- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн импортоор авсан болон экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан болон импортлож борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж
2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."борлуулалт" гэж барааны хувьд уг барааг бусдын өмчлөх эрхэд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээний хувьд уг ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг;
3.1.2."бараа" гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг;
3.1.3."татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн болон бүгд үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.1.4."аж ахуйн үйл ажиллагаа" гэж аливаа этгээд ашиг олох зорилготой буюу зорилгогүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.5."иргэн" гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад зорчигч, Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч цагаач, гадаадын иргэн, оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг;
3.1.6."хуулийн этгээд" гэж компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа эрхлэх аж ахуй, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, шашны байгууллага болон тэдгээртэй адилтгах бусад бүх байгууллагыг.
3.1.7. "үйлчилгээ" гэж бараа буюу мөнгө биш аливаа үйл ажиллагааг; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.8."ашиглагдаж байгаа байр" гэж орон сууцны зориулалтаар 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө буюу хойно ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэгэнтээ ноогдуулсан барилгыг; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.9."нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж" нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрсэн өдрийг; /Энэ заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.9.10."гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давтагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулсан болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу болон олон улсын тусламжийн байгууллагын шугамаар хариу төлбөргүй илгээсэн барааг; Буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын болон буяны байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ үүнд нэгэн адил хамаарна. /Энэ заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
4 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортлож байгаа болон экспортолж байгаа түүнчлэн аливаа бараа үйлдвэрлэж борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
4.2.Энэ хуульд заасны дагуу аливаа этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлөө харьяалагдах татварын албанд өгнө. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.3.Энэ хуулийн 5.1.4 болон 9 дүгээр зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоно.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.4.Энэ хуулийн 4.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулийн 3.1.9-д заасан хэмжээний 80 хувьд хүрсэн нь сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан болон иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг шаардлагын хэмжээнд хөтөлж хэвшсэн тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг өөрөө хүсвэл татвар төлөгчөөр бүртгэж болно. /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.5./Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хассан./
4.6.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажил гүйцэтгэж буй иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж тооцохгүй.
4.7.Иргэн, хуулийн этгээдэд эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 5, 9 дүгээр зүйлд заасны дагуу татвар ногдуулах, татвараас чөлөөлөхөд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.8.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээс хойшхи тухайн нэг жилийн хугацааны татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд санхүүгийн тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураана. Татвар төлөгчийг бүртгэлээс хассан нь дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.9.Үндэсний татварын ерөнхий газар улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн болон бүртгэлээс хассан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэрийн жагсаалтыг сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байна. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
5 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ
5.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:
5.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа;
5.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хэрэглэх буюу ашиглах зориулалтаар экспортлосон бараа;
5.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
5.1.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдах, хэрэглэх буюу ашиглах зорилготой импортлосон бүх төрлийн бараа.
5.2.Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан" гэдэгт хамааруулна:
5.2.1.эрхэлж буй аж ахуйн болон тодорхой бизнес эрхлэх эрхийг борлуулах;
5.2.2.татвар төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ зогсоож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөрөнгөөс өөрт үлдээсэн бараа, ажил, үйлчилгээ;
5.2.3.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу татварыг нь буцааж олгох аливаа бараа, ажил, үйлчилгээ;
5.2.4.бусад этгээдэд өрийн төлбөр болгон өгсөн бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ.
5.3.Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн" гэдэгт хамааруулна:
5.3.1.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ;
5.3.2.бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.3.3.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.З.4.байшин барилгад байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.3.5.бараа хадгалах зориулалтаар байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.3.6.патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, программ хангамж, хөрөнгийн бусад мэдээллийг худалдах, шилжүүлэх, түрээслүүлэх;
5.3.7.хонжворт тоглоом тоглуулах.
5.4.Энэ зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахдаа дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
б/борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах зарим хувь хэмжээ
6.1.Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ажил, үйлчилгээг импортлосон болон борлуулсан тухай бүрт ногдуулна.
6.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний татвар тооцох үнэлгээний 15 хувиар ногдуулна. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6.3.Экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /"0"/-тэй тэнцүү байна. /Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6.4./Энэ хэсгийг 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээ
7.1.Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.3.Энэ хуулийн 5.2.1; 5.2.2; 5.2.3-д заасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлохдоо эдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэл болгоно.
7.4.Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн татварын байгууллага тодорхойлно. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.5.Бараа, ажил, үйлчилгээг бүхэлд нь буюу хэсэгчлэн харилцан солилцсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг уг бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.6.Үйл ажиллагааны хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд хоорондоо үндэслэлгүйгээр үнэгүй буюу хэт хямд, эсхүл хэт өндөр үнэ тарифаар бараа, ажил, үйлчилгээ борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.7.Хонжворт тоглоомын үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчдын төлсөн нийт мөнгөний дүнгээс хожлын төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг хасч тодорхойлно.
7.8.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар тогтоосон бол түүнийг энэ хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
7.9.Татвар ногдох бараа, ажил, үйлчилгээг үнэ төлбөргүй бусдад шилжүүлсэн, /үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад/ өөрийн хэрэгцээнд ашигласан нь уг бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8 дугаар зүйл.Экспортод татварын тэг /"0"/ хувь хэмжээг хэрэглэх
8.1.Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу дараахь бараа, ажил, үйлчилгээний татварын хувь хэмжээ тэг /"0"/-тэй тэнцүү байна:
8.1.1.татвар төлөгчийн дор дурдсан нөхцөлийг хангасан бараа борлуулалт:
8.1.2.Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ:
8.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
8.1.4.Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй өөр улсын харъяат иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор татвараас чөлөөлөгдсөн үйлчилгээг оролцуулан/; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
8.1.5.Энэхүү хуулийн 8.1.4. дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ:
8.1.6.Олон улсын агаарын тээврийн хөлөгт үзүүлсэн үйлчилгээ.
8.2.Энэ хуулийн 8.1 дэх хэсэг нь гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ хийж, экспортын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
9 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.
9.1.Энэ хуулийн хүрээнд дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:
9.1.1.Санхүүгийн үйлчилгээ:
з/ /Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./
9.1.2.орон сууцанд амьдран суух зориулалтаар байр түрээслүүлэх үйлчилгээ;
9.1.3.боловсролын үйлчилгээ;
9.1.4.эрүүл мэндийн үйлчилгээ; Энэ нь эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад хамаарахгүй; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.1.5./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
9.1.6.шашны байгууллагын үйлчилгээ;
9.1.7.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.8.оршуулгын үйлчилгээ;
9.1.9./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.10.нийтийн үйлчилгээний авто тээврээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ;
9.1.11./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.12./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.13.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага /туроператор/-ын гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчилгээ; /Энэ заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.2.Энэ хуулийн хүрээнд дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:
9.2.1.зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;
9.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэрэгцээнд зориулан импортлосон бараа;
9.2.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын төлөөлөгчийн газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болон 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.2.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.2.5./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүчингүй болсонд тооцсон./
9.2.6./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.2.7.тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл;
9.2.8.батлан хамгаалах, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, хорих, шүүхийн шийдвэр биелүүлэх хэрэгцээнд зориулан импортоор авч буй зэвсэг, техник хэрэгсэл;
9.2.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, ой, ан агнуурын анхдагч түүхий эд. Энэ заалт тухайн төрлийн анхдагч түүхий эд үйлдвэрлэгчид хамаарна; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.2.10.тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.11.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулах. Энэ заалт худалдан борлуулах зориулалтаар шинээр барьж байгуулсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэгт хамаарахгүй; /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.2.12.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл; /Энэ заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.13.гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/; /Энэ заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.14.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн. /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.15.борлуулсан алт /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.16.хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол.Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2004 оны 4 дүгэр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.17.импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац. /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.18.дотоодын программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс худалдан авсан бараа; /Энэ заалтыг 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба батлагдсан өдрөөс нь эхлэн 4 жилийн хугацаанд дагаж мөрдөнө./
9.2.19.импортоор нийлүүлж байгаа компьютер, принтер, скайнер, тэдгээрийн эд ангиуд. /Энэ заалтыг 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба батлагдсан өдрөөс нь эхлэн 4 жилийн хугацаанд дагаж мөрдөнө./
9.2.20.үйлдвэрийн аргаар боловсруулж дотоодод борлуулсан мах. /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн татвар ногдох борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ заалт импортлогчдод хамаарахгүй. /Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт, 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
9.5.Энэ хуулийн 9.2.3-т заасан татварын чөлөөлөлтийг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт эдлүүлэхдээ төлсөн татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10 дугаар зүйл.Татвар ногдуулах хугацаа
10.1.Татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцох бөгөөд харин уг татварыг ногдуулах тухайн борлуулалтын хувьд дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тогтооно. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.1.1.борлуулагчийн падаан үйлдсэн өдөр;
10.1.2.борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, хөлсийг авсан өдөр;
10.1.3.бараа болон ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.
10.2.Цахилгаан, усан хангамж, халаалт зэрэг тогтмол үйлчилгээнд падаан бичсэн буюу төлбөр авсан өдрийн аль түрүүчийнхээр нь татвар ногдуулах хугацааг тогтооно.
10.3.Энэ хуулийн 5.2.2-т заасан бараа болон ажил, үйлчилгээний борлуулалтыг тухайн бараа буюу ажил, үйлчилгээг өөртөө үлдээсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тооцно.
10.4.Импортлосон бараанд уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тодорхойлно. /Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11 дүгээр зүйл.Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх
11.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд мөн хуулийн 5,6 дугаар зүйлд зааснаар ногдуулж төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ үйл ажиллагаанд зориулан бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татвар;
11.1.2.худалдах зориулалтаар болон үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ үйл ажиллагаанд зориулан өөрөө шууд импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвар.
11.2.Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасаж тооцохгүй. /Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
11.3.Дараахь бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг татварын нийт дүнгээс хасахгүй;
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
11.3.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;
11.3.2.хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ;
11.3.3./Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.3.4.энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.10, 9.1.13, 9.2.15-д заасан
үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ. /Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.4.Энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөгчид тухайн сард хасалт хийх татварын хэмжээ нь түүний мөн хугацаанд төлбөл зохих уг татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна: /Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
11.4.1.дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт тооцох;
11.4.2.хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад төрлийн татварын өрөнд тооцох; /Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
11.4.3.үйлдвэрлэгч-экспортлогчоос бусад татвар төлөгчийн татварыг төсвөөс улиралд нэг удаа буцаан олгох. /Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.5.Татварын алба татвар төлөгчийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн байгууллага татварын албатай тооцоо хийснээс 15 өдрийн дотор хянаж баталгаажуулсан төсвөөс буцаан олгуулах асуудлыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.Татвар төлөгчдийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох зориулалт бүхий тусгай сантай байна. Тусгай сан нь Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний мэдэлд байна. /Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2003 оны 1 дүгээр 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
11.7.Энэ зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан санг тухайн сар, улирал, жилд төсөвт орсон нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгийн 30 хувиар байгуулна.
11.8.Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох тусгай сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12 дугаар зүйл.Импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах
12.1.Энэ хуулийн 5,6 дугаар зүйлд заасны дагуу импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага гаалийн татварын адил хариуцна.
12.2.Бараа импортлогч нь нэмэгдсэн өртгийн албан татварыг уг татварыг ногдуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаалийн байгууллагын дансанд оруулна.
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12.3.Гаалийн байгууллага импортын бараанд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг дансанд орсноос хойш ажлын 3 өдөрт багтаан төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12.4.Татварын сарын тайланг дараа сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
12.5.Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягтыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга батална.
12.6.Импортын бараанд ногдуулж, төлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын талаар татварын албанаас шаардсан мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр гаргаж өгнө.
13 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх, тайлагнах
13.1.Татвар төлөгч нь тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт төлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа гарган татварын албанд тушаана.
/Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
13.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулж орон нутагт хуваарилна. /Энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
131дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
131.1.Энэ хуулийн 4.2; 4.3-т заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлвэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй бөгөөд бүртгүүлвэл зохих хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулан орлого олж байсан нь тогтоогдвол бүртгүүлээгүй хугацаанд олсон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын дүнгийн 8 хувьтай тэнцэх торгууль ногдуулна.
131.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ аваагүй иргэн, хуулийн этгээд өөрийн борлуулж байгаа бараа, ажил, үйлчилгээндээ уг татварыг ногдуулан түүнийг бусдаас нэхэмжлэн авч хууль бусаар нэмэгдэл орлого олсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний бусдаас нэхэмжилж авсан татварыг төсөвт нөхөн төлүүлж, нэхэмжилж авсан өдрөөс хойшхи хоног тутамд нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулна.
/Энэ зүйлийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох.
14.1.Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
