- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ШАШНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ШАШНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1997 оны 8 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Нэг. Монгол Улсын Еөрнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дугаар заалтыг үндэслэж, "Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Зөвлөлийн зохицуулагч:
Б.Даш-Ёндон -Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, дэд доктор
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:
С.Одхүү -Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт, дэд доктор
1.Ж.Амарсанаа -Хууль зүйн сайд, дэд доктор
2.Ц.Баасанжав -Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга
3.С.Бүдрагчаа -Ерөнхийлөгчийн зөвлөх асан
4.А.Болат -Улсын Их Хурлын гишүүн
5.Ч.Далай -Зүүн хойд Ази судлалын төвийн захирал, академич
6.Ч.Дамбажав -Дашчойлон хийдийн хамба лам
7.Г.Лувсанцэрэн -Азийн Буддистуудын энх тайвны Бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд доктор
8.О.Очиржав -Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга
9.Л.Тэрбиш -МУҮИС-ийн багш
10.Л.Хүрэлбаатар -ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор
11.Д.Чойжамц -Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба
12.Г.Чулуунбаатар -ШУА-ийн философи, социологи, политологийн хүрээлэнгийн захирал, дэд доктор
Текст томруулах
A
A
A
