- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүч

/Энэ хуулийг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж нь Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
3.1.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөлсний хамгийн бага хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.
4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хэлбэр
4.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтооно.
5 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх зарчим, хүчин зүйлс
5.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны доод түвшингээс багагүйгээр тогтоох зарчмыг баримтална.
5.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөхөд дор дурдсан хүчин зүйлсийг харгалзана:
5.2.1.эдийн засгийн өсөлт, бүтээмжийн түвшин, ажил эрхлэлтийн байдал;
5.2.2.хүн амын амьжиргааны өртөг,тэдний бодит орлогын өөрчлөлт;
5.2.3.нийгмийн даатгал, халамжийн шугамаар олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
5.2.4.улсын хэмжээний цалин хөлсний ерөнхий түвшин.
6 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх асуудлаар санал гаргах
6.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх асуудлаар ажил олгогчдын болон нийт ажилтны эрх ашгийг төлөөлөх улсын хэмжээний байгууллага санал гаргаж болно.
7 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх
7.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчдын болон нийт ажилтны эрх ашгийг төлөөлөх улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан Засгийн газар тогтооно.
7.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно.
8 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх
8.1.Иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага,иргэн нь ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хөлс олгох үүрэгтэй.
8.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэхээр заасан өдрөөс, ийм хугацаа тогтоогоогүй бол нийтэд зарласан өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөлснөөс багагүй хэмжээний хөлсийг олгоно.
9 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар гомдол гаргах
9.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчигдсөн тухай сонирхогч этгээд гомдлоо шүүхэд гаргаж болно.
10 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч буюу эрх бүхий албан тушаалтан ногдуулна.
10.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хөлс олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
