A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 02 дугаар сарын 22 өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

                                            БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

"БНМАУ-ын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолыг мөрдөн байцаах, шүүн таслах ажлын практикт зөв ойлгон нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хуулийн 3, 5 дугаар бүлэгт заасан тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсугай.

Нэг гэмт хэргийн давтан буюу үргэлжилсэн үйлдэл нь 1991 оны 2 дугаар сарын 1-ээс өмнө эхэлж үйлдэгдээд 1991 оны 2 дугаар сарын 1-нээс хойш төгссөн байвал тухайн үйлдлийг БНМАУ-ын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар зүйлчилж хариуцлага хүлээлгэж байсугай.
2.1987 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар тогтоосон ялын хэмжээ хуучнаараа боловч сонгон хэрэглэж болох өөр төрлийн хөнгөн ял /торгох ял/ бий болгосон нь ял хариуцлагыг хөнгөрүүлсэн тул буцаан хэрэглэж болохыг тайлбарласугай.
Гэхдээ сонгон авч хэрэглэж болох өөр төрлийн хөнгөн ял бий болгосон мөртлөө хорих ялын доод, дээд хэмжээ нэмэгдсэн байвал ял хариуцлагыг хүндрүүлсэн тул буцаан хэрэглэж болохгүйг заасугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ, Н.ТӨРБАТ