A

A

A

Бүлэг: 1979

/Ерөнхийлөгчийн 2002-10-08-ны өдрийн 148-р зарлигаар хүчингүй болсон/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын байгууллагын бэлгэдэл, прокурорын энгэрийн тэмдгийн тодорхойлолт, загвар, тэдгээрийг хэрэглэх журам /

1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

1. "Прокурорын байгууллагын бэлгэдэл, прокурорын энгэрийн тэмдгийн тодорхойлолт, загвар, тэдгээрийг хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 112 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ