A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТАХИР ДУТУУ ХҮНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ТАХИР ДУТУУ ХҮНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ

/Энэ хуулийн нэрийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь тахир дутууг тогтоох журам, тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын арга хэмжээ болонэнэ талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүргийг тодорхойлж, тахир дутуу хүнд үзүүлэххөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл, хамрах хүрээ, хэмжээг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Тахир дутуухүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Тахир дутуу хүн, түүнд хамрагдах хүрээ

Хэвлэх

Бие бялдар, оюун ухааны чадавхи нь удамшлын болон удамшлын бус шалтгаан,төрөлхийн гажиг өөрчлөлт, өвчин, тарилгын дараахь хүндрэл, осол гэмтлийн улмаас алдагдаж,хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон, хараа, сонсгол,хэл ярианы болон бие эрхтэний тахир дутуу, оюун ухааны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тахир дутуу хүн гэнэ.

/Энэ зүйлд 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4 дүгээр зүйл.Тахир дутууг тогтоох, үнэмлэх олгох

Хэвлэх

1.Тахир дутууг тухайн иргэний оршин суугаа аймаг, сум, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

2.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тогтоолыг үндэслэн тахир дутуу хүнийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэж, тахир дутуугийн үнэмлэх олгоно.

3.Тахир дутуугийн үнэмлэх нь тахир дутуу хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болно.

4.Тахир дутуугийн үнэмлэхийн загвар, үнэмлэх олгохжурмыг Нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталжмөрдүүлнэ.

5 дугаар зүйл.Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг

Хэвлэх

1.Нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын талаархи төрийн бодлогыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын асуудлаар нутгийн захиргааны байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлнэ.

2.Бүх шатны Засаг дарга тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын талаар тус тусын эрх хэмжээний дагуу дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

1/баг, хорооны Засаг дарга тахир дутуу хүнийг судлан бүртгэж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор түүний тахир дутуу болохыг тогтоолгох ажлыг зохион байгуулах, хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж олгуулах, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авах, зохих тодорхойлолт гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх;

2/сум, хороо, дүүргийн Засаг дарга тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулж, тахир дутуу хүнийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах буюу энэ талаар дээд шатны байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх, тахир дутуу хүний эрүүл мэндийг хамгаалах, түүнийг тусгайлсан болон ердийн сургалтад хамруулах, урлаг соёлын арга хэмжээнд татан оролцуулах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан, өөр орон нутгаас шилжин ирсэн тахир дутуу хүнийг нийгмийн хамгаалалтын арга хэмжээнд хамруулах;

3/аймаг, нийслэлийн Засаг дарга тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын талаар орон нутгийн хэмжээнд авах арга хэмжээний асуудлаар санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, тахир дутуу хүнийг нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэр гаргах.

3.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид тухайн аж ахуйн нэгж, байгууллагадажиллаж байгаад тахир дутуу болсон хүмүүсээ байнга анхааран халамжилж, эмчилгээ хийлгэх зардал болонтүлш, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох,хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцтай болоход нь туслах арга хэмжээ авна.

4.Тахир дутуу хүний ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх үүргийг шилжүүлэн авсан аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн З дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлнэ.

5.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний болон тахир дутуу хүмүүсийн санаачилгаар буюу тэдгээрт зориулан үүсгэн байгуулагдсанаж ахуйн нэгж, байгууллага нь тахир дутуу хүнд зохицсон хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авах, түүнд нийгмийн амьдралд оролцох, орлого олох чадвар эзэмшихэд нь туслах үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомжийн дагуу шаардлагатай халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эрхэлнэ.

6.Худалдаа,тээвэр,холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газрын захиргаа тахир дутуу хүнд үйлчлэх дотоодын тусгай журам тогтоож мөрдөнө.

6 дугаар зүйл.Тахир дутуу хүний эрх ашгийг хамгаалах Засгийн газрын бус байгууллага

Хэвлэх

1.Тахир дутуу хүний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Засгийн газрын бус байгууллагыг үүсгэн байгуулж болно.

2.Тахир дутуу хүний талаархи төрийн бодлогын тодорхой асуудлыг боловсруулах, улс, нутаг дэвсгэрийн хэмжээний зохион байгуулалттай зарим ажил, соёл, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээнд тахир дутуу хүнийг татан оролцуулахтай холбогдсон төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг тахир дутуу хүний эрх ашгийг хамгаалах Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын арга хэмжээ

7 дугаар зүйл.Тахир дутуу хүний бие эрхтэний нөхөн сэргээлт

Хэвлэх

1.Тахир дутуухүннийгмийн амьдралд идэвхтэй оролцох, чийрэгжих, өөрөө өөртөө үйлчилж сурах, хөдөлмөрлөх чадвартай болох зорилгоор үйл ажиллагаа нь алдагдсан эрхтэнээ сэргээх, солиулах зэргээр нөхөн сэргээлтийн эмчилгээ, үйлчилгээнд хамрагдана.

2.Тахир дутуугийн нөхөн сэргээлтийг эмчилгээ, сувилгаа, сургалт, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа болон протез, ортопедийн хэрэгслийн үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.

3.Тахир дутуугийн нөхөн сэргээлтийн зориулалттай тоног төхөөрөмж, протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэдэг, засварладаг аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үүргийг төр хүлээнэ.

8 дугаар зүйл.Тахир дутуу хүний боловсрол, сургалт

Хэвлэх

1.Хөдөлмөрийн насанд хүрсэн тахир дутуу хүн сүрьеэ зэрэг архаг халдварт өвчний халдвартай үеэс бусад тохиолдолд эрүүл хүмүүстэй хамтсурч, боловсрох, мэргэжил эзэмшихийг төрөөс дэмжинэ.

2.Бүх шатны боловсролын болон мэргэжил олгох байгууллага нь сурч, мэргэжил эзэмших чадвартай тахир дутуу хүнийг сүрьеэ зэрэг архаг халдварт өвчнийг бусдад халдварлуулахаас сэргийлэхээс бусад шалтгаанаар элсүүлэх, элсэлтийн шалгалтад оруулахаас татгалзахыг хориглоно.

3.Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага нь тухайн байгууллагад хүмүүжиж чадах бэлтгэл хангасан тахир дутуу хүүхдийг сүрьеэ зэрэг архаг халдварт өвчний халдвартай үеэс бусад тохиолдолд эрүүл хүүхэдтэй хамт өсгөж хүмүүжүүлнэ.

4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан тахир дутуу хүүхдийг эрүүл хүүхэдтэй хамт сурч боловсрох боломжийг ньтөр, олон нийт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бэлтгэлийг нь сургуулийн өмнөх насны тусгай сургалтын байгууллага тус тус хангана.

5.Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд зохих журмын дагуу тэнцсэн нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу сурагч, оюутны болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй /эхнэр, нөхөр хоёулаа буюу аль нэг нь/ өрхийн нэг сурагч, оюутны сургалтын зардлыг төрийн боловсролын сангаас гаргана.

6.Тусгай нөхцөлд сургалт- хүмүүжлийн болон үйлдвэрлэл-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, ясли, сургууль, үйлдвэрлэл-сургалтын аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "тусгай сургалтын байгууллага" гэх/-д тахир дутуу хүүхэд, насанд хүрэгчдийг тусгай сургалтад хамруулна. Тусгай сургалтын байгууллагад хамрагдах тахир дутуу хүүхэд, насанд хүрэгчийн тодорхойлолтыг аймаг, сум, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, боловсролын байгууллага хамтран гаргана.

7.Тусгай сургалтын байгууллага тахир дутуу хүнд түүний боломжид тулгуурласан стандарт, шаардлагын дагуу боловсрол эзэмшүүлнэ.Тусгай сургалтын стандартыг боловсролын болон нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, стандартчиллын төв байгууллага батална.

8.Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын инженер-техникийн болон үйлчилгээний ажилтан, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, тусгай сургалтын цэцэрлэг, ясли, сургуулийн эрхлэгч, захиралд төрийн үйлчилгээний ижил төрлийн албан хаагчийн хөдөлмөрийн хөлсний сүлжээнд заасан албан тушаалын цалингийн 10-30 хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно.

9.Тухайн ажлын нөхцөл, машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа нь тахир дутуу хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй байвал түүний техниктэй харьцаж сурах сургалтыг төрөөс дэмжиж, энэ талаархи мэдээллийг түүнд үнэ төлбөргүй хүргэнэ.

10.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан сургалтын зардал, мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Тахир дутуу хүний хөдөлмөр эрхлэлт

Хэвлэх

1.Тахир дутуу хүн ажиллах чадвар, мэргэжил бололцоондоо тулгуурлан хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд төрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ.

2.Тахир дутуу хүн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагадхууль тогтоомжид заасан хөнгөлөлт ,дэмжлэг үзүүлнэ.

Хараагүй, дүлий болон эрхтэн дутуу хүмүүсийн санаачилгаар, эсвэл тэдэнд зориулан төрөөс үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагад зайлшгүй шаардлагатай бол Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэгүзүүлэх буюу улс, орон нутгийн төсвөөс зохих алдагдлыг нь нөхөн санхүүжүүлж болно.

3.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид тахир дутуу хүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, сүрьеэ зэрэг архаг халдварт өвчний халдвартай үеэс бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно.

4.Хараагүйн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний ажлын өдрийн үргэлжлэлийг 2 цагаар хорогдуулна.

10 дугаар зүйл.Тахир дутуу хүний соёл, урлаг, биеийн тамирын арга хэмжээ

Хэвлэх

1.Тахир дутуу хүнийг соёл, урлаг, биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцох, энэ чиглэлээр ажиллахыг төр дэмжинэ.

2.Тахир дутуу хүнд зориулсан соёл, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ нь түүний чадавхид зохицсон байхаас гадна энэ талаар төрөөс баримтлах нийтлэг зарчимтай уялдсан байна.

3.Тахир дутуу хүний сэтгэл санааг өөдрөг байлгах зорилгоор дор дурдсан арга хэмжээг төр зохион байгуулна:

1/тахир дутуу хүний ажил, амьдралын талаар төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлах;

2/хараагүй, дүлий, оюуны хомсдолтой хүнийг түүнд зориулсан хэвлэл, мэдээллийн материалаар хангах, телевизийн хөтөлбөр, зарим киног дохионы хэлний орчуулгатай гаргах;

3/тахир дутуу хүнийг биеийн тамирт өргөнөөр хамруулах,тэднийг тахир дутуу хүмүүсийн олон улсын хэмжээний болон өөрийн оронд зохиогддог соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулж, туршлага солилцуулах.

4.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид тахир дутуу хүний соёл, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээг ивээн тэтгэхийг төрөөс дэмжинэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тахир дутуу хүндүзүүлэх үйлчилгээ

/Энэ бүлгийн нэрийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

11 дүгээрзүйл.Тахир дутуу хүнд үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ, хэмжээ

/Энэ зүйлийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиархүчингүй болсонд тооцсон./

12 дугаар зүйл.Тахир дутуу хүнд үзүүлэх үйлчилгээ

Хэвлэх

1.Тахир дутуу хүнийг хууль тогтоомжид заасны дагуу асрамжийн газарт байнга асрах буюу халамжийн төвийн үйлчилгээнд хамруулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлчилгээнд тахир дутуу хүн төлбөртэйгээр хамрагдахыг хүссэн тохиолдолднийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллага шаардлагатай үйлчилгээ үзүүлжтуслана.Төлбөртэй үйлчилгээний журмыг нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоожмөрдүүлнэ.

3.Хүн ам олноор зорчиж, цуглардаг үйлчилгээ, үзвэрийн газар, талбай, зам, гүүр болон утсан харилцааны хэрэгсэл тахир дутуу хүн зорчих, биеэ авч явахад зохицсон байх бөгөөд эдгээрийн нэр, утсан харилцааны хэрэгсэл байрлах цэгийн жагсаалтыг сум, дүүргийн Засаг дарга батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

14 дүгээр зүйл.Бусад заалт

Хэвлэх

Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож дорвитой хувь нэмэр оруулсан тахир дутуу хүн болон тахир дутуу хүний эрх ашгийг хамгаалахад онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж урамшуулах бөгөөд уг асуудлаар Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл холбогдох байгууллагад санал тавина.

15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж. ГОМБОЖАВ