A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 06 сарын 24

№ 64

Улаанбаатар хот

"ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ" БНМАУ-ЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

   Монгол Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан "Өршөөл үзүүлэх тухай" БНМАУ-ын хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1."Өршөөл үзүүлэх тухай" энэ хууль, 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.

   2."Өршөөл үзүүлэх тухай" энэ хуулийг шүүх хэрэглэхдээ дараах тайлбарыг анхаарч ажиллахыг заасугай:

   а/ хуулийн 1 дүгээр зүйлд дурдагдсан этгээдэд өршөөл үзүүлэх үндэслэл, нөхцөл нь энэ хууль хүчин төгөлдөр болох хүртэлх үеийн байдлаар хууль ёсны нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон байвал зохино;

   б/ хуулийн 1 дүгээр зүйлд заасан "анх удаа хорих ял шийтгүүлсэн" гэдэгт ял шийтгүүлж байгагүй хүмүүсээс гадна хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлж байсан, урьд хорих ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлгүй болсон, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг үйлдээд нэг таслан шийдвэрлэх тогтоолоор анх уда хэд хэдэн зүйлээр хорих ял шийтгүүлж байгаа этгээдийг хамруулан ойлгох нь зүйтэй.

   в/ хуулийн 1 дүгээр зүйлийн "б" заалт нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаарагдана.

  г/ хуулийн 1 дүгээр зүйлийн "в"-д заасан " өөрийн нь шууд асрамжинд байгаа хагас өнчин хүүхэдтэй хүмүүс" гэдэгт уг хагас өнчин хүүхдийн эцэг, эх болон асрамжлах үүрэг хүлээсэн этгээдийг хамааруулан ойлгоно.

д/ энэ хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан этгээдэд өршөөл үзүүлэхдээ уг хэргийг шүүх хуралаар хянан хэлэлцэж таслан шийдвэрлэх тогтооолдоо оногдуулах ялын төрөл, хэмжээг заасны дараа уг хорих ялаас өршөөн хэлтрүүлнэ.

   3.Хуулийн 1,2 дугаар зүйлд зааснаар өршөөл үзүүлэхдээ үндсэн ялын хамт нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхийг анхаарвал зохино.

   4.Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд хамаарах ялтнуудын эдлээгүй үлдсэн ял нь тухайн зүйлд заасан өршөөн хасах хугацаанаас бага байвал уг хугацааг дурдаж өршөөлөөр суллана.

   5.Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа этгээдийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж байгаа бол өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа хүнд ялд нь багтааж эдлэх ялыг тогтооно.

   Харин ялыг хооронд нь нэмэн нэгтгэж байгаа бол зүйл, хэсэг тус бүрээр анх оногдуулсан ялын хэмжээг харгалзан энэ хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн "а", "б"-ийн алинаар нь өршөөхийг тодорхойлж, өршөөлийг нэмж нэгтгэхээр тогтоосн ял тус бүрт үзүүлэн эдлэх ялын хэмжээг тогтооно. 

   6.Энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан өршөөл үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд харин холбогдох хүмүүсээс хүсэлт гаргасан тохиолдолд ямар төрлийн хэдий хэмжээний ял буюу хугацааг хэрэгсэхгүй болгож өршөөсөн талаар тодорхойлж өгч байвал зохино. Тэгэхдээ хохирол төлүүлэх, тэтгэмж тогтоох асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт хэлэлцэж байгаа бол таслан шийдвэрлэх тогтоолоор уг асуудлыг шийдвэрлэвэл зохино.

   7.Хуулийн 7 дугаар зүйлийг шүүх хэрэглэхдээ захиран тушаах хурлаар хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх хурлаар хэлэлцэж магадлал гаргана.

   Харин хуулийн 7 дугаар зүйлд заасан хорих ялын хэмжээг тодорхойлохдоо тухайн этгээлийн үйлдсэн хэргийг зүйлчлэн ангилсан эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг үндэслэн тогоох нь зүйтэй.

   8.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн "в"-д заасан "хорих ял эдэлж байсан" гэдгийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойлгох нь зүйтэй.

   9.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн "г" заалтад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 146 дугаар зарлигийг хамааруулж ойлгоно. "Хорих ялаас өршөөгдөж буюу уучлагдаж суллагдсан" гэдэгт дээрх хоёр зарлигийн 1, 2 дугаар зүйлээр хорих ялаас бүрэн өршөөгдсөн, түүнчлэн 1984 оны 11 дүгээр сарын 25-наас хойш хорих ялаас уучлагдаж суллагдсан хүмүүсийг хамааруулан ойлгоно.

   10.1961 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хүмүүст өршөөл үзүүлэхдээ БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 45 дугаар тогтоолын хавсралтыг баримтлан БНМАУ-ын шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэгтэй харьцуулан шийдвэрлэж байвал зохино.

   11.Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн /1987 оны найруулгын/ 155 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр ял шийтгүүлсэн хүмүүсийг 125 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэг /"Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" БНМАУ-ын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулийн/-ээр ял шийтгүүлэгчидтэй адилтган үзнэ.

   Харин мөн хуулийн 128 ба 156 дугаар зүйлээр ял шийтгүүлэгчдийн хувьд гагцхүү дээрэмдэх үйлдлийн хохирол нь их хэмжээтэй бол мөн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй адилтган үзэж өршөөл үзүүлэхгүй болно.

   12.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хүмүүст хуулийн аль ч зүйлийн өршөөлийг үл хамааруулна.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ, Ц.ШАРАВДОРЖ