A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, энэхүү үйл ажиллагааны удирдлага, зарчим, санхүүжилттэй холбогд­сон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурд­сан утгаар ойлгоно:

3.1.1."технологи" гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаат үйл ажил­лагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;

3.1.2."шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа" гэж техник, техно­логи, эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, технологи, үйлд­вэрлэл, үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагааг хангах зорилгоор шинэ мэдлэгийг бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;

3.1.3."эрдэм шинжилгээний ажлын үр дүн" гэж шинжлэх ухааны үйл ажил­лагааны хүрээнд бий болсон шинэ мэдлэгийг илэрхийлсэн мэдээллийг;

3.1.4."грант" гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан тавьсан нөхцөлийнхөө дагуу тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулахаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй, эргэн төлүүлэхгүйгээр олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

3.1.5."эрдэм шинжилгээний байгууллага" гэж шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, нарийн мэргэжлийн судалгаа гүйцэтгэдэг, өндөр мэргэжлийн судлаач бэлтгэх үйл ажиллагаанд оролцдог байгууллагыг.

4 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

4.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд орол­цогч нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг чөлөөтэй сонгох, хэрэгжүүлэх;

4.1.2.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнгээс үл хамаарах үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгчээс хүлээн зөвшөөрөх;

4.1.3. эрдэм шинжилгээний ажил, түүний сонгон шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэх, ил тод, нээлттэй байх;

4.1.4.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр аливаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд чөлөөтэй оролцох.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зохицуулах

5 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо

Хэвлэх

Шинжлэх ухаан, технологийн үйл ажил­лагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, шинж­лэх ухаан, техно­логийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул­лага, шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, Монгол Улсын шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/, эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагаас бүрдэнэ.

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

6.1.2.улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, судалгаа /цаашид "шинжлэх ухаан, технологийн төсөл" гэх/, түүний үр дүнг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тогтоож, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгуулах;

6.1.3.төрийн өмчийн эрдэм шинжилгээний бие даасан байгууллага байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;

6.1.4.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг мөрдөгдөх дүрэм, журмыг батлах;

6.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх

7 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухаан, технологийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

7.1.2.төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн удирдлагаар хангах;

7.1.3.эрдэм шинжилгээний байгууллагад зэрэглэл тогтоох;

7.1.4.шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион байгуулах;

7.1.5.улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

7.1.6.зохих хууль тогтоомжид заасны дагуу оюуны өмчийг хамгаалах, баталгаажуулах арга хэмжээ авах;

7.1.7.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.8.улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын хөрөнгийн ашиглалт, зарцуу­лал­тын байдалтай танилцах, үр дүнд нь хянан магадлагаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн шийдвэр гарах хүртэл санхүү­жилтийг түр зогсоох; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.9.шинжлэх ухаан, технологийн мэдээлэл авах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэх; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.10. шинжлэх ухаан, технологийн төслийн зардал, хөрөнгө оруулалтыг хуваарилах талаар санал гаргах; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.11.эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, түүний үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт хийх, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх талаар арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.12.шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах, олгох журмыг батлах; /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн./

7.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчилсөн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн./

8 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

Хэвлэх

8.1.Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-тэй байна.

8.2.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

8.3.Зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.3.1.улсын нэрийн өмнөөс төрийн захиргааны төв байгууллагуудын захиалсны дагуу боловсруулан сонгон шалгаруулсан шинжлэх ухаан, технологийн төслийг батлах;

8.3.2.эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх талаар зөвлөмж гаргах;

8.3.3.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;

8.3.4.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглаж байгаа тухай захиалагчийн тайлан, мэдээллийг жил бүр хэлэлцэн санал, зөвлөмж гаргах; /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.3.5.хуульд заасан бусад чиг үүрэг.

9 дүгээр зүйл.Шинжлэх ухааны академи

Хэвлэх

9.1.Монгол Улсын шинжлэх ухааны академийн үйл ажилла­гаатай холбогдсон харилцааг Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

9.2.Монгол Улсын шинжлэх ухааны академи нь Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж болно.

9.3.Төрийн бус өмчийн шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар1 зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчид, тэдгээрийн эрх, үүрэг

10 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч

Хэвлэх

10.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дараахь этгээд оролцоно:

10.1.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10.1.2. эрдэм шинжилгээний байгууллага;

10.1.3. аж ахуйн нэгж, байгууллага;

10.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяа­лалгүй хүн.

11 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн сан

Хэвлэх

11.1.Шинжлэх ухаан, технологийн сан /цаашид "Сан" гэх/ нь улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийг сан­хүүжүүлэх, төслийн үр дүнг үнэлэх байгууллага мөн.

11.2.Сангийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөл батална.

11.3.Сангийн захирлыг Зөвлөл томилж, чөлөөлнө.

11.4.Сангийн захирал нь Зөвлөлд ажлаа хариуцаж тайлагнана.

11.5.Сан дараахь асуудлыг эрхэлнэ:

11.5.1.улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг санхүүжүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуу­лах;

11.5.2.олгосон хөрөнгийнхээ ашиглалт, зарцуу­лал­тын байдалтай танилцах, үр дүнд нь хянан магадлагаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн шийдвэр гарах хүртэл санхүү­жилтийг түр зогсоох;

11.5.3.шинжлэх ухаан, технологийн мэдээлэл авах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэх;

11.5.4.шинжлэх ухаан, технологийн төслийн зардал, хөрөнгө оруулалтыг хуваарилах талаар санал гаргах;

11.5.5.Сангийн хөрөнгийн төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, түүний үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөл­тэйгээр сан­хүүжилт хийх, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх талаар арга хэмжээ авах;

11.5.6.шинжлэх ухаан, технологийн төслийн ажлын санхүүжилтийн хөрөн­гийн ашиглалтад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавьж, зохицуулалт хийх, илэр­сэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах.

12 дугаар зүйл.Эрдэм шинжилгээний байгууллага

Хэвлэх

12.1.Эрдэм шинжилгээний байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараахь хэлбэрээр байгуулан ажиллуулж болно:

12.1.1.хүрээлэн, төв, лаборатори;

12.1.2.дээд боловсролын байгууллага;

12.1.3.шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/.

12.1.4.улсын чанартай музей /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Эрдэм шинжилгээний байгууллага нь удирдлага, зохион байгуулалтын бүтцээ өөрөө тогтооно.

12.3.Дээд боловсролын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

13 дугаар зүйл.Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах

Хэвлэх

13.1.Эрдэм шинжилгээний дараахь байгууллагыг байгуулах асуудлыг дор дурдсан этгээд шийдвэрлэнэ:

13.1.1.төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага байгуулах асуудлыг Засгийн газар;

13.1.2.төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагчтай хамтран;

13.1.3.төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгуул­лага байгуулахыг үүсгэн байгуулагч хууль тогтоомжид ний­цүүлэн дангаар тус тус шийдвэрлэнэ.

13.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв бай­гуул­лага улсын бүртгэлд бүртгэнэ.

13.3.Эрдэм шинжилгээний байгууллагын үүсгэн байгуулагч нь эрдэм шин­жилгээний байгууллагыг зориулалтын барилга бай­гуу­ламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, туршилтын талбай, мал, амьтан, ургамал зэргээр хангана.

13.4.Эрдэм шинжилгээний байгууллага нь үйл ажиллагааныхаа зорилго, агуулгыг илэрхийлсэн оноосон нэртэй байна.

14 дүгээр зүйл. Хүрээлэн, төв, лаборатори

Хэвлэх

14.1.Хүрээлэн, төв, лаборатори нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дагнан эрхлэх эрдэм шинжилгээний байгууллага мөн.

14.2.Хүрээлэн судалгаа, шинжилгээний ажлын чиглэл болон хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг тогтмол авч хэлэлцэн тэдгээрийн шинжлэх ухааны түвшин, ач холбогдлыг нь үнэлж, дүгнэж байх үүрэг бүхий, тухайн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна.

15 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/

Хэвлэх

15.1.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулдаг байгууллагыг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/ гэнэ.

15.2.Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн бүрэлдэхүүнд эрдэм шинжилгээний болон бусад байгууллага нэгдэж болно.

15.3.Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан тө­лөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан удирдлагаа хэрэг­жүүлнэ.

15.4.Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажилтай холбогдсон харилцааг энэ хуулиар, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг аж ахуйн нэгж, татварын тухай холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

15.5.Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн туршилтын бүтээгдэхүүнийг борлуулсны орлогыг тухайн нэгдлийн эрдэм шинжилгээ, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулна.

16 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын нийтлэг эрх, үүрэг

Хэвлэх

16.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцог­чид дараахь эрх эдэлнэ:

16.1.1.онолын суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн төсөл гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцох;

16.1.2.хуулиар хамгаалсан нууцаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах;

16.1.3.холбогдох хууль тогтоомжоор төрийн буюу байгууллагын нууцад хамаа­руу­лаагүй тохиолдолд эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг нийтэд мэдээлэх;

16.1.4.гадаад орон, олон улсын байгууллагын шинжлэх ухаан, техно­логийн хамтын ажиллагаанд оролцох, эрдэм шин­жил­гээний бага хуралд судалгааны ажлынхаа үр дүнг илтгэх;

16.1.5.олон улсын болон дотоод, гадаадын шинжлэх ухааны байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох;

16.1.6.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц буюу үр дүн нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байгаа нь тогтоогдвол уг ажлаа зогсоож, түүний улмаас учирч болох хохирлын талаар захиалагч, санхүүжүүлэгч, холбогдох бусад байгууллагад мэ­дэг­дэх;

16.1.7.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг харилцан солилцох, зуучлах;

16.1.8.шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах. /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.2.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд орол­цогчид дараахь үүрэгтэй:

16.2.1.шинжлэх ухаан, технологийн төсөл, туршилт, грантыг боди­той хэрэгжүүлэх;

16.2.2.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд зохих журмын дагуу өгч хадгалуулах;

16.2.3.эрхэлсэн ажлынхаа чиглэлээр хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах;

16.2.4.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг за­хиа­лагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсан тухай бүр үнэн зөв гаргаж өгөх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

17 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр

Хэвлэх

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүү­жил­тийн эх үүсвэр нь улсын болон, орон нутгийн төсөв, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагаас шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зориулан олгосон хөрөнгө, хандив, тусламжаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

18 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зарчим

Хэвлэх

18.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дараахь зарчмаар санхүү­жүүлнэ:

18.1.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ­лийн онолын суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд;

18.1.2.улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийг улсын төсвийн хөрөнгөөр; /Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

18.1.3.орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

18.1.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиал­гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиа­лагчийн хөрөнгөөр.

18.2.Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, онолын суурь судалгааны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт

Хэвлэх

19.1.Сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

19.1.1.шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтэд зориулан батлагдсан улсын төсвийн хөрөнгө. Санд олгож буй улсын төсвийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1,5 хувиас багагүй байна;

19.1.2.шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтын зардал;

19.1.3.төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага буюу Сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг борлуулсны орлого, нэвтрүүлж ашигласнаас олсон үр ашгаас энэ хуулийн 23.2.5-д заасан хэмжээгээр тогтоосон хувь;

19.1.4.дотоод, гадаадын болон олон улсын байгуул­лага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

19.1.5.өөрийн үйл ажиллагааны орлого.

20 дугаар зүйл.Сангийн хөрөнгийн зарцуулалт

Хэвлэх

20.1.Сангийн хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн дараахь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:

20.1.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ­лийн онолын суурь судалгаа;

20.1.2.улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл.

21 дүгээр зүйл.Сангийн тусгай зориулалттай нөөц хөрөнгө

Хэвлэх

21.1.Цаг үеийн зайлшгүй шаардлагатай шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа явуулах, эрдэм шинжилгээ, тур­шилт, зохион бүтээх ажлын үр дүнг ашиглах зориулалтаар Сангийн хөрөнгийн тодорхой хувиар нөөц байгуулна.

21.2.Нөөцөд авах Сангийн хөрөнгийн хувь хэмжээг Зөвлөл жил бүр тогтооно.

21.3.Сангийн нөөц хөрөнгийг зарцуулах тухай шийдвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

22 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх журам

Хэвлэх

22.1.Улсын болон орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан мага­дла­гаа хийж сонгон шалгаруулна. /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

22.2.Зохих журмын дагуу сонгон авсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөн­гийн хэмжээг Зөвлөл тогтооно.

22.3.Улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг гүйцэтгүүлэх төслийн захиалагч нь төрийн захиргааны төв байгууллага байна. Захиалагч нь төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

22.4.Онолын суурь судалгааг байгууллагыг санхүүжүүлэх, грант олгох хэлбэрээр санхүүжүүлж болно.

22.5.Орон нутгийн засаг захиргааны бай­гууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн нь хэд хэдэн бүс нутаг болон нийт улсын хэмжээнд хэрэг­лэг­дэхээр бол түүнийг улсын төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж болно. /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

22.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилтийг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохи­цуулна.

22.7.Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын барилга байгууламж, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөө­рөмжийн хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг зохих журмын дагуу улсын төсөвт тусгуулах, санхүүжүүлэх асуудлыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.

23 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалагчийн эрх, үүрэг

Хэвлэх

23.1.Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалагч дараахь эрх эдэлнэ:

23.1.1.шинжлэх ухаан, технологийн төслийн санхүү­жил­тийн хөрөнгийн хэмжээг нэмэх буюу хасах асуудлыг Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх;

23.1.2.гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг гүйцэтгэх явцад бий болсон үр дүнг өмчлөх. Ингэхдээ гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэх явцад зохиогчийн эрхэд хамаарах оюуны үнэт зүйл бүтээсэн бол уг бүтээлтэй холбогдсон зохиогчийн эрхийн амины эрхийн хувьд захиалагч аливаа эрх эдлэхгүй;

23.1.3.төслийн явц, гүйцэтгэлийн болон санхүүжилтийн хөрөнгийн ашиглалтын тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гар­гуулан авах;

23.1.3.төслийн санхүүжилтийн ашиглалтад аудитын хяналт хийлгэж дүгнэлт гаргуулах;

23.1.4.төслийн гүйцэтгэл гэрээнд заасан шаардлага хангахгүй тохиолдолд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, төслийн санхүүжилтийн хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах;

23.1.5.төслийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг хол­богдох байгуул­лагад тавьж шийдвэрлүүлэх.

23.2.Улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч болох төрийн захиргааны төв бай­гуул­лага дараахь үүрэгтэй:

23.2.1.захиалсан шинжлэх ухаан, технологийн төслийг нь санхүүжүүлэх Сантай гэрээ байгуулах; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.2.2.Улсын төсвөөс олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуу­лалтын байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх;

23.2.3.захиалсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, илэрсэн дутагдлыг арилгах асуудлыг гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэх;

23.2.4.захиалсан ажлынхаа үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 2 жилд багтаан түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах арга хэмжээ авах;

23.2.5.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн үр дүнг борлуулсны орлого, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласны эхний 3 жилин дундаж үр ашгийн 15 хүртэлх хувийг Сантай байгуулсан гэрээнд заасны дагуу түүнд шилжүүлэх. /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.3.Захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гүйцэтгэгчийн өмнө үүссэн хариуцлагыг Сан хүлээхгүй. /Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

24.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэгч дараахь эрх эдэлнэ:

24.1.1.гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хэмжээг үндэслэн санхүүжилтийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг захиалагчид тавьж шийдвэрлүүлэх;

24.1.2.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилтийг цаг тухайд нь хийхийг захиалагч, санхүү­жүү­лэгчээс шаардах;

24.1.3.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилт хийгдэхгүй байх буюу гэрээнд заасан хуга­цаа­наас удаашрах нөхцөлд захиалагчтай байгуулсан гэрээг цуцлах;

24.1.4.захиалгаар гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласны эхний 3 жилийн дундаж үр ашгийн 15 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг захиалагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу нэг удаа авах.

24.2.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.3.Захиалагчтай байгуулсан гэрээнд эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх бололцоогүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, гүйцэтгэгч нь нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар уг ажлыг цаашид хэрэгжүүлэх бололцоогүй болсон бол энэ тухайгаа захиалагчид даруй мэдэгдэх гүйцэтгэгчийн үүрэг, цаашид хэрхэхийг тодорхой заана.

24.4.Гүйцэтгэгч захиалгат ажлаа гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн, үр дүн нь чанарын шаардлага хангаагүй зэргээр захиалагчтай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд доголдлыг арилгах, чанарын зохих түвшинд хүргэх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, олгосон хөрөнгийг нөхөн төлөх зэрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагыг гэрээнд тодорхой заана.

24.5.Гүйцэтгэгч нь гадаадын болон Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

24.6. Захиалагч гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүй, санхүүжилтийг хугацаанд нь хийгээгүйн улмаас төслийн ажил зогссон буюу дутуу биелсний хариуцлагыг гүйцэтгэгч хүлээхгүй бөгөөд өөрт нь учирсан хохирлыг захиалагч хариуцна.

ТАВДУГААР БҮЛЭГ

25 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа

Хэвлэх

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохих журмын дагуу гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор эр­дэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлж, байгууллага байгуулж болно.

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ