A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Тагнуулын ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам/
Бүлэг: 1979

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам/

1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 175

Тагнуулын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Тагнуулын ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү зарлигийг 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

/2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар зарлигаар хүчингүй болгосон./