A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /энэ хуулийг 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, бүртгэх, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, сурталчлах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйл

Хэвлэх

1/эртний хүний оромж, отог бууц, зэр зэвсэг, сүг зураг, хадны бичээс, хөшөө дурсгал, булш бунхан, хиргисүүр зэрэг археологийн дурсгал;

2/эртний хот, суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон түүхэн аль ч үеийн уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал;

3/угсаатны зүйн хувцас, гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэглэл, хөдөлмөрийн багаж зэвсэг, хөгжмийн зэмсэг, түүнчлэн уламжлалт тоглоом наадам, ёс заншил,шашин шүтлэг, аж төрөх ёстой холбогдолтой эд өлгийн зүйл;

4/сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар, аман зохиол зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино болон дүрс бичлэг;

5/уран зураг, баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал хатгамал, цаасан шуумал, шавар, вааран эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;

6/түүхэн бие хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой байшин барилга, эд өлгийн зүйл;

7/түүх, соёлын дурсгалт газар;

8/түүхэн аль ч үеийн хүний болон сөнөсөн амьтан, ургамал, бичил биетний бүх төрлийн олдвор;

9/эрдэс, үнэт чулууны ховор олдвор;

10/эд өлгийн болон оюуны бусад зүйл.

4 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж зэрэглэнэ.

2.Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

3.Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл,үнэлгээг тодорхойлох, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

4.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн жагсаалт, түүнд орох өөрчлөлтийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална.

5.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зарим зүйлийг дэлхийн соёлын өвд хамааруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын бүртгэл-мэдээллийн сан

5 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын бүртгэл-мэдээллийн сан

Хэвлэх

1/музей, архив, номын сан, эрдэнэсийн сан, шинжлэх ухаан, сургалтын байгууллага дахь бүртгэл-мэдээллийн сан;

2/сум, дүүргийн бүртгэл-мэдээллийн сан;

3/аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн сан;

4/улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан.

6 дугаар зүйл.Бүртгэл-мэдээллийн сангийн бүрдэл

Хэвлэх

1.Бүртгэл-мэдээллийн сан нь тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, тодорхойлолт гэрэл, зураг, судалгаа шинжилгээ сэргээн засварлах ажлын товч тайлан зэрэг үндсэн хэсгээс бүрдэнэ.

2.Бүртгэл-мэдээллийн сан нь тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийг зэрэглэх, үнэлэх, хадгалж хамгаалах, түүнчлэн түүх, соёлын дурсгалт зүйл устсан, эвдэж, гэмтсэн тохиолдолд түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино.

3.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд аймаг, нийслэлийн; аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд сум, дүүргийн; сум дүүргийн бүртгэл-мэдээллийн санд музей, архив, номын сан, эрдэнэсийн сан, шинжлэх ухаан, сургалтын байгууллага дахь бүртгэл-мэдээллийн сангийн мэдээллийг шат дараалан тус тус тусгасан байна.

7 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэх

Хэвлэх

1.Төрийн өмчид байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэл- мэдээллийн санд заавал бүртгэнэ.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэл-мэдээллийн санд бүртгэх ажлыг тухайн шатны Засаг дарга зохион байгуулна.

3.Бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.Түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэл-мэдээллийн санд бүртгэсэн тухай гэрчилгээг уг зүйлийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор өмчлөгч, эзэмшигчид олгоно.

5.Түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг өмчлөгчийн хүсэлтээр нууцлан хадгална.

6.Бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллогыг 4 жил тутам соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Тооллого явуулах журмыг Засгийн газар тогтооно.

7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн музей, архив, номын сангийн сан хөмрөг дэх түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл-мэдээллийн сангийн баяжуулалт, бүрдэлд хяналт тавьж, судалгаа, тайлан, мэдээллийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгнө.

8.Түүх, соёлын дурсгалт зүйлийг олж илрүүлсэн этгээд хуульд өөрөөр заагаагүй бол энэ тухай холбогдох сум, дүүргийн Засаг даргад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, судалж шинжлэх, сурталчлах, ашиглах

8 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, судалж шинжлэх

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, иргэд эрхлэн явуулна.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журмыг шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

3.Төрийн өмчид байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын зөвшөөрснөөр түүнээс эрх олгогдсон холбогдох эрдэм шинжилгээний байгууллага гэрээний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийж болно.

4.Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, иргэд хайгуул, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх явцад олж илрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ цаашид өөрсдөө нарийвчлан судлах тохиолдолд давуу эрх эдэлнэ.

5.Судалгаа шинжилгээний ажлын товч тайланг түүх, соёлын дурсгалт зүйлийн хамт, дэлгэрэнгүй тайланг холбогдох мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад хадгалуулна.

6.Түүх, соёлын дурсгалт зүйлийн судалгаа шинжилгээний ажлын товч тайланг сум, дүүргийн бүртгэл-мэдээллийн санд хадгалуулна.

7.Түүх, соёлын дурсгалт зүйлийн судалгаа шинжилгээний ажлын нэгдсэн мэдээллийг шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран жил бүр гаргаж улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгална.

9 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, ашиглах

Хэвлэх

1.Төрийн өмчид байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг гагцхүү нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэх, төрх байдлыг өөрчлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.Төрийн өмчид байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно. Энэ заалт түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах барилга байшинд хамаарахгүй.

4.Сүм хийд шашин- номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сан дахь түүх, соёлын дурсгалт зүйлийг төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасны дагуу хэрэглэх асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.

5.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журмыг Засгийн газар тогтооно.

6.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрснөөр эрх бүхий соёлын байгууллага бүртгэл- мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр түр хугацаагаар дотоод, гадаадын үзэсгэлэнд тавьж болно. Гэрээнд уг зүйлийг ашиглах нөхцөл, хугацаа, үнэ, даатгалын хэмжээ, өмчлөгч буюу эзэмшигчид төлөх хөлс, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын баталгаа зэрэг үндсэн болзлыг тусгана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Археологийн хайгуул, малтлага, судалгаа

10 дугаар зүйл.Археологийн ажлын үндсэн чиглэл, эрхлэн явуулах байгууллаг

Хэвлэх

1.Археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна.

2.Археологийн хайгуул, малтлага, судалгааг зөвхөн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

3.Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг археологийн судалгаа дагнан эрхлэн явуулдаг эрдэм шинжилгээний улсын байгууллага олгоно. Энэ байгууллагыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллага өөрийн ажлыг хийхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргад заавал мэдэгдэж хайгуул, малтлага, судалгааныхаа зорилго, ач холбогдлын талаар танилцуулах үүрэгтэй.

5.Газар өмчлөгч, эзэмшигч нь энэ зүйлийн З дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үндэслэн археологийн хайгуул малтлага, судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллагад зориулалт бүхий газар олгоно.

6.Археологийн судалгаа шинжилгээний ажлын дэлгэрэнгүй тайланг 2 хувь үйлдэж нэг хувийг эрх олгогч байгууллага, хоёр дахь хувийг малтлага явуулсан эрдэм шинжилгээний байгууллага хадгалж ашиглана.

7.Археологийн хайгуул, малтлага, судалгааг гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжоор хориглоогүй бол уг ажлыг археологийн судалгаа дагнан эрхэлдэг эрдэм шинжилгээний улсын байгууллагын саналыг үндэслэн Засгийн

11 дүгээр зүйл.Археологийн малтлага

Хэвлэх

1.Археологийн малтлагыг шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гаргасан журмын дагуу хийнэ.

2.Археологийн малтлага хийхэд геологийн ховор илэрч, эрдэсжилтийн онцгой тогтоц, палеонтологийн үнэ бүхий зүйл, усны эх, рашаан булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээхийг хориглоно.

3.Археологийн малтлагын ажил дууссаны дараа малтлага явуулсан газрыг аюул осолгүй болгон засаж, шаардлагатай бол нөхөн сэргээж энэ тухайгаа болон археологийн малтлага явуулсан тухай товч мэдээллийг тухайн сум, дүүргийн Засаг даргад танилцуулж хүлээлгэн өгнө.

12 дугаар зүйл.Археологийн олдвор

Хэвлэх

1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд археологийн олдвор нь төрийн өмч мөн.

2.Хайгуул, малтлага, судалгааны ажлын явцад илрүүлсэн археологийн олдворыг илэрсэн өдрөөс хойш З0 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл-мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.

3.Археологийн олдворыг цаашид нарийвчлан судлах шаардлагагүй нь тогтоогдвол түүнийг холбогдох тайлбарын хамт тухайн аймаг, нийслэл, сумын музейд хүлээлгэн өгнө.

4.Археологийн олдворыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай нь тогтоогдвол энэхүү олдворын тодорхойлолт, тайлбарыг тухайн сум, дүүргийн бүртгэл-мэдээллийн санд өгч, олдворыг нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх байгууллагад хүлээлгэн өгнө.

5.Нарийвчилсан судалгаа шинжилгээ хийсэн олдвор нь:

1/түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олзворыг эрдэнэсийн сан, улсын музейд;

2/ түүх, соёлын үнэт болон ердийн дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олдворыг судалгаа шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний байгууллагын сан, улсын болон шаардлагатай нөхцөл хангасан аймаг, нийслэл, сумын музейд шилжүүлнэ.

6.Археологийн олдворыг эрдэнэсийн сан, музей, эрдэм шинжилгээний байгууллагын санд шилжүүлэх журмыг шинжлэх ухаан болон соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төр байгууллага хамтран тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн эрх,үүрэг

13 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг

Хэвлэх

1/түүх, соёлын дурсгалт зүйлийг сум, дүүргийн бүртгэл- мэдээллийн санд заавал бүртгүүлэх;

2/бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх нөхцөлд сум, дүүргийн бүртгэл- мэдээллийн санд урьдчилан мэдэгдэх;

3/түүх, соёлын дурсгалт зүйлийг хил нэвтрүүлэхэд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл авах;

4/түүх, соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглах;

5/бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогоо авах;

6/түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, зайлшгүй шаардлагатай сэргээн засварлах зэрэг зардал шаардагдвал улсаас тогтоосон журмын дагуу санхүүгийн дэмжлэг авах;

7/бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйл нь алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй боломжгүй бол энэ тухай мэдсэнээс хойш 14 хоногийн дотор тухайн сум, дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

14 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй байна:

1/энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, З, 7 дахь хэсэгт заасан эрх, үүрэг;

2/түүх, соёлын дурсгалт зүйлийг бүрэн бүтэн хадгалж, хамгаалах;

3/бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогыг авах;

4/эрх зүйн хамгаалалтын зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу түүх, соёлын дурсгалт зүйлийг солилцох, худалдаж авах;

5/түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан цуглуулах, шинэчлэн судлах;

6/өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэхгүй байх.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдах, солилцох журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

15 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөх эрхийг хязгаарлах

Хэвлэх

1.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд шилжүүлэхийг хориглоно.

2.Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч иргэн уг зүйлийг эвдэх, гэмтээх зэргээр гамгүй ашиглавал түүнийг Иргэний хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн өмчид шилжүүлэн авна.

3.Хувийн өмчид байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх нөхцөлд өмчлөгчидтэй тохиролцсоноор буюу шаардлагатай тохиолдолд өмчлөгчийн хүслийг үл харгалзан төр тэргүүн ээлжинд худалдан авна. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн үнийг харилцан тохиролцсоноор тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тогтолцоо

16 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хяналт тавина.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална.

3.Түүх, соёлын дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутаг, байгууллагын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалт, хамгаалах журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

4.Төрийн өмчид байгаа үнэт металл, эрдэнийн үнэт чулуугаар хийсэн хосгүй үнэт дурсгалт зүйлийн жинхэнэ эхийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр эрдэнэсийн санд хадгална.

5.Эрдэнэсийн санд хадгалагдаж буй хосгүй үнэт дурсгалт зүйлийн хуулбарыг Улсын болон тухайн аймаг, нийслэл, сумын музейд, бусад хосгүй үнэт дурсгалт зүйлийн жинхэнэ эхийг улсын музейд тус тус хадгална.

6.Эртний хот, суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь О,1-З км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.Түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн дурсгал хадгалагдаж байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлийг хамгаалалтын бүсэд хамааруулж болно.

8.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь устах, эвдрэх, гэмтэх аюулд учирч байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах, сэргээн засварлах, арга хэмжээг боловсруулж төвлөрсөн буюу орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

9.Хот, суурин, барилга байгууламж барихад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна. Урьдчилан хайгуул, судалгаа хийх, илэрсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна.

10.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлийг хадгалж хамгаалах хэвийн нөхцөлийг хангана. Уг нөхцөлийг хангах боломжгүй бол эрдэнэсийн сан, улсын музейд хадгалуулж болно. Энэ тохиолдолд тэдгээрийн өмчлөгчтэй хийсэн гэрээний дагуу уг зүйлийг улсын даатгалд авна.

11.Иргэд түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа буюу учирч болзошгүй байдал олж илрүүлбэл тэр тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх, боломжтой бол зохих арга хэмжээ авах, түүнийг хамгаалах үүрэгтэй.

12.Газрын хэвлийг ашиглах явцад археологийн олдвор болон түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

13.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг шинжлэх ухаан болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөхийг хориглоно.

17 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглах, хамгаалах зорилгоор хамгаалалтын найдвартай байдлыг хангасны үндсэн дээр зөөж тээвэрлэж болно.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно.

18 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хил гаргах журам

Хэвлэх

1.Төрийн өмчид байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гагцхүү үзэсгэлэнд тавих, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр хил нэвтрүүлж болно.

2.Хувийн өмчид байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэй, гагцхүү өмчлөгч өөрөө язгуур ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглахаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр, гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэн хил нэвтрүүлж болно.

3.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэй, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаатай, түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр тус тус гадаадад гаргаж болно.

4.Хууль бусаар гадаадад гаргасан түүх, соёлын дурсгалт зүйл, түүнчлэн энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан журмын дагуу хил нэвтрүүлсэн түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг алдагдсан, үрэгдсэн тохиолдолд тэдгээрийг Монгол Улсын өмч болгон зарлах бөгөөд эргүүлж авчрах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна.

5.Шүүхийн шийдвэрээр төрийн өмчид шилжүүлсэн болон хил нэвтрэх үед гаалийн байгууллагад хураагдсан төрийн өмчид байсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг зүйлийг төрөл зүйлээр нь ялгаж зохих байгууллагын сан хөмрөгт шилжүүлнэ.

19 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэд судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан зураг, төслийн дагуу гэрээгээр хариуцан гүйцэтгэнэ.

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь төвлөрсөн болон орон нутгийн төсөв сан,байгууллага, иргэдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалт, түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн үйл ажиллагааны орлого байна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

20 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сан

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлан шинжлэх, сурталчлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилго бүхий сан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сангийн дүрмийг Засгийн газар батална.

21 дүгээр зүйл.Урамшуулал

Хэвлэх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил гаргасан түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан иргэн, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

2.Байгууллага, иргэдийг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

22 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

Хэвлэх

1.Энэ хуулийн дараахь заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсанаар захиргааны шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 1О дугаар зүйлийн З, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн З дахь хэсэг, 1З дугаар зүйлийн 1, 2, З, 7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 1, 2, 4, 6 дахь заалт,16 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 75000 хүртэл төгрөгөөр торгох;

2/энэ хуулийн 8 дугаар зүйлийн З, 5, 6 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2, З, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 20000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

3/түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглах, хадгалж хамгаалах, зөөж тээвэрлэх журмыг зөрчсөн бол иргэнийг 20000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох;

4/энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол өмчлөх эрх нь хууль бусаар бусдад шилжсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг хурааж 50000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны шийтгэлийг эрх бүхий дараахь албан тушаалтан дор дурдсан харьяаллын дагуу ногдуулна:

1/сум, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З дахь заалт;

2/шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, З, 4 дэх заалт.

23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хуулийг 1994 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ