A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2001 ОНЫ 11 ДҮГ
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ,

ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН

АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Албан татвар төлөгч

Хэвлэх

Аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй тогтоосон хөдөлмөрийн харилцаатай холбоогүйгээр төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.

3 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

Хэвлэх

1.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэнд сар тутам дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:

Ажил, үйлчилгээний төрөл

Албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Улаан-

баатар

хотод

Дархан-Уул, Орхон айм- гийн төвийн сумдад

Бусад аймгийн

төвийн сумдад

Бусад газарт

А

1

2

3

4

1.Хот, сумын дотор автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ хийх:

1/4 / н дотор автомаши-айруулсан/.тухай //1хүртэл хүний суудалтай автомашинаар

2/ 8 хүртэл хүний суудалтай

автомашинаар

3/ 15 хүртэл хүний суудалтай

автомашинаар

4/ автобусаар

6000

7500

10500

12000

5500

6500

9500

11000

3500

6000

8000

8000

2500

4500

6000

6000

2. Хот, сум, аймгийн хооронд зорчигч тээврийн үйлчилгээ хийх:

1/ 4 хүртэл хүний суудалтай

автомашинаар

2/ 8 хүртэл хүний суудалтай

автомашинаар

3/15 хүртэл хүний суудалтай

автомашинаар

4/ автобусаар

9000

11000

13000

15000

7000

9000

11000

13000

5000

7000

9000

11000

4000

5000

7000

9000

3.Хот, сумын дотор ачаа тээврийн үйлчилгээ хийх:

1/ 1 хүртэл тоннын даацтай

автомашинаар

2/ 1-З тн-ын даацтай -"-

3/ З-5 тн-ын даацтай -"-

4/ 5-8 тн-ын даацтай -"-

5/ 8-аас дээш тн-ын даацтай-"-

6/ трактораар

12000

14000

16000

18000

20000

8000

10000

12000

14000

16000

18000

6000

8000

10000

12000

14000

16000

4000

6000

8000

10000

12000

15000 2000

4. Хот, сум, аймгийн хооронд ачаа, тээврийн үйлчилгээ хийх:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

автомашинаар

2/ 1-З тн-ын даацтай -"-

3/ З-5 тн-ын даацтай -"-

4/ 5-8 тн-ын даацтай -"-

5/ 8-аас дээш тн-ын даацтай-"-

6/ трактораар

14000

16000

18000

20000

22000

10000

12000

14000

16000

18000

20000

8000

10000

12000

14000

16000

18000

6000

8000

10000

12000

14000

16000

4000

5.Уран зураг, баримал, сийл-бэр, бэлэг дурсгалын зүйл хийж худалдах

2400

2000

1600

1000

6. Бэлэг дурсгал, гоёлын зүйл,

төрөл бүрийн тоглоом хийх

3000

2000

1000

500

7. Алт, мөнгөний дархны үйлчилгээ хийх

16000

14000

12000

10000

8. Бэлэг дурсгалын зүйлд дурсгалын үг бичих, засал хийх

2400

2000

1000

200

9. Чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах

1200

900

600

200

10. Автомашин болон тээврийн бусад хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх

18000

16000

14000

12000

11. Радио, телевиз засварлах

6000

4000

2000

1000

12. Гэр ахуйн зориулалттай техник, багаж хэрэгсэл, эд хогшил засварлах

4500

3500

2500

1500

13. Цаг засварлах

3000

2000

1000

500

14. Барилгын засал чимэглэл, засвар, үйлчилгээ хийх

8000

6000

4000

2000

15. Багшлах, давтлага өгөх, дасгалжуулах

2000

1600

1200

1000

16. Бичгийн машинаар эх бэлтгэх

2400

2000

1600

300

17. Үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх

6000

4000

2000

1000

18. Ардын болон уламжлалт эмнэлгийн бариа засал хийх

6000

4000

2000

1000

19. Эмнэлгийн бусад үйлчилгээ

6000

4000

2000

1000

20. Байгалийн баялаг цуглуулж худалдах

2400

1800

1200

600

21. Гэрэл зургийн үйлчилгээ хийх

8000

6000

4000

2000

22. Захиалгаар кино зураг авах, дүрс бичлэг хийх

7000

6000

3000

1000

23. Видео киноны хальс төлбөртэйгээр ашиглуулах

8000

6000

4000

1000

24. Дууны бичлэг бүхий хальс төлбөртэйгээр ашиглуулах

2400

2000

1600

1000

25. Видео кино үзүүлэх

6000

4000

2000

1000

26. Төлбөрт тоглоом тоглуулах

12000

9000

4500

3000

27. Худалдаа хийх

6000

4000

2000

1000

28. Жижиг худалдаа /тамхи, бохь гэх мэт/ хийх

2400

2000

1600

600

29.Төрөл бүрийн хүнсний зүйл үйлдвэрлэж худалдах

6000

4000

2000

1000

30.Гутал засварлах

3200

2800

2400

2000

31.Гутал тослох

900

400

200

100

32.Ачаа тээш боох, ачиж буулгах, хүргэх үйлчилгээ хийх

2800

2000

1200

-

33.Ердийн хөсгөөр үйлчилгээ хийх

5000

3000

1500

1000

34.Малын арьс шир, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг зуучлан цуглуулж худалдах

8000

6000

4000

2000

35. Савхин болон бусад эдлэл будах

4000

2000

1000

500

36. Валютын худалдаа хийх

25000

15000

10000

5000

37. Видео, аудио бичлэг хуулж худалдах

10000

6000

4000

1000

38. Мэрэг төлөг үзэх

1200

1000

800

400

/Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17, 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

2. Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:

Ажил үйлчилгээний төрөл

Албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Замын-Үүд, Алтан-

булаг боомтоор

Бусад боомтоор

1. Улс хооронд зорчигч тээврийн

үйлчилгээ хийх тухай бүрд:

1/ 4 хүртэл хүний суудалтай автомашинаар

2/ 8 хүртэл хүний суудалтай -"-

З/16 хүртэл хүний суудалтай -"-

4/ автобусаар

10000

12000

14000

18000

6000

8000

10000

12000

2.Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:

1/ 1-З тн-ын даацтай автомашинаар

2/ З-5 тн-ын даацтай -"-

З/ 5-8 тн-ын даацтай -"-

4/ 8-аас дээш тн-ын даацтай -"-

5/ трактораар

16000

18000

20000

22000

10000

10000

12000

14000

16000

4000

/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна. /Энэ хэсгийн дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар "2" байсныг "3" болгож өөрчилсөн./

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил, үйлчилгээг нэг сар хүртэл хугацаагаар эрхлэх тохиолдолд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сард ногдуулах албан татварын хэмжээг тухайн сарын хуанлийн хоногт хувааж, дүнг ажил, үйлчилгээ эрхлэх хоногийн тоогоор үржүүлэн ногдох албан татварын хэмжээг тодорхойлно.

/Энэ хэсгийн дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар "3" байсныг "4" болгож өөрчилсөн./

5.Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээр тээвэр хийж байгаа бол урьдчилан төлсөн татварыг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвараас суутгаж тооцно. /Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ба дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар "4" байсныг "5" болгож өөрчилсөн./

4 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийг бүртгэх, албан татвар төлөх, гэрчилгээ олгох

Хэвлэх

1.Албан татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийн Үндэсний татварын албанд бүртгүүлж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварыг бэлнээр буюу бэлэн бусаар төлж, энэ тухай гэрчилгээ авна. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Албан татвар төлсөн тухай гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална. Албан татвар төлсөн тухай гэрчилгээнд албан татвар төлөгчийн эрхлэх ажил, үйлчилгээний нэр, ажил, үйлчилгээ эрхлэх хугацаа, төлсөн албан татварын хэмжээг тодорхой тусгасан байна. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Албан татвар төлөгч албан татвар төлсөн тухай гэрчилгээг ажил, үйлчилгээ хийх үед ажлын байр, тээврийн хэрэгсэлдээ ил тод байрлуулж, тогтоосон гудамж, талбайд болон хил, гаалийн боомтоор нэвтрэх үед биедээ авч явна. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 2. 4 дэх заалтад зааснаас бусад ажил, үйлчилгээнд ногдох албан татвар төлсөн тухай гэрчилгээ нь тухайн аймаг, нийслэл, сум, хотын нутаг дэвсгэр дээр хүчинтэй байна.

5.Албан татвар төлсөн тухай гэрчилгээнд заасан хугацааны ажил, үйлчилгээний орлогыг Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6-д заасан журмаар орлого, татвар тодорхойлох хуудсаар тооцох жилийн орлогын дүнд оруулахгүй.

6.Албан татвар төлөгч албан татвар төлсөн тухай гэрчилгээ авалгүйгээр ажил, үйлчилгээ эрхэлж, энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол түүнд татварын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ