- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2006-09-29-ний өдрийн 302-р зарлигаар хүчингүй болсон/

/Ерөнхийлөгчийн 2006-09-29-ний өдрийн 302-р зарлигаар хүчингүй болсон/
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005-04-18 .
Улаанбаатар хот
Дугаар 54
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1."Монгол Улсын Төрийн шагналын тухай дүрэм"-ийн хоёрын 7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"7.Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой бүтээлийг нэр цохон Төрийн шагналд дэвшүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж болно. Ийм бүтээлд холбогдох баримт бичгийг дүрэмд заасны дагуу бүрдүүлэх ба шаардлагатай бол сонгон тодруулах болон хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгийн санал дүгнэлт авч болно."
2. "Монгол Улсын Төрийн шагналын тухай дүрэм"-ийн дөрөвийн 3 дахь заалтад дараах нэмэлт оруулсугай.
"3. Шаардлагатай тохиолдолд Төрийн шагналыг гардуулах ёслолын хугацааг Ерөнхийлөгч өөрчлөн тогтоож болно."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
