- Нүүр
- Монгол Улсын хууль
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1996 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг тодорхойлох, тэдгээрийн хөнөөл, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, ургамлын хорио цээр тогтоохтой холбогдон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагахооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж
1.Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж ньБайгалийн ургамлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулиар хамгаалах зүйл, түүнтэй холбогдсон нэр томъёо
1.Энэ хуулиар бэлчээр, хадлангийн болон тариалангийн талбай, ой,таримал ургамлыгөвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ.
2."Ургамал хамгаалал" гэж байгалийн болон таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хорио цээр тогтоохтой холбогдсон арга хэмжээг хэлнэ.
3."Ургамлын хорио цээр" гэж Монгол Улсад хорио цээртэй байхаар ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-аас тогтоосон ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг улсын хил нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийг тархсан, олширсон нутгаас бусад нутагт тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хорио цээрийн арга хэмжээг хэлнэ.
4 дүгээр зүйл.Ургамал хамгаалал, хорио цээрийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
1.Улсын Их Хурал ургамал хамгаалал, хорио цээрийн талаархи төрийн бодлогыг тодорхойлох, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоохбүрэн эрхтэй.
2.Засгийн газар дараахь бүрэн эрхтэй:
1/ургамал хамгаалал, хорио цээрийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2/бүс нутгийн хэмжээнд ургамлын хорио цээр тогтоох;
3/ургамал хамгаалал,хорио цээрийн хяналтын дүрмийг батлах.
3.Ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй:
1/ургамал хамгаалал,хорио цээрийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх;
2/ ургамал хамгаалал, хорио цээрийн талаар судалгаа, шинжилгээ,зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаагзохицуулах;
3/ургамлын хориотой өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамлын жагсаалт болон ургамлын хорио цээрийн хяналтад хамрагдах ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрлийн жагсаалтыг батлах;
4/ургамал хамгаалахад ашигладаг хими, биологийн бодисыг хэрэглэх зааврыг баталж мөрдүүлэх;
5/бүс нутгийн хэмжээнд ургамлын хорио цээр тогтоохтой холбогдсон үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
6/ургамал хамгаалахад ашигладаг бодис импортлох, худалдах зөвшөөрөл олгох. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
4.Аймаг,нийслэл, сум, дүүргийниргэдийн Төлөөлөгчдийн Хуралдараахь бүрэн эрхтэй:
1/нутаг дэвсгэртээхэрэгжүүлэх ургамал хамгаалал,хорио цээрийн арга хэмжээний төслийг Засаг даргаас өргөн мэдүүлсний дагуу хэлэлцэн баталж,биелэлтэд хяналт тавих;
2/ургамлын өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа тухай Засаг даргын тайланг хэлэлцэх.
5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
1/ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал тархаж, хөнөөл учруулах үед ургамал хамгаалал, хорио цээрийн албанд мэдэгдэж мэргэжлийн дүгнэлт гаргуулах;
2/нутаг дэвсгэртээ ургамлын онц хөнөөлтэй өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамал тархах нөхцөл бий болсон үед хорио цээр тогтоох, тэмцэх арга хэмжээ авч түүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг зохих журмын дагуу дайчлан оролцуулах;
3/ургамлын өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролт, хөнөөлийн мэдээ баримтыг ургамал хамгаалал, хорио цээрийн улсын албанд ирүүлэх;
4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын ургамал хамгаалал, хорио цээрийн үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
5/ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагч, хилийнсалбарын ажиллах нөхцөлийг хангахадтуслалцаа үзүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ургамал хамгааллын алба. Ургамал хамгааллын талаархи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
5 дугаар зүйл.Ургамал хамгааллыналбаны тогтолцоо
1.Улсын ургамал хамгааллын алба нь төв болон аймгийн алба, хилийн салбараас бүрдэнэ.
2.Ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын гэнэтийн тархалт, олшролтын үед ургамал хамгааллын албаны сум дундын салбарыг ажиллуулж болно.
3.Улсын ургамал хамгааллын албанд ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын судалгаа, шинжилгээ явуулдаг, ургамал хамгаалахад ашигладаг бодисын ургамал, хөрсөн дэх үлдэц, хоруу чанарыг тодорхойлдог нэгж, лаборатори болон мэдээллийн сан ажиллана.
6 дугаар зүйл.Улсын ургамал хамгааллын албаны бүрэн эрх
1.Ургамал хамгааллын улсынтөв алба нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
1/ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт болон технологийн удирдлагыг хэрэгжүүлэх;
2/ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, учруулах хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
3/Монгол Улсад ургамалхамгаалахад ашигладаг бодисын хоруу чанар, ургамал,хөрсөн дэх үлдэцийг тодорхойлох, тэдгээрийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэхзааврыгхолбогдох төрийн захиргааны төв байгууллагатайхамтран боловсруулж батлуулах;
4/ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын гэнэтийн тархалт, олшролтыг тогтоох, тэдгээртэй тэмцэхэд ашигладаг бодисын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, ургамал хамгаалахад ашигладаг хүний эрүүл мэнд, мал,байгаль орчинд сөрөг нөлөөгүй бодисыгсонгон тyрших;
5/ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн үзлэг, шинжилгээ хийж, хил нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэж зөвшөөрөл олгох, цаашид ашиглах нөхцөлийг тодорхойлох;
6/гадаад орон, олон улсын холбогдох байгууллагатай ургамал хамгааллын талаар хамтран ажиллах;
7/ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын төрөл, зүйл, тархалт, олшролт, хөнөөлийн мэдээллийн сүлжээ, санг эрхэлж нэгтгэсэн мэдээг байгаль орчны мэдээллийн төв санд өгөх;
8/бүс нутгийн хэмжээнд ургамлын хязгаарлагдмал тархалттай өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг бусад бүс нутагт дэлгэрүүлэхгүй байх дотоод хорио цээр тогтоож, хяналт тавих;
9/ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, хил, гааль, мал эмнэлэг, стандарт, чанар, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албадтай хамтран ажиллах;
10/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2.Ургамалхамгааллын аймгийн алба болон хилийн салбар нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 5, 7, 8, 9-д заасныг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.
3.Ургамлын онц хөнөөлт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал тархсаны улмаас ургамал хамгааллын асуудал эрхэлсэн сайд, дотоодын цэргийн даргын хамтарсан шийдвэрээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дотоодын цэргийг оролцуулж болно.
7 дугаар зүйл.Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагч, түүний бүрэн эрх
1.Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтыг улсын байцаагч хэрэгжүүлнэ.
2.Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:
1/улсын Ерөнхий байцаагчийг ургамал хамгааллын асуудал эрхэлсэн сайдын санал болгосноор Засгийн газар;
2/улсын ахлах болон улсын байцаагчийг Ерөнхий байцаагчийн санал болгосноор ургамал хамгааллын асуудал эрхэлсэн сайд.
3.Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газар, агуулахад саадгүй нэвтрэн орж ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шалгалт хийх, дээжийг зохих журмын дагуу үнэгүй авах;
2/үзлэг, шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах;
3/холбогдох мэргэжлийн байгууллагыг хяналтын ажилд оролцуулах, шаардагдах баримт, мэдээллийг иргэн,аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах;
4/ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон эрх бүхий төрийн байгууллагаас импортоор оруулах, экспортлохыг зөвшөөрсөн ургамал, үрдүзлэг, шалгалт хийж хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох;
5/хилээр нэвтрүүлэх ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хориотой өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл уг ачаа, тээврийн хэрэгслийг түр саатуулах, эрүүлжүүлэх, буцаах,шаардлагатай бол устгуулах арга хэмжээ авах;
6/ургамал хамгааллын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах;
7/ургамлын онц хөнөөлтэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалтын судалгаа явуулж, дотоод хорио цээрийн бүсийн заагийг тодорхойлж хөнөөлийг бусад нутагт дэлгэрүүлэхгүй байхад чиглэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
8 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
1/эзэмшиж, ашиглаж байгаа газартаа ургамал хамгааллын ажлыг ургамал хамгаалах албаны хяналтын дор хэрэгжүүлэх;
2/эзэмшиж, ашиглаж байгаа газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавьж,мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл ургамал хамгаалах албанд даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолдөөрийн зардлаар авах;
3/импортоор оруулж байгааургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүндээ илгээгч орны ургамлын хорио цээрийн гэрчилгээ авсан байх;
4/ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гадаад оронд гаргахдаа 14 хоногийн өмнө үзлэг, шинжилгээнд оруулж, зөвшөөрөл авах;
5/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6/ургамал хамгаалахад ашигладаг бодис импортлох, худалдах бол зөвшөөрөл авах. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭР
9 дүгээрзүйл.Ургамлын хорио цээрийн дэглэм
1.Ургамлын онц хөнөөлт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл ургамал хамгаалах аймгийн албаны дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга нутаг дэвсгэртээ ургамлын хорио цээрийн дэглэм тогтооно.
2.Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болонтариалангийн талбайн замд хөнөөлийн голомт илэрвэл ургамал хамгааллын төв албаны дүгнэлтийг үндэслэн Засгийн газар ургамлын хорио цээрийн дэглэм тогтооно.
3.Ургамлын хорио цээрийн дэглэм тогтоосон нөхцөлд уг арга хэмжээг ургамал хамгааллын алба хариуцан хэрэгжүүлэх бөгөөд тухайн шатны Засаг дарга хүн хүч дайчлан туслалцаа үзүүлнэ.
4.Ургамал хамгааллын алба нь ургамлын хорио цээр тогтоосон, хориотой өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал тархсан болон тархаж болзошгүй нутаг дэвсгэрийн талаар нийтэд зарлан мэдээлнэ.
5.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээр ургамал хамгаалах албаны зөвшөөрөлгүйгээр дамжин өнгөрөх, уг нутаг дэвсгэрээс гарах;
2/ургамал,үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх;
3/ургамал, үр,ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бэлтгэх;
4/халдвартай үр, суулгацыг тариалах;
5/хөнөөлийн голомт болсон байр,агуулах, хашаа, талбайг ариутгал хийлгүй ашиглах.
6.Хөнөөлийн голомтыг устгасны дараа хорио цээрийн дэглэмийг түүнийг тогтоосон албан тушаалтан зогсооно.
10 дугаар зүйл.Ургамал, түүний гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх
10.1.Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
/Энэ зүйлийг 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
11 дүгээр зүйл.Ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг төрөөс санхүүжүүлэх
1.Ургамал хамгаалал, хорио цээрийн дараахь арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
1/зохих журам, гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад бэлчээр, хадлангийн болон тариалангийн талбай, ой, таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил;
2/ургамлын онц хөнөөлтэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын гэнэтийн олшролын үед түүнтэй тэмцэх, устгах;
3/зохих журам, гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад газарт ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан хязгаарлагдмал тархсан үедтүүнтэй тэмцэх,устгах;
4/ургамлын хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэх.
12 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хуульд заасан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
2.Шүүгч буюу ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагч дараахь зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй улсын хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан бол тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч зөрчил гаргасан иргэнийг 3000-10000, албан тушаалтныг 10000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох;
2/ургамал хамгаалах бодисыг зөвшөөрөлгүйгээр импортоор оруулсан, хэрэглэснээс хүний эрүүл мэнд, мал, байгаль орчинд хохирол учирсан бол зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;
3/ургамлын хорио цээр тогтоосон бүсэд ургамал, үр,ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэсэн,зөвшөөрөлгүйгээр уг бүсээс гаргасан бол тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авчзөрчил гаргасан иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
