A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн төрөл, хамрах хүрээг тогтоож, нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн үндэс, нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх байгууллага, албан тушаалтны чиг үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нийгмийн халамж" гэж хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээг;

3.1.2."нийгмийн эмзэг хэсэг" гэж бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон нэн ядуу амьдралтай ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй эх /эцэг/, нэн ядуу амьдралтай хүнийг; /Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.1.3."нэн ядуу хүн" гэж тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүнийг;

3.1.4."ахмад настан" гэж Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн З дугаар зүйлд заасан хүнийг;

3.1.5."тахир дутуу хүн" гэж Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн З дугаар зүйлд заасан хүнийг;

3.1.6."нийгмийн асрамжийн үйлчилгээ" гэж ахмад настан, тахир дутуу хүн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан, хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээг; /Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.1.7."нийгмийн халамжийн үйлчилгээ" гэж иргэнийг түр хугацаагаар хооллох, эсхүл түүнд наад захын хувцас, хүнс болон ахуй, соёлын зарим зүйл олгох, хөнгөлөлт үзүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг.

4 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн хамрах хүрээ

4.1.Хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлыг хангасан Монгол Улсын иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамрагдана.

4.2.Хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлын дагуу нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн /дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцсоноос бусад/ нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, мөн сангаас санхүүжигдэх нийгмийн халамжийн үйлчилгээнд үл хамрагдана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН

5 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сан, түүний бүтэц, төрөл

5.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

5.2.Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.

5.3.Нийгмийн халамжийн сан дор дурдсан төрөлтэй байна:

5.3.1.нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан;

5.3.2.нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан.

5.4.Нийгмийн халамжийн сангийн дүрмийг Засгийн газар батална.

6 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн орлогын эх үүсвэр

6.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан улсын төсвөөс санхүүжигдэнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

6.2.1.нийгмийн халамжийн санд улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө; /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.2.2.нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

6.2.3.олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийгмийн халамжийн санд шууд зориулалттайгаар олгосон хандив, тусламж;

6.2.4.бусад эх үүсвэр.

6.3.Нийгмийн халамжийн сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.

7 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт

7.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж, зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:

7.1.1.нийгмийн халамжийн тэтгэвэр;

7.1.2.жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний хүүхдийн мөнгөн тэтгэмж; /Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

7.1.3. хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагаас хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгохтой холбогдон гаргасан зарим зардал; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.4. хууль тогтоомжид заасан бусад зардал. /Энэ заалтын дугаарыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

7.2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:

7.2.1.ахмад настанд үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;

7.2.2.тахир дутуу хүнд үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;

7.2.3.гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл төрөөс асрамжлан өсгөж хүмүүжүүлэх зардал;

7.2.4.нэн ядуу иргэний халамжийн үйлчилгээний зардал;

7.2.5.нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зардал;

7.2.6.хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэнд үзүүлэх урамшууллын зардал; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.7.хууль тогтоомжид заасан бусад зардал; /Энэ заалтын дугаарыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

7.3.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

7.4.Нийгмийн халамжийн нэг төрлийн сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн хөрөнгө дутагдалтай нийгмийн халамжийн өөр төрлийн санд 6 сараас дээшгүй хугацаагаар шилжүүлэн ашиглаж болно.

8 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын төсвийг батлах

8.1.Нийгмийн халамжийн санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн жил бүрийн Төсвийн тухай хуулиар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусгайлан зааж батална.

9 дүгээр зүйл.Сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах

9.1.Нийгмийн халамжийн сан тус бүрийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж тайлагнана:

9.1.1.улирлын тайланг аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн халамжийн байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн төв байгууллагад гаргаж ирүүлнэ.

9.1.2.нийгмийн халамжийн төв байгууллага нийгмийн халамжийн сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны З дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж Сангийн яаманд ирүүлнэ.

9.2.Нийгмийн халамжийн төв байгууллага жилийн болон жилийн эцсийн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж, зохих дүгнэлт гаргана.

10 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн бүртгэл, тайлангийн маягтыг батлах

Нийгмийн халамжийн сангийн бүртгэл, тайлангийн маягтын загварыг сангийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хамтран батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ

11 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

11.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж дараахь төрөлтэй байна;

11.1.1.нийгмийн халамжийн тэтгэвэр;

11.1.2.жирэмсний болон амаржсаны тэтгэмж;

11.1.3.хүүхэд асарсны тэтгэмж;

11.1.4.Хүүхдийн мөнгөн тэтгэмж; /Энэ заалтад 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

11.1.5.нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж;

11.1.6.ихэр хүүхдийн тэтгэмж;

11.1.7.бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж.

12 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх

12.1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй:

12.1.1.бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, тахир дутуу бөгөөд дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон, нэн ядуу амьдралтай 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;

12.1.2.хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тахир дутуу хүн;

12.1.3.арван зургаан насанд хүрсэн төрөлхийн тахир дутуу болон 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон /хөдөлмөрлөх чадвар нь 50 буюу түүнээс дээш хувиар алдагдсан/ хүн;

12.1.4.тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;

12.1.5.бүрэн хараагүй, хэлгүй, дүлий болон одой хүн;

12.1.6.хүний амь аврах, гоц аюулт халдварт өвчний голомтод ажиллах буюу байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт үүргээ биелүүлж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон хүн;

12.1.7.энэ хуулийн 12.1.6-д зааснаар журамт үүргээ биелүүлж яваад нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;

12.1.8.нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/.

13 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг тухайн үеийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

14 дүгээр зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

14.1.Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх хүүхдээ төрүүлэхийн өмнө болон амаржсаны дараа нийт 4 сарын хугацаанд тэтгэмж авах эрхтэй.

14.2.Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

14.3.Энэ хуулийн 15.1.-д заасны дагуу хүүхдээ асарч байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

14.4.Жирэмсний болон амаржсны нэг сарын тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15 дугаар зүйл.Хүүхэд асарсны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

15.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 1 нас /ихэр бол 3 нас/ хүртэл асарч байгаа эх /эцэг, асран хамгаалагч/ амаржсаны тэтгэмжээ авсны дараа хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй. /Энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.Их, дээд сургууль, коллежийн оюутан эх хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

15.3.Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа хүүхэд дахин төрүүлсэн болон үрчлэн авсан эхийн түрүүчийн хүүхэд асарсны тэтгэмжийг зогсоож, дараагийн хүүхдээ асрахад нь зориулан түүнд хүүхэд асарсны тэтгэмж олгоно. Уг тэтгэмж нь эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлтийн хугацаанд хамаарна.

15.4.Хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

15.5.Хүүхэд асарч байгаа эхэд аж ахуйн нэгж, байгууллага нь нэмэгдэл тэтгэмж олгож болно.

16 дугаар зүйл.Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

16.1.Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 1-ээс 18 хүртэл насны хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам тэтгэмж авах эрхтэй. /Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан нэг хүүхдэд ногдох тэтгэмжийн хэмжээ сар бүр 3000 төгрөг байна. Тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 2002 оны 11 дүгээр сарын 21, 2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./

17 дугаар зүйл.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

17.1.Нэн ядуу өрхийн эх хүүхдээ төрүүлснээс хойш З сарын дотор нэг удаа нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрхтэй.

17.2.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18 дугаар зүйл.Ихэр хүүхдийн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

18.1.Хоёр ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа эхийн төрснөөс хойш З сарын дараа хүүхэд тус бүрд 20000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгоно.

18.2.Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар асрамжлан өсгөөгүй бол энэ хуулийн 18.1-д заасан тэтгэмжийг хүүхэд тус бүрд олгоно.

19 дүгээр зүйл.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ

19.1.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж байгаа эх /эцэг/ үрчлэн авсан хүүхдээ 16 нас хүртэл нь тэтгэмж авах эрхтэй.

19.2.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн бол хүүхэд тус бүрт улирал тутам олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОЛОН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

20 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний төрөл

20.1.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ дор дурдсан төрөлтэй байна:

20.1.1.ахмад настныг байнга асрамжлах үйлчилгээ;

20.1.2.тахир дутуу хүнийг байнга асрамжлах үйлчилгээ;

20.1.3.өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ;

20.1.4.нэн ядуу амьдралтай иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;

20.1.5.гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөж, хүмүүжүүлэх үйлчилгээ;

20.1.6.амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;

20.1.7.ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;

20.1.8.тахир дутуу хүнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ.

21 дүгээр зүйл.Нийгмийн халамж болон асрамжийн үйлчилгээний хамрах хүрээ

21.1.Нэн ядуу амьдралтай иргэн, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдана.

21.2.Нийгмийн асрамжийн үйлчилгээнд дор дурдсан иргэн хамрагдана:

21.2.1.бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие, эсхүл тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон ахмад настан, тахир дутуу хүн;

21.2.2.хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бүтэн өнчин хүүхэд;

21.2.3.төрийн зардлаар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд;

21.2.4.байнгын асрамжид байдаг төрөлхийн тахир дутуу 16 хүртэлх насны хүүхэд.

22 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах

Иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулах тухай тодорхойлолтыг сум, хорооны Засаг дарга, асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, дүүргийн Засаг дарга тус тус гаргана.

23 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний зардлын хэмжээ

23.1.Улсын нийгмийн халамжийн газрын саналыг үндэслэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг тогтоон мөрдүүлнэ: