- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

/Энэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь импортын болон эх орны үйлдвэрийн зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ зүйлд 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт , 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2 дугаар зүйл.Онцгой албан татварын хууль тогтоомж
Онцгой албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Онцгой албан татвар төлөгч
Энэ хуулийн дагуу онцгой албан татвар ногдох бараа импортолж, үйлдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.
/Энэ зүйлд 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
4 дүгээр зүйл. Онцгой албан татвар ногдох бараа
/Энэ зүйлийн гарчигт 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
Дараахь бараанд онцгой албан татвар ногдоно: /Энэ хэсэгт 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1/бүх төрлийн согтууруулах ундаа;
2/бүх төрлийн тамхи;
3/ /Энэ заалтыг 1993 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/Автобензин, дизелийн түлш. /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/суудлын автомашин. /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
6/ /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ зүйлд 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
5 дугаар зүйл.Онцгой албан татвар тооцох үнэлгээ
1./Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн барааны онцгой албан татвар тооцох үнэлгээг уг барааг үйлдвэрлэгчээс борлуулсан үнийг үндэслэн тодорхойлно. /Энэ хэсгийг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Импортолсон болон борлуулсан барааны үнэ нь тодорхойгүй бол онцгой албан татвар тооцох үнэлгээг Сангийн сайдын тогтоосон журмын дагуу импортын барааны тухайд гаалийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн барааны тухайд Үндэсний татварын алба тодорхойлно. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба. 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Онцгой албан татвар ногдох барааг үйл ажиллагааны хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагад үндэслэлгүй доогуур үнээр борлуулсан бол онцгой албан татвар тооцох үнэлгээг хамааралгүй аж ахуйн нэгж, байгууллагад борлуулсан үнээр тодорхойлно. /Энэ хэсгийг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5-д заасан эх орны үйлдвэрийн бараа болон импортын барааны тогтоосон нэгжид онцгой албан татвар ногдуулна. /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба мөн 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
6.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчээс борлуулсан хэмжээг үндэслэнэ. /Энэ хэсгийг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Онцгой албан татварын хувь, хэмжээ
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4-т заасан бараанд дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл |
Нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/ |
|
Эх орны үйлдвэрийн бараа |
Импортын бараа |
|
1.Хүнсний спирт |
литр тутамд 1.00 |
литр тутамд 10.00 |
2.Архи: 40 хүртэл хатуулагтай 40 ба түүнээс дээш хатуулагтай |
Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 80 хувь |
литр тутамд 8.00 литр тутамд 10.00 |
3.Бүх төрлийн дарс |
Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 30% |
литр тутамд 1.50 |
4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи |
100 ширхэг тутамд 0.60 |
100 ширхэг тутамд 0.60 |
5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи |
кг тутамд 0.30 |
кг тутамд 0.30 |
6.Пиво |
литр тутамд 0.20 |
литр тутамд 0.20 |
7.Автобензин: 90 хүртэл октантай 90-ээс дээш октантай |
тонн тутмаас 11.0 тонн тутмаас 12.0 |
|
8.Дизелийн түлш |
тонн тутмаас 15.0 |
|
*Онцгой албан татварыг ногдуулахдаа ам.долларын ханшийг тухайн өдрийн Монголбанкны тогтоосон ханшийг үндэслэнэ.”
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 2-ны болон 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиудаар өөрчлөн найруулсан ба 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон. Мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 6 дахь хүснэгтэнд өөрчлөлт орсон./
2.Эх орны үйлдвэрийн хүнсний спирт, бүх төрлийн архи, дарсанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний байдлыг харгалзан Засгийн газар 20 хүртэл нэгжээр хорогдуулж болно.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. Мөн энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба. 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасан бараанд импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааран тонн тутамд дараахь хэмжээ /ам. Долларт шилжүүлснээр/-гээр онцгой албан татвар ногдуулна:
Хилийн боомт |
Онцгой албан татварын хэмжээ /ам. доллараар/ |
||
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ |
Дизелийн түлш |
||
90 хүртэл |
90-ээс дээш |
||
1.Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай, Тэс, Гашуун Сухайт |
11. 0 |
12. 0 |
15. 0 |
2.Ханх, Ульхан майхан |
17. 0 |
21. 0 |
19. 0 |
3.Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг |
38. 0 |
43. 0 |
48. 0 |
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1997 оны 4 дүгээр сарын 18 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба энэ хэсгийн 1 дэх заалтад 1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт , мөн хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасан импортын суудлын автомашинд түүний үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам. долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:
Үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацаа | Татварын дүн |
0-3 жил | 500 |
3-аас 10 жил | 1000 |
10-аас дээш жил | 2000 |
/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2000 оны1 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.Эх орны үйлдвэрийн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварын дүнг хасч тооцно. /Энэ хэсгийг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Онцгой албан татвараас чөлөөлөх
Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:
1/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж экспортод гаргасан бараа;
2/хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд олгосон спирт; /Энэ заалтад 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи; /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 1997 оны 4 дүнгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон бөгөөд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4/хамрын тамхи; /Энэ заалтаас ",дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" гэснийг 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./
5/гаалийн байгууллагаас зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний хувийн хэрэгцээний архи, тамхи. /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
6/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш. /Энэ заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
7/гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/. /Энэ заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
8 дугаар зүйл.Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх
1.Импортын бараанд ногдох онцгой албан татварыг уг бараа Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага ногдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын хамт өөрийн дансанд оруулна. Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, дизелийн түлш, автобензиний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна. Гаалийн байгууллага онцгой албан татварыг дансанд орсноос хойш 3 хоногийн дотор улсын төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 18, 1998 оны 8 дугаар сарын 28, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдох онцгой албан татварыг сар бүрийн 11,21 болон сарын сүүлчийн өдөр төсөвт төлж, тайланг дараа сарын 5-ны дотор Үндэсний татварын албанд тушаана. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Эх орны үйлдвэрийн хүнсний спиртийг борлуулахдаа худалдан авагчид тусгай дугаар бүхий баримт бичиж өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсгийг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж, борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баримтыг үндэслэн хасаж тооцно./Энэ хэсгийг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A

