- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 7 сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 71
1.Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн "Цэргийн цол олгох дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугаяй.
2.Энэ зарлиг гарахаас өмнө цэргийн цол авсан хүмүүсийн цолыг бууруулахгүй байхаар тогтоосугай.
3.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Цэргийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийн уялдааг энэ дүрэмд нийцүүлэх арга хэмжээг 1995 онд багтаан авахыг Батлан хамгаалахын сайд (н.ЖАДАМБАА), Тагнуулын төв газрын дарга (н.САНДАГ), Хилийн цэргийг удирдах газрын дарга (н.СҮНДЭВ), Цагдаагийн ерөнхий газрын дарга (н.ПҮРЭВ), Хорих байгууллагуудыг удирдах газрын дарга (н.ДЭНДЭВ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A
