ангид хоёр жилээс дээшгүй хугацаатай хорих ял буюу өөр төрлийн ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэрэг, түүнчлэн таван жилээс дээш хугацаатай хорих ял буюу өөр төрлийн ял оногдуулахаар заасан болгоомжгүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ;
б/энэ хуулийн тусгай ангид таван жилээс дээшгүй хугацаатай хорих ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэрэг, түүнчлэн таваас дээш жилийн хугацаатай хорих ял оногдуулахаар заасан болгоомжгүй гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэж үзнэ;
в/энэ хуулийн тусгай ангид арван таван жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзнэ;
г/энэ хуулийн тусгай ангид хорин таван жил хүртэл хугацаатай хорих ял буюу цаазаар авах ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэж үзнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7 дугаар зүйл. Гэмт хэрэг санаатай үйлдэх
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хүссэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн бол гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзнэ.
8 дугаар зүйл.Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэл нийгэмд аюултай хор уршигт хүргэж болохыг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдсан, эсхүл хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа мэдэлгүй үйлдсэн бол гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзнэ.
9 дүгээр зүйл.Насанд хүрээгүй этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
1.Гэмт хэрэг үйлдэхийн өмнө арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд зөвхөн бусдыг алах /86 дугаар зүйл/; бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах /90, 91, 93, 94, 95, 97 дугаар зүйл/; хүчиндэх /112 дугаар зүйл/; бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх /123,124,125 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /134 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; зам харилцаа, тээврийн хэрэгслийг гэмтээх /266 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийг АИХТ-ийн 1990 оны 52 дугаар зарлиг, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./
3.Арван найман насанд хүрэхийн өмнө нийгмийн аюулаар их биш гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн ял хэрэглэхгүйгээр засан хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл түүнд энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан нөхцөлд насанд хүрээгүй этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хэлэлцүүлэхээр орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисст шилжүүлж болно.
10 дугаар зүйл.Хэрэг хариуцах чадваргүй байдал
1.Нийгэмд аюултай хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэлийн архаг өвчтэй, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад өвчний улмаас өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй байсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Ийм этгээдэд шүүхийн зааснаар энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
2.Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй болсон этгээдэд ял оногдуулж болохгүй. Ийм этгээдэд шүүхийн зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний нь дараа ял оногдуулж болно.
11 дүгээр зүйл.Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.
12 дугаар зүйл.Аргагүй хамгаалалт
1.Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, улс, нийтийн эрх ашиг, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрхийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахын тулд энэ хуулийн тусгай ангийн 89, 93 дугаар зүйлд зааснаас бусад үйлдлийг халдагчид гэм хор учруулах замаар хийснийг гэмт хэрэгт тооцохгүй. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хамгаалалт нь халдлагын шинж чанар, аюулаас илт давсан байвал аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.
3.Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хүнээс энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсэн бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ.
13 дугаар зүйл.Гарцаагүй байдал
Гарцаагүй байдалд, өөрөөр хэлбэл улс, нийгмийн эрх ашиг, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрхэд заналхийлсэн аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсний улмаас учирсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүй байвал уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
14 дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
1.Гэмт хэрэг үйлдэхийн тулд зэвсэг, хэрэгслийг хайж олсон, төхөөрч тохируулсан буюу бусад нөхцөлийг санаатай бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэж үзнэ.
2.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч гэм буруутай этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
3.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан бол тухайн гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр заасан энэ хуулийн тусгай ангийн зохих зүйлийн дагуу ял оногдуулна.
4.Шүүх ял оногдуулахдаа гэм буруутай этгээдийн хийсэн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй шалтгааныг харгалзан үзнэ.
15 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзах
1.Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураар, төгс татгалзсан этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
2.Хэрэв гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзахын өмнө үйлдсэн хэрэг нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байвал зөвхөн тэр хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
16 дугаар зүйл.Хамтран оролцогчид
1.Гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтран оролцогчид гэнэ.
2.Гүйцэтгэгчээс гадна зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзнэ:
а/гэмт хэргийг шууд гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч;
б/гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан буюу удирдсан этгээдийг зохион байгуулагч;
в/гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн этгээдийг хатгагч;
г/зааж, зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах замаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэгтэн болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ.
3.Шүүх ял оногдуулахдаа хамтран оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзнэ.
161дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдсэн зохион байгуулалттай бүлэг
1.Гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдэж, зохион байгуулагдсан бөгөөд тогтвортой ажилладаг хоёр буюу түүнээс дээш этгээдийг зохион байгуулалттай бүлэг гэнэ.
2.Зохион байгуулалттай бүлэг этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулийн тусгай ангид тогтооно.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
17 дугаар зүйл.Нуун далдлах
Гэмт хэрэгтэнг болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол зөвхөн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйл.Үл мэдээлэх
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг буюу үйлдсэнийг лавтай сайн мэдэж байгаад зохих байгууллага буюу албан тушаалтанд мэдээлээгүй бол зөвхөн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛЫН ТУХАЙ
19 дүгээр зүйл.Ял, түүний зорилго
1.Ял нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд энэ хуульд заасны дагуу шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын арга хэмжээ мөн.
2.Ялын зорилго нь гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, засан хүмүүжүүлэх, түүнчлэн ялтныг болон бусад хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
3.Ял нь хүнлэг бус, хүнд хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох зорилго агуулж болохгүй.
4.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулсан ялыг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20 дугаар зүйл.Ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дор дурдсан төрлийн ялыг хэрэглэж болно. :
а/торгох;
б/тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;
в/эд хөрөнгө хураах;
г/засан хүмүүжүүлэх ажил хийлгэх;
д/хорих;
е/цаазаар авах.
2.Торгох, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, хорих, цаазаар авах ялыг үндсэн ялын чанартай; тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн болон нэмэгдэл ялын чанартай; эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21 дүгээр зүйл.Ялын дээд хэмжээ-цаазаар авах ял
1.Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах-буудан алах ял оногдуулна.
2.Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд хугацаагүй хорих ялаар солино.
3.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22 дугаар зүйл.Хорих
1.Хорих ялын үндсэн хугацаа зургаан сараас арван таван жил хүртэл байна. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан тохиолдолд хорих ялын хугацаа зургаан сараас доош байж болно.
4.Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид буюу гянданд, түүнчлэн жирийн болон чанга дэглэмтэй хүмүүжил-хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна.
5.Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг санаатай үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт гурван жилээс дээшгүй хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлсэн буюу гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж хорих ял шийтгүүлсэн эрэгтэйчүүд, түүнчлэн төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэйчүүдийн хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт гурван жилээс дээш хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлсэн буюу урьд хорих ял эдэлж байсан эрэгтэйчүүд, төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэйчүүдийн хорих ялыг чанг дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэйчүүдийн хорих ялыг онцгой дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн буюу хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт гурван жилээс дээшгүй хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эрэгтэйчүүд, түүнчлэн хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эмэгтэйчүүдийн хорих ялыг жирийн дэглэмтэй хүмүүжил-хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна./Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Урьд хорих ял эдэлж байсан, хүнд буюу онц хүнд гэмт хэрэг гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эрэгтэйчүүдийн хорих ялыг чанга дэглэмтэй хүмүүжил-хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ял эдлүүлбэл зохих онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдоогүй этгээдийн хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид, түүнчлэн чанга дэглэмтэй хүмүүжил-хөдөлмөрийн колонид ял эдлүүлбэл зохих насанд хүрээгүй эрэгтэйчүүдийн хорих ялыг жирийн дэглэмтэй хүмүүжил-хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр шүүх тогтоож болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заана. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдоогүй боловч хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт арваас дээш жилийн хугацаагаар чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ял эдлүүлбэл зохих этгээдийн ялыг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан онцгой дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр шүүх тогтоож болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заана. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хүрсний дараа төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн арван найман насанд хүрсний дараа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэж таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлж байгаа этгээдийн хорих ялыг бүгдийг буюу заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.Ялтан ял эдлэх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын төрөл, дэглэмийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэл, журмаар шүүх өөрчилнө.
23 дугаар зүйл.Онц аюултай гэмт хэрэгтэн
1.Дараахь этгээдийг шүүх онц аюултай гэмт хэрэгтнээр тооцно:
а/хүнд гэмт хэрэг үйлдэж, урьд нь хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн этгээд;
б/хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэж урьд нь хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд;
в/урьд нь хорих ялаар шийтгүүлж байгаагүй боловч удаа дараа онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээд.
2.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход болон давтан үйлдсэн гэмт хэргийн тоонд энэ хуулиар тогтоосон журмаар ял шийтгэлгүйд тооцсон буюу ял шийтгэлгүй болсныг оруулан тооцохгүй.
3.Онц аюултай гэмт хэрэгтний үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр заасан энэ хуулийн тусгай ангийн зүйлийг уг этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө хуульд заасан журмаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон тохиолдолд хэрэглэнэ.
4.Шүүх тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэлээ таслан шийдвэрлэх тогтоолд заана.
5.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь уг этгээдийг ял шийтгэлгүйд тооцсон буюу тухайн этгээд ял шийтгэлгүй болсон үед хүчингүй болно.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24, 25, 26 дугаар зүйл./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
27 дугаар зүйл.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх
1.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг гурван сараас нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулж, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын дагуу ялтны ажиллаж байгаа газарт, эсхүл засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биелүүлэх байгууллагын заасан, оршин суугаа газарт нь ойролцоо өөр газарт эдлүүлнэ.
2.Ялтны цалин хөлсний арваас хорин тав хүртэл хувийн дотор шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан хэмжээгээр суутган, улсын орлогод оруулна.
3./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялын үлдэж байгаа хугацааг түүнтэй тэнцүү хугацааны хорих ялаар сольж болно.
5./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдлүүлэх журмыг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтооно.
28 дугаар зүйл.Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
1.Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг шүүх нэгээс таван жил хүртэл хугацаагаар үндсэн болон нэмэгдэл ялын чанартай оногдуулж болно.
2.Гэм буруутай этгээдээс тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах үедээ үйлдсэн гэмт хэргийн шинж чанарын улмаас уг этгээдэд тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь эдлүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн тохиолдолд энэ ялыг оногдуулж болно.
3.Хэрэв тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол уг ял нь хорих ялыг эдлэх бүх хугацаанд, түүнээс гадна шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан хугацаанд хамаарна. Хэрэв энэ ялыг хорихоос өөр төрлийн үндсэн ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол түүний хугацааг үндсэн ялаа эдэлж эхэлсэн өдрөөс тоолно.
29 дүгээр зүйл.Торгох
1.Энэ хуульд заасан тохиолдолд тогтоосон хэмжээгээр шүүхээс мөнгөн шийтгэл оногдуулахыг торгох гэнэ.
2.Торгуулийн хэмжээг үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, гэм буруутай этгээдийн эд хөрөнгийн байдлыг харгалзан хоёр мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд таван зуун мянга хүртэл төгрөгөөр тогтооно. /Энэ хэсгийг 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгуулийг нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
4.Хорих ялыг торгуулиар сольж болохгүй. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
30, 31 дүгээр зүйл./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
32 дугаар зүйл.Эд хөрөнгө хураах
1.Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлого болон тэдгээртэй адилтган үзэх бусад эд зүйлийг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэхийг эд хөрөнгө хураах гэнэ.
2.Шүүх ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах ял оногдуулах эсэхийг тухай бүрд нь хянан шийдвэрлэж, ямар эд зүйл, хөрөнгө хураахыг таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой заана.
3.Эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай оногдуулна.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
33 дугаар зүйл./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЯЛ ОНОГДУУЛАХ, ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
34 дүгээр зүйл.Ял оногдуулах нийтлэг зарчим
Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон энэ хуулийн ерөнхий ангийн заалтад чанд нийцүүлэн, үйлдсэн гэмт хэрэгт нь хүлээлгэх хариуцлагыг заасан тусгай ангийн зүйлээр тогтоосон хэмжээний дотор ял оногдуулна.
35 дугаар зүйл.Хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал
1.Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ:
a/гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг урьдчилан зайлуулсан, эсхүл учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан;
б/заналхийлсэн буюу албадсаны улмаас, эсхүл эд материал, албан тушаалын болон өөр байдлаар бусдын эрхшээлд автагдаж гэмт хэрэг үйлдсэн;
в/хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн;
г/өөрт нь болон гэр бүлд нь тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн;
д/насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн;
е/долоо хүртэл насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн;
ж/нийгэмд аюултай халдлагаас хамгаалах үед аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн;
з/үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн, түүнчлэн гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлсэн;
и/тохиолдлын чанартай буюу болсон нөхцөл байдлын улмаас нийгмийн аюулаар их биш гэмт хэргийг анх удаа үйлдсэн.
2.Шүүх ял оногдуулахдаа хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдалд дээр дурдсанаас бусад байдлыг тооцож болно.
36 дугаар зүйл.Хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хүндрүүлэх байдал гэж үзнэ:
a/урьд нь ямар нэг гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн. Шүүх анхны үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан энэ байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байж болно;
б/гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн;
в/гэмт хэргийг шунахай буюу бусад жигшүүрт сэдэлтээр үйлдсэн;
г/гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан;
д/гэмт хэргийг онц хэрцгийгээр буюу хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн;
е/насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан буюу татан оролцуулсан;
ж/бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, биеэ хамгаалж чадахгүй хүн, түүнчлэн эд материал, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байсан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;
з/нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдсэн;
и/нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн;
к/согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн;
л/гэм буруугүй этгээдийг гэмт хэрэгт зориуд гүжирдсэн;
м/даалтад өгөгдсөн этгээд даалтын хугацаанд болон уг хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн.
37 дугаар зүйл.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үед ял оногдуулах
1.Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хоёр болон түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон этгээд тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байвал шүүх гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмэх замаар нэгтгэн уг этгээдэд жинхэнэ оногдуулах ялыг тодорхойлно.
2.Гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг тогтоосон энэ хуулийн тусгай ангийн зүйлд заасан нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ялыг үндсэн ялтай нь хамт хэрэглэж болно.
3.Ялтан таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд дурдсан журмыг баримтлан ял оногдуулна. Энэ тохиолдолд ялын хугацаанд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцно.
38 дугаар зүйл.Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулах
1.Ялтан таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа, оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн бол сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ.
2.Энэ зүйлд дурдсан журмаар ялыг хооронд нь нэмэхдээ ялын нийт хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Хорих ялыг нэмэхдээ нийт хугацааг арван жилээс, харин энэ хуульд зааснаар арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт хорин таван жилээс хэтрүүлж болохгүй. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
3./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Хорих болон засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хооронд нь нэмэхдээ засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын гурван өдрийг хорих ялын нэг өдөртэй тэнцүүлэн бодно. /Энэ хэсгээс 1993 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн хуулиар зарим ялыг хассан./
5./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.Хорих болон торгох, түүнчлэн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон торгох ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гүйцэтгэнэ.
39 дүгээр зүйл.Хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах
Хэрэв гэмт хэргийн онцгой нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан, түүнд хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл энэ шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заавал зааж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар энэ хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу өөр төрлийн хөнгөн ял оногдуулж болно.
40 дүгээр зүйл.Тэнсэх
1.Хэрэв хэргийн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл энэ шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолд заавал зааж уг ялыг тэнсэж нэгээс таван жил хүртэл хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Хэрэв тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд хүлээлгэсэн итгэл, найдварыг биелүүлснээ өөрийн үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулсан бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхгүй байхаар шүүх тогтооно.
2.Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага, насанд хүрээгүй этгээдэд цагдаагийн байгууллага болон орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.
3.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.
4.Тэнсэгдсэн ялтанд бусад нэмэгдэл ял оногдуулж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
5.Хэргийн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал, түүнчлэн түүнийг тэнсэх тухай ажлын газрынх нь хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллагаас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх тэнсэгдсэн ялтныг засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэхээр дээрх байгууллага буюу хамт олонд шилжүүлж болно. Тэнсэх тухай хүсэлт гараагүй бол шүүх уг тэнсэгдсэн ялтныг хараа хяналтад байлгаж хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр хариуцуулж болно.
6.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд хөдөлмөрийн сахилга, нийгмийн хэв журмыг зөрчиж захиргааны шийтгэлийн буюу сахилгын, эсхүл олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ авагдсан байвал цагдаагийн байгууллага болон орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комиссын саналаар шүүх ял тэнссэнийг хүчингүй болгож, таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлүүлэх тухай магадлал гаргаж болно. /Энэ хэсэгт 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.Хэрэв засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, түүнчлэн хараа хяналтад нь байлгахаар олон нийтийн байгууллага буюу хөдөлмөрийн хамт олонд шилжүүлж тэнсэгдсэн ялтан тэдний итгэл найдварыг хөсөрдүүлж, өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулах амлалтаа зөрчсөн, эсхүл олон нийтийн нөлөөллөөс зайлсхийх зорилгоор хөдөлмөрийн хамт олноо орхисон бол олон нийтийн байгууллага буюу хөдөлмөрийн хамт олны хүсэлтээр шүүх ял тэнссэнийг хүчингүй болгож, таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлүүлэх тухай магадлал гаргана.
41 дүгээр зүйл.Цэргийн албан хаагч болон цэргийн үүрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолбиелүүлэхийг дайны цагт хойшлуулах
1.Цэргийн албан хаагч, мөн цэргийн албанд татагдах буюу дайчлагдах цэргийн үүрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг шүүх дайны цагт байлдааны ажиллагаа дуустал хойшлуулж, уг этгээдийг цэргийн ангид явуулж болно. Шүүх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулж болно.
2.Хэрэв цэргийн ангид очсон ялтан эх орноо эрэлхэгээр хамгаалагч болохоо харуулбал цэргийн зохих командлалын тодорхойлолтоор шүүх түүнийг ялаас чөлөөлж буюу ялыг нь өөр хөнгөн ялаар сольж болно.
3.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх нь хойшлогдсон этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.
42 дугаар зүйл.Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
1.Гурван жил хүртэл хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлж байгаа насанд хүрээгүй этгээдэд шүүх ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нөхцөл байдал, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх, дахин боломжийг харгалзан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Шүүх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулж болно.
2.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан журмыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /60-68 дугаар зүйл/; зандалчлах /73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /90 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /125 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд хэрэглэхгүй. /Энэ хэсэгт 1990 оны 12 дугаар сарын 28, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Шүүх насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа тодорхой хугацаанд ажил буюу сургуульд орох, учруулсан хохирлоо арилгах, ажлын газар сургуулиа өөрчилсөн тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх, бүртгүүлэхээр уг байгууллагад үе үе ирж байх болон тодорхой газар очихгүй байх, түүнчлэн засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх тус дөхөм үзүүлэх бусад үүргийг түүнд даалгаж болно.
4.Шүүх түүнчлэн уг ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр хариуцуулж болно.
5.Хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтанд хяналт тавих үүргийг орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
6.Хэрэв хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, сурлага, хөдөлмөрт үнэнч шударга ханддагаараа харуулбал орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар шүүх түүнийг ялаас чөлөөлж болно.
7.Ялтан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй, эсхүл нийгмийн хэв журам зөрчиж захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан байвал шүүх орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, уг таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлүүлэх тухай магадлал гаргана.
8.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтан гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.
43 дугаар зүйл.Урьдчилан хорьсон хугацааг тооцох
1.Шүүх, урьдчилан хорьсон хугацааны нэг өдрийг хорих ялын нэг өдөрт, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын гурван өдөрт тэнцүүлэн ялын хугацаанд оруулан тооцно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Шүүх өөр төрлийн ял оногдуулахдаа урьдчилан хорьсон хугацааг харгалзан гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлэх буюу түүнийг ял эдлэхээс бүрмөсөн чөлөөлж болно.
44 дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа
1.Хэрэв дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:
a/энэ хуульд зааснаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш хоёр жил өнгөрсөн;
б/энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш гурван жил өнгөрсөн;
в/энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил өнгөрсөн;
г/энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрсөн.
2.Хэрэв дээр дурдсан хугацаа өнгөрөөгүй байхад энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг шинээр үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолно.
3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн байцаалт буюу шүүхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолох явдлыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг албадан саатуулсан буюу түүний хэргээ илчлэн ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. Тэгэхдээ гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил өнгөрсөн бөгөөд гэмт хэрэг шинээр үйлдэж хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.
4.Энэ хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх түүнд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэж үзвэл цаазаар авах ял оногдуулж болохгүй бөгөөд уг ялын оронд хорих ял хэрэглэнэ.
45 дугаар зүйл.Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол биелүүлж болохгүй хугацаа
1.Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дор дурдсан хугацаанд биелүүлээгүй бол түүнийг биелүүлж болохгүй:
а/хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн боловч хоёр жил өнгөрсөн;
б/хоёр жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн;
в/таван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч таван жил өнгөрсөн бол;
г/таван жилээс дээшгүй хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн.
2.Хэрэв ялтан ял эдлэхээс зайлсхийсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдэж шүүхээс нэг жилээс доошгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасарна. Гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг уг гэмт хэргийг үйлдсэн өдрөөс, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд ялтан ялаа эдлэхээр эргэж ирсэн буюу түүнийг албадан саатуулсан өдрөөс эхлэн шинээр тоолно. Тэгэхдээ таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш арван таван жил өнгөрсөн бөгөөд гэмт хэрэг шинээр үйлдэж хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэж үзвэл цаазаар авах ялыг хорих ялаар солино.
46 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх
1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, оногдуулсан ялыг эдлэхээс хугацааны өмнө суллаж болно. /Энэ хэсэгт 1994 оны 4 дүгээр сарын 8- ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Хэрэв хэргийг шүүхээр хянан хэлэлцэхийн үед цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан хэрэг нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
47, 48 дугаар зүйл./Эдгээр зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
49 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
50 дугаар зүйл.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих
1.Хорих, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд болон энэ хуулийн 51 дүгээр зүйлд зааснаас бусад ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулсан ялтанд хэрэглэнэ.
3.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлж байгаа байгууллага болон орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх хянах комиссын саналаар ялтны ял эдэлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялын талаас доошгүйг эдэлсэн ялтанд хэрэглэж болно.
5.Гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, урьд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих газар ял эдэлж байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээдэд ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялынхаа гуравны хоёроос доошгүйг эдэлсний дараа хэрэглэж болно.
6.Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу зэвсэг хууль бусаар нэвтрүүлэх /74 дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/; мал хулгайлах /1231дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /1791дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах /195 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтанд ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялын дөрөвний гурваас доошгүйг эдэлсний дараа хэрэглэж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
7.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих үед ялтныг тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас мөн чөлөөлж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
8.Эдлээгүй үлдсэн хорих ялыг засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар солихдоо тэдгээрийн хугацааг уг төрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээ болон эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаанаас хэтрүүлж болохгүй. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
9.Ялаас хугацааны тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солихдоо шүүх хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн ял нь хөнгөн ялаар солигдсон этгээдийг эдлээгүй үлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр даалгаж болно.
10.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд эдлээгүй үлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.
501дүгээр зүйл.Хугацаагүй хоригдож буй этгээдийг ялаас чөлөөлөх
Хугацаагүй хоригдож буй этгээд гучаас доошгүй жилийн хорих ял эдэлсний дараа нийгэмд аюулгүй болсон онцгой тохиолдолд түүнийг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
51 дүгээр зүйл.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй байх
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг дор дурдсан этгээдэд хэрэглэхгүй:
а/онц аюултай гэмт хэрэгтэн;
б/төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд /60-68 дугаар зүйл/;
в/зандалчлах /73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /90 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг/; онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /125 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /222 дугаар зүйл/; онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг/; галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг дээрэмдэх замаар ашиглан шамшигдуулах /245 дугаар зүйлийн гурав дахь хэсэг/; агаарын хөлгийг авч зугатаах /268 дугаар зүйл/; гэмт хэрэгт шийтгүүсэн этгээд; /Энэ заалтыг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
д/хуулиар тогтоосон журмын дагуу урьдах гэмт хэрэгт ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж хоёр буюу түүнээс дээш удаа хорих ял шийтгүүлсэн этгээд;
е/шүүхээс оногдуулсан ялаас хугацааны өмнө хорих газраас тэнсэн суллагдсаны дараа эдлээгүй үлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг дахин санаатай үйлдсэн этгээд. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
52 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
53 дугаар зүйл.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих
1.Арван найман насанд хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, хөдөлмөр, сурлагад үнэнч шударга ханддагаараа харуулбал ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно.
2.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх байгууллага болон орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс буюу хянах комиссын саналаар ялтны ял эдэлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ.
3.Арван найман насанд хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд оногдсон ялын гуравны нэгээс доошгүй эдэлсний дараа түүнийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно.
4.Дор дурдсан этгээдэд оногдуулсан ялын талаас доошгүйг эдэлсэн бол түүнийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно:
a/арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг санаатай үйлдэж таваас доошгүй жил хорих ял шийтгүүлсэн;
б/урьд нь гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих газар ял эдэлж байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцогдоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхдаа арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг дахин санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
в/арван найман насанд хүрэхийн өмнө хорих газар ял эдэлж байхдаа гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
5.Дор дурдсан этгээдэд оногдуулсан ялын гуравны хоёроос доошгүйг эдэлсэн бол түүнийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно:
a/урьд нь гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлэн уг ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн ялыг өөр хөнгөн ялаар сольсон бөгөөд арван найман насанд хүрэхийн өмнө эдлээгүй үлдсэн ялын хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
б/арван найман насанд хүрэхийн өмнө зандалчлах /73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх / 125 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын хөнөрлөлийн гишүүний амь биед халдах /122 дугаар зүйл/; онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг/; агаарын хөлгийн авч зугтаах / 268 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн. /Энэ заалтыг 1990 оны 12 дугаар сарын 28, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Эдлээгүй үлдсэн хорих ялыг засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар солихдоо энэ төрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээний дотор оногдуулах боловч эдлээгүй үлдсэн ялын хугацаанаас хэтрүүлж болохгүй.
7.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солихдоо шүүх хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн ял нь хөнгөн ялаар солигдсон этгээдийг эдлээгүй үлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр даалгаж болно.
8.Арван найман насанд хүрэхийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд эдлээгүй үлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.
54 дүгээр зүйл.Ял шийтгэлгүй болох
1.Дор дурдсан этгээдийг ял шийтгэлгүй болсон гэж үзнэ:
a/энэ хуулийн 45, 46 зүйлд зааснаар ялаас чөлөөлөгдсөн;
б/тэнсэгдсэн этгээд шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд уг хугацаанд ял тэнссэнийг хуульд заасан өөр үндэслэлээр хүчингүй болгоогүй;
в/ /Энэ заалтыг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
г/насанд хүрээгүй этгээд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд таслан шийдвэрлэх тогтоолыг тогтоосон журмаар биелүүлээгүй;
д/торгох, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй; /Энэ заалтад 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
е/гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй; /Энэ заалтад 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
ж/гурваас дээш зургаан жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зургаан жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
з/зургаагаас дээш арван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа найман жилийн дотор гэмт хэрэг шийнээр үйлдээгүй;
и/арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд болон онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд шүүх уг этгээдийг засарч хүмүүжсэн, ял шийтгэлтэйд тооцох шаардлагагүй гэж тогтоосон бол.
2./Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Хорих ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссаны дараа өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, хөдөлмөрт үнэнч шударга ханддагаараа харуулбал олон нийтийн байгууллага буюу хөдөлмөрийн хамт олны хүсэлтээр шүүх энэ зүйлд заасан хугацаанаас өмнө ял шийтгэлгүйд тооцож болно.
4.Хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ял шийтгэлгүй болох хугацааг үндсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлсөн үеэс тоолно. Ялыг өөр хөнгөн ялаар сольсон тохиолдолд жинхэнэ ял эдэлсэн хугацааг энэ зүйлийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу тоолно.
5.Ялаа эдэлж дууссан этгээд ял шийтгэлгүй болох хугацаа дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдвэл ял шийтгэлгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ял шийтгэлгүй болох хугацааг дахин эхэлж тоолно. Энэ тохиолдолд тухайн гэмт хэргүүдийн аль хүндэд нь ял шийтгэлгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ял шийтгэгдсэнд тооцно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БОЛОН ХҮМҮҮЖЛИЙН ЧАНАРТАЙ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
55 дугаар зүйл.Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх
1.Хэрэг хариуцах чадваргүй үедээ нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэрэг хариуцах чадвартай байхдаа тийм хэрэг үйлдсэн боловч таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө буюу ял эдэлж байх үедээ сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж, өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй болсон этгээдэд шүүх сэтгэл мэдрэлийн ердийн буюу тусгай эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
2.Сэтгэл мэдрэлийн ердийн эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа эмнэлэгт байлгаж, албан журмаар эмчлэх шаардлагатай сэтгэл мэдрэлийн өвчтөнд хэрэглэж болно.
3.Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа нийгэмд онц аюултай сэтгэл мэдрэлийн өвчтөнд хэрэглэж болно.
4.Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгаж байгаа этгээдийг нийгэмд аюултай хэрэг шинээр үйлдэх боломжгүй, хүч нэмэгдүүлсэн хяналтын нөхцөлд байлгана.
56 дугаар зүйл.Сэтгэл мэдрэлийн өвчтөнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах, өөрчлөх, зогсоох
1.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн этгээдийн сэтгэл мэдрэлийн өвчний байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан албадлагын арга хэмжээний төрлийг сонгон тогтооно.
2.Уг этгээд эдгэрсэн буюу өвчний шинж байдал өөрчлөгдсөний улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ цаашид хэрэглэх шаардлагагүй болсон тохиолдолд уг арга хэмжээг хэрэглэхийг эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр шүүх зогсооно.
3.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрлийг эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр өөрчилнө.
4.Хэрэв шүүх сэтгэл мэдрэлийн өвчтөнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн, мөн тийм арга хэмжээ хэрэглэхийг зогсоосон бол уг этгээдийг эмчийн хяналтад заавал байлгахаар төрөл садны нь хүмүүст, эсхүл асран хамгаалагчид шилжүүлж болно.
57 дугаар зүйл.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг тооцох
Гэмт хэрэг үйлдсэний дараа буюу ял эдэлж байх үедээ сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй болсон этгээдэд уг өвчнийг эдгэрсний дараа хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх бусад үндэслэл байхгүй бол шүүх ял хэрэглэж болно. Эдгэрсний нь дараа ял хэрэглэсэн этгээдийн ялын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг оруулан тооцно.
58 дугаар зүйл.Архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэдэнд харгалзан дэмжигч тогтоох
1.Архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эмч нарын комиссын дүгнэлт байгаа бол олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон, эрүүлийг хамгаалах байгууллагын хүсэлт буюу өөрийн санаачлагаар шүүх уг этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ албадан эмчилгээ хэрэглэж болно.
2.Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээдийг хөдөлмөр, эмчилгээний тусгай дэглэмтэй байгууллагад албадан эмчилнэ.
3.Хорих ял шийтгүүлсэн архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээдийг ял эдлэх хугацаанд нь албадан эмчлэх бөгөөд хорих газраас суллагдсаны дараа уг эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол түүнийг хөдөлмөр, эмчилгээний тусгай дэглэмтэй байгууллагад албадан эмчилнэ.
4.Албадан эмчилгээг уг этгээдийг эмчилж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх зогсооно.
5.Согтууруулах ундаа буюу мансууруулах зүйл хэрэглэж гэр бүлээ эд материалын хүнд байдалд оруулсан этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь хорихоос өөр төрлийн ял оногдуулбал түүний гэр бүлийн гишүүд, үйлдвэрчний эвлэл болон олон нийтийн бусад байгууллага, прокурор, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу эрүүлийг хамгаалах байгууллагын хүсэлтээр түүнийг эрх эдэлж, үүрэг хүлээх хязгаарлагдмал чадвартайд тооцох эрхтэй бөгөөд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг үндэслэн уг этгээдэд харгалзан дэмжигч тогтооно.
59 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
ТУСГАЙ АНГИ
ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
I. Төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг
60 дугаар зүйл.Эх орноосоо урвах
Эх орноосоо урвасан, өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахын тулд төрийн нууцыг гадаад улсад өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж буй гадаад улс, түүний байгууллагатай хамтран ажилласан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахаар гадаадын тагнуулын байгууллагад элсэгдсэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
601дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авах зорилго бүхий хуйвалдаан зохион байгуулсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор бэлтгэж буй хуйвалдааныг төрийн зохих байгууллага буюу албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
61 дүгээр зүйл. Тагнуул хийх
Гадаадын иргэн буюу харьяалалгүй этгээд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг гадаад улс, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгсөн, шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлсан, цуглуулсан, түүнчлэн Монгол Улсын эрх ашигт хохирол учруулахад ашиглахын тулд гадаадын тагнуулын байгууллагын даалгавраар бусад мэдээ, баримт бичиг, эд зүйлийг шилжүүлэн өгсөн, цуглуулсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7, 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./
62 дугаар зүйл. Улс төрийн зорилгоор аллага хийх
1.Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах, сулруулах зорилгоор төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн болон олон нийтийн зүтгэлтэн, түүнчлэн засгийн төлөөлөгчийг алсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Мөн зорилгоор төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн болон олон нийтийн зүтгэлтэн, түүнчлэн засгийн төлөөлөгчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол зургаагаас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6З дугаар зүйл.Улс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх
1.Дайн өдөөх буюу олон улсын байдлыг хүндрүүлэх зорилгоор гадаад улсын төлөөлөгчийг алсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.
2.Мөн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол зургаагаас арван гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
64 дүгээр зүйл.Хорлон сүйтгэх
Монгол Улсын хүчин чадлыг сулруулах зорилгоор хүмүүсийг үй олноор устгах, тэдний бие махбодид гэмтэл, эрүүл мэндэд нь бусад гэм хор учруулах, түүнчлэн үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл болон бусад эд хөрөнгийг сүйтгэх, гэмтээхэд чиглэсэн дэлбэлэх, галдан шатаах болон бусад үйлдлийг хийсэн, мөн зорилгоор хүн, амьтныг үй олноор хордуулсан, хүн, амьтны гоц халдварт өвчин тараасан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
65 дугаар зүйл.Хорлон саатуулах
Монгол Улсын хүчин чадлыг сулруулах зорилгоор аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуй, мөнгөний систем, худалдаа болон улс ардын аж ахуйн бусад салбар, түүнчлэн улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг бусниулан доройтуулахад чиглэгдсэн үйлдэл, эс үйлдлийг улс, хоршоолол, олон нийтийн үйлдвэр, албан газар, байгууллагыг ашиглах буюу тэдгээрийн хэвийн ажиллагааг саатуулах замаар хийсэн бол наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
66 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
67 дугаар зүйл.Дайныг сурталчлах
Дайныг ямар нэгэн хэлбэрээр сурталчилсан бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
68 дугаар зүйл.Төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцох
Төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, түүнийг үйлдэх буюу тийм гэмт хэрэг үйлдэх зорилготой байгууллагыг байгуулахад чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцсон бол энэ хуулийн 60-67 дугаар зүйлийн аль тохирохоор ял шийтгэнэ.
69 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
II.Төрийн эсрэг бусад гэмт хэрэг
70 дугаар зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах
Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, дайсагнуулах зорилгоор ухуулсан, сурталчилсан, заримынх нь эрхийг хязгаарласан, тэдэнд давуу байдал тогтоосон бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
71 дүгээр зүйл.Төрийн нууц задруулах
1.Улсын нууцад хамаарах объект, тодорхой үйл ажиллагаа, мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцдаг, эсхүл ажил албаны үүргийн дагуу мэдсэн этгээд тэдгээрийн нууцыг задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Албан үүргийн хувьд төрийн нууцыг мэдэх ёсгүй этгээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн нууцыг олж авах зорилгоор хайсан, бусдад задруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Төрийн нууцыг задруулсны улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
72 дугаар зүйл.Төрийн нууц мэдээ, баримт бичиг биет зүйлийг үрэгдүүлэх
1.Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг итгэмжлэгдэн хариуцдаг, эсхүл төрийн нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас тэдгээрийг үрэгдүүлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хоёроос зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
73 дугаар зүйл.Зандалчлах
Улс хоршоолол, олон нийтийн болон хувийн үйлдвэр, албан газар, байгууллага болон иргэдэд халдан довтлох зорилгоор зэвсэг бүхий бүлэг зохион байгуулсан, түүнчлэн тийм бүлэгт буюу тэдний үйлдсэн довтолгоонд оролцсон бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
731дүгээр зүйл.Хүнийг барьцаалах
1.Бусад этгээдээс мөнгө, хөрөнгө гаргуулахаар болон өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, гүйцэтгэхээс татгалзуулах явдлыг барьцаанд байгаа этгээдийг суллах нөхцөл болгон тавьж уг этгээдийг барьцаалсан бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, түүнчлэн насанд хүрээгүй хүнийг болон жирэмсэн эмэгтэйг, эсхүл хэд хэдэн хүнийг барьцаалсан, барьцаанд байгаа этгээдийн амь насанд заналхийлсэн бол долоогоос арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ хэргийн улмаас барьцаанд байгаа этгээдэд хүнд хор уршиг учирсан, эсхүл хохирогчийн амь хохирсон нь хүний амины гэмт хэргийн шинжгүй бол наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./
74 дүгээр зүйл.Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу, зэвсэг хууль бусаар хил нэвтрүүлэх
1.Хар тамхи, мансууруулах, хордуулах болон цацраг идэвхт бодис, галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны хэрэгсэл болон тасарч дэлбэрэх бодис хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол наймаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж үйлдсэн бол арван таваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
741 дүгээр зүйл.Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар хил нэвтрүүлэх
1.Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
75 дугаар зүйл.Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох
Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах болон тэдгээртэй адил бусад үйлдэлд хүргэсэн нийгмийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, уг үйлдэлд оролцогчид дээр заасан гэмт хэргийг шууд үйлдсэн буюу засгийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцсэн бол хоёроос арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
76 дугаар зүйл.Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийх
1.Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг үйлдэхдээ биедээ гэмтэл учруулсан, худал өвчилсөн, хуурамч баримт бичиг үйлдсэн, эсхүл бусад аргаар залилан мэхэлсэн, түүнчлэн бусад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
77 дугаар зүйл.Цэргийн дайчилгааны татлагаас зайлсхийх
1.Монгол Улсын зэвсэгт хүчний эгнээнд дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг дайны цагт үйлдсэн бол дөрвөөс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
78 дугаар зүйл.Дайны цагт албан журмын үүргээ биелүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх
Дайны цагт хөдөлмөрийн дайчилгаа буюу албан журмын бусад үүрэг биелүүлэх, түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
79 дүгээр зүйл.Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх
1.Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас дөрвөн зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Тайлбар:Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын Үндсэн хуульд заасан орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
791дүгээр зүйл.Улсын хилийн дэглэм зөрчих
Монгол Улсын хилийн багана тэмдгийг санаатай устгах, гэмтээх, түүнчлэн улсын хилийн ус болон шугам огтлон гарсан зам, гүүр, холбооны байгууламжийг ашиглах журмыг ноцтой зөрчсөн буюу Монгол Улсын хилийн дэглэмийг зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсаны дараа нэг жилийн дотор дахин тийм зөрчил гаргасан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу дөчин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
80 дугаар зүйл.Олон улсын нислэгийн журам зөрчих
Зохих зөвшөөрөлгүй Монгол Улсад нисэж ирсэн буюу Монгол Улсаас нисэж гарсан, зөвшөөрөлд заасан агаарын хаалга, агаарын зам, буух газар, нислэгийн өндрийг баримтлаагүй буюу олон улсын нислэгийн журмыг бусад байдлаар зөрчсөн бол агаарын хөлгийг хураах буюу хураахгүйгээр хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас дөрвөн зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
81, 82 дугаар зүйл./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
83 дугаар зүйл.Төрийн эсрэг гэмт хэргийг үл мэдээлэх
Эх орноосоо урвах /60 дугаар зүйл/; Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /601дүгээр зүйл/; тагнуул хийх /61 дүгээр зүйл/; улс төрийн зорилгоор аллага хийх /62, 63 дугаар зүйл/; хорлон сүйтгэх /64 дүгээр зүйл/; хорлон саатуулах /65 дугаар зүйл/; төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцох /68 дугаар зүйл/; зандалчлах /7З дугаар зүйл/ гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгааг буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсээр байгаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
84 дүгээр зүйл.Төрийн эсрэг гэмт хэргийг нуун далдлах
Эх орноосоо урвах /60 дугаар зүйл/; Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /601дүгээр зүйл/; тагнуул хийх /61 дүгээр зүйл/; улс төрийн зорилгоор аллага хийх /62, 63 дугаар зүйл/; хорлон сүйтгэх /64 дүгээр зүйл/; хорлон саатуулах /65 дугаар зүйл/; төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцох /68 дугаар зүйл/; зандалчлах /73 дугаар зүйл/; хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу, зэвсгийг хууль бусаар хил нэвтрүүлэх /74 дүгээр зүйл/ гэмт хэргийг урдаас амлалгүйгээр нуун далдалсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ЧӨЛӨӨ,
НЭР АЛДРЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
86 дугаар зүйл.Хүнийг санаатай алах
1.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
а/шунахай сэдэлтээр;
б/танхай сэдэлтээр;
в/өс хонзонгийн сэдэлтээр;
г/өөр бусад жигшүүрт зорилгоор;
д/албаны болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан;
е/онц харгис хэрцгийгээр;
ж/олон хүний амь биед аюултай аргаар;
з/хохирогчийн жирэмсэн болон биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;
и/хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 87, 89 дүгээр зүйл хамаарахгүй/;
к/зохион байгуулалттай бүлэг этгээд;
л/онц аюултай гэмт хэрэгтэн;
м/өөр гэмт хэргийг нуун далдлах буюу үйлдэхэд хялбар болгохоор;
н/урьдчилан төлөвлөж;
о/хүний цус, эд, эрхтэнг авах, худалдах, шилжүүлэн суулгах зорилгоор; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
п/нэг амиар хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан бол хориос хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
/85, 86 дугаар зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэгтгэн 86 зүйл болгон өөрчлөн найруулсан./
87 дугаар зүйл.Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алах
Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
88 дугаар зүйл.Бусдыг болгоомжгүй алах
Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
89 дүгээр зүйл.Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алах
Аргагүйн хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
90 дүгээр зүйл.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
1.Бусдын бие махбодид амь биед нь аюултай буюу сохор, дүлий болгосон, бусад ямар нэгэн эрхтнээс хагацуулсан буюу түүнийг ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан, сэтгэл мэдрэлийн өвчтэй болгосон, түүнчлэн эрүүл мэндийг сарниулан хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс доошгүйг удаан хугацаагаар алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, түүнчлэн уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
91 дүгээр зүйл.Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
901дүгээр зүйл.Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах
1.Хохирогчид хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, эд материалын буюу өөрийн давуу байдлыг ашиглах замаар эрхшээлдээ оруулж, тулган хавчиж цус, эд, эрхтэнг нь авсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүний цус, эд, эрхтэнг нь ашиг олох зорилгоор хууран мэхэлж авсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
92 дугаар зүйл.Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
9З дугаар зүйл.Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах
Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
94 дүгээр зүйл.Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
1.Бусдын бие махбодид амь биед нь аюулгүй бөгөөд энэ хуулийн 90 дүгээр зүйлд заасан хор уршиг учруулаагүй боловч удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас хохирогч зовон тарчилсан буюу уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
95 дугаар зүйл. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс болж гэм буруутай этгээдэд буюу түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах
Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
97 дугаар зүйл.Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах
/Энэ зүйлийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
98 дугаар зүйл.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
1.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь эрүүл мэндийг түр сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан буюу бүлэглэж хийсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
99 дүгээр зүйл.Зодох
1.Бусдыг зодсон нь энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас хорин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан буюу бүлэглэж хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
100 дугаар зүйл.Тарчлаах
Байнга зодон буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 90, 94 дүгээр зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
101 дүгээр зүйл.Алах, хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх
Бусдыг алахаар буюу хүнд гэмтэл учруулахаар заналхийлсэн нь биелэгдэх үндэслэлтэй байсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
102 дугаар зүйл.Амиа хорлоход хүргэх
Эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнтэй хэрцгий харьцсан буюу алдар хүндийг нь байнга басан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон буюу хорлохоор завдсан бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
103 дугаар зүйл.Хууль бусаар үр хөндөх
1.Их эмч хууль бусаар үр хөндсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар эмчлэх эрхийг хасах ял шийтгэнэ.
2.Эмнэлгийн бус нөхцөлд буюу эмнэлгийн дээд мэргэжилгүй хүн үр хөндсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийг удаа дараа хийсэн буюу уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан бол эмчлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
104 дүгээр зүйл.Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх
Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
105 дугаар зүйл.Хүүхэд солих, худалдах, хууль бусаар үрчлэх
1.Бусдын хүүхдийг санаатай сольсон, худалдсан, хууль бусаар үрчилсэн бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7, 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиудаар өөрчлөлт, 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Энэ үйлдлийг шунахай буюу бусад жигшүүрт сэдэлтээр хийсэн бол арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1051дүгээр зүйл.Хүн хулгайлах
1.Хүн хулгайлсан нь хүн барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг дараахь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан:
а/хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж;
б/танхай буюу бусад жигшүүрт сэдэлтээр;
в/жирэмсэн эмэгтэй болон насанд хүрээгүй хүнийг хулгайлсан;
г/урьдчилан тохиролцсон бүлэг этгээд;
д/энэ гэмт хэргийг давтан үйлдсэн;
е/онц аюултай гэмт хэрэгтэн;
ж/хүний цус, эд, эрхтэнг авах зорилгоор; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
з/энэ хэргийн улмаас хүний амь болгоомжгүйгээр хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол долоогоос арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./
1052дугаар зүйл.Хүүхэд хаях, төөрүүлэх
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлж орхисон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
106 дугаар зүйл.Өнгөний өвчин халдаах
1.Өөрийн биед өнгөний өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг өнгөний өвчин халдаасан гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд хийсэн, түүнчлэн хоёр буюу түүнээс дээш эсхүл насанд хүрээгүй хүнд өнгөний өвчин халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1061дүгээр зүйл. Дархлалын олдмол хомсдлын өвчнийг бусдад халдаах
1.Өөрийн биед дархлалын олдмол хомсдлын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үйлдвэр, худалдаа, эм хангамжийн болон бусад байгууллагын албан тушаалтан, иргэн дархлалын олдмол хомсдлын өвчний вирус илрүүлэх шинжилгээг хийлгээгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн борлуулсны улмаас тухайн өвчний халдвар бусдад тараасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Эмч болон эмнэлгийн байгууллагын ажилтан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас дархлалын олдмол хомсдлын өвчний халдвар бусдад тараасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
107 дугаар зүйл.Өнгөний өвчнийг эмчлүүлэхээс зайлсхийх
Эрүүлийг хамгаалах байгууллагаас шаардсаар байтал өнгөний өвчнийг эмчлүүлэхээс зайлсхийсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
108 дугаар зүйл.Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
1.Эмч болон тусгай журамд заасны дагуу өвчтөнд тусламж үзүүлэх үүрэг бүхий этгээд уг үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу хайнга хандсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас хорин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүнд бусад хүнд хор уршиг учирсан бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1081дүгээр зүйл.Шаардлага хангаагүй нөхцөлд хүний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжүүлэн суулгасан
Шаардлага хангаагүй нөхцөлд хүний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хүн өвчилсөн, тахир дутуу болсон, хүний амь хохирсон бол эмчлэх эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
109 дүгээр зүйл.Амь биед аюултай нөхцөлд орхих
1.Амь биед нь аюултай нөхцөлд байгаа хүнд өөртөө болон бусад хүмүүст аюул учруулахгүйгээр туслах бололцоотой байсан атлаа хойшлуулшгүй яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатай болохыг зохих байгууллага, хүмүүст мэдэгдээгүй бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас гучин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
2.Бага балчир, өндөр настай, өвчний болон бусад шалтгааны улмаас биеэ арчлан хамгаалж чадахгүй хүн амь биед нь аюултай нөхцөлд байхад туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд орхисон, эсхүл түүнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийн улмаас хохирогч нас барсан буюу түүнд бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
110 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
111 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах
1.Биеэ үнэлсэн хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа нэг жилийн дотор дахин тийм зөрчил гаргасан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Биеэ үнэлэх газрыг зохион байгуулсан, санхүүжүүлсэн буюу буй болгосон, шунахай зорилгоор зуучилсан бол хоёроос дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, эсхүл насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэхэд татан оруулсан бол гурваас дөрвөн жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1111дүгээр зүйл.Хууран мэхлэх замаар хүмүүс элсүүлэх
1.Биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор хууран мэхэлж хүмүүсийг элсүүлсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, эсхүл насанд хүрээгүй хүмүүсийг элсүүлсэн буюу биеийг нь үнэлүүлэх зорилгоор гадаадад гаргасан бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./
112 дугаар зүйл.Хүчиндэх
1.Хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, эсхүл хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол хоёроос зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүчиндэх хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хохирогчид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учирсан, эсхүл насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол гурваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Хүчиндэх хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь хохирсон буюу бусад онц хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
113 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
Хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
114 дүгээр зүйл.Эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдэх
Албан тушаал, эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
115 дугаар зүйл.Хүүхдийн тэтгэвэр төлөхөөс болон үр хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх
Насанд хүрээгүй хүүхдийн тэтгэврийг төлөхөөс болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй асрамждаа байгаа хүүхдээ шүүхийн шийдвэрийн дагуу тэжээн тэтгэхээс эцэг, эх ноцтой зайлсхийсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
116 дугаар зүйл.Эцэг, эх буюу эхнэр, нөхөртөө тусламж үзүүлэхээс ноцтой зайлсхийх
Хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх буюу эхнэр, нөхрөө шүүхийн шийдвэрийн дагуу тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу гучин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
117 дугаар зүйл.Гүтгэх
1.Бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэг тараасан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Гүтгэлгийг хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан тараасан, эсхүл нэргүй захидлаар ирүүлсэн буюу гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэсэн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
118 дугаар зүйл.Доромжлох
1.Бусдын нэр төр, алдар хүндийг амаар, бичгээр буюу бусад хэлбэрээр зориуд доромжилсон бол зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, арван мянган хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийг доромжлох гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн буюу хэвлэлд нийтлүүлэх замаар бусдыг доромжилсон бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
119 дүгээр зүйл.Эмэгтэй хүнийг гэрлүүлэхээр албадах буюу гэрлэхэд нь саад хийх
Эмэгтэй хүнийг гэрлүүлэхээр албадсан буюу гэрлэлтээ цуцлуулах болон чөлөөтэй гэрлэхэд нь саад хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
120 дугаар зүйл.Асран хамгаалах үүргээ урвуулан ашиглах
Асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор ашигласан, асрамжилж байгаа этгээдийг хараа хяналтгүй буюу шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас гучин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
121 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах
1.Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэг бүхий этгээд уг үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учирсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас хүний амь хохирсон бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
122 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Өмчийн эсрэг гэмт хэрэг
/1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3, 5 дугаар бүлэгт заасан зүйлүүдийг нэгтгэж, тусгай ангийн 3 дугаар бүлгийг өөрчлөн найруулсан./
123 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлж ашиглан шамшигдуулах
1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд хулгайлсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жилээс нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Бусдад үлэмж хэмжээтэй хохирол учруулсан, нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж буюу машин механизм ашиглаж, эсхүл орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлсан бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл их хэмжээтэй хулгайлсан бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
Тайлбар:Энэ хуулийн 12З, 124, 126, 127 дугаар зүйлд заасан давтан гэдэг нь урьд эдгээр зүйл буюу 7З, 125, 130, 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль нэгийг үйлдсэний дараа 12З, 124, 126, 127 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль нэгийг үйлдсэнийг хэлнэ.
1231 дүгээр зүйл.Мал хулгайлах
1.Бусдын малыг хулгайлсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, эсхүл хээлтэй болон нялх төлтэй эх мал хулгайлсан бол дөрвөөс зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ хэргийн улмаас хохирогч амьдралын эх үүсвэрээсээ салсан, нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж буюу машин механизм ашиглаж, эсхүл айлын хотноос болон гойд ашиг шимт мал, хурдан, жороо морь хулгайлсан, хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн бол дөрвөөс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл олон тооны мал хулгайлсан бол таваас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Малыг ашиглан шамшигдуулахдаа энэ хуулийн 124, 125, 126, 127, 130 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол эдгээр зүйлийг хэрэглэнэ. Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйл нь малыг хулгайлах гэмт хэрэгт хамаарахгүй.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./
124 дүгээр зүйл.Бусдын эд хөрөнгийг булааж ашиглан шамшигдуулах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гучин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Бусдын амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу давтан, эсхүл урьдчилан тохиролцсон бүлэг этгээд булаасан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Бусдад үлэмж хэмжээтэй хохирол учруулсан буюу орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч булаасан бол дөрвөөс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл их хэмжээтэй булаасан бол зургаагаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
125 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
1.Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг урьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдсэн, зандалчилсан гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг этгээд, түүнчлэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хийсэн, уг үйлдлийг хийхдээ зэвсэг буюу бусад зүйлийг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн, эсхүл уг үйлдлийн улмаас иргэдийн бие махбодид хүнд гэмтэл учирсан буюу уг үйлдэл нь бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй авахад чиглэсэн бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
126 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, эсхүл албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах
1.Бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг авсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл дөчин мянгаас гурван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 99З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд хийсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жилээс нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл наян мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийн улмаас бусдад их хэмжээтэй хохирол учирсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
127 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулах
1.Хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар бусдын эд хөрөнгийг авсан буюу түүнийг эзэмших эрхийг олж авсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жилээс нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийн улмаас бусдад их хэмжээтэй хохирол учирсан буюу уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1271 дүгээр зүйл.Банкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж их хэмжээний хохирол учруулах
1.Банкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж хууран мэхлэх, оргон зайлах буюу зээлийн хөрөнгөөр олсон орлого болон зээлийн батлан даалт, барьцааны эд хөрөнгийг нуух, буруу мэдээлэх, тэдгээрийг өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх замаар банкинд их хэмжээний хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг зохион байгуулагдсан бүлэг этгээд, эсхүл энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд хийсэн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
128 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
129 дүгээр зүйл.Хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулах
Хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан нь ашиглан шамшигдуулсан шинжгүй бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, хорин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох буюу хоёр жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
130 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
1.Өмчлөгч, итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, тэднийг гутаасан мэдээ баримтыг тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж бусдын эд хөрөнгийг буюу уг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл нэг зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жилээс нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хоёр зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
131 дүгээр зүйл.Бусдын эд хөрөнгийг бага хэмжээтэй ашиглан шамшигдуулах
1.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, далайлган сүрдүүлэхээс бусад аргаар бага хэмжээтэй ашиглан шамшигдуулсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд, эсхүл бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан /12З-127 дугаар зүйл/ гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл дөчин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
132 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашиглах
1.Үйлдвэр, албан газар, байгууллагын тээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашигласан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
133 дугаар зүйл.Эрчим хүч ашиглах журам зөрчих
Цахилгааны болон дулааны эрчим хүчийг шунахай зорилгоор ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
134 дүгээр зүйл.Бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Энэ үйлдлийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар хийсэн, эсхүл уг үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу их хэмжээтэй хохирол, эсхүл өөр хүнд хор уршиг учирсан бол хоёроос арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
135 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх
Бусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгасан, гэмтээснээс хүний амь хохирсон, эсхүл өөр хүнд хор уршиг учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
136 дугаар зүйл.Машин, механизмыг хайр гамгүй ашиглах, хадгалах
1.Хөдөө аж ахуй, барилга, тээвэр болон улс ардын аж ахуйн бусад салбарт хэрэглэж байгаа машин, механизм, тоног төхөөрөмжийг хайр гамгүй ашигласан буюу зүй бус хадгалснаас эвдсэн, хэрэгцээгүй болгосон, эсхүл эдгээр машин, механизмыг тоносон бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван таван мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийг удаа дараа үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их хэмжээтэй хохирол учирсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
137 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хамгаалах явдалд хариуцлагагүй хандах
1.Бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг бүхий этгээд өөрийнхөө үүрэгт ажилд хариуцлагагүй хандсанаас уг эд хөрөнгө их хэмжээтэй үрэгдсэн, гэмтсэн буюу үгүй болсон нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийн улмаас онц их хэмжээтэй хохирол учирсан бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
138 дугаар зүйл.Гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших
Гээгдэл буюу санамсаргүй олдсон, хадгалуулсан болон бусад зорилгоор итгэмжлэн өгсөн үнэт зүйл, эд хөрөнгө, алдуул малыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байгаад завшсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
139 дүгээр зүйл.Гадаад улс, түүний байгууллага, иргэд, олон улсын байгууллагын өмчийн эсрэг гэмт хэрэг
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын байгууллага,иргэд, олон улсын байгууллагын өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ бүлгийн аль тохирох зүйлд зааснаар ял шийтгэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүний улс төрийн болон бусад эрх,
эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
/1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн дөрөвдүгээр бүлгийг өөрчлөн найруулсан./
140 дүгээр зүйл.Иргэдээс сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд саад хийх
Монгол Улсын иргэдээс сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд нь хүч хэрэглэх, заналхийлэх, хуурч мэхлэх зэргээр санаатайгаар саад хийсэн, санал худалдаж авсан, бусад хэлбэрээр эд хөрөнгөөр татсан, сонгуулийн хорооны гишүүнд хүч хэрэглэн дарамт үзүүлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
141 дүгээр зүйл.Сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах
Сонгуулийн хорооны гишүүн буюу бусад албан тушаалтнаас сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, сонгогчоос саналаа нууцаар гаргах, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд ноцтой саад учруулах замаар сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу наян мянгаас гурван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
142 дугаар зүйл.Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг зөрчих
Эмэгтэйчүүдээс улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцоход нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж тэгш эрхийг нь ноцтой зөрчсөн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1421дүгээр зүйл.Иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчих
Хууль ёсны нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
143 дугаар зүйл.Шүүмжилсэн иргэнийг мөрдөн хавчих
1.Шүүмжилсэн, тогтоосон журмын дагуу санал, өргөдөл, гомдол гаргасан иргэнийг мөрдөн хавчиж, түүний эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг албан тушаалтан санаатай хохироосон бол гурван жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хорин мянгаас дөчин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас иргэдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолд бага бус гэм хор учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гучин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
144 дүгээр зүйл.Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих
Орон байранд хууль бусаар нэгжлэг хийх, орон байрнаас хууль бусаар гаргах буюу хууль бус бусад үйлдлээр иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
145 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1451 дүгээр зүйл.Иргэнийг хууль бусаар хорих
1.Иргэнийг хууль бусаар хорьсон, чөлөөтэй зорчих эрхийг нь хууль бусаар ноцтой хязгаарласан нь албан тушаалын буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг хохирогчийн амь бие эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн буюу уг хэргийг үйлдэхдээ хохирогчийн бие махбодийг тарчлаан зовоосон бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
146 дугаар зүйл.Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих
Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1461дүгээр зүйл.Иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулах
Мэргэжлийн болон албан үүргээ гүйцэтгэх явцад иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг итгэмжлэгдэн мэдсэн этгээд түүнийг задруулж ноцтой хор уршигт хүргэсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1462дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
147 дугаар зүйл.Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчих
Улсын болон хувийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан хууль бусаар ажлаас халсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл өөр хэлбэрээр хөдөлмөрийн хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
148 дугаар зүйл.Хөдөлмөр хамгааллын журам зөрчих
1.Улсын болон хувийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах эрх бүхий этгээд буюу аж ахуйн нэгжийн эзэн энэ үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж байгааг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учирсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас хүний амь хохирсон буюу хүнд гэмтэл учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь хохирсон бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
149 дүгээр зүйл.Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг ажлаас халах
Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдагдуулах буруутай үйлдэл, эс үйлдэл хийснээс бусад шалтгаанаар ажлаас халсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу жаран мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
150 дугаар зүйл.Зохиогчийн болон шинэ бүтээл, нээлтийн эрхийг зөрчих
1.Бусдын туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг өөрийнхөө нэрээр гаргасан, тэдгээр бүтээлийн зохиогчийн эрхийг бусад хэлбэрээр завшсан, уг бүтээлийн хууль бусаар хуулбарлан нийтлүүлсэн, тараасан, борлуулсан, хамтран зохиогч болохоор албадсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Бусдын зохиосон шинэ бүтээл, гаргасан нээлтийг тэдний зөвшөөрөлгүйгээр урьдчилан тараасан, шинэ бүтээл зохиогч, нээлт гаргагчийн эрхийг завшсан, хамтран зохиогч болохоор албадсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу жаран мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
151 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1511дүгээр зүйл.Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих
1.Хүнийг шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхэд хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж саад хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас хорин таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Шашны сургууль, сүм хийдэд хүүхдийг албадан суулгасан, хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, шашны үзэл номлолыг тулган хүлээлгэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
152 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1521дүгээр зүйл.Шүтэж буй шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах
Хүмүүсийг шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхаж, тэдэнд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
153 дугаар зүйл.Компьютерийн мэдээллийг хууль бусаар өөрчлөх
1.Хууран мэхлэх болон бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг санаатайгаар өөрчилж худал мэдээлэл оруулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол таваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
154 дүгээр зүйл.Компьютерийн мэдээлэл, программыг эвдэх, сүйтгэх
Компьютерийн мэдээлэл, программыг санаатайгаар эвдсэн, компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу гурван зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
155 дугаар зүйл.Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
Компьютер,мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан буюу хууль бус замаар олж авсан, түүнчлэн мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан буюу авахыг завдсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу гурван зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
156 дугаар зүйл.Компьютер, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
Хамгаалалттай компьютер, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
157 дугаар зүйл.Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах
Компьютер,мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилгоор компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, түүнчлэн нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашиглах буюу нянтай программ тараасан бол хоёр зуун тавин мянгаас дөрвөн зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Аж ахуйн эсрэг гэмт хэрэг
/1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3, 5 дугаар бүлэгт заасан зүйлийг нэгтгэж, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаар бүлгийг өөрчлөн найруулсан./
163 дугаар зүйл. Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
1.Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, техникийн нөхцөлд тохироогүй, технологийн горим зөрчсөн, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн их хэмжээтэй буюу удаа дараа үйлдвэрлэсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг онц их хэмжээгээр үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
164 дүгээр зүйл.Улсын тайлан мэдээг санаатай худал гаргаж мэдээлэх
Улсын тайлан мэдээг санаатай худал гаргаж мэдээлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
165 дугаар зүйл.Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах
Ажил гүйцэтгэх гэрээгээр барилга барьж байгаа барилгын байгууллагын эрх баригч /удирдлага/, түүнчлэн уг барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан болон ажил гүйцэтгэгч чанар муутай, дутуу буюу батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, ашиглалтад оруулсны улмаас хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу жаран мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
166 дугаар зүйл.Малтай хатуу ширүүн харьцах
Малтай байнга хатуу ширүүн харьцсан, эсхүл уг хэргийн улмаас бага бус гэм хор учирсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас хорин таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
167 дугаар зүйл.Мал эмнэлгийн журам зөрчих
Хуулиар тогтоосон мал эмнэлгийн журам зөрчсөний улмаас малын гоц халдварт өвчин тархсан буюу хүнд хор уршиг учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу гучин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
168 дугаар зүйл.Хадлан, тариалан, суулгац, тарьцыг санаатай устгах
Бэлтгэсэн хадлан, тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан оруулан давтуулах, идүүлэх зэргээр таримал жимс, жимсгэний болон бусад суулгац, тарьцыг санаатай устгасан буюу гэмтээсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
169 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
1691дүгээр зүйл.Бараа, бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг хуурамчаар тодорхойлох
Бараа, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хаяг, шошгыг залилан мэхэлж, хуурамчаар үйлдэх, гадаад улсын болон эх орны ижил нэрийн бүтээгдэхүүний таних тэмдэг, барааны тэмдэг, шошгыг хууль бусаар хэрэглэх буюу бусад аргаар их хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг хуурамчаар тодорхойлон нийлүүлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
170 дугаар зүйл. Хэрэглэгчийг хуурч мэхлэх
1.Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагад барааг дутуу хэмжих, жинлэх, дүнг өсгөж бодох, баталгаагүй буюу баталгааны хугацаа дууссан, эсхүл буруу заалттай хэмжүүр ашиглах, хэмжих хэрэгслийн заалтыг санаатайгаар өөрчлөх буюу бусад аргаар хэрэглэгчийг их хэмжээтэй буюу удаа дараа хуурч мэхэлсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу жаран мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг урьдчилан тохиролцсон бүлэг этгээд буюу онц их хэмжээгээр үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох яв шийтгэнэ.
171 дүгээр зүйл.Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах
1.Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бараа, бүтээгдэхүүнийг удаа дараа буюу их хэмжээтэй худалдаанд санаатай гаргасан буюу гадаадаас оруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг онц их хэмжээгээр үйлдсэн эсхүл хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлд заасан хэргийг болгоомжгүй үйлдсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1711 дүгээр зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах
1.Хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулахуйц хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээтэй буюу удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хоёр зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
172 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1721дүгээр зүйл.Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх
1.Их хэмжээний эд зүйл болон валютын үнэт зүйл, эрдсийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол уг эд зүйлийг хурааж хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж үйлдсэн, түүнчлэн цул алт, эртний амьтан, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, музейн үнэт үзмэр, түүх, археологийн дурсгалт зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол уг эд зүйлийг хурааж таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар зарим хэсгийг нэмсэн./
173 дугаар зүйл.Хясан боогдуулж хууль бус шан харамж авах
Төрийн байгууллагын ажилтан өөрийн албан үүргийн хүрээнд багтдаг зорчигчийн билет түгээврийн болон түүнтэй адилтгах бусад ажил гүйцэтгэх буюу үйлчилгээ үзүүлэхийн тулд хясан боогдуулах замаар иргэдээс их хэмжээтэй буюу удаа дараа хууль бус шан харамж авсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
174 дүгээр зүйл.Бензин болон шатах тослох бусад материалыг хууль бусаар олгох
Төрийн байгууллагын мэдлийн бензин болон шатах тослох бусад материалыг ашиглан шамшигдуулсан шинжгүйгээр бусдад хууль бусаар их хэмжээтэй буюу удаа дараа олгосон бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу гурван жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эсхүл тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
175 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1751 дүгээр зүйл.Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх
1.Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг их хэмжээтэй явуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг онц их хэмжээгээр буюу зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1752дугаар зүйл.Хориглосон зар сурталчилгаа эрхлэх
Донорын буюу өөрийн цус, эд, эрхтэнг худалдах, худалдан борлуулахаар сурталчилсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгоно.
/Энэ зүйлийг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
176 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1761дүгээр зүйл. Банкны тухай хууль тогтоомжийг зөрчих
Банкны байгууллагын ажилтан Банкны болон, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж их хэмжээний хохирол учруулсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1762дугаар зүйл.Валютын гүйлгээний журам зөрчих
Валютын гүйлгээний журам ноцтой зөрчсөн бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1763дугаар зүйл.Банкны зээл, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, ашиглах
1.Банкны албан тушаалтан, ажилтан болон иргэн банкны зээл, санхүүгийн баримт бичгийг санаатайгаар ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, борлуулсан, ашигласан бол уг гэмт үйлдлийн улмаас олсон ашиг, орлого, эд зүйлийг хурааж таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
177 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1771дүгээр зүйл.Санаатайгаар дампууруулах, төлбөрийн чадваргүй болгох буюу дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэхгүй байх
1.Шунахай буюу байгууллагын явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс өөрийн болон бусад аж ахуйн нэгж, банкийг санаатайгаар дампууруулсан, эсхүл төлбөрийн чадваргүй болгосон бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллага, банкны гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон холбогдох бусад албан тушаалтан тухайн аж ахуйн нэгж, байгууллага, банк төлбөрийн чадваргүй болсон тухай шүүх болон харилцагч талд мэдэгдээгүйгээс банкинд буюу харилцагчид хохирол учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1772дугаар зүйл.Гэрээний тухай хууль тогтоомж зөрчих
Гэрээний талууд үгсэн тохирч хуурамч хэлцэл хийж, гэрээний тухай хууль тогтоомж санаатайгаар зөрчсөнөөс гурав дахь этгээдэд их хэмжээний хохирол учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас гурван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1773дугаар зүйл.Нотариатын тухай хууль тогтоомж зөрчих
1.Нотариатын тухай хууль тогтоомж зөрчиж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан, эсхүл давтан үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
178 дугаар зүйл.Согтууруулах ундааг хориглосон зүйлээр бэлтгэх борлуулах
Согтууруулах ундааг борлуулах зорилгоор хориглосон зүйлээр бэлтгэсэн, хадгалсан, мөн зорилгоор түүнийг бэлтгэх хэрэгсэл бий болгосон, хадгалсан, түүнчлэн бэлтгэсэн согтууруулах ундаа болон түүнийг бэлтгэх хэрэгслийг борлуулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
179 дүгээр зүйл.Шуудангийн төлбөрийн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх
Шуудангийн марк, шуудангийн төлбөрийн бусад тэмдэгтийг хуурамчаар их хэмжээтэй буюу удаа дараа үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
1791дүгээр зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах
1.Үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж борлуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг их хэмжээтэй буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл энэ хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
180 дугаар зүйл.Зорчигчийн билетийг хуурамчаар үйлдэх, борлуулах
Зорчигчийн болон ачааны билет, зорчигч болон ачааг тээх бусад баримт бичгийг хуурамчаар их хэмжээтэй буюу удаа дараа үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж борлуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван, мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах
журмын эсрэг гэмт хэрэг
181 дүгээр зүйл.Недрийг ашиглах, алт бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчих
1.Недрийг ашиглах, түүнчлэн олборлосон алт, бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журмыг иргэн зөрчсөн бол олборлосон зүйлийг хурааж хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ үйлдлийг недрийг ашиглах, алт бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчсөн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд хийсэн, эсхүл уг хэргийн улмаас улсад их хэмжээтэй хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
182 дугаар зүйл.Газар эдэлбэрийн хууль тогтоомж зөрчих
Газар эдэлбэрийн хууль тогтоомж зөрчсөн хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан буюу ноцтой зөрчсөн бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
183 дугаар зүйл.Байгалийн обьектыг санаатай устгах, эвдэх, гэмтээх
Улсын хамгаалалтад байгаа байгалийн обьектыг санаатай устгасан, эвдсэн, гэмтээсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
184 дүгээр зүйл.Ус ашиглах, хамгаалах журам зөрчих
Ус ашиглах, хамгаалах журам зөрчсөний улмаас бага бус гэм хор учирсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
185 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр санаатай тавих
1.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан нь энэ хуулийн 64, 1З4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ үйлдлийн улмаас ой, бэлчээрийг устгасан, үлэмж хэмжээтэй гэмтээсэн, хүний амь хохирсон буюу өөр хүнд хор уршиг учирсан бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
186 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр болгоомжгүй тавих
Гал болон орчиндоо аюул учруулж болох зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас түймэр алдаж, ой, бэлчээр устсан буюу үлэмж хэмжээтэй гэмтсэн, хүний амь хохирсон, эсхүл өөр хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
187 дугаар зүйл.Ой модыг хууль бусаар огтлох, гэмтээх
Ой модыг хууль бусаар огтолсон, гэмтээсний улмаас их хэмжээтэй хохирол учирсан бол хууль бусаар авсан модыг хурааж гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
188 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
1.Зохих зөвшөөрөлгүй буюу хориглосон газар, эсхүл хориотой үед буюу хориглосон зэвсэг, хэрэгсэл, аргаар ан амьтан, шувуу агнасан, загас барьсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол агнасан ангийн олзвор болон ангийн зэвсэг, хэрэгслийг хурааж хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Агнахыг хориглосон ан амьтан, шувуу агнасан, загас барьсан, эсхүл хууль бусаар ан агнаж их хэмжээтэй хохирол учруулсан буюу хууль бусаар ан агнахдаа тээврийн хэрэгсэл ашигласан, эсхүл дархан цаазтай газарт ан агнасан бол агнасан ангийн олзвор болон ангийн зэвсэг, хэрэгслийг хурааж таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
189 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
190 дүгээр зүйл.Хийн мандлын агаарыг бохирдуулах
1.Хийн мандлын агаарыг хүмүүсийн эрүүл мэндэд хортой аж үйлдвэрийн хаягдлаар бохирдуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийн улмаас хүмүүсийн эрүүл мэндэд бага бус гэм хор учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
191 дүгээр зүйл.Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчих
Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас хүнд хор уршиг учирсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийн улмаас хүмүүсийн эрүүл мэндэд бага бус гэм хор учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
НАЙМДУГААР БҮЛЭГ
Албан тушаалын гэмт хэрэг
192 дугаар зүйл.Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
1.Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, өөрөөр хэлбэл албан тушаалтан шунахай буюу хувийн бусад сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын байдлыг албан ажлын ашиг сонирхолд санаатайгаар харш ашигласны улмаас улс, олон нийтийн ашиг сонирхол, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд бага бус гэм хор учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулсны улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл уг хэргийг албан тушаалын гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасаж найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Энэ бүлэгт дурдсан албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, тусгай болон захиргааны албан хаагч, түүнчлэн улс төр, олон нийтийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан хамаарна. /Тайлбарыг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
193 дугаар зүйл.Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ хэтрүүлэх
1.Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл албан тушаалтан хуулиар олгогдсон эрх, бүрэн эрхээсээ илт хэтэрсэн үйлдлийг санаатай хийснээс улс, олон нийтийн ашиг сонирхол, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд бага бус гэм хор учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ хэтрүүлэхдээ хүч, зэвсэг хэрэглэсэн, хохирогчийг зовоон тарчилгасан буюу алдар хүндийг нь доромжлон гутаасан, хүнд хор уршиг учруулсан, эсхүл уг хэргийг албан тушаалын гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасаж арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1931дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан буюу хэтрүүлж оролцох
1.Хувийн болон холбогдох этгээдийн явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс банкны үйл ажиллагаанд шууд буюу дам нөлөөлж банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд хохирол учруулсан албан тушаалтанд уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан үйлдсэн буюу банкинд их хэмжээний хохирол учруулсан бол уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:"Холбогдох этгээд" гэдгийг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар ойлгоно.
/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
1932дугаар зүйл.Дархлаажуулалтыг зохион байгуулах үүргээхангалтгүй биелүүлэх
1.Дархлаажуулах бэлдмэлийн зохих нөөцийг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, дархлаажуулалтыг зохион байгуулах үүрэг бүхий этгээд уг үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу хайнга хандсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас халдварт өвчин тархсан, хүн нас барсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
194 дүгээр зүйл. Хайнга хандах
1.Албан тушаалтан үүрэгт ажилдаа хайхрамжгүй, цалгар назгай хандаж, өөрийн албан тушаалын үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс улс, олон нийтийн ашиг сонирхол, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд бага бус гэм хор учруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
195 дугаар зүйл.Хээл хахууль авах
1.Албан тушаалтан албан тушаалынхаа хувьд гүйцэтгэх ёстой, эсхүл гүйцэтгэж болох байсан ямар нэгэн үйлдлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй гэж бусдаар дамжуулан буюу өөрөө ямар нэгэн хэлбэрээр хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг удаа дараа буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, хариуцлагатай албан тушаалтан, эсхүл хээл хахуулийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд хийсэн, түүнчлэн хясан боогдуулж буюу их хэмжээтэй хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасаж арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
196 дугаар зүйл.Хээл хахууль өгөх
1.Хээл хахууль өгсөн бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг удаа дараа, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд буюу зохион байгуулалттай бүлэг этгээд хийсэн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Тайлбар:Хээл хахууль өгсөн буюу зуучилсан этгээд энэ тухайгаа зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. /Тайлбарыг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
197 дугаар зүйл.Хээл хахуулийг зуучлах
1.Хээл хахууль өгч авахад зуучилсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг удаа дараа буюу хээл хахуулийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж хийсэн бол хоёроос долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
198 дугаар зүйл. Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
Албан тушаалтан шунахай буюу хувийн бусад сэдэлтээр албан баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан буюу он, сар, өдрийг өөрчилсөн, түүнчлэн баримт бичгийг зориудаар хуурамчаар үйлдсэн буюу үйлдэж олгосон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах ял шийтгэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүн таслах ажиллагааны эсрэг
гэмт хэрэг
199 дүгээр зүйл.Гэмт хэргийг үл мэдээлэх
Бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /12З дугаар зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 126 дугаар зүйлийн гурав дахь хэсэг, 127 дугаар зүйлийн гурав дахь хэсэг/; бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /125 дугаар зүйл/; мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /1791дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах /195 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 196 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 197 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /222 дугаар зүйл/; агаарын хөлгийг авч зугатаах /268 дугаар зүйл/ гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгааг буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсээр байгаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 199З оны 6 дугаар сарын 7- ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
200 дугаар зүйл.Гэмт хэргийг нуун далдлах
Бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /12З дугаар зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 125, 126, 127 дугаар зүйл/; мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /1791дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах /195 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 196 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 197 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; хорих газраас буюу харуул манаанаас оргох /211 дүгээр зүйл/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /222 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгсэл ашиглах журам зөрчих /260 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; агаарын хөлгийг авч зугатаах /268 дугаар зүйл/ гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
201 дүгээр зүйл.Илт гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татах
1.Прокурор, мөрдөн байцаагч болон хэрэг бүртгэж байгаа этгээд шунахай буюу хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг хийхдээ хүнд гэмт хэрэгт холбогдуулсан буюу яллах нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл уг үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
202 дугаар зүйл.Бусдыг илт хууль бусаар баривчлах, албадан саатуулах
Хэрэг бүртгэх байгууллагын ажилтан, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор шунахай буюу хувийн бусад сэдэлтээр бусдыг илт хууль бусаар баривчилсан, албадан саатуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
203 дугаар зүйл.Илт хууль бус таслан шийдвэрлэх тогоол, шийдвэр, магадлал, тогтоол гаргах
1.Шүүгч шунахай буюу хувийн бусад сэдэлтээр илт хууль бус таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол гаргасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Эрүүгийн хуулийн 201, 202, 203 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тухайн зүйлд зааснаас бусад сэдэлтээр үйлдвэл энэ хуулийн 194 дүгээр зүйлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
204 дүгээр зүйл.Зориуд худал мэдээлэх
1.Гэмт хэрэг үйлдэгдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг хийхдээ бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулсан буюу яллах нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл шунахай зорилго агуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
205 дугаар зүйл.Зориуд худал мэдүүлэг өгөх
1.Хэрэг бүртгэлт, урьдчилсан мөрдөн байцаалтад болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, түүнчлэн орчуулагч зориуд буруу орчуулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг хийхдээ бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулсан буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл шунахай зорилго агуулсан, түүнчлэн уг үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
206 дугаар зүйл.Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх
Хэрэг бүртгэлт, урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүх хуралд гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн, түүнчлэн гэрч, хохирогчийг дуудагдан ирэхэд буюу мэдүүлэг өгөхөд саад хийсэн бол зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
207 дугаар зүйл.Мэдүүлэг өгөхийг албадах
1.Хэрэг бүртгэж байгаа буюу урьдчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа этгээд заналхийлэх буюу хууль бус өөр үйлдэл хийх замаар мэдүүлэг өгөхийг албадсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг хийхдээ байцаагдаж байгаа этгээдэд хүч хэрэглэсэн буюу түүнийг тохуурхан доромжилсон бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
208 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэхээр, шинжээчийг худал дүгнэлт гаргуулахаар тулган хавчих, эд мөнгөөр татах
Гэрч, хохирогч, шинжээч, тэдний ойр дотны хүмүүсийг алах, хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж тэднээс шүүхэд буюу хэрэг бүртгэлт, урьдчилсан мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгөх, худал дүгнэлт гаргахыг тулган хавчсан, түүнчлэн худал мэдүүлэг өгүүлэх, худал дүгнэлт гаргуулах зорилгоор гэрч, хохирогч, шинжээчийг эд мөнгө, бусад байдлаар татсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
209 дүгээр зүйл.Урьдчилсан мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн мэдээ баримтыг задруулах
Урьдчилсан мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн мэдээ баримтыг прокурор, мөрдөн байцаагч болон хэрэг бүртгэж байгаа этгээдийн зөвшөөрөлгүй задруулсан бол зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
210 дугаар зүйл.Дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, нуух, бусдад шилжүүлэх, хураагдвал зохих эд хөрөнгийг нуух, завших
Дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн ялтан буюу итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн, хураагдвал зохих эд хөрөнгийг нуусан, завшсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
211 дүгээр зүйл.Хорих газраас оргох
1.Хорих ял эдэлж байгаа буюу урьдчилан хоригдож байгаа этгээд оргосон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд хийсэн, эсхүл оргохдоо харуул манаанд хүч хэрэглэсэн бол хоёроос долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
212 дугаар зүйл.Хорих ял эдлэхээс зайлсхийх
Түр хугацааны зөвшөөрлөөр хорих газраас гарч явсан ялтан ял эдлэхээс зайлсхийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
213 дугаар зүйл.Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын захиргааны шаардлагад зориуд захирагдахгүй байх
1.Хорих ял эдэлж байхдаа дэглэмийн шаардлага зөрчсөний улмаас торгуулийн тусгаарласан байр, ганцаарчилсан хатуу тасалгаа буюу гянданд шилжүүлэх арга хэмжээ авагдаж байсан ялтан уг арга хэмжээ авагдсанаас хойш засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын захиргааны хууль ёсны шаардлагад зориуд захирагдаагүй буюу захиргаанаас үүргээ хэрэгжүүлэхэд бусад байдлаар эсэргүүцэл үзүүлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг зохион байгуулагдсан бүлэг этгээд, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн буюу хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
214, 215 дугаар зүйл./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
216 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн буюу шүүгчийн тогтоолыг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 199З оны З дугаар сарын 12, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт орсон ба 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар дахин өөрчлөн найруулсан./
2161дүгээр зүйл.Зээл, төлбөр барагдуулах талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, үл биелүүлэх
/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
217 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
218 дугаар зүйл.Засгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцэх
Засгийн төлөөлөгчийг хуулиар оногдуулсан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу олон нийтийн төлөөлөгчийг нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж тэднийг илт хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан нь энэ хуулийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
219 дүгээр зүйл.Засгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг доромжлох
Засгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг оногдсон үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан олны өмнө доромжилсон нь энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас гучин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
220 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
/Энэ зүйлийн гарчигт 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1.Цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг нийгмийн хэв журам хамгаалах талаар оногдсон үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг хийхдээ хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж тэднийг илт хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
221 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох
Цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүнийг нийгмийн хэв журам хамгаалах талаар оногдсон үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан доромжилсон бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
222 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн амь биед халдах
Нийгмийн хэв журам хамгаалах албаны болон олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн амь биед халдсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7, 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
22З дугаар зүйл.Албан тушаалтан болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу тэдэнд хүч хэрэглэх
1.Өөрийн ашиг сонирхлын үүднээс албаны болон олон нийтийн үйл ажиллагааг таслан зогсоох, түүний шинж чанарыг өөрчлөх зорилгоор албан тушаалтан буюу олон нийтийн сонгуультан, түүнчлэн гэмт хэрэг борлон нийгэмд харш бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа иргэнийг алах, бие махбодид нь хүнд гэмтэл учруулах, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Албан тушаалтан, олон нийтийн сонгуультныг албаны үйл ажиллагаатай буюу олон нийтийн журамт үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, түүнчлэн гэмт хэрэг болон нийгэмд харш бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа иргэнийг зодсон, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу бусад байдлаар хүч хэрэглэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
224 дүгээр зүйл.Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, бэлтгэх, борлуулах, ашиглах
1.Улс, хоршоолол, олон нийтийн үйлдвэр, албан газар, байгууллагаас олгодог эрх олох буюу үүргээс чөлөөлөх баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, борлуулсан, түүнчлэн тэдгээр байгууллагын тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг мөн зорилгоор хуурамчаар бэлтгэсэн буюу тэдгээрийг борлуулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийг байнга хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Илт хуурамч баримт бичгийг ашигласан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван таван мянгаас далан таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
225 дугаар зүйл.Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух
1.Улс, хоршоолол, олон нийтийн үйлдвэр, албан газар, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг шунахай буюу бусад жигшүүрт сэдэлтээр хулгайлсан,устгасан, гэмтээсэн, нуусан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Онц чухал баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан буюу уг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Иргэний паспорт борлон хувийн бусад чухал баримт бичгийг хулгайлсан, устгасан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2251дүгээр зүйл.Архивын баримт бичиг хууль бусаар худалдах, шилжүүлэх, дамжуулах
Төрийн архивын сан хөмрөгийн нэгж болж орсон архивын баримт бичгийг хууль бусаар бусдад, эсхүл гадаадын байгууллага, иргэнд худалдсан, шилжүүлсэн, дамжуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун мянгаас таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./
226 дугаар зүйл.Дураараа аашлах
Өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байгаа эрхээ хуулиар тогтоосон журмыг зөрчиж дураараа хэрэгжүүлснээс улс, хоршоолол, олон нийтийн байгууллага буюу иргэдэд бага бус гэм хор учруулсан бол зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
227 дугаар зүйл.Албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
1.Албан татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлснээ нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, албан татвар төлөхгүй оргон зайлах болон өөр бусад хэлбэрээр албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол нуусан орлогыг хурааж гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл нуусан орлогыг хурааж хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 199З оны 6 дугаар сарын 7, 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу энэ гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол нуусан орлогыг хурааж таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл нуусан орлогыг хурааж таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
228 дугаар зүйл.Цэргийн үүрэгтэн цэргийн тоо бүртгэлээс зайлсхийх
Цэргийн үүрэгтэн цэргийн тоо бүртгэлээс зайлсхийсэн хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
229 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
230 дугаар зүйл.Гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчих
Гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр оршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин суугаа газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, оршин суух хугацаа дууссаны дараа тус улсын нутаг дэвсгэрээс гарч явахаас зайлсхийсэн, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх эсхүл дөчин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 99З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
231 дүгээр зүйл.Захиргааны хяналтын журам ноцтой зөрчих
1.Хорих газраас суллагдсан хүмүүст цагдаагийн байгууллагаас тавих захиргааны хяналтын дүрэмд заасан журмыг зөрчсөн хэрэгт хоёр удаа захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан этгээд хяналтаас зайлсхийх зорилгоор уг журмыг дахин ноцтой зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Хяналтад байгаа этгээд захиргааны хяналтаас зайлсхийх зорилгоор оршин суугаа газраа дур мэдэн орхисон, түүнчлэн хорих газраас суллагдахдаа захиргааны хяналт тогтоогдсон этгээд сонгож авсан оршин суух газартаа хүндэтгэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд ирээгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
232 дугаар зүйл.Гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэхэд харшлах шалтгааныг нуух буюу худал мэдэгдэх
Гэрлэхэд харшлах шалтгааныг иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас нуусан буюу энэ тухай уг байгууллагад худал мэдэгдсэн бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас гучин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
233 дугаар зүйл.Одон, медаль хулгайлах, худалдах, худалдан авах, арилжих, хуурамчаар үйлдэх
1.Одон, медалийг хулгайлсан, худалдсан, худалдаж авсан, арилжсан буюу өөр хэлбэрээр үнэ төлбөртэйгээр өгч авалцсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас далан таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг давтан хийсэн, түүнчлэн Монгол Улсын одон, медалийг хуурамчаар үйлдсэн буюу санаатайгаар эвдэж устгасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
234 дүгээр зүйл.Мөрийтэй тоглох
Төрийн зохих байгууллагаас зөвшөөрөгдөөгүй мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас хоёр зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
235 дугаар зүйл./Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
236 дугаар зүйл.Сүсэг бишрэлийг далимдуулан мэхлэх
1.Шунахай буюу хувийн бусад сэдэлтээр сүсэг бишрэлийг далимдуулан мэхэлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг сүсэг бишрэлийг далимдуулан мэхэлсэн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд хийсэн, эсхүл уг хэргийн улмаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага болон иргэдэд хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
237 дугаар зүйл.Улаан загалмай тэмдгийг хууль бусаар ашиглах
Улаан загалмай тэмдэг, нэрийг хууль бусаар ашигласан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу гучин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
238 дугаар зүйл.Холбооны шугам хамгаалах журам зөрчих
Холбооны шугам хамгаалах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас кабель шугамыг гэмтээж, холбооны үйл ажиллагааг ноцтой тасалдуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам,
хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
239 дүгээр зүйл.Танхайрах
1.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн, түүнчлэн жижгээр танхайрсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг давтан хийсэн, эсхүл уг үйлдлийг хийхдээ онц жигшүүртэй буюу догшин авирласан, эсхүл нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа засгийн болон олон нийтийн төлөөлөгч буюу танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга борлон бусад хүйтэн зэвсэг, түүнчлэн хүний бие махбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг хэрэглэсэн буюу хэрэглэхээр завдсан, эсхүл уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
240 дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
1.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Энэ хэргийг их хэмжээтэй буюу байнга хийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулахаар олж авсан буюу хадгалсан, эсхүл борлуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан хэргийг их хэмжээтэй буюу байнга хийсэн бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
241 дүгээр зүйл.Насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах
Насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаа болон ууж согтуурах, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглоход татан оруулсан, түүнчлэн бусдын хүчийг сорон мөлжиж амьдрах зорилгодоо тэднийг ашигласан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
242 дугаар зүйл.Уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчих
1.Уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд гэм хор учирсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
243 дугаар зүйл.Барилгын ажил гүйцэтгэх үед тогтоосон журам зөрчих
1.Барилгын ажил гүйцэтгэх үед барилга барих, ариун цэврийн болон галын аюулаас хамгаалах, түүнчлэн барилгын механизм ашиглах журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх сажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
244 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, тасаг, цехэд аюулгүйн журам зөрчих
1.Тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, тасаг, цехэд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах журам болон үйлдвэрлэл-техникийн сахилга зөрчсөн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
245 дугаар зүйл.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглан шамшигдуулах
1.Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглан шамшигдуулсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг албан ажлын хувьд ашиглах буюу хамгаалахаар итгэмжлэгдэн хариуцсан этгээд үйлдсэн бол арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
З.Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг онц аюултай гэмт хэрэгтэн буюу дээрэмдэж ашиглан шамшигдуулсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
246 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах
1.Зорчигч тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хоёроос арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
247 дугаар зүйл.Зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явах, хийж бэлтгэх, олж авах, хадгалах, борлуулах
1.Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй авч явсан, хийж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, борлуулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гучин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Тайлбар:Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад сайн дураараа авчирч өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Албан ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөлөөс бусад тохиолдолд хүйтэн зэвсгийг биедээ авч явсан, хийж бэлтгэсэн, борлуулсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
248 дугаар зүйл.Галт зэвсгийг хайхрамжгүй хадгалах
Галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусад этгээдэд ашиглах боломж бий болгосны улмаас хүнд хор уршиг учирсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас дөчин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
249 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх болон радио-идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журам зөрчих
1.Тэсэрч дэлбэрэх болон радио-идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх түүнчлэн тэдгээрийг шуудан, тээшээр илгээх журам зөрчсөний улмаас хүнд хор уршиг учирч болох байсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
250 дугаар зүйл.Түргэн шатамхай болон идэмхий бодисыг хууль бусаар илгээх
Түргэн шатамхай болон идэмхий бодисыг шуудан, тээшээр хууль бусаар илгээсний улмаас хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл.Хууль бусаар эмчлэх
Эмнэлгийн зохих мэргэжилгүй этгээд эмчлэх явдлыг байнга эрхэлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
252 дугаар зүйл.Тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх, дархлаажуулалтын талаар тогтоосон журам зөрчих
/Энэ зүйлийн гарчигт 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
Ариун цэвэр-эрүүл ахуйн дархлаажуулалтын талаар тогтоосон болон тахалтай тэмцэх журам зөрчсөнөөс, эсхүл дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн нь өвчин, тахал болон гоц халдварт бусад өвчин тархсан буюу тархаж болох байсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт, мөн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
25З дугаар зүйл.Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
1.Мансууруулах бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хурааж таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг үйлдвэрлэх, олж авах, хадгалах, тавьж олгох, бүртгэх, тээвэрлэх, илгээх талаар тогтоосон журам зөрчсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
254 дүгээр зүйл.Мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
1.Мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ үйлдлийг зохион байгуулалттай бүлэг этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, эсхүл энэ хуулийн 25З дугаар зүйлд заасан хэргийг урьд үйлдсэн этгээд хийсэн, эсхүл их хэмжээтэй буюу давтан үйлдсэн, түүнчлэн мансууруулах бодисыг хүүхдэд худалдсан, эсхүл тэднээр худалдуулсан, энэ үйлдэлд бусад хэлбэрээр хүүхдийг оролцуулсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.Мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, түүнчлэн эдгээр бодисыг үйлдвэрлэх, олж авах, тавьж олгох, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, илгээх талаар тогтсон журам зөрчсөн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
255 дугаар зүйл.Тариалахыг хориглосон мансууруулах бодис бүхий ургамал тарих, ургуулах
Хар тамхи, энэтхэгийн олсны болон тариалахыг хориглосон мансууруулах бодис бүхий бусад ургамлыг тарьсан, ургуулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
256 дугаар зүйл.Насанд хүрээгүй хүнд садар самууны зүйлсийг тараах
1.Садар самууны хэвлэл, кино, дүрс бичлэг, болон тэдгээртэй адилтгах бусад зүйлийг насанд хүрээгүй хүнд худалдсан, сурталчилсан, өөр хэлбэрээр тараасан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Садар самууны зүйлийг бэлтгэх буюу тараахад насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун мянгаас дөрвөн зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үйлдлийг насанд хүрээгүй хүмүүст хүч хэрэглэх, эсхүл садар самууны зүйлийг тараах гэмт хэрэгт урьд ял шийтгэгдсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба уг зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
257 дугаар зүйл.Булш сүйтгэх
Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
258 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай устгах, эвдэх, гэмтээх
Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай устгасан, эвдсэн, гэмтээсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл тавин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
259 дүгээр зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлгөөний аюулгүй байдлын
эсрэг гэмт хэрэг
260 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих
1.Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөнөөс хохирогчийн бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учирсан, эсхүл эд материалын бага бус хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас далан таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн улмаас хохирогч нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан эсхүл уг хэргийг согтуугаар үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж хоёроос арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн улмаас хэд хэдэн хүний амь хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ хуулийн 260, 261, 262, 26З, 267 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгсэл гэдэгт бүх төрлийн автомашин, трактор болон өөрөө явагч бусад машин, хотын цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн мотоцикл болон бусад механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.
261 дүгээр зүйл.Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
1.Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчилд захиргааны арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж гурван зуун тавин мянгаас дөрвөн зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу эсхүл дөрвөн зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
262 дугаар зүйл.Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах буюу согтуу жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулах
Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдалд хяналт тавих буюу ашиглалт хариуцсан этгээд техникийн хувьд илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан буюу согтуу жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулсан, түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам бусад хэлбэрээр зөрчсөнөөс энэ хуулийн 260 дугаар зүйлд заасан хор уршиг бий болсон бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
26З дугаар зүйл.Жолоогоо бусдад дур мэдэн шилжүүлэх
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуу буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо дур мэдэн шилжүүлснээс энэ хуулийн 260 дугаар зүйлд заасан хор уршиг бий болсон бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
264 дүгээр зүйл.Тээврийн талаар дагаж мөрдөж байгаа журам зөрчих
Тээврийн талаар дагаж мөрдөж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах журам зөрчсөнөөс хүний амь хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
265 дугаар зүйл.Хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих
1.Төмөр зам, ус, агаарын тээврийн ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь биед аюул учруулсан, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, мөргөлдүүлсэн, бусад хүнд хор уршиг учруулсан, түүнчлэн тээврийн болон дохиолол, холбооны хэрэгсэл, замыг чанаргүй засварласнаас дээр дурдсан хор уршигт хүргэсэн бол хоёроос арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас уг зүйлийн нэг дэх хэсэгт заасан хор уршиг учруулаагүй боловч учрах аюул бий болсон бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
266 дугаар зүйл.Зам харилцаа, тээврийн хэрэгслийг гэмтээх
Зам харилцаа, түүний төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн, хөлөг онгоц, дохиолол, холбооны хэрэгслийг санаатай эвдсэн буюу гэмтээснээс галт тэрэг, хөлөг онгоц онхолдсон, мөргөлдсөн буюу тээвэр холбооны хэвийн ажиллагаа зөрчигдсөн нь энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
267 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг авч зугатаах
1.Тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин мянгаас далан таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, эсхүл уг хэргийг үйлдэхэд хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг үйлдэхдээ хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268 дугаар зүйл.Агаарын хөлгийг авч зугатаах
1.Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугатаасан бол хоёроос арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг хүч хэрэглэж буюу заналхийлэн авч зугатаасан, эсхүл авч зугатаах зорилгоор уг хөлгийг эзлэн авсан, уг үйлдлийн улмаас агаарын хөлөг осолдсон, эсхүл бусад хүнд хор уршиг учирсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу бие махбодид нь хүнд гэмтэл учирсан бол арван таваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7, 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Цэргийн гэмт хэрэг
269 дүгээр зүйл.Цэргийн гэмт хэргийн ойлголт
Цэргийн алба хаах талаар тогтоосон журмын эсрэг энэ хуульд заасан гэмт хэргийг цэргийн албан хаагчид, түүнчлэн цэргийн үүрэгтэн сургуулийн болон шалгалтын цугларалтын үед үйлдсэн бол цэргийн гэмт хэрэг гэж үзнэ.
Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын офицер, түрүүч, цэрэг, цагдаа, хянагч, гал сөнөөгч болон хууль тогтоомжид тусгайлан заасан бусад этгээд алба хаах талаар тэдний хувьд тогтоосон журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн зохих зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
Энэ зүйлд дурдаагүй этгээд цэргийн гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэ хуулийн зохих зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
270 дугаар зүйл.Даргадаа захирагдахгүй байх
1.Даргын тушаалыг биелүүлэхээс шууд татгалзсан, эсхүл бусад байдлаар тушаалыг санаатай биелүүлээгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг бүлэглэж үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
271 дүгээр зүйл.Тушаал биелүүлэхгүй байх
1.Даргын тушаал биелүүлээгүй нь энэ хуулийн 270 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт дурдсан хэргийн шинжгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
272 дугаар зүйл.Даргаа эсэргүүцэх буюу албан үүргийг нь зөрчүүлэхээр албадах
1.Дарга болон цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүнийг эсэргүүцсэн буюу албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг бүлэглэж буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
273 дугаар зүйл.Даргаа заналхийлэх
1.Цэргийн албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан даргаа алах, бие махбодид нь гэмтэл учруулах, зодохоор заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэрэгт нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
274 дүгээр зүйл.Даргадаа хүч хэрэглэх
1.Цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан даргынхаа бие махбодид гэмтэл учруулсан буюу зодсон бол хоёроос арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэний улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
275 дугаар зүйл.Захирагдагч нь даргаа, дарга нь захирагдагчаа доромжлох
Захирагдагч нь даргаа, дарга нь захирагдагчаа хүч хэрэглэн доромжилсон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
276 дугаар зүйл.Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих
1.Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа зодох буюу бусад байдлаар хүч хэрэглэн дүрмийн заалт зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийг хэд хэдэн этгээдийн эсрэг үйлдсэн, эсхүл хохирогчид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг бүлэглэж буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
277 дугаар зүйл.Дур мэдэн чөлөөгүй явах
1.Жинхэнэ хугацаат албаны цэргийн албан хаагч анги буюу алба хааж байгаа газраасаа нэгээс гурав хоног хүртэл хугацаагаар дур мэдэн чөлөөгүй явсан, түүнчлэн албанд томилогдох, өөр ангид шилжих үед буюу түр чөлөө, албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр мөн хугацаагаар албандаа ирээгүй, эсхүл нэг хоногоос бага боловч зургаан сарын дотор хоёр буюу түүнээс дээш удаа чөлөөгүй явсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
278 дугаар зүйл.Анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих
1.Жинхэнэ хугацаат албаны цэргийн албан хаагч анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн гурав хоногоос нэг сар хүртэл хугацаагаар орхисон, түүнчлэн албанд томилогдох, өөр ангид шилжих үед буюу түр чөлөө, албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр мөн хугацаагаар албандаа ирээгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Офицер, цэргийн улирсан албан хаагч, улирагсад арав хоногоос нэг сар хүртэл хугацаагаар, эсхүл арав хоногоос бага боловч гурав хоногоос дээш хугацаагаар нэг жилийн дотор давтан анги, алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон буюу хүндэтгэх шалтгаангүйгээр мөн хугацаагаар албандаа ирээгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт үйлдсэн нь нэг хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн бол гурваас есөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
279 дүгээр зүйл.Оргон зайлах
1.Жинхэнэ хугацаат албаны цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, алба хааж байгаа газраа орхисон буюу томилсон, шилжүүлсэн газар очоогүй, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа албандаа ирээгүй бол хоёроос долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Офицер, цэргийн улирсан албан хаагч оргон зайлсан бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт үйлдсэн бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
280 дугаар зүйл.Байлдааны байдалд ангиа дур мэдэн орхих
Байлдааны байдалд анги, алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон бол хугацаа харгалзахгүйгээр гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
281 дүгээр зүйл. Биедээ гэмтэл учруулах замаар буюу өөр арга хэрэглэн цэргийн албанаас зайлсхийх
1.Жинхэнэ хугацаат албаны цэргийн албан хаагч биедээ ямар нэгэн гэмтэл учруулах, худал өвчлөх, баримт бичиг хуурамчаар үйлдэх буюу хууран мэхлэх бусад аргаар цэргийн албаны үүргээс зайлсхийсэн, эсхүл цэргийн алба хаах үүргээс татгалзсан бол хоёроос долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
282 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгийг зарж үрэх, үгүй болгох
1.Жинхэнэ хугацаат албаны цэргийн албан хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон хувцас, хэрэглэлийг худалдсан, барьцаанд өгсөн, бусдад хэрэглүүлэхээр шилжүүлсэн, түүнчлэн эдгээр зүйлийг арчилж хамгаалах журам зөрчсөнөөс үгүй болгосон буюу гэмтээсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7, 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Албан хэрэгцээнд олгогдсон буу зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тээврийн болон бусад зөөх хэрэгсэл, техник хангамжийн эд зүйл, түүнчлэн цэргийн бусад эд хөрөнгийг аргачилж хамгаалах журмыг зөрчсөнөөс үгүй болгосон, гэмтээсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5.Энэ зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28З дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1.Буу зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тээврийн болон бусад зөөх хэрэгсэл, цэргийн техник, түүнчлэн цэргийн бусад эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн нь төрийн эсрэг онц аюултай гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
285 дугаар зүйл.Машин жолоодох буюу ашиглалтын журам зөрчих
1.Байлдааны тусгай зориулалтын болон цэргийн тээврийн машин жолоодох буюу ашиглах журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид гэмтэл учирсан, эсхүл эд материалын бага бус хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан буюу бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл уг хэргийг согтуугаар үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж хоёроос арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
286 дугаар зүйл. Нислэг хийх буюу түүнд бэлтгэх журам зөрчих
1.Нислэг хийх буюу түүнд бэлтгэх журам зөрчсөний улмаас сүйрэл болсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Агаарын хөлгийг согтуугаар жолоодсон хэрэгт сахилгын арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хор уршиг бий болгоогүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
287 дугаар зүйл. Харуулын албаны журам зөрчих
1.Харуулын албаны журам, түүний дагуу гарсан тушаал, захирамжийг зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
288 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих
1.Монгол Улсын улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон этгээд хилийн алба хаах журам зөрчсөн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол гурваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
289 дүгээр зүйл.Байлдааны жижүүр хийх журам зөрчих
1.Монгол Улсад халдсан гэнэтийн довтолгоог цаг тухайд нь илрүүлэн няцаах, Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалан хангах үүрэг бүхий байлдааны жижүүр хийх журам зөрчсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийн улмаас ноцтой хор уршиг учирсан бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн нэг, гурав дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт үйлдсэн бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
290 дүгээр зүйл.Дотоод албаны журам зөрчих
1.Ангидаа хоногийн манаа /харуулаас гадна/ хийж байгаа этгээд дотоод албаны журам зөрчсөний улмаас хүнд хор уршиг учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
291 дүгээр зүйл.Цэргийн нууцыг задруулах буюу цэргийн нууц агуулсан баримт бичгийг үгүй болгох
/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
292 дугаар зүйл.Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх
1.Дарга буюу албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулах, хэтрүүлэх, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх хэргийг байнга буюу шунахай сэдэлтээр, эсхүл хувийн бусад сонирхлын үүднээс үйлдсэн, түүнчлэн уг хэргийн улмаас бага бус гэм хор учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хоёроос арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
4.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29З дугаар зүйл.Албандаа хайнга хандах
1.Дарга буюу албан тушаалтан албандаа хайнга хандсаны улмаас бага бус гэм хор учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн нэг, гурав дахь хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
294 дүгээр зүйл.Цэргийн хүчийг дайсанд буулгаж өгөх, орхих
Даргаас өөрийнхөө хариуцсан цэргийн хүчийг дайсанд буулгаж өгсөн, түүнчлэн байлдааны байдал шаардаагүй байхад бэхлэлт, байлдааны техник болон байлдааны бусад хэрэгслийг дайсанд орхисон нь түүнд туслах зорилгогүй байсан бол гурваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
295 дугаар зүйл.Байлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас татгалзах
Байлдаж байхад байлдааны талбарыг дур мэдэн орхисон, байлдаж байхад дайсантай зэвсэг барьж байлдахаас татгалзсан бол арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
296 дугаар зүйл.Сайн дураараа бууж өгч олзлогдох
Айсан буюу шантарсны улмаас сайн дураараа бууж өгч олзлогдсон бол арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
297 дугаар зүйл.Цэргийн олзлогдсон албан хаагч гэмт үйлдэл хийх
1.Цэргийн олзлогдсон албан хаагч цэргийн ач холбогдолтой буюу Монгол Улс, түүний холбоотонд хохирол учруулж болохуйц арга хэмжээнд сайн дураараа оролцсон нь эх орноосоо урвах гэмт хэргийн шинжгүй бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Олзлогдсон цэргийн албан хаагч ахлах байдалтай байхдаа бусад олзлогчдод хүч хэрэглэсэн буюу тэдэнтэй хэрцгий харьцсан бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
З.Олзлогдсон цэргийн албан хаагч шунахай сэдэлтээр буюу дайснаас талархал олох зорилгоор бусад олзлогчдод гэм хор учруулахад чиглэсэн үйлдэл хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
298 дугаар зүйл.Байлдааны талбарт тонуул хийх
Байлдааны талбарт алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг тонуул хийж авсан бол гурваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
299 дүгээр зүйл.Цэргийн ажиллагаа явагдаж байгаа нутгийн хүн амд хүч хэрэглэх
Цэргийн ажиллагаа явагдаж байгаа нутгийн хүн амыг дээрэмдсэн, хөрөнгийг нь хууль бусаар устгасан, хүч хэрэглэсэн, цэргийн хэрэгцээнд гэдэг нэрээр эд хөрөнгийг хууль бусаар хураан авсан бол таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
300 дугаар зүйл.Олзлогдогчидтой хатуу ширүүн харьцах
1.Олзлогдогчидтой удаа дараа буюу онц хэрцгийгээр хатуу ширүүн харьцсан, эсхүл өвчтөн, шархтантай ийнхүү харьцсан буюу тэднийг эмчлэх, асрах хамгаалах үүрэг бүхий этгээд уг үүргээ хайхрамжгүй биелүүлсэн нь үүнээс хүнд гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Олзлогдогчидтой хатуу ширүүн харьцсан нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.
301 дүгээр зүйл.Улаан загалмай тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах
Байлдаан явагдаж байгаа нутагт Улаан загалмай тэмдгийг зүүх эрхгүй этгээд зүүсэн, түүнчлэн Улаан загалмайн далбаа, тэмдэг буюу нүүлгэн зайлуулах эмнэлгийн тээврийн хэрэгслийн будгийн өнгийг дайны цагт урвуулан ашигласан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Текст томруулах
A
A
A
