- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /энэ хуулийг 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

/Энэ хуулийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН
ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хамтын гэрээ байгуулах буюу түүнийг биелүүлэх явцад гэрээнд оролцогч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн хамтын маргаантай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргааны тухай хууль тогтоомж
Хөдөлмөрийн хамтын маргааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргаан
Хамтын гэрээ байгуулах буюу түүнийг биелүүлэх явцад гэрээнд оролцогч нэг талын тавьсан шаардлагыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл бүрэн шийдвэрлээгүйгээс үүссэн маргааныг хөдөлмөрийн хамтын маргаан /цаашид "хамтын маргаан" гэх/ гэнэ.
4 дүгээр зүйл.Санал зөрүүтэй асуудлаар шаардлага тавих, түүнд хариу өгөх
1.Хамтын гэрээ байгуулах буюу түүнийг биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар гэрээнд оролцогч нэг тал өөрийн шаардлагыг нөгөө талдаа бичгээр өгнө.
2.Шаардлага хүлээн авсан тал ажлын З өдрийн дотор шаардлагын хариуг нөгөө талдаа бичгээр өгнө.
5 дугаар зүйл.Санал зөрүүтэй асуудлыг эвлэрэх хороогоор зохицуулах
1.Шаардлага тавьсан тал нөгөө талаас өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл ажлын З өдрийн дотор эвлэрэх хороо байгуулан уг асуудлыг зохицуулах ажлыг санаачлан зохион байгуулна. Нөгөө тал эвлэрэх хороо байгуулах, түүнд төлөөлөгчдөө оруулахаас татгалзахыг хориглоно.
2.Эвлэрэх хороо гэрээнд оролцогч тал тус бүрээс томилогдсон тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдэнэ.
3.Эвлэрэх хороо ажлын 7 өдрийн дотор хэлэлцээ хийж санал зөрүүтэй асуудлыг зохицуулах арга хэмжээ авна. Хэлэлцээний явц, дүнг тусгасан албан ёсны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлнө.
4.Эвлэрэх хороо хэлэлцээний дүнг тухайн сум, дүүргийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.
5.Эвлэрэх хороо санал зөрүүтэй асуудлыг зохицуулах талаар тохиролцоонд хүрсэн бол энэ тухай шийдвэрийг гэрээнд оролцогч талууд биелүүлэх үүрэгтэй. Хэрэв уг шийдвэрийг гэрээнд оролцогч аль нэг тал биелүүлэхгүй бол нөгөө тал энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6 дугаар зүйл.Хамтын маргаан үүсгэх тухай гомдол гаргах
Санал зөрүүтэй асуудлыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу эвлэрэх хороогоор зохицуулж чадаагүй тохиолдолд шаардлага тавьсан тал дараахь журмаар хамтын маргаан үүсгэх тухай гомдол гаргах эрхтэй:
1/хамтын гэрээний заалтыг биелүүлээгүй буюу хамтын гэрээний заалт нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бол шүүхэд;
2/энэ зүйлийн 1 дэх заалтад зааснаас бусад шалтгаанаар хамтын маргаан үүсгэх шаардлагатай гэж үзсэн бол энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хамтын маргаан зохицуулах гурван талт эвлэрүүлэх хороонд.
7 дугаар зүйл.Хамтын маргааныг гурван талт эвлэрүүлэх хороогоор зохицуулах
1.Шаардлага тавьсан тал хамтын маргаан үүсгэх тухай гомдлыг гурван талт эвлэрүүлэх хороо байгуулах хүсэлтийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад тавина.
2.Засаг дарга хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын З өдрийн дотор хамтын маргаан зохицуулах гурван талт эвлэрүүлэх хороо /цаашид "гурван талт эвлэрүүлэх хороо" гэх/ байгуулна.
3.Гурван талт эвлэрүүлэх хороо нь Засаг дарга болон гэрээнд оролцогч тал тус бүрээс томилогдсон тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдэнэ.
4.Засаг дарга гурван талт эвлэрүүлэх хорооны төлөөлөгчдийн тоог тогтоож, даргыг нь томилно.
5.Гурван талт эвлэрүүлэх хороо ажлын 5 өдрийн дотор хамтын маргааныг хянан хэлэлцэж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хянан хэлэлцэх хуралдааны явц, дүнг тусгасан албан ёсны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлнө.
6.Гурван талт эвлэрүүлэх хороо гаргасан шийдвэрээ талуудад нэн даруй мэдэгдэж, тайлбарлана. Талууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн эсэхээ Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.
7.Гэрээнд оролцогч талууд гурван талт эвлэрүүлэх хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг биелүүлэх үүрэгтэй.
8.Гэрээнд оролцогч талууд гурван талт эвлэрүүлэх хорооны шийдвэрийг хууль бус гэж үзвэл энэ талаар гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
8 дугаар зүйл.Ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах
1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллага, хэрэв тийм байгууллага байхгүй бол хамт олны төлөөлөгч /цаашид "үйлдвэрчний эвлэл" гэх/ гурван талт эвлэрүүлэх хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хамтын маргааныг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзвэл тавьсан шаардлагаа шийдвэрлүүлэх эцсийн
2/Үйлдвэрчний эвлэл ажил хаялтын тухай асуудлыг нийт ажилтны хурлаар хэлэлцүүлэх бөгөөд ажил хаялтыг нийт ажилтны олонхи дэмжсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоож ажил хаях тухай шийдвэр гаргана.
3.Ажил хаялтыг санаачилсан үйлдвэрчний эвлэл уг арга хэмжээг зохион байгуулах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
4.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа нөгөө талаас тавьсан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтын эсрэг арга хэмжээ болгож ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг тэдний хувьд түр хааж /локаут/ болно.
5.Үйлдвэрчний эвлэл ажил хаялт эхлэхээс ажлын З-аас доошгүй өдрийн өмнө ажил хаялтад оролцох ажилтны нэрс, ажил хаялт эхлэх, үргэлжлэх хугацааны тухай мэдээллийг нөгөө талд албан ёсоор бичгээр өгөх үүрэгтэй.
6.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа ажлын байрыг түр хаахаас ажлын З-аас доошгүй өдрийн өмнө уг арга хэмжээнд хамрагдах ажлын байрны жагсаалт, ажлын байрыг түр хаах үйл ажиллагаа эхлэх, үргэлжлэх хугацааны тухай мэдээллийг нөгөө талд албан ёсоор бичгээр өгөх үүрэгтэй.
7.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа нь ажил хаях, ажлын байрыг түр хаах үйл ажиллагаа явагдах тухай хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч болон холбогдх бусад этгээдэд урьдчилан мэдэгдэнэ.
8.Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, түүнчлэн хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг тулган шаардаж болохгүй.
9.Ажил хаялт зохион байгуулж, ажлын байрыг түр хааж байгаа тал эдгээр арга хэмжээг бэлтгэх болон түүний үргэлжлэх хугацаанд улс орны аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, хууль ёс, нийгмийн дэг журмын эсрэг аливаа үйлдэл гаргуулахгүй байлгах арга хэмжээг зохих үүрэг бүхий төрийн байгууллагуудын тусламжтайгаар авна.
9 дүгээр зүйл.Ажил хаяхыг хориглох, хойшлуулах
1.Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаяхыг хориглоно.
2.Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг гурван талт эвлэрүүлэх хороогоор болон шүүхээр хянан шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно.
3.Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн хүн тээвэр, улс, хот хоорондын болон хотын цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгуллагад ажил хаях нь улс орны аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироохоор байвал Засгийн газар уг арга хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно.
10 дугаар зүйл.Ажил хаялт, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох
1.Ажил хаялт, ажлын байрыг түр хаасныг хууль бус гэж үзэж байгаа этгээд энэ тухай өргөдлөө шүүхэд гаргана.
2.Шүүх ажил хаялт, ажлын байрыг түр хаасныг хууль бус гэж тооцох эсэх талаар шийдвэр гаргана.
3.Шүүх ажил хаялт, ажлын байрыг түр хаасныг хууль бус гэж тооцсон бол талууд уг үйл ажиллагаагаа нэн даруй зогсооно.
11 дүгээр зүйл.Ажилтны баталгаа
1.Хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон, хууль бус гэж тооцогдсон ажлын байрыг түр хаах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд хөдөлмөрийн сахилгын болон бусад шийтгэл ногдуулж болохгүй.
2.Хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон ажилтанд ажил хаялт үргэлжилсэн хугацааны дундаж хөлсийг аж ахуйн нэгж,
3.Ажил хаялтад оролцоогүй боловч түүнээс шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан, хууль бус гэж тооцогдсон ажлын байрыг түр хаах арга хэмжээнд хамаарагдсан ажилтанд аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа Хөдөлмөрийн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөлс олгоно.
12 дугаар зүйл.Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Хууль бус ажил хаялтыг зохион байгуулсан, хууль бусаар ажлын байрыг түр хаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч үйлдвэрчний эвлэл, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Хууль бус ажил хаялт зохион байгуулсан буюу хууль бусаар ажлын байрыг түр хаасны улмаас бусдад учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээд хариуцна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
