A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /МУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 267-р зарлигаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/МУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 267-р зарлигаар хүчингүй болсон/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2005-05-06

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь

1. Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хавсралтад заасны дагуу шинэчлэн тогтоосугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 29 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ