- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
/ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид "Улсын Их Хурал" гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж
2.1. Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн[1] хууль /цаашид "Үндсэн хууль "гэх/, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
З дугаар зүйл. Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1. Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, эрх зүйт, ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ.
4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрх, хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.2. Энэ хуульд заасан "Улсын Их Хурлын нийт гишүүн" гэдгийг Үндсэн хуульд заасан ёсоор 76 гишүүн гэж ойлгох бөгөөд Улсын Их Хурлын шинэ сонгуулийн дараа Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн бүрэн эрх хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
4.3. Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд гишүүн нас барсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсан бөгөөд нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.
5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа
5.1. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
5.2. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гишүүд Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
5.З. Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлд заасан онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Хэрэв ээлжит сонгууль зарласны дараа дээрх нөхцөл байдал бий болбол тухайн үед зарласан сонгуулийг зогсоож, мөнхүү нөхцөл байдал арилсны дараа сонгуулийг дахин зарлана.
5.4. Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах буюу Ерөнхийлөгч тараах тухай шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл бүрэн эрхээ хэвээр хадгална.
5.5. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр нь эцсийн байна.
5.6. Энэ хуулийн 5.4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батлан гаргана.
5.7. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргасан бол Улсын Их Хурал уг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн хугацааг товлон зарлана.
5.8. Энэ хуулийн 5.6, 5.7-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцно.
6 дугаар зүйл. Улсын Их Хурал хууль тогтоох
6.1. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураалгах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын хуралдааны дэгийг баримтална.
6.2. Улсын Их Хурлын хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална.
7 дугаар зүйл. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ
7.1. Улсын Их Хурал дараахь хэлбэрээр хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
7.1.1. Засгийн газар болон Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа хариуцан тайлагнадаг бусад байгууллагад асуулга тавих;
7.1.2. Засгийн газар болон Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа хариуцан тайлагнадаг бусад байгууллагад асуулт тавьж хариулт авах;
7.1.3. Засгийн газар болон Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох;
7.1.4. хяналтын ажлын хэсэг байгуулах, түүний ажлын үр дүнг сонсох.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын зохион байгуулалтын
8.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон түр, дэд хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
8.2. Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган мөн.
8.3. Чуулган нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан хуралдаан, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ.
8.4. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
8.5. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв гаригт, Баасан гаригийн үдээс хойш хуралдуулахаар зохион байгуулна. Шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.6. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга түүний агуулгыг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын хороонд шилжүүлнэ.
9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын анхдугаар чуулган
9.1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг Улсын Их Хурлын сонгууль явуулсан өдрөөс хойш ЗО хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж товлон зарлана.
9.2. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар дараахь зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
9.2.1. Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.2.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
9.2.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүн, дарга нарыг сонгох;
9.2.4. Ерөнхий сайдыг томилох;
9.2.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
9.2.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
9.3. Улсын Их Хурал шаардлагатай гэж үзсэн зохион байгуулалттай холбогдсон бусад асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцэж болно
10 дугаар зүйл. Ээлжит чуулган
10.1. Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр хуралдана.Улсын Их Хурлын намрын чуулганыг 10 дугаар сарын 1-ний өдөр, хаврын чуулганыг 4 дүгээр сарын 5-ны өдөр тус тус нээнэ.Улсын Их Хурлын ээлжит чуулган нээх өдөр нь амралт, баяр ёслолын өдөртэй давхцвал дараагийн өдөрт шилжүүлнэ.
10.2. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар нэгдсэн хуралдаанаар урьдчилан хэлэлцэж тогтоол гаргана. Улсын Их Хурлын дарга ээлжит чуулган эхлэхээс 7-гоос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гаргана.
10.3. Улсын Их Хурлын ээлжит чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нам, эвслийн бүлгийн төлөөлөгч үг хэлж болно.
11 дүгээр зүйл. Ээлжит бус чуулган
11.1. Ээлжит чуулганы чөлөө цагт зайлшгүй шалтгаанаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.
11.2. Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
11.3. Улсын Их Хурлын даргаас бусад ээлжит бус чуулган санаачлагч нь уг чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа асуудлынхаа зайлшгүй хэлэлцэх болсон үндэслэл, хуралдах өдөр, цагийн талаархи саналаа Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
11.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цагийг товлон зарлаж, энэ тухай захирамж гаргана.
11.5. Ээлжит бус чуулганаар зөвхөн хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцэнэ. Тухайн нөхцөл байдлын улмаас зайлшгүй хэлэлцэх шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэж болно.
12 дугаар зүйл. Онцгой чуулган
12.1. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарласан бол түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулган товлохгүйгээр, тухайлбал Улсын Их Хурлын гишүүд зар мэдээ хүлээлгүйгээр хүрэлцэн ирж хуралдана.
12.2. Улсын Их Хурлын онцгой чуулганаар онц болон дайны байдал зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор батлах, эсхүл хүчингүй болгох, түүнчлэн тухайн нөхцөл байдлаас үүссэн хойшлуулшгүй бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
12.З. Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдаж байх үед онц болон дайны байдал зарлах онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх аливаа асуудлыг хойшлуулж онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл. Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган
13.1. Гадаад улсын өндөр дээд зочин Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх, Монгол Улсын түүхт ой, үйл явдал зэрэг төрийн хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаатай холбоотойгоор Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж болно.
13.2. Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн чуулганыг товлон зарлаж, энэ тухай шийдвэр гаргана.
14 дүгээр зүйл. Улсын Их Хурлын чуулганы нийтлэг журам
14.1. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлэх, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулж, үг хэлж болно. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн дарга чуулганд оролцож болно.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
14.2. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн нь Улсын Их Хурлын чуулганаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно.
14.3. Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчид, хэлэлцэж байгаа асуудал хариуцсан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, ажлын хэсгийн гишүүд чуулганд байлцана. Улсын Их Хурлын даргын урилгаар чуулганд бусад хүмүүсийг байлцуулж болно.
14.4. Чуулганд иргэд, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан зохих журмын дагуу байлцаж болно.Энэ журмыг Улсын Их Хурлын дарга тогтооно.
14.5. Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан чуулганыг хаалттай явуулахаар шийдвэрлэснээс бусад үед Улсын Их Хурлын чуулган нээлттэй байна. Улсын Их Хурлын чуулганы шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
14.6. Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүн нэгдсэн хуралдаанд шинээр асуудал хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хурлын даргад урьдчилан бичгээр буюу амаар гаргаж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
14.7. Улсын төсөв, дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улс орны нийгэм, эдийн засгийн онцгой чухал асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад Байнгын хороод санал, дүгнэлтээ бэлтгэхэд тодорхой хугацаа шаардагдах, сонгогчдоос санал авах, түүнчлэн тухайн үеийн нөхцөл байдлын улмаас зайлшгүй шаардлага гарвал Байнгын хорооны болон нам, эвслийн бүлгийн саналыг харгалзан Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.8. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцсэн байвал зохино. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг асуудлыг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй нь уг асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй.
141дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл, түүний чиг үүрэг
141.1. Улсын Их Хурлын даргын дэргэд дор дурдсан бүрэлдэхүүнтэй Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана:
141.1.1. Улсын Их Хурлын дэд дарга;
141.1.2. Байнгын хорооны дарга;
141.1.3. нам, эвслийн бүлгийн ахлагч.
141.2. Зөвлөл дараахь чиг үүрэгтэй:
141.2.1. Улсын Их Хурлын чуулганаар долоо хоногийн хэлэлцэх асуудлыг зөвшилцөх;
141.2.2. шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр хуралдах Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны хуваарийг тогтоох;
141.2.3.Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны хуваарь тогтоох;
141.2.4. Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудал.
141.3. Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга тогтооно.
15 дугаар зүйл. Чуулганы хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх
15.1. Улсын Их Хурлын гишүүн чуулганы дэг зөрчсөн, бусдыг доромжилсон бол хуралдаан даргалагч дараахь хариуцлага хүлээлгэнэ:
15.1.1. урьдчилан сануулах;
15.1.2. урьдчилан сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;
15.1.3. хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад болж байгаа тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр чуулганы хуралдаанаас гаргана.
/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.4. хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавих.
/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
151дүгээр зүйл. Хуралдааны дэг сахиулагч
151.1. Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны танхимд хуралдааныг тасралтгүй явуулах, хэвийн ажиллагааг хангах үүднээс хуралдааны дэг сахиулагч ажиллана.
151.2. Хуралдааны дэг сахиулагч нь албаны хувцас, тусгай таних тэмдэгтэй байна. Албаны хувцас, тусгай таних тэмдгийн загварыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
151 .3.Хуралдааны дэг сахиулагч нь дараахь эрх, үүрэгтэй байна:
151.3.1. хуралдааны танхимд журам сахиулах;
151.3.2. хуралдаан даргалагчийн зүгээс дэг сахиулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх;
151.3.3. гишүүнд энэ хуулийн 15.1.3-т заасан арга хэмжээ авах тохиолдолд шаардлагатай бол биед нь гэмтэл учруулахгүйгээр хуралдааны танхимаас гаргах.
16 дугаар зүйл.Улсын Их Хурлын Байнгын хороо, түүний бүтэц
16.1. Улсын Их Хурлын Байнгын хороо /цаашид "Байнгын хороо" гэх/ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр мөн. Байнгын хороо нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргах, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
16.2. Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна:
16.2.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын;
16.2.2.Байгаль орчны;
16.2.3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны;
16.2.4.Дэд бүтцийн;
16.2.5.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн;
16.2.6.Нийгмийн бодлогын;
16.2.7.Төрийн байгуулалтын;
16.2.8.Төсвийн;
16.2.9.Хууль зүйн;
16.2.10.Хүнс, хөдөө аж ахуйн;
16.2.11.Эдийн засгийн.
/Дээрхи 16.2 дахь хэсгийг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.3. Байнгын болон дэд хороо дүрэмтэй байна. Байнгын хорооны үлгэрчилсэн дүрмийг Улсын Их Хурал батална.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.4. Улсын Их Хурлын Тамгын газрын төсөвт Байнгын хорооны ажлын албаны үйл ажиллагааны зардлыг тусгайлан тусгана.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.5. Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тамга, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17 дугаар зүйл.Байнгын хорооны бүрэн эрх, эрхлэх асуудал
17.1. Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг бүрэн эрхтэй:
17.1.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал дүгнэлт гаргах;
17.1.2. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлуудаар санал дүгнэлт гаргах;
17.1.З. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал дүгнэлт гаргах;
17.1.4. Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/-т санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах;
17.1.5. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
17.1.6. Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, огцруулах тухай санал дүгнэлт гаргах;
17.1.7. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал дүгнэлт зэрэг баримт сэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;
17.1.8. Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг байгуулж ажиллуулах;
17.1.9. Улсын Их Хурлын хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах.
17.2. Байнгын хороо дараахь эрхлэх асуудлын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
17.2.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
-/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
-Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
-Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
-Монгол Улсын хил, түүний хамгаалалт;
-гадаад бодлого;
-бусад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал;
-Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.
17.2.2. Байгаль орчны:
-газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;
-улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;
-геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;
-агаарын бохирдол, хорт бодис байгаль орчны асуудал;
-усны бодлого, нөөц, усны бохирдол;
-хог хаягдал, дахин боловсруулалт;
-байгаль орчны бодлого;
-байгаль орчны судалгаа, хөгжил;
-ан агнуур;
/ Дээрхи 17.2 дахь заалтад 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.2.3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:
-боловсрол;
-соёл, урлаг;
-шинжлэх ухаан;
-ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого;
-монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого.
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
17.2.4. Дэд бүтцийн байнгын хороо:
-барилга, хот байгуулалт;
-түлш, эрчим хүч;
-зам тээвэр, шуудан;
-орон сууц, нийтийн аж ахуй;
-аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил.
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
17.2.5. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороо:
-мэдээлэл, технологийн хөгжил;
-харилцаа холбоо;
-хэвлэл мэдээллийн хэрэгсэл;
-техник, технологийн шинэчлэл.
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
17.2.6. Нийгмийн бодлогын байнгын хороо:
-хүн амын бодлого;
-хүн амын эрүүл мэнд;
-нийгмийн хамгаалалын бодлого;
-нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлого;
-хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал.
17.2.7. Төрийн байгуулалтын байнгын хороо:
-төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн байгуулалт;
-Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;
-төрийн алба;
-төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
-ард нийтийн санал асуулга;
-төр, сүм хийдийн харилцаа;
- төрийн байгууллага, улс төрийн нам;
-Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал;
-Улсын Их Хурлын гишүүний ёс зүй;
-Улсын Их Хурлын гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;
-Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;
-Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг;
-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал.
17.2.8. Төсвийн байнгын хороо:
-төсвийн нэгтгэл, гүйцэтгэл, хяналт;
-төрийн санхүү, зээл тусламжийн ашиглалт, зарцуулалт, үр ашиг, албан татварын бодлого;
-Монгол Улс, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн хэлцэл;
-Улсын Их Хурлын төсөв.
17.2.9. Хууль зүйн байнгын хороо:
-төрийн эрх зүйн бодлого;
-хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа:
- гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх бодлого;
-хэвлэл, мэдээллийн эрх чөлөө;
-хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;
-шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага;
-нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;
-эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;
-өршөөл үзүүлэх асуудал;
-патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;
-цагаачлал, иргэний харьяалал;
-архив;
-эрх зүйн сурталчилгаа;
-эрх зүйн туслалцаа;
-өмгөөлөл;
-үл хөдлөх хөрөнгийн бүртгэл.
17.2.10. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
-газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;
-хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;
-хөдөөгийн хөгжлийн бодлого;
-хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн гэрээ;
-мал аж ахуйн бодлого;
-малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах.
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
17.2.11. Эдийн засгийн байнгын хороо:
-эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;
-эдийн засгийн дотоод, гадаад бодлого;
-бүсчилсэн хөгжил;
-төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;
-үнэт цаас, даатгалын бодлого;
-төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;
-гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-газар, газрын тосны асуудал, ашигт малтмал ашиглалтын бодлого;
-үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого:
-шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;
-төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;
- стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;
-албан ёсны статистикын үйл ажиллагааны зохицуулалт;
-үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;
-аялал жуулчлалын хөгжлийн стратеги.
/Дээрхи 17.2 дахь заалтад 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
18 дугаар зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт
18.1. Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
18.2. Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааныг Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
18.3. Байнгын хороо нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх тодорхой асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргана. Эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
18.4. Байнгын хорооны хуралдааны хуваарийг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн мягмар, лхагва гаригт зохион байгуулна.
18.5. Байнгын хорооны хуралдааны явцыг протоколд нэг бүрчлэн тэмдэглэнэ.
19 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дэд хороо
19.1. Улсын Их Хурал зохих Байнгын хороонд харьяалах дор дурдсан дэд хороотой байна:
19.1.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд:
1/ Тусгай хяналтын;
19.1.2. Төрийн байгуулалтын байнгын хороонд:
1/ Ёс зүйн;
2/ Нутгийн өөрөө удирдах ёсны;
19.1.3. Төсвийн байнгын хороонд:
1/ Төсвийн зарлагын хяналтын.
19.1.4. Хууль зүйн байнгын хороонд:
1/ Хүний эрхийн.
19.1.5. Эдийн засгийн байнгын хороонд:
1/ Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн.
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
19.2. Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл өөр дэд хороо байгуулж болно.
19.3. Дэд хороо нь харьяалах Байнгын хорооныхоо эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж асуудал боловсруулах, санал дүгнэлт гаргах, түүнийгээ харьяалах Байнгын хорооны хуралдаанд, шаардлагатай бол Байнгын хороогоороо уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хянан шалгах бүрэн эрхтэй байна.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
19.4. Дэд хороод дараахь асуудлыг эрхэлнэ:
19.4.1.Тусгай хяналтын дэд хороо:
-/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.4.2. Ёс зүйн дэд хороо:
19.4.3. Нутгийн өөрөө удирдах ёсны дэд хороо:
19.4.4. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
19.4.5. Хүний эрхийн дэд хороо:
19.4.6. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
/Энэ заалтыг 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
19.5. Ёс зүйн болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өөрсдийн эрхэлж байгаа асуудлаар гаргасан санал дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд бие даан оруулж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
19.6. Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооныхоо, эсхүл Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй байна.
19.7. Дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна Хэрэв дэд хорооны бүрэлдэхүүнд байгаа Улсын Их Хурлын гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тохиолдолд тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс гарсанд тооцно.
19.8. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын болон Ёс зүйн дэд хороодын даргыг Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгож болно.. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба түүнийг улируулан сонгож болно.
19.9. Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.Дэд хороо эрхэлсэн асуудлаа хуралдаанаараа хэлэлцэж гишүүдийнхээ олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааныг дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
20 дугаар зүйл. Улсын Их Хурлын бусад хороо, ажлын хэсэг
20.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тодорхой асуудлыг судлан боловсруулах, шийдвэрлэх, дүнг Улсын Их Хуралд оруулах зорилгоор түр хороо байгуулан ажиллуулж болно. Түр хороо зөвхөн Улсын Их Хурлын гишүүнээс бүрдэх бөгөөд түүний тоог тухайн үед тогтооно. Түр хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хороотой адил эрх эдэлнэ.
20.2. Улсын Их Хурал шаардлагатай гэж үзсэн асуудлаар холимог болон дагнасан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Ажлын хэсэг тодорхой мэргэжлийн шинжээч, ажилтныг зохих хөлсийг нь олгон ажиллуулж болно.
21 дүгээр зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
21.1. Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай нам /эвсэл/ бүлэг /цаашид "нам, эвслийн бүлэг" гэх/ байгуулж болно. Нам, эвслийн бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд орно. Улсын Их Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал эзэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар эвслийн нэг бүлэг байгуулна.
21.2. Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн хэд хэдэн намыг төлөөлж байгаа гишүүд нийлж намын нэг бүлэг байгуулж болохгүй. Харин тэдгээр нь аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэх бол тухайн нам, эвслийн бүлэгт нэгдэн орох хүсэлтээ тавина. Хүсэлтийг хүлээн авсан бол энэ тухай шийдвэрээ нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын даргад бичгээр мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уг баримт бичгийг үндэслэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдээлнэ.
21.3. Аль нэг нам, эвслийн бүлгийн гишүүн уг нам, эвслийн бүлгийн харьяаллаас татгалзсан тохиолдолд нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарч өөр бүлэгт нэгдэн орж болно. Ийнхүү нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарах тухайгаа тухайн нам, эвслийн бүлгийн ахлагчид урьдчилан мэдэгдсэн байна.
21.4. Нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох боловч дангаараа бүлэг байгуулж болохгүй.
21.5. Нам, эвслийн бүлэг ахлагчаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хуралд албан ёсоор мэдэгдэнэ.
21.6. Нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
21.7. Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн нам, эвслийн бүлгийг бүртгэж, энэ тухай Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор зарлана. Шинээр нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт эвсэн нэгдвэл түүнийг тухайн нам, эвслийн бүлгийн ахлагч бүлэгтээ бүртгэн авч, энэ тухай шийдвэрээ гаргаж Улсын Их Хурлын даргад бичгээр мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдээлнэ.
21.8. Улсын Их Хуралд суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд эвслээ цуцалбал тухайн нам, эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно. Нам тарсан буюу намууд эвслээ цуцалсан тухай шийдвэрийг, ийнхүү шийдвэр гарснаас хойш хуралдах эхний нэгдсэн хуралдаанд, чуулганы завсарлагааны үед уг шийдвэр гарвал ээлжит чуулганы эхний нэгдсэн хуралдаанд тус тус мэдээлнэ.
Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд дангаараа 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно.
21.9. Нам, эвслийн бүлгийн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулж байна.
21.10. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг 2 гишүүнд орон тооны нэг ажилтан байхаар тооцож тогтоосон ажлын албатай байж болно. Ажлын албаны дотоод зохион байгуулалтын асуудлыг дүрмээр зохицуулна.
21.11. Нам, эвслийн бүлэг батлагдсан төсвөө зохих журмын дагуу зарцуулах бөгөөд түүнд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.
21.12. Нам, эвслийн бүлгийг ажиллах нөхцөлөөр хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна.
21.13. Нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хэсгийн хувьд эрхлэх ажлаа намынхаа төв байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцахгүй.
22 дугаар зүйл. Нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг
22.1. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг дараахь эрх, үүрэгтэй:
22.1.1. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар тус тусын санал, дүгнэлт гаргаж, тухайн асуудал хариуцсан Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдаанд оруулах;
22.1.2. чуулган, Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг татан оролцуулж, хуралдааны дэгийг чанд сахиулах;
22.1.3. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
22.1.4. Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах;
22.1.5. бүлгийн төсвийн гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;
22.1.6. Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
22.1.7. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, Байнгын хороонд оруулах;
22.1.8. Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хассан/
22.1.9. чуулганаар хэлэлцэж байгаа асуудлаар нам, эвслийн бүлгийн байр суурийг тодорхойлох, ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
22.2. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бусад бүрэн эрхийг Улсын Их Хурал хуулиар тогтоож болно.
22.З. Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн нам, эвслийг төлөөлж байгаа Улсын Их Хурлын гишүүн дараахь бүрэн эрхтэй:
22.3.1. Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, харьяалагдах Байнгын хороонд оруулах;
22.3.2. Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох тухай асуудлаа Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
22.3.3. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг чанд сахих.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
23 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх
23.1. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи буюу 39 ба түүнээс дээш суудал авсан нам буюу эвслийг Улсын Их Хурал дахь олонхи /цаашид "олонхи"/-д тооцно.
23.2. Улсын Их Хурлын нийт гишүүний 38-аас доош суудал авсан нам буюу эвслийн бүлэг, гишүүнийг Улсын Их Хурал дахь цөөнх /цаашид "цөөнх"/-д тооцно.
24 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
24.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэг танхим бүхий, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон 76 гишүүнээс бүрдэнэ.
25 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх
25.1. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, түүний баталгааг Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
26 дугаар зүйл. Улсын Их Хурлын дарга, түүний чиг үүрэг
26.1. Улсын Их Хуралд олонхийн суудал авсан нам буюу эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Хэрэв аль ч нам буюу эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам буюу эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлэх эрхтэй.
26.2. Улсын Их Хурлын дарга нь дараахь чиг үүрэгтэй:
26.2.1. Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус болон хүндэтгэлийн чуулган зарлаж, бэлтгэлийг хангах;
26.2.2. нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;
26.2.3. нэгдсэн хуралдаан даргалж, хуулийн төсөл, бусад асуудал хэлэлцүүлэх;
26.2.4. бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын гишүүдэд туслах;
26.2.5. Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
26.2.6. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;
26.2.7. төрийн захиргааны байгууллагатай Засгийн газраар дамжуулан харилцах асуудал болон Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
26.2.8. Улсын Их Хурлын гадаад харилцааны ажлыг зохицуулах;
26.2.9. Улсын Их Хурлын даргад хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хариуцуулж болно.
26.3. Улсын Их Хурлын дарга дотоод, гадаад харилцаанд Улсын Их Хурлыг төлөөлнө.
26.4. Улсын Их Хурлын дарга төрийн хамгаалалтад байна.Улсын Их Хурлын даргын орон сууц, унааны зардлыг төрөөс хариуцах бөгөөд түүний бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.
26.5. Улсын Их Хурлын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
26.6. Улсын Их Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон хангамж эдэлж, хамгаалалтад байна. Улсын Их Хурлын дарга нь хугацаанаасаа өмнө огцрох, чөлөөлөгдөх зэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон бол Улсын Их Хурлын даргаар ажилласан хугацаатай нь дүйцэхүйц хугацаагаар хангамж эдэлж, хамгаалалтад байлгана. Улсын Их Хурлаас тогтоох хангамж гэдэгт унааны болон холбооны зардал хамаарна. Уг хангамжийн хэмжээг Засгийн газар тогтоож мөрдүүлнэ.
26.7. Улсын Их Хурлын дарга биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлөхийг хүсч, Улсын Их Хуралд өргөдөл гаргавал Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
26.8. Улсын Их Хурлын дарга гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, эсхүл огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж түүнийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрвөл бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалаас огцруулах асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
27.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
27.2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслийн бүлгээс сонгогдсон дэд дарга дараахь чиг үүрэгтэй:
27.2.1. Улсын Их Хурлын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх;
27.2.2. Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг зохицуулах;
27.2.3. бусад.
27.3. Улсын Их Хурлын дэд дарга нар дараахь нийтлэг чиг үүрэгтэй:
27.3.1. Улсын Их Хурлын Байнгын болон бусад хороод, нам, эвслийн бүлэг, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
27.3.2. Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
27.3.3. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад ажил.
28 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн
28.1. Байнгын хороо нь 12-оос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг гурван Байнгын хороонд сонгогдон ажиллаж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.2. Байнгын хороог Улсын Их Хурлаас 1 жилийн хугацаатай сонгогдсон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг тухайн Байнгын хорооны гишүүдийн дотроос сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.
28.3. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж, хуралдааныг даргална. Байнгын хорооны дарга 7-гоос дээш хоногийн хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байх, дотоод, гадаадад томилолтоор ажиллах зэргээр эзгүй байх хугацаанд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон нэг гишүүн үүргийг нь түр орлон гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
29 дүгээр зүйл.Байнгын хорооны даргын чиг үүрэг
29.1. Байнгын хорооны дарга дараахь чиг үүрэгтэй:
29.1.1. Байнгын хорооны хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах;
29.1.2. Байнгын хорооны хуралдааныг удирдах;
29.1.3. Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харьцах;
29.1.4. Байнгын хорооны ажлын алба болон тодорхой төсөл боловсруулахаар Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
29.1.5. Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах.
30 дугаар зүйл. Парламентын бүлгэм байгуулах тухай
30.1. Улсын Их Хурлын гишүүд сайн дурын үндсэн дээр Монголын парламентын бүлгэм байгуулж болно.
30.2. Парламентын бүлгэмийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг дүрмээр зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын ажлын нөхцөл
31.1. Улсын Их Хурал "Төрийн ордон"-д байрлана.
31.2. Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байна.
31.3. Улсын Их Хурлын төсвийн зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
31.4. Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болон ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.
32 дугаар зүйл. Улсын Их Хурлын Тамгын газар, түүний эрхлэх ажил
32.1. Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
32.1.1. Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороод, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
32.1.2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төслийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;
32.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах, нийтлэх үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх;
32.1.4. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын хороо, дэд хороо, Улсын Их Хурлаас хүсэлт гаргасан буюу шаардлагатай гэж үзсэн асуудлаар мэргэжлийн санал гаргах;
32.1.5. Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
32.1.6. Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
32.1.7. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хороодын хуралдаан, ажлын хэсгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн бэлтгэл, чуулганы хэвийн ажиллах нөхцөлийг хангах;
32.1.8. Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, нийтлэх, мэдээлэх;
32.1.9. Улсын Их Хурлын чуулган, Улсын Их Хурлын гишүүний ажлын зөвлөлгөөний явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу эрхлэн явуулах;
32.1.10. Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах, чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг эрхлэн гүйцэтгэх;
32.1.11. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулах, Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг нэгтгэж, Улсын Их Хурлын чуулганд мэдээлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
32.1.12. Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан, шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх;
32.1.13. хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хуралд туслалцаа үзүүлэх;
32.1.14. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, бусад шийдвэрийн төсөл болон тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
32.1.15. Улсын Их Хурлын хэлэлцэж байгаа асуудлаар мэргэжлийн шинжээч томилон санал, дүгнэлт гаргуулах;
32.1.16. Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлж, сурталчлах;
32.1.17. Улсын Их Хурлын гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
32.1.18. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх.
32.2. Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Улсын Их Хурал батална.
33.1. Улсын Их Хурлын Тамгын газрын ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө.Ерөнхий нарийн бичгийн дарга нь хуульч мэргэжилтэй байна.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт орсон/
33.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь ямар нэг намын харьяалалгүй байна.
33.3. Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана.
34 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил
34.1.Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
34.1.1. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх;
34.1.2. Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороодын хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;
34.1.3. боловсон хүчний бодлого боловсруулж, тэдгээрийг томилох, чөлөөлөх;
34.1.4. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;
34.1.5. Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, төсвийг зарцуулах;
34.1.6. Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх.
34.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын ерөнхий менежерийн хувьд холбогдох Байнгын хорооны даргын саналыг харгалзан Байнгын хорооны ажлын албаны ажилтанг томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
35 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын ажлын хэсэг
35.1. Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгэх зөвлөх , ажлын хэсэгтэй байна.
35.2. Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тооны хязгаар зардлын төсвийг Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
35.3. Улсын Их Хурлын даргын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Улсын Их Хурлын даргад ажлаа шууд хариуцаж, Тамгын газарт харьяалагдана.
36 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр
36.1. Улсын Их Хурал хууль, бусад шийдвэр гаргана. Улсын Их Хурлын бусад шийдвэр нь тогтоол байна.
36.2. Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
36.3. Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, бусад шийдвэр, бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
37 дугаар зүйл. Улсын Их Хурлын тамга,тэмдэг, хэвлэмэл хуудас
37.1. Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
38 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
38.1. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх