- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

/ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР
ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох зорилгоор тендерийн бичиг баримт боловсруулах, зарлан мэдээлэх, тендерийг нээх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох болон тендерийн хорооны бүтэц, зохион байгуулалт, түүний үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа , ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль тогтоомж
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2 болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Энэ хуулийн дагуу бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгоход баримтлах тусгай журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр тодорхой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шийдвэр гарсны дараа түүний гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах хүртэлх ажиллагаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2. Гадаадын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тохиолдолд худалдан авах ажиллагааны нөхцөлийг олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.3. Монгол Улсын Засгийн газраас тусгайлан тогтоосон батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тусгай зориулалтын байгууламж, техник, тоног төхөөрөмж, галт зэвсэг болон үйлчилгээ худалдан авах ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "захиалагч" гэж энэ хуульд заасан гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг;
4.1.2 "гүйцэтгэгч" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг;
4.1.3. "тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олох зорилготой тендерт оролцогчдын өрсөлдөх үйл явцыг;
4.1.4. "бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаа" гэж захиалагч энэ хуульд заасан тендер шалгаруулалтаар бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагааг /цаашид "гүйцэтгэгч сонгох ажиллагаа" гэх/;
4.1.5. "гүйцэтгэгч сонгох ажиллагааны журам" гэж гүйцэтгэгчийг сонгоход мөрдөж байгаа энэ хуулийн 3, 4, 5 дугаар бүлэгт заасан журмыг;
4.1.6. "босго үнэ" гэж тендер шалгаруулалтын журмыг сонгоход ашиглах бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд болон доод хязгаарыг төгрөгөөр илэрхийлсэн дүнг;
4.1.7. "тендерийн урилга" гэж захиалагчаас гүйцэтгэгч сонгох ажиллагаа явуулах тухай тендерт оролцогчдод мэдэгдсэн, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг;
4.1.8. "тендерийн бичиг баримт" гэж захиалагчаас гүйцэтгэгч сонгох ажиллагааны нөхцөл, болзлыг заан тендерт оролцогчид зориулан гаргасан бичиг баримтыг;
4.1.9. "тендерт оролцогч" гэж тендер шалгаруулалтад оролцож байгаа этгээдийг;
4.1.10. "тендер" гэж тендерийн урилга болон тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, болзлын дагуу тендер шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг;
4.1.11. "тендерийн баталгаа" гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийн бичиг баримтад заасан мөнгөн дүнтэй банкны батлан даалтыг;
4.1.12. "тендерийн хороо" гэж энэ хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийг үндэслэн байгуулагдсан, энэ хуулийн 3, 4, 5 дугаар бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулж, хянах эрх бүхий этгээдийг;
4.1.13. "бараа" гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг /ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг ажлын гэрээ гэж үзнэ/;
4.1.14. "ажил" гэж барилга байгууламжийн ажил, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг /бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж үзнэ/;
4.1.15. "барилга, байгууламжийн ажил" гэж барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх, эсхүл хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажлыг;
4.1.16. "тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил" гэж 4.1.15-д заасан тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, эсхүл хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажлыг;
4.1.17. "үйлчилгээ" гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг;
4.1.18. "зөвлөх үйлчилгээ" гэж зөвлөх хуулийн этгээд, зөвлөх хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг мэргэжлийн үйлчилгээг;
4.1.19. "түлхүүр гардуулах гэрээ" гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан нэг гэрээг;
4.1.20. "гүйцэтгэлийн баталгаа" гэж тухайн тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилго бүхий, тендерийн бичиг баримтад заасан мөнгөн дүнтэй банкны батлан даалтыг;
4.1.21. "гэрээ байгуулах эрх олгох" гэж тендер шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах болсныг түүнд бичгээр мэдэгдсэн захиалагчийн шийдвэрийг;
4.1.22. "зөвлөх" гэж зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг;
4.1.23. "Монгол Улсын гарал үүсэлтэй бараа" гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, эсхүл хийж бүтээсэн барааг;
4.1.24. "бараа хийж бүтээсэн" гэж үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр шинэ бараа гаргаж ирэхийг .
5 дугаар зүйл. Гүйцэтгэгч сонгох ажиллагааны үндсэн зарчим
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгоход дараахь зарчим баримтална:
- хэмнэлттэй, үр ашигтай байх;
- өрсөлдөх тэгш боломжтой байх;
- дотоодын гүйцэтгэгч, үйлдвэрлэгчийг дэмжих;
- ил тод байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тендер шалгаруулалтын нийтлэг заалт
6 дугаар зүйл. Тендер шалгаруулалт
6.1. Энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасан онцгой журам хэрэглэх нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гүйцэтгэгч сонгох ажиллагааг 3 дугаар бүлэгт заасан нээлттэй тендер шалгаруулалтын журмыг үндэслэн явуулна.
7 дугаар зүйл. Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах
7.1. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбогдуулан гүйцэтгэгч сонгох ажиллагаанд гадаадын этгээдийг оролцуулах нөхцөлийг Засгийн газар тогтоож болно.
7.2. Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд гадаадын этгээд энэ хуулийн 3, 4, 5 дугаар бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцох эрхтэй.
7.3. Гадаадын этгээдийг төсөвт өртөг нь 1'000'000'001 төгрөгөөс дээш байх ажил, 100'000'001 төгрөгөөс дээш байх бараа, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцохыг тус тус хориглож үл болно.
7.4. Гадаадын этгээдийг гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцуулахгүй тохиолдолд тендерийн бичиг баримт, тендерийн урилгад энэ тухай тусгана.
7.5. Тендерийн урилга, тендерийн бичиг баримтыг монгол хэлээс гадна дараахь тохиолдолд олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ:
7.5.1. гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол;
7.5.2. бараа, ажил, үйлчилгээний өртөг, шинж чанар гадаадын байгууллагын сонирхлыг татна гэж захиалагч үзэж байгаа бол.
8 дугаар зүйл. Тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүүг хэрэглэх
8.1. Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэж болно.
8.2. Давуу эрхийн зөрүү хэрэглэхэд мөрдөх аргачлалыг холбогдох заавар, тендерийн бичиг баримтад тодорхой заана.
8.3. Давуу эрхийн зөрүү дор дурдсан хэмжээнээс хэтэрч үл болно:
8.3.1. тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааг агуулсан хэсгийн үнийг бусад тендерийн тухайн хэсгийн үнэтэй харьцуулахад 10 хувь;
8.3.2. давуу эрхийн шалгуур хангасан дотоодын гүйцэтгэгчийн ажлын гэрээний тендерийн үнийг бусад гүйцэтгэгчийн тендерийн үнэтэй харьцуулахад 7.5 хувь.
8.4. Түлхүүр гардуулах гэрээний үед давуу эрхийн зөрүү нь барааны багцад бүхэлд нь бус, зөвхөн уг багцад орсон Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд хамаарна.
8.5. Давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч чадвар үнэлэх үзүүлэлтийн нэг хэсэг болгон өмчлөлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.
8.6. Энэ хуулийн 8.5-д заасан мэдээллийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан ангиллын дагуу дотоодын давуу эрхийн шалгуур хангасан эсэхийг тогтооход ашиглана.
9.1. Энэ хуулийн 3, 4 дүгээр бүлэгт заасан журмыг сонгохдоо энэ хуулийн 6.1-д нийцүүлэн татвар, хураамжийг оруулан тооцсон дараахь төсөвт өртгийг ашиглана.
Журам
Төрөл |
Нээлттэй тендер шалгаруулалт (төсөвт өртөг, төгрөгөөр) |
Хязгаарлагдмал тендер шалгаруулалт |
|
Тусгайлсан тендер шалгаруулалт (төсөвт өртөг, төгрөгөөр) |
Харьцуулалт (төсөвт өртөг, төгрөгөөр) |
||
Ажил |
250’000’001-ээс дээш |
50’000’001 – 250000000 |
50’000’000 хүртэл |
Бараа |
30’000’001-ээс дээш |
10’000’001 – 30’000’000 |
10’000’000 хүртэл
|
9.2. Зөвлөх үйлчилгээнээс бусад үйлчилгээний босго үнэ бараа худалдан авахад гүйцэтгэгч сонгох ажиллагаанд баримтлах босго үнэтэй адил байна.
9.3. Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд хэрэглээний үнийн индекс 25-аас дээш хувиар өөрчлөгдсөн тухай бүр уг хувиар энэ хуулийн 7.3; 9.1; 15.3; 32.13; 38.1; 38.3-т дурдсан босго үнийг Засгийн газар шинэчлэн тогтооно .
9.4. Энэ хуулийн 9.3-т заасан өөрчлөлтийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
9.5. Энэ хуулийн 9.1д заасан ажлын төсөвт өртөг нь тавьсан зорилгод хүрэхэд шаардагдах ажлын нийт өртөг, барааны төсөвт өртөг нь гэрээний дагуу нийлүүлэх барааны нийт өртөг байна.
9.6. Захиалагч энэ хуулийн 9.5-д заасныг үл харгалзан, нэг худалдан авах ажиллагааг хэд хэдэн багцад хувааж, гэрээ байгуулах эрхийг хэд хэдэн тендерт оролцогчдод олгож болно.
9.7. Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд бүх багцын нийлбэр өртгийг үндэслэн гүйцэтгэгч сонгох ажиллагааны журмыг сонгоно.
9.8. Энэ хуулийн 9.7-д заасны дагуу сонгосон журмыг багц бүрт мөрдөж, гэрээ байгуулах эрх олгоно.
9.9. Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалтын үед захиалагч нь багцуудын талаар тендерийн урилга болон тендерийн бичиг баримтад тусгаж, нэг, эсхүл хэд хэдэн,түүнчлэн бүх багцад тендер ирүүлж болохыг тендерт оролцогчдод мэдэгдэнэ.
9.10. Гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр, эсхүл хэд хэдэн багцаар, түүнчлэн бүх багцаар олгож болно.
10 дугаар зүйл. Техникийн тодорхойлолт
10.1. Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхэд дараахь шаардлага баримтална:
10.1.1. гадаад шинж чанарын үзүүлэлтээр биш, ажиллагааны талаас нь тусгасан байна;
10.1.2. олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэсэн байна;
10.1.3. тухайлсан барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг заасан ямар нэг шаардлага, нөхцөл тавьж үл болно;
10.1.4. энэ хуулийн 10.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг гүйцэтгэгч сонгох ажиллагааны зайлшгүй шаардлагын улмаас хэрэглэхээр бол түүнийг "эсхүл түүнтэй дүйцэх" гэж тодотгон заана;
10.1.5. захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхэд тухайн ажиллагаанд оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөн хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авч үл болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гүйцэтгэгч сонгох ажиллагааны үндсэн журам
11 дүгээр зүйл. Нээлттэй тендер шалгаруулалт
11.1. Нээлттэй тендерийн урилгыг энэ хуулийн 15 дугаар зүйлийн дагуу зарлан мэдээлж, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх буюу гүйцэтгэх этгээдийг тендер шалгаруулалтад тэгш оролцох боломжоор хангана.
11.2. Нээлттэй тендер шалгаруулалтын үед техникийн болон санхүүгийн саналыг тендерийн хорооноос тогтоосон хугацаанд хамтад нь ирүүлнэ.
11.3. Энэ хуулийн 12 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай явуулна.
12 дугаар зүйл. Хоёр үе шаттай нээлттэй тендер
12.1. Дараахь нөхцөлд хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтын аргыг тухайн шатны тендерийн хорооны даргын шийдвэрээр хэрэглэж болно:
12.1.1. ажлын цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор гэрээний үед техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл өгөгдсөн шаардлагыг хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр, түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж захиалагч үзэж байгаа;
12.1.2. захиалагч техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох боломжгүй тохиолдолд ажлын цар хүрээг эцэслэн тогтоох, техникийн тодорхойлолт бэлтгэхэд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчийн туслалцаа авах шаардлагатай байгаа.
12.2. Хоёр үе шаттай арга хэрэглэх бол тендерийн урилга, тендерийн бичиг баримтад энэ тухай заана.
12.3. Хоёр үе шаттай арга хэрэглэсэн тохиолдолд техникийн саналыг эхэлж ирүүлэхийг мэдэгдэнэ.
12.4. Захиалагч техникийн саналыг үнэлэхдээ түүний тодотгол, өөрчлөлтийг тендерт оролцогчтой тохиролцож, тендерийн хороогоор батлуулсны дараа техникийн санал болон тодотгол, өөрчлөлтөд үндэслэсэн санхүүгийн санал ирүүлэхийг тендерт оролцогчдод мэдэгдэнэ.
1З дугаар зүйл. Тендерийн бичиг баримт бэлтгэх
13.1. Тендерийн бичиг баримт нь тендерт оролцогчдоос шаардлагад нийцсэн тендер бэлтгэх боломжийг хангасан байна.
13.2. Энэ хуулийн дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааны журам, заавар, жишиг, тендерийн бичиг баримт болон гэрээний жишиг маягтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14 дүгээр зүйл. Тендерийн баталгаа
14.1. Тендерийн баталгаа шаардах эсэхийг бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан захиалагч тогтооно.
14.2. Тендерийн баталгааны дүн нь тендерийн үнийн 1-2 хувьтай тэнцүү байна.
14.3. Шаардлагатай тохиолдолд захиалагч тендерийн баталгааны хэмжээг бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцэх дүнгээр тогтоож болно.
14.4. Энэ хуулийн 14.3-т заасан төсөвт өртөг нь тендерийн баталгааны хэмжээг тогтооход ашигласан, тендерийн үнэд хамаарахгүй хийсвэр тоо гэдгийг тендерт оролцогчдод мэдэгдэнэ.
14.5. Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй бол тендерт оролцуулахаас татгалзана.
14.6. Тендер шалгаруулалтад шалгараагүй оролцогчдод энэ тухай мэдэгдэж, тендерийн баталгааг хүчингүй болгоно.
14.7. Тендерт оролцогчийн тендерийн баталгааг дараахь тохиолдолд гүйцэтгүүлнэ:
14.7.1. тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө оролцогч өөрийн тендерээс татгалзсан ;
14.7.2. тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй.
14.8. Захиалагч тендер шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулмагц түүний тендерийн баталгааг хүчингүй болгоно.
14.9. Тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч үндэслэлгүй шалтгаанаар гэрээ байгуулаагүй бол түүний тендерийн баталгааг гүйцэтгүүлнэ.
14.10. Шалгарсан тендерт оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан бол захиалагч удаахь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулж болно.
15 дугаар зүйл. Тендерийн урилгыг зарлан мэдээлэх
15.1. Захиалагч тендерийн урилгыг өдөр тутмын сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ.
15.2. Шаардлагатай үед захиалагчийн зарлалын самбар дээр тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сурталчилна.
15.3. Төсөвт өртөг нь 1'000'000'001 төгрөгөөс дээш байх ажлын, 100'000'001 төгрөгөөс дээш байх барааны тендерийн урилгыг олон улсын хэмжээний, эсхүл олон улсын хэл дээр хэвлэгддэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ.
15.4. Тендерийг хүлээн авах эцсийн хугацааг зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцно.
15.5. Тендерийн урилгад дор дурдсан зүйлийг тусгана:
15.5.1. захиалагч байгууллагын тодорхойлолт;
15.5.2. худалдан авах бараа, ажил, үйлчилгээний товч агуулга;
15.5.3. тендерийн бичиг баримт, бусад мэдээлэл авах болон тендер ирүүлэх хаяг;
15.5.4. тендерийн бичиг баримтын үнэ;
15.5.5. гүйцэтгэгч сонгох ажиллагаанд тавих шаардлага;
15.5.6. тендер хүлээн авах эцсийн хугацаа;
15.5.7. тендер нээх хугацаа;
15.5.8.шаардлагатай бол энэ хуулийн 7.5, 8 дугаар зүйлийг хэрэглэх заавар.
16 дугаар зүйл. Тендерийн бичиг баримтыг тараах
16.1. Захиалагч тендерийн бичиг баримтыг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байна.
16.2. Тендерийн бичиг баримтыг түүнийг бэлтгэхэд зарцуулсан өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод уг үнээр саадгүй олгоно.
17 дугаар зүйл. Тендер ирүүлэх хугацаа
17.1. Тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэхэд хангалттай, ижил хугацаа олгоно.
17.2. Нээлттэй тендер шалгаруулалтад тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 ба түүнээс дээш хоногоор тогтооно.
17.3. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх тохиолдолд түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно.
17.4. Тендерт оролцогч захиалагчаас нэмэлт мэдээлэл бичгээр хүсэж болно.
17.5. Захиалагч нэмэлт мэдээллийг тухайн хүсэлтийн хуулбарын хамт тендерийн бичиг баримт худалдан авсан бүх сонирхогчдод даруй бичгээр илгээнэ.
18 дугаар зүйл. Тендер ирүүлэх
18.1. Тендерийг тендерийн бичиг баримтад товлосон хугацаанд, заасан хаягаар, тогтоосон хэлбэрээр ирүүлнэ.
18.2. Хугацаа хожимдсон, эсхүл тендерийн бичиг баримт болон зарлал мэдээлэлд зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг нээлгүй буцаана.
18.3. Энэ хуулийн 19 дүгээр зүйлд өөрөөр заагаагүй бол тендерийн агуулга, үнэлгээний явц болон тендерт оролцогчийн чадварыг үнэлэхтэй холбогдсон мэдээллийг гэрээ байгуултал нууцална.
19 дүгээр зүйл. Тендер нээх
19.1. Хүлээн авсан бүх тендерийг тендерийн бичиг баримтад заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээнэ.
19.2. Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч оролцох эрхтэй.
19.3. Тендер нээх үед оролцогчийн нэр, тендерийн нийт үнэ, хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд түүний нийт үнэ, санал болгосон үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан эсэх болон захиалагч шаардлагатай гэж үзсэн бусад мэдээллийг зарлаж , тэмдэглэл үйлдэнэ.
19.4. Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарыг тендерийн үнэлгээнд тооцохгүй.
19.5. Тендер нээхэд байлцсан тендерт оролцогч, тендерийн хорооны гишүүд тэмдэглэлд гарын үсэг зурна.
19.6. Тэмдэглэлийг сонирхсон этгээдэд танилцуулна.
19.7. Тендер нээх үед энэ хуулийн 19.3-19.6-д зааснаас бусад ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно.
19.8. Тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцож болохгүй.
19.9. Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулга ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.
19.10. Захиалагч нэмж ирүүлсэн тайлбар тодруулгыг бүртгэж хадгална.
20 дугаар зүйл. Тендерийг хянан үзэх
20.1. Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь нөхцөлийг хангасан эсэхийг хянан үзнэ:
20.1.1. энэ хуулийн 34-36 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн чадварын үнэлгээ;
20.1.2. тендерийн бичиг баримтад заасан болзол;
20.1.3. техникийн тодорхойлолт.
20.2. Энэ хуулийн 20.1-д заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тендер ирээгүй тохиолдолд тендерийн хороо шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэж, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тендерээс татгалзах эрхтэй.
21 дүгээр зүйл. Тендерийг үнэлэх
21.1. Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн бүх тендерт 42 дугаар зүйлийн дагуу үнэлгээ хийнэ.
21.2. Үнэлгээг аль болох богино хугацаанд хийнэ.
21.3. Хоёр үе шаттай тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлгээг дараахь байдлаар хийнэ:
21.3.1. техникийн саналыг энэ хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх;
21.3.2. шаардлагад нийцсэн тендер тус бүрийн талаар тухайн оролцогчтой санал солилцох;
21.3.3. санал солилцсоны үр дүнд гарсан жишиг техникийн тодорхойлолтод нийцүүлэх зорилгоор тендерт оролцогч өөрийн техникийн саналыг дахин хянаж, өөрчлөх;
21.3.4. жишиг техникийн тодорхойлолттой нийцүүлэн өөрийн тендерт өөрчлөлт хийхийг боломжгүй гэж үзсэн оролцогчийн тендерээс захиалагч татгалзаж болно;
21.3.5. энэ хуулийн 12.3,12.4-д заасны дагуу дахин хянасан техникийн болон санхүүгийн саналыг хүлээн авах;
21.3.6. тендерийн хорооноос товлосон хугацаанд санхүүгийн саналыг нийтийн өмнө нээх;
21.3.7. санхүүгийн саналыг үнэлж, тендерийн хороогоор батлуулсны дараа гэрээ байгуулах эрхийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид олгох.
22 дугаар зүйл. Гэрээ байгуулах эрх олгох
22.1. Гэрээ байгуулах эрхийг захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд мэдэгдэнэ.
22.2. Тендер шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор бусад тендерт оролцогчид энэ тухай мэдэгдэнэ.
22.3. Захиалагч өөрийн шийдвэрийн үндэслэлийн талаар тэмдэглэл хөтлөнө.
23 дугаар зүйл. Тендерээс татгалзах
23.1. Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн тендер, эсхүл 23.2-т заасан тохирох тендер ирээгүй тохиолдолд бүх тендерээс татгалзаж болно.
23.2. Өрсөлдөөн гараагүй, эсхүл бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс өндөр байвал тохирох тендер ирээгүй гэж үзнэ.
23.3. Татгалзсан тохиолдолд тендер ирүүлсэн оролцогчийн өмнө захиалагч хариуцлага хүлээхгүй.
23.4. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд дараахь үйл ажиллагааны аль нэгийг явуулж болно:
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гүйцэтгэгч сонгох ажиллагааны онцгой журам
24.1. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт нь тусгайлсан тендер шалгаруулалт болон харьцуулалт гэсэн хоёр хэлбэртэй байна.
25.1. Тусгайлсан тендер шалгаруулалтыг дор дурдсан тохиолдолд хэрэглэж болно:
25.1.1. бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан босго үнээс хэтрээгүй бөгөөд нээлттэй тендер шалгаруулалт явуулахад шаардагдах хугацаа хангалтгүй, яаралтай тохиолдолд, гэхдээ энэ хуулийн 27.1.5-д заасан нөхцөл байдал үүсч шууд гэрээ байгуулахад хүрээгүй ба өрсөлдүүлэх боломжтой ;
25.1.2. энэ хуулийн 3 дугаар бүлгийн дагуу явуулсан нээлттэй тендер шалгаруулалтад тендерт оролцогчийн чадварын үнэлгээг хангаагүй, эсхүл шаардлагад нийцсэн тендер ирээгүй ;
25.2. Тусгайлсан тендер шалгаруулалтад тендерт оролцогчдын тоог 3-5 байхаар хязгаарлаж болно.
25.3. Тендерт оролцогчдод тендерийн урилгыг тарааж, тендер ирүүлэх тэгш боломжоор хангана.
25.4. Энэ хуулийн 34-36 дугаар зүйлийг үндэслэн захиалагчийн сонгосон этгээдэд тендерийн урилгыг баталгаат захидлаар, ижил хугацаанд илгээнэ.
25.5. Тендерийн урилгыг аль нэг тендерт оролцогчид бусдаас өмнө өгөхийг хориглоно.
25.6. Тендерийн урилга энэ хуулийн 15.5-д заасан мэдээллийг агуулна.
25.7. Тендерийн бичиг баримтыг тендерийн урилгын хамт оролцогчид илгээнэ.
25.8. Тендер хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш 15 ба түүнээс дээш хоногоор тогтооно.
25.9. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх тохиолдолд түүнд шаардагдах хугацааг харгалзан, тендер бэлтгэж ирүүлэхэд нь хүрэлцэхүйц, ижил хугацааг оролцогчид олгоно.
25.10. Тусгайлсан тендер шалгаруулалт явуулахтай холбогдсон бусад асуудлыг энэ хуулийн 3 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.
26.1. Бараа, ажил,үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохих босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтыг хэрэглэж болно.
26.2. Харьцуулалтыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:
26.2.1. техникийн тодорхойлолт болон бусад болзлыг хангаж байгаа 3 ба түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх;
26.2.2. үнийн саналыг үнэлж, харьцуулан энэ хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох.
26.3. Энэ хуулийн 26.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш 15 ба түүнээс дээш хоногоор тогтооно.
26.4. Харьцуулалт амжилтгүй болж гэрээ байгуулах эрх олгогдоогүй бол шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болно.
27 дугаар зүйл. Шууд гэрээ байгуулах
27.1. Шууд гэрээ байгуулах аргыг зөвхөн дор дурдсан нөхцөлд хэрэглэж болно:
27.1.1. нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахаар зарлан мэдээлсний дараа шаардлагад нийцсэн, чадварын үнэлгээ хангасан тендер ирээгүй, эсхүл нэг ч тендер ирээгүй;
27.1.2. оюуны өмчийн эрхийг хамгаалахтай холбогдон гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй;
27.1.3. гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах, эсхүл түүнийг дахин нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл ашиггүй зардал гаргахаар бол;
27.1.4. тендер шалгаруулалтаар урьд нь худалдан авсан ажлын нэмэлт, эсхүл түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн тендер ирэхгүй гэж үзсэн ба гэхдээ нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь, эсхүл харьцуулалтын тендер шалгаруулалтын босго үнээс хэтрээгүй;
27.1.5. захиалагч урьдчилан тооцох боломжгүй гэнэтийн, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй.
27.2. Шууд гэрээ байгуулах аргыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:
27.2.1. нэг ба түүнээс дээш этгээдээс техникийн тодорхойлолт болон бусад болзлыг хангасан үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх;
27.2.2. үнийн санал ирүүлэх хугацааг тендерийн урилгыг илгээсэн өдрөөс хойш 10 ба түүнээс дээш хоногоор тогтоох.
27.2.3. энэ хуулийн 27.1.5-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд үнийн санал ирүүлэх хугацааг хоёр тал тохиролцон тогтоож болох;
27.2.4. үнийн саналыг техникийн тодорхойлолт болон бусад болзолтой хэрхэн нийцэж байгааг хянаж үзэх;
27.2.5. энэ хуульд заасан шаардлагыг хангасан саналын үнэ бодитой өрсөлдөх чадвартай эсэхийг захиалагч хянан үзэх;
27.2.6. энэ хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох.
ТАВДУГААР БҮЛЭГ
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам
28 дугаар зүйл. Зөвлөх сонгох
28.1. Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно.
28.2. Тухайн зөвлөх үйлчилгээ олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно.
28.3. Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол хувь хүнийг сонгоно.
29 дүгээр зүйл. Зөвлөх сонгох нийтлэг журам
29.1. Захиалагч ажлын даалгавар бэлтгэнэ.
29.2. Энэ нь шаардагдаж байгаа үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх анхны мэдэгдэл ба нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн зөвлөх үйлчилгээний гэрээний нэг хэсэг болно.
29.3. Зөвлөх үйлчилгээний зорилт болон ажлын даалгаврыг тодорхой, оновчтой бэлтгэнэ.
29.4. Захиалагч санал болгож байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцоолж гаргана.
29.5. Төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл ба түвшин, ажлын талбайд болон төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичгийн хэрэгсэл болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зүйлийг үндэслэнэ.
29.6. Захиалагч ажлын даалгавар бэлтгэсний дараа зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт гаргана.
29.7. Дэлгэрэнгүй жагсаалтад саналын урилгад хариу ирүүлсэн зөвлөх, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөх энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан бүртгэлд орсон, эсхүл зөвлөх компанийн холбооноос туслалцаа үзүүлж байгаа санхүүгийн болон олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн зөвлөхүүд орж болно.
29.8. Захиалагч дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан 3 ба түүнээс дээш зөвлөхийг сонгож, хураангуй жагсаалт гаргана.
29.9. Захиалагч зөвлөхийн хураангуй жагсаалтыг энэ хуулийн 34-36 дугаар зүйлд заасан чадварын үзүүлэлтийг харгалзан бэлтгэнэ.
29.10. Захиалагч саналын урилгыг ажлын даалгаврын хамт хураангуй жагсаалтад хамрагдсан зөвлөхөд илгээнэ.
29.11. Саналын урилгад санал ирүүлэх хугацааг 30 - 60 хоногоор тодорхой заана.
29.12. Саналын урилгад дараахь зүйлийг багтаана:
29.12.1. тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн танилцуулга;
29.12.2. ажлын даалгавар;
29.12.3. энэ хуулийн 34-36 дугаар зүйлд үндэслэн тогтоосон сонголтын шалгуур үзүүлэлт;
29.12.4. уригдсан зөвлөх компани, хувь хүний нэрс;
29.12.5. гэрээний төсөл;
29.12.6. санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа;
29.12.7. сонгосон үнэлгээний арга.
29.13. Зөвлөхийг техникийн буюу санхүүгийн санал бэлтгэж ирүүлэхийг саналын урилгад заана.
29.14. Техникийн саналд зөвлөхийн техникийн чадвар, голлох мэргэжилтэн, арга барилтай холбоотой мэдээллийг багтаана.
29.15. Санхүүгийн саналыг зөвхөн техникийн саналыг үнэлсний дараа нээнэ.
29.16. Санхүүгийн саналд техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг тусгана.
29.17. Санхүүгийн ба техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх тохиолдолд тус тусад нь дугтуйлан, битүүмжилсэн байна.
30 дугаар зүйл. Зөвлөх сонгох үнэлгээний арга
30.1. Тендерийн хороо саналын урилга илгээхийн өмнө зөвлөх сонгох үнэлгээний аргыг үнэлгээний хэсэгтэй зөвшилцөн тодорхойлно.
30.2. Зөвлөх сонгох үнэлгээний арга нь энгийн, чанарын үнэлгээний болон хосолмол гэсэн хэлбэртэй байна.
30.3. Зөвлөх хувь хүнийг сонгон шалгаруулах арга нь энгийн байж болно.
30.4. Чанарын үнэлгээний аргыг зөвлөхийн техникийн мэргэжил, ур чадвар нь их ач холбогдолтой байх, техникийн нарийн болон цогцолбор гэрээний үед хэрэглэнэ.
30.5. Энэ хуулийн 30.3, 30.4-т зааснаас бусад тохиолдолд хосолмол үнэлгээний аргыг хэрэглэнэ.
31 дүгээр зүйл. Зөвлөх сонгох чанарын үнэлгээний арга
31.1. Санал болгож байгаа зөвлөх үйлчилгээний арга зүй, ажлын хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн чанарыг харгалзан саналуудад шинжилгээ хийж, харьцуулна.
31.2. Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан үнээс бусад үзүүлэлтийг үндэслэн техникийн саналд оноо өгнө.
31.3. Захиалагч техникийн саналд хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээнэ.
31.4. Захиалагч тухайн зөвлөхтэй гэрээний санхүүгийн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцохоор шууд хэлэлцээ хийнэ.
31.5. Зөвлөхийн гэрээ байгуулах эрх бүхий төлөөлөгч холбогдох бичиг баримт, зардлын тооцоо болон бусад зүйлийн талаар хэлэлцэн тохиролцох, үндэслэл, нотолгоо гаргахад бэлтгэгдсэн байна.
31.6. Талууд санхүүгийн, эсхүл гэрээний бусад нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаахь техникийн үзүүлэлттэй зөвлөхийн санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээ хийж болно.
32 дугаар зүйл. Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга
32.1. Хосолмол үнэлгээний аргын үед техникийн болон санхүүгийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх ба түүнд техникийн саналыг тэргүүн ээлжинд авч үзнэ.
32.2. Техникийн саналын үнэлгээг энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан үнээс бусад үзүүлэлтийг үндэслэн санхүүгийн саналын үнэлгээнээс тусад нь хийнэ.
32.3. Захиалагч техникийн саналд авбал зохих онооны доод хэмжээг саналын урилгад заана.
32.4. Саналын урилгад заасан техникийн үнэлгээний доод буюу түүнээс дээш оноо авсан бүх саналыг санхүүгийн үнэлгээнд хамруулна.
32.5. Техникийн үнэлгээний шаардлага хангаагүй зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана.
32.6. Доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг үнэлж, оноо өгнө.
32.7. Техникийн ба санхүүгийн оноо тус бүрийн хувийн жинг хооронд нь болон саналын урилгад тусгасантай харьцуулан чанарүнийн үнэлгээ хийнэ.
32.8. Техникийн болон санхүүгийн нийт дүнгээр хамгийн өндөр оноо авсан зөвлөхийг сонгоно.
32.9. Захиалагч сонгосон зөвлөхтэй шууд хэлэлцээ хийнэ.
32.10. Хэлэлцээгээр шаардлагатай бол хүн, сарын тоо, ажлын талбайд болон төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичгийн хэрэгсэл зэрэг тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг өөрчилж болно.
32.11. Хэлэлцээгээр хүн-сарын өртөг зэрэг санал болгосон үнийг өөрчилж үл болно.
32.12. Талууд санхүүгийн бус нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаахь байр эзэлсэн зөвлөхийг хэлэлцээнд урина.
32.13. Аудит, инженерийн ердийн тооцоо, зураг төсөл зэрэг хэвшсэн үйл ажиллагаатай, гэрээний төсөвт өртөг нь 10'000'000 төгрөгөөс хэтрэхгүй байх зөвлөх үйлчилгээнд хосолмол үнэлгээний аргын нэг хэлбэр болох "бага үнийн" арга хэрэглэж болно.
32.14. Бага үнийн арга хэрэглэх үед чанарын үнэлгээний хувьд хангавал зохих доод хэмжээг тогтоож, саналын урилгад тусгана.
32.15. Хураангуй жагсаалтад орсон зөвлөх нь техникийн болон санхүүгийн саналыг нэгэн зэрэг тус тусад нь ирүүлнэ.
32.16. Техникийн саналыг нээж үнэлсэний дараа чанарын үнэлгээний зохих доод хэмжээг хангаагүй саналаас татгалзана.
32.17. Бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нийтийн өмнө нээж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн зөвлөхийг шалгаруулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх
33 дугаар зүйл. Сонголтын шалгуур үзүүлэлтийг хэрэглэх
33.1. Энэ хуулийн 34-36 дугаар зүйлд заасан сонголтын шалгуур үзүүлэлтийг хангасан тендерт оролцогчдод шударга, тэгш боломж олгож гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцуулна.
33.2. Энэ хуулийн 34-36 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтээс захиалагчийн тогтоосон сонголтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тендерт оролцогчийг гүйцэтгэгч сонгох ажиллагаанаас хасна.
33.3. Захиалагч өөрийн тогтоосон сонголтын шалгуур үзүүлэлтийг тендерийн бичиг баримтад тусгана.
33.4. Гүйцэтгэгч сонгох ажиллагаанаас хасагдсан тендерт оролцогчид хүсэлт гаргасных нь дагуу түүний хасагдсан үндэслэлийг бичгээр мэдэгдэнэ.
33.5. Захиалагч тендерт оролцогчийн чадварыг тендер ирүүлэхээс өмнө үнэлэх зорилгоор урьдчилан сонгох журмыг дараахь байдлаар хэрэглэж болно:
33.5.1. тендерт оролцогч чадвар үнэлэх үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг магадлан, сонголтын шалгуур үзүүлэлт хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэнэ:
33.5.2. урьдчилан сонгох журмыг хэрэглэх талаар энэ хуулийн 15.1-15.3-ын дагуу зарлан мэдээлнэ;
33.5.3. энэ хуулийн 15.1-15.3-т заасан "тендерийн урилга"-ыг "урьдчилсан сонголтын урилга", "тендер"-ийг "оролцох санал" гэж тус тус ойлгоно;
33.5.4. урьдчилсан сонголтыг бэлтгэн явуулахтай холбогдсон журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
33.6. Захиалагч тендерт оролцогчийн чадварын үзүүлэлт хангасан эсэхийг гүйцэтгэгч сонгох ажиллагаа, урьдчилсан сонголт, эсхүл бүртгэлийн үйл ажиллагааны аль ч үед энэ бүлэгт заасныг үндэслэн шийдвэрлэнэ.
33.7. Урьдчилсан сонголтын журмыг хэрэглээгүй бол тендерт оролцогчийн чадвар үнэлэх үзүүлэлтийг тендерийн бичиг баримтад заана.
33.8. Захиалагч тендерт оролцогчийн чадварыг үнэлэх явцад түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална.
34 дүгээр зүйл. Ерөнхий чадварыг үнэлэх
34.1. Дор дурдсан тохиолдолд тендерт оролцогчийг гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцуулахгүй:
34.1.1. төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээл олгогчтой тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
34.1.2. мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар алдаа гаргасныг эрх бүхий байгууллага тогтоосон ;
34.1.3. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;
34.1.4. энэ хуульд заасан мэдээллийг ирүүлэхдээ илт худал мэдүүлсэн.
34.2. Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөл байдал үүсээгүйг тендерт оролцогчийн үүсгэн байгуулагдсан улсын дараахь бичиг баримтаар нотолж болно:
34.2.1. шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны бичиг баримт;
34.2.2. үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон бусад бичиг баримт;
34.3. Энэ хуулийн 34.2-т заасан нотолгоог тендерийн бичиг баримтад заана.
34.4. Урьдчилсан сонголтын журмыг хэрэглэсэн үед нотолгоог чадвар үнэлэх бичиг баримтад заана.
35 дугаар зүйл. Санхүүгийн чадварыг нотлох
35.1. Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадварыг баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.
35.2. Захиалагч шаардагдах санхүүгийн чадварын түвшинг тендерийн, эсхүл чадвар үнэлэх бичиг баримтад тусгана.
35.3. Санхүүгийн чадварыг дараахь байдлаар нотолж болно:
35.3.1. харилцагч банкны мэдэгдэл;
35.3.2. тендерт оролцогчийн санхүүгийн тайлан баланс;
35.3.3. тендерт оролцогчийн жилийн нийт борлуулалтын орлогын тайлан, сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын орлогын тайлан.
35.4. Захиалагч техникийн тодорхойлолтын талаар тендерийн бичиг баримт, эсхүл чадвар үнэлэх бичиг баримтад тусгана.
36 дугаар зүйл. Техникийн чадвар болон туршлагыг үнэлэх
36.1. Тендерт оролцогчийн техникийн чадварыг ажил, бараа, үйлчилгээний онцлог, тоо хэмжээ, зорилгоос хамаарч дараахь зүйлсийн аль нэгийг үндэслэн нотолно:
36.1.1. тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээ хариуцан гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар;
36.1.2. сүүлийн 3-5 жилд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс чанартай гүйцэтгэсэн ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн гэрчилсэн баримт;
36.1.3. сүүлийн 3 жилд нийлүүлсэн үндсэн бараа, үйлчилгээ, үнийн дүн, хугацаа болон худалдан авагчийн жагсаалт, үүнийг худалдан авагчаас гаргасан баримтаар гэрчлүүлэх, эсхүл түүний гарын үсгээр баталгаажуулсан байна;
36.1.4. тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж болон шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ;
36.1.5. нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт;
36.1.6. ажлыг дагалдах барааны хувьд эрх бүхий байгууллагын гаргасан чанарын гэрчилгээ;
36.1.7. үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, орон тоо, цалингийн тооцооны хүснэгт.
36.2.Захиалагч тендерийн, эсхүл чадвар үнэлэх бичиг баримтад энэ хуулийн 36.1-д дурдсан шаардлагатай зүйлийг жагсааж, тэдгээрт тавигдах шаардлагыг тусгана.
37 дугаар зүйл. Бүртгэлийн тогтолцоо
37.1. Бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн бүртгэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 34-36 дугаар зүйл болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн хөтлөнө.
37.2. Барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгч, архитектор, техникийн зөвлөхийн бүртгэлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтлөнө.
37.3. Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын арга хэрэглэх үед тодорхой тооны тендерт оролцогчийг урихдаа холбогдох бүртгэлд байгаа тендерт оролцогчоос сонгож болно.
37.4. Бүртгэл хөтлөхөд дараахь зүйлийг баримтална:
37.4.1. төрийн захиргааны төв байгууллага тодорхой чиглэлийн бүртгэл хөтлөхдөө тендерт оролцогчийн ерөнхий чадвар үнэлэх үзүүлэлтийг тодорхойлох;
37.4.2. ерөнхий чадвар үнэлэх үзүүлэлт тодорхойлоход тухайн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, шаардлагатай бол энэ хуулийн 5 дугаар бүлгийн дагуу сонгосон зөвлөхийн туслалцаа авах.
37.5. Энэ хуулийн 34-36 дугаар зүйлийг үндэслэн ерөнхий чадвар үнэлэх үзүүлэлтийг тодорхойлсны дараа холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэл хийснийг нийтэд мэдээлнэ.
37.6. Бүртгүүлэх хүсэлтийг тухайн этгээд холбогдох бүх мэдээллийн хамт зохих төрийн захиргааны төв байгууллагад бичгээр ирүүлнэ.
37.7. Хүсэлт гаргасан тендерт оролцогч болон эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүсэлтийг тодруулах болон нэмэлт хийх талаар хэлэлцэж болно.
37.8. Энэ хуулийн 37.4.2-т заасан этгээд бүртгэлийн ерөнхий чадварыг үнэлэх үзүүлэлтийг үндэслэн хүсэлтийг 2 сарын дотор шийдвэрлэнэ.
37.9. Тендерт оролцогчийн бүртгэлийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага гаргаж хадгална.
37.10. Бүртгүүлэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болно.
37.11. Бүртгэлийг өөрчлөлт оруулсан тухай бүр шинэчилнэ.
37.12. Бүртгэл нь ангиллын тогтолцоотой бол бүртгэгдсэн тендерт оролцогч дахин ангилуулах хүсэлтээ бичгээр гаргана.
37.13. Дахин ангиллыг энэ хуулийн 37.6-37.11-д заасны дагуу явуулна.
37.14. Төрийн захиргааны төв байгууллага бүртгүүлэх, дахин ангилуулах хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан тухайгаа зохих үндэслэлийн хамт хүсэлт гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
37.15. Бүртгэлийн жагсаалттай сонирхсон этгээд танилцаж болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Гүйцэтгэгч сонгох ажиллагааны зохион байгуулалт
38 дугаар зүйл. Тендерийн хороо
38.1. Төсөвт өртөг нь 5'000'001 төгрөгөөс дээш байх бараа, үйлчилгээ, 10'000'001 төгрөгөөс дээш байх ажлын гүйцэтгэгч сонгох ажиллагааг тендерийн хороо энэ хуулийн 3, 4, 5 дугаар бүлэгт заасан журмын дагуу явуулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргана.
38.2. Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 38.1-д заасан хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд захиалагч байгууллагын дарга гүйцэтгэгч сонгох ажиллагааг хэрэгжүүлж, гэрээ байгуулах эрх олгоно.
38.3. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажиллагааны тендерийн хороог тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөгтэй нийцүүлэн дор дурдсан хэлбэрээр байгуулна:
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
38.3.1. бараа, үйлчилгээний төсөвт өртөг 5`000`001-10`000`000, ажлын төсөвт өртөг 10'000'001-20'000'000 төгрөг байхаар бол сум, дүүрэг, байгууллагын тендерийн хороо;
38.3.2. бараа, үйлчилгээний төсөвт өртөг 10'000'001-50'000'000, ажлын төсөвт өртөг 20'000'001-75'000'000 төгрөг байхаар бол аймаг, нийслэл, агентлагийн тендерийн хороо;
38.3.3. бараа, үйлчилгээний төсөвт өртөг 50'000'001-100'000'000, ажлын төсөвт өртөг 75'000'001-150'000'000 төгрөг байхаар бол яамны тендерийн хороо;
38.3.4. бараа, үйлчилгээний төсөвт өртөг 100'000'001, ажлын төсөвт өртөг 150'000'001 төгрөгөөс дээш байх тохиолдолд яам дундын тендерийн хороо.
38.4. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажиллагаанд тендерийн хороог тухайн шатны Засаг дарга байгуулна.
38.5. Тендерийн хороо нь байнгын бус ажиллагаатай байх ба энэ хуулийн дагуу тухайн гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулах зорилгоор байгуулагдана.
39 дүгээр зүйл. Тендерийн хорооны удирдлага, бүрэлдэхүүн
39.1. Сум, дүүрэг, байгууллагын тендерийн хорооны дарга нь захиалагч байгууллагын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна.
39.2. Сум, дүүрэг, байгууллагын тендерийн хороо нь санхүүгийн ажилтан, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
39.3. Аймаг, нийслэл, агентлагийн тендерийн хорооны дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна.
39.4. Аймаг, нийслэл, агентлагийн тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч, санхүүгийн ажилтан, тухайн асуудлыг хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан (нийслэл, агентлагийн тендерийн хороо бол), эсхүл санхүүгийн хэлтсийн дарга (аймгийн тендерийн хороо бол), ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэгтэй нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан (нийслэл, агентлагийн тендерийн хороо бол), салбар хариуцсан ажилтан (аймгийн тендерийн хороо бол), бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
39.5. Яамны тендерийн хорооны дарга нь тухайн яамны төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна.
39.6. Яамны тендерийн хороо нь тухайн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн, захиалагч байгууллагын төлөөлөгч, тухайн ажиллагааг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг хариуцлага хүлээсэн нэг буюу хэд хэдэн инженер, эсхүл инженерийн зөвлөх компани, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
39.7. Яам дундын тендерийн хорооны дарга нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна.
39.8. Яам дундын тендерийн хороо нь түүний томилсон Засгийн газрын холбогдох яам, агентлагийн ажилтнууд, захиалагч байгууллагын төлөөлөгч болон тухайн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөс бүрдэнэ.
39.9.Тендерийн хорооны дарга тендерийн хорооны гишүүдийг томилно.
39.10. Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага тендерийн хороог байгуулж, түүнд төрийн өмчийн хорооны ажилтныг оруулна.
39.11. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага тендерийн хороог байгуулж, түүнд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтныг оруулна.
39.12. 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд түүний Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) тендерийн хороог байгуулна.
40 дүгээр зүйл. Тендерийн хорооны эрх, үүрэг
40.1. Тендерийн хороо дор дурдсан эрх, үүрэгтэй:
40.1.1. тендер хүлээн авах, тендерийн нээлт хийх;
40.1.2. гүйцэтгэгч сонгох ажиллагааны журмыг зөв сонгож хэрэгжүүлсэн, тендерийн бичиг баримт хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн, зарлалыг зохих журмын дагуу мэдээлсэн, тендерт оролцогчоос тендер ирүүлэхэд тэгш боломж, хангалттай болон ижил хугацаа олгосон, энэ хуулийг зөрчсөн эсэхийг үнэлгээний хэсгээс хянах;
40.1.3. гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тендерийн үнэлгээний дүгнэлтийн хамт захиалагчид бичгээр өгөх;
40.1.4. энэ хуулийн 40.1.2-ын дагуу хянаж зөрчил илрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч сонгох ажиллагааг зогсоож, энэ хуулийн дагуу тухайн үйл ажиллагаа, эсхүл үнэлгээг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан дахин хийх;
40.1.5. тендерт оролцогч энэ хуулийн 41, 42 дугаар зүйл зөрчигдсөн гэж үзэж гомдол ирүүлсэн бол түүнийг 14 хоногийн хугацаанд хянан үзэх.
40.2. Тендерийн хорооны дарга хорооны гишүүдийн саналыг үндэслэн үнэлгээний хэсгийг томилохдоо захиалагч байгууллагын санхүүгийн ажилтан болон техникийн шинжээчийг оруулна.
40.3. Тендерийн хорооны дарга үнэлгээний хэсгийн үйл ажиллагаанд оролцохгүй.
40.4. Үнэлгээний хэсэг гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулж, хэрэглэх журмыг сонгох (шаардлагатай үед сонгосон үндэслэлийн хамт), тендерийн бичиг баримт бэлтгэх, тендерийн урилгыг зарлан мэдээлэх, тендерийг үнэлэх санал, тендерийн үнэлгээ болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг тендерийн хороонд танилцуулах үүрэгтэй.
40.5. Үнэлгээний хэсгийн болон тендерийн хорооны хуралдаан, шийдвэр, түүний үндэслэлийн талаар тэмдэглэл хөтөлж, түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
40.6. Тухайн гүйцэтгэгч сонгох ажиллагаатай холбогдох бүх тэмдэглэл, бичиг баримтыг захиалагч гэрээ хэрэгжүүлж дууссанаас хойш 3 жил хадгална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Гэрээ байгуулах эрх олгох шалгуур үзүүлэлт
41 дүгээр зүйл. Шаардлагад нийцсэн тендер
41.1. Захиалагч шаардлагад нийцсэн бүх тендерийг үнэлж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн дагуу шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
41.2. Шаардлагад нийцсэн тендер гэж энэ хуулийн 6 дугаар бүлэгт заасан тендерт оролцогчийн чадвар үнэлэх үзүүлэлтийг хангасан, тендерийн бичиг баримтын шаардлага биелүүлсэн тендерийг хэлнэ.
41.3. Тендерийг дараахь нөхцөлд тендерийн бичиг баримтын шаардлагад үл нийцсэн гэж үзнэ:
41.3.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол;
41.3.2. гэрээнд заасан захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт тендерийн бичиг баримттай үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан бол;
41.3.3. эдгээрийг хүлээн зөвшөөрөх нь шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх бол.
42 дугаар зүйл. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер
42.1. Захиалагч гэрээ байгуулах эрхийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид олгоно.
42.2. Тендерт оролцогчийн санал болгож байгаа үнэ нь эцсийн үнэ байх ба түүнд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад холбогдох гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг багтаана.
42.3. Үнийг үнэлгээний шийдвэрлэх шалгуур үзүүлэлт гэж тооцохгүй ба үнээс гадна дор дурдсан шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үнэлгээнд хэрэглэнэ:
42.3.1. ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;
42.3.2. урсгал зардал болон зардал - үр ашгийн тооцоо;
42.3.3. борлуулалтын дараахь үйлчилгээ, техникийн туслалцаа;
42.3.4. сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа;
42.3.5. бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;
42.3.6. үл ялгаварлах шинжтэй буюу бодит нэмэлт үнэлгээний шалгуур үзүүлэлт.
42.4. Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулахад хэрэглэх бүх шалгуур үзүүлэлт, эдгээрийг хэрхэн хэрэглэхийг тендерийн бичиг баримтад тусгана.
42.5. Үнэлгээнд онооны тогтолцоо хэрэглэх үед түүний тайлбарыг тендерийн бичиг баримтад тусгана.
42.6. Тендерийн үнийг төгрөгөөр илэрхийлэх бол энэ тухай тендерийн бичиг баримтад заана.
42.7. Төгрөгөөс бусад валютыг төлбөр тооцоонд ашиглах бол тендер зарласан өдрийн Монголбанкны ханшаар тооцно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хууль тогтоомж зөрчсөнөөс үүсэх үр дагавар
43 дугаар зүйл. Тендерийн хорооны шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
43.1. Гүйцэтгэгч сонгох ажиллагаатай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч тендерийн хорооны даргад бичгээр гомдол гаргаж болох ба зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.
43.2. Зөрчлийг 14 хоногийн дотор арилгаагүй, эсхүл тендерийн хорооноос гомдлын дагуу зохих арга хэмжээ аваагүй гэж үзвэл гомдол гаргагч нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж болно.
43.3. Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг тендерийн хороо хүлээж авахгүй.
43.4. Тендерийн хорооны дарга гомдлын агуулгыг тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэж болно.
43.5. Энэ хуулийн 43.4-т заасан оролцогч уг ажиллагаанд оролцоогүй тохиолдолд тухайн асуудлаар цаашид гомдол гаргах эрхгүй.
43.6. Талууд энэ хуулийг үндэслэн гомдлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
43.7. Харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд тендерийн хорооны дарга гомдол ирснээс хойш 14 хоногт багтаан шийдвэрийг бичгээр гаргаж, түүнд шийдвэрийн үндэслэл, гомдлыг бүрэн буюу хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд барагдуулах арга хэмжээг тусгана.
43.8. Тогтоосон хугацаанд шийдвэр гараагүй тохиолдолд тендерт оролцогч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах эрхтэй.
43.9. Энэ хуулийн 43.8-д заасны дагуу гаргасан гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
43.10. Нийтийн эрх ашгийн үүднээс гүйцэтгэгч сонгох ажиллагааг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж тендерийн хорооны дарга шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш гэрээ байгуулах эрх олгож болохгүй.
43.11. Гүйцэтгэгч сонгох ажиллагааг үргэлжлүүлэх тухай шийдвэрийн үндэслэлийг түүнийг хэрэгжүүлэхээс ажлын 7 ба түүнээс дээш хоногийн өмнө гомдол гаргагчид мэдэгдэнэ.
43.12. Захиалагчаас гомдол гаргагчид урьдчилан мэдэгдэлгүй олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүйд тооцно.
44 дүгээр зүйл. Зөрчлийг арилгах талаар авах арга хэмжээ
44.1. Гэрээ байгуулахаас өмнө гарсан маргаанд тендерийн хорооны шийдвэр буюу үйлдэл энэ хуулийг зөрчсөн гэж тогтоогдвол төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь шийдвэр гаргах эрхтэй:
44.1.1. тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;
44.1.2. энэ хуулийг зөрчсөн тендерийн хорооны үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;
44.1.3. зөрчлийг арилгасны үндсэн дээр гүйцэтгэгч сонгох ажиллагаа явуулахыг тендерийн хорооноос шаардах.
44.2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээ байгуулахаас өмнөх шатанд гомдол хэлэлцэх үед түүнийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд уг ажиллагааг, эсхүл тендерийн хорооны гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлэх түр шийдвэр гаргаж болно:
44.2.1. тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үнэмшилтэй байгаа бол;
44.2.2. түдгэлзүүлээгүй тохиолдолд тендерт оролцогчид их хэмжээний хохирол учрахаар бол;
44.2.3. түдгэлзүүлсэн тохиолдолд төрд, эсхүл захиалагч болон бусад тендерт оролцогчдод илтэд хохиролтой биш бол.
45 дугаар зүйл. Шүүхэд гомдол гаргах
45.1. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 43.9-д заасан хугацаанд багтааж шийдвэр гаргаагүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч шүүхэд хандаж болно.
45.2. Энэ хуульд заасан гүйцэтгэгч сонгох ажиллагаатай холбогдсон асуудлаар гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш зөвхөн шүүхэд хандана.
46 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.1. Тендерийн хороо, түүний гишүүд гүйцэтгэгч сонгох ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай1 хуульд заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
46.2. Тендерийн хорооны шийдвэр буюу үйлдэл энэ хуулийг зөрчсөн гэж тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай2 хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэж, зөрчлийн улмаас тендерт оролцогчид учирсан хохирлыг арилгах арга хэмжээ авна.
ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
1 Үндсэн хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дүгээрт;
2 Иргэний хууль. "Төрийн мэдээлэл"-ийн 1995 оны 1 дугаарт тус тус нийтлэгдсэн.
1 Төрийн албаны тухай хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1995 оны З дугаарт нийтлэгдсэн.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн
Текст томруулах
A
A
A
