- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 287, 288 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
№ 26
Улаанбаатаp хот
БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 287, 288 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Цэpгийн албан хаагчдаас хаpуулын алба болон хилийн алба хаах жуpам зөpчих гэмт хэpэг нь тайван цагт улсын хил болон тодоpхой объектыг хамгаалах байлдааны үүpгийг тасалдуулдгааpаа нийгмийн хоp аюулааp их байдаг.
Энэ төpлийн гэмт хэpгийг таслан шийдвэpлэж байгаа шүүхийн пpактикийг судлан үзэхэд тухайн цэpгийн албан хаагч хаpуулын алба болон хилийн албаны үйл ажиллагааг эpхлэх бие бүpэлдэхүүнд албан ёсооp оpсон эсэх,уг албыг гүйцэтгэх жуpмыг тодоpхойлсон ямаp дүpэм, тушаал, заавpын аль заалтыг яаж зөpчсөн,тухайн үед ямаp эpх үүpэгтэй байсан, гэмт үйлдэл, эс үйлдэл нь учиpсан хохиpолтой шалтгаант холбоотой эсэх зэpэг асуудлыг гүйцэд тодpуулахгүй байх, хаpуулын албаны жуpам зөpчих явдлыг дотоод албан жуpам зөpчихөөс ялгахгүй байх зэpэг дутагдлууд гаpчээ.
Түүнчлэн хаpуулын албаны болон хилийн алба хаах журам зөpчих гэмт хэpгийг тухайн төpлийн зөpчлөөс яаж ялгах, "хүнд хоp уpшиг" гэдэгт юуг хамааpуулах, энэ гэмт хэpгийг үйлдэхдээ Эpүүгийн хуулиаp хамгаалагдсан бусад төpлийн нийгмийн хаpилцаанд халдсан тохиолдолд хэpгийг хэpхэн зүйлчлэх асуудлыг шийдвэpлэх талааp нэгдсэн ойлголт тогтоогүй байна.
БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 287, 288 дугаар зүйлийн заалтыг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэхийн тулд БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
Нэг.Эрүүгийн хуулийн 287 дугаар зүйлийн талаар тайлбарлах нь:
а/ харуулын бүрэлдэхүүнд томилогдож, үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч харуулын албаны журмыг зөрчсөн нөхцөлд л энэ гэмт хэргийн субъект /гүйцэтгэгч/ болохыг заасугай. Тухайлбал: байлдааны туг, цэргийн ба улсын объектыг хамгаалах, тэрчлэн сахилгын хорих байранд хоригдогсод болон сахилгажуулах анги, хорих байр, хорих колониудад байгаа ялтныг манах, тодорхой газарт хүргэх үүрэг гүйцэтгэхээр томилогдсон харуулын дарга, түүний туслагч, манаа халагч, харуулчид зэрэг БНМАУ-ын Зэвсэгт хүчний харуулын албаны дүрэм, түүний дагуу гарсан тушаал захирамжид заасан албан хаагчид энэ хэргийн субъект байж болно.
Энэ гэмт хэргийн гүйцэтгэгч нь гагцхүү харуулын бүрэлдэхүүнд томилогдсон цэргийн албан хаагч байх бөгөөд харин зохион байгуулагч, хатгагч, хамжигч зэрэг бусад хамтран оролцогчид нь уг бүрэлдэхүүнд ороогүй боловч тухай харуулаар алба хаах журмыг нь зөрчүүлэхээр санаатай үйлдэл хийсэн цэргийн албан хаагч энгийн хүмүүс ч байж болно. Жишээ нь энгийн хүн цэргийн ангийн цагийн манаачийг харуулын албаны үүргээ хэрхэн зөрчих талаар нь ятгаж харж байгаа объектоос нь хамтран хулгай хийвэл энэ нь улсын өмч хулгайлсан хэрэг төдийгүй харуулын албаны журам зөрчихөд ороцсон хэрэг болж, Эрүүгийн хуулийн 123-р зүйл ба 16-р зүйлийг журамлан 287-р зүйлээр давхар зүйлчлэхэд тохиолдол гарч болох юм.
б/ энэ гэмт хэрэг нь санаатай болон болгоомжгүй зэрэг гэм буруугийн аль ч хэлбэрээр илэрч болох бөгөөд харуулын албаны дүрмээр хориглосон үйлдэл хийх, эсхүл уг дүрмээр ногдсон үүргээ биелүүлэхгүй байх зэрэг үйлдэл, эс үйлдэл идэвхгүй байдлын алинаар нь ч гарч болохыг тайлбарласугай. Ийм учраас тухайн цэргийн албан хаагч харуулын бүрэлдэхүүнд томилогдсон эсэх, тэр хэрэг харуулын албыг гүйцэтгэх үед гарсан эсэх, харуулын албан гүйцэтгэх журмыг тогтоосон дүрэм, тушаал, захирамжийн чухам ямар заалтыг гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэл эс үйлдлийн алинаар нь хэрхэн яаж зөрчсөн ба түүнээс учирсан хор уршгийн хэр хэмжээг сайтан тогтоосон байх шаардлагатай.
в/ Харуулын албан журам зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн шинж байдлыг харгалзан ялимгүй гэж үзвэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сахилгын арга хэмжээ авахуулах, эсхүл гэмт хэрэг гэж үзэж 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах, түүнчлэн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчлэх асуудлыг тухайн гэмт хэрэг тус бүрийн шинж, хор уршиг, түүнд нөлөөлсөн нөхцөл шалтгаан, хэрэгтний хувийн байдлыг харгалзан нэг бүрчлэн шийдвэрлэж байсугай.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хөнгөрүүлэх нөхцөл байдал" гэдгийг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35-р зүйлийг удирдлага болгох бөгөөд харуулын албаны журам зөрчсөн шинж, хамгаалж байгаа объектын онцгой чухал байдал, харуулчны дадлага туршлага, алба хааж ирсэн байдал, хэрэг гарсан нөхцөл шалтгаан, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзах шаардлагатай.
Хэрэв "хөнгөрүүлэх нөхцөл байдал" байна гэж үзвэл түүнийгээ тодорхой зааж, ЭБШ хуулийн 8-р зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 287-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар БНМАУ-ын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулахаар шилжүүлж байсугай.
287-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хүнд хор уршиг" гэдэгт харуулын албаны үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчаас уг үүргээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/-тэй шалтгаант холбоо бүхий, харж хамгаалж байгаа тухайн объектод бодитой учирсан хохирлыг хамааруулж ойлгосугай. Энэ нь тайван цагт црэгийн ангийн харуулын харж хамгаалж буй бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, байлдааны бэлэн байдалд хор хохирол учрах, сум, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис цөөн бусаар алдагдах, эсхүл цөөн алдагдсан нь хор хохирол учруулсан байх, хүнс, хувцас, эд хогшил зэрэг хэрэглээний зүйлд буюу улсын өмчид 10 мангаас дээш төгрөгийн хохирол учрах, улсын болон цэргийн нууц задрах, сахилгын хорих байр, сахилгажуулах анги, урьдчилан хорих байр, хорих колонийн хоригдогсод болон ялтан оргох зэрэг хэлбэрээр тус тус илэрч болохыг тайлбарласугай.
Энэхүү "хүнд хор уршиг нь" илрэх хэлбэрийн хувьд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгтэй адил хэлбэртэй байж болох боловч гагцхүү хор аюулын хэр хэмжээгээр түүнээс илүү бөгөөд бодитой учирсан байдаг шинжээрээ ялгагдана.
Хэрэв бодит хохирол гараагүй буюу шинж чанар, хэмжээгээрээ "хүнд хор уршиг" гэж үзэхээргүй бол энэ зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчлэнэ.
г/ хэрэв хэрэгтэн этгээд харуулын албаны журам зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэрэг үйлдсэн байвал тухайн тохирох зүйлээр нь давхар зүйлчилнэ. Тухайлбал,
Харуулын албаны үүрэг гүйцэтгэж байхдаа чөлөөгүй явах, анги байраа орхих, оргон зайлах, биедээ гэмтэл учруулах буюу өөр арга хэрэглэн цэргийн албанаас зайлсхийх нь харуулын албаны журам ба цэргийн албаны журмын аль алинд нь халдсан гэмт хэрэг тул 287-р зүйлээс гадна 277, 278, 279, 281-р зүйлийн аль тохирохоор давхар хариуцлага хүлээлгэнэ.
Түүнчлэн харуулын албаны бүрэлдэхүүнд томилогдсон албан хаагч өөрийн харж хамгаалах ёстой объектоосоо хулгай хийсэн буюу урьдчилан тохирч уг хэрэгт оролцсон бол харуулын алба хаах журам зөрчсөн гэмт хэргээс гадна улсын өмч хулгайлж ашиглан шамшигдуулсан гэмт хэргээр /Эрүүгийн хуулийн 287-р зүйлээс гадна 123-р зүйлийн тохирох хэсгээр/ давхар зүйлчлэгдэнэ.
Харуулын бүрэлдэхүүнд орсон албан хаагч өөрийн харж хамгаалах учиртай объектоосоо галт зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан шамшигдуулбал 287-р зүйлийн 3 дахь хэсгээс гадна 245-р зүйлээр зүйлчлэнэ. Харин харуул өөрийн зэвсгийг ашиглан шамшигдуулбал 287-р зүйлийн 1 дэх хэсэг ба 245-р зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэнэ.
Харуулын бүрэлдэхүүнд орсон албан хаагч цэргийн дүрмийн бодитой халдлага довтолгооны үед зэвсэг хэрэглэх тухай заалт зөрчсөнөөс, түүнчлэн санаатай үйлдлээр гадны хүний амь насыг хохироосон буюу гэмтээсэн байвал уг хэргийг 287-р зүйлийн 1 дэх хэсгээс гадна иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр авхар зүйлчлэнэ. Гэхдээ тухайн харуулын үүрэгт эдгээр хүмүүсийг хамгаалах асуудал ороогүй байсан нөхцөлд ингэж зүйлчлэнэ.
Харин харуул зэвсэгтэй харьцах журам зөрчих буюу харуулын үед зэвсэг хэрэглэх талаарх дүрмийн заалт зөрчсөнөөс өөрийн харж хамгаалах ёстой хүмүүсийнхээ амь насыг хохироох буюу гэмтээвэл 287-р зүйлийн 3 дахь хэсэг ба иргэдийн амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тохирох зүйлээр давхар зүйлчлэнэ. Тухайлбал, харуулын байрны үүдэн дэх цагийн манаач харуулчиддаа ийм хохирол учруулбал дээр дурдсанаар зүйлчлэх бөгөөд учир нь уг цагийн манач нь харуулын байрыг төдийгүй тэнд байгаа харуулчдыг хамгаалах үүрэгтэй байдаг.
Харуулын алба хаах журам зөрчих явдалтай холбоогүйгээр бусдлыг алсан буюу гэмтээсэн байвал тухайн тохирох зүйлээр нь зүйлчилнэ.
Хэрэв харуул зэвсэгтэйгээ болгоомжгүй харьцсаны улмаас хамгаалж байгаа объектдоо хохирол учруулбал /буу алдсаны улмаас агуулах шатах, машин техник, эд хөрөнгө эвдэр гэмтэх зэрэг/ 287-р зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэнэ.
"Харуулын үед зэвсэг хэрэглэх талаарх дүрмийн заалт зөрчих", "зэвсэгтэй харьцах журам зөрчих" хоёрыг ялгаж ойлгох шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой. Үүний эхний харуулын үед зэвсэг хэрэглэх дүрмийн заалт зөрчсөн тохиолдолд урьд дурдсанчлан харуулын албаны журам зөрчсөн ба иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж давхар зүйлчилж болно. Харин хоёр дахь /зэвсэгтэй харьцах журам зөрчсөн/ тохиолдолд харуулын бүрэлдэхүүнд орсон албан хаагч уг үүргээ шууд шүйцэтгээгүй үедээ ямар ч цэргийн албан хаагч зэвсэгтэй харьцахдаа мөрддөг нийтлэг журам зөрчиж хуульд тухайн заасан хохирол учруулбал Эрүүгийн хуулийн 284-р зүйлээр, харуулын үүргээ гүйцэтгэх явцдаа зэвсэгтэй харьцах журам ба харуулын албаны журмыг нэгэн зэрэг зөрчиж хуульд заасан хохирол учруулбал 284-р зүйл ба 287-р зүйлээр давхар, дээрх журмуудын аль алиныг зөрчсөн боловч 284-р зүйлд заасан хохирол бодитой учруулаагүй бол 287-р зүйлээр тус тус зүйлчлэгдэж болох талтай учраас энэ асуудлыг тодорхой хэсэг бүр дээр ялгамжтай авч үзэж шийдвэрлэж байсугай.
Харуулын бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг бүр энэ зүйлээр зүйлчлэгдэх албагүй бөгөөд тэдгээрээс зөвхөн харуулын албаны журам, түүний дагуу гарсан тушаал, захирамжийг зөрчсөн үйлдэл нь 287-р зүйлээр зүйлчлэгдэж, харин харуулын албыг гүйцэтгэх журамтай холбоогүй асуудлаар даргадаа захирагдахгүй байх, тушаал биелүүлэхгүй байх, доромжлох зэргээр цэргийн албан хаагчид хоорондоо харьцах дүрмийн заалт зөрчсөн гэмт хэргүүдийг үйлдэх нь энэхүү тогтоолоор тайлбарлаж байгаа зүйлийн гэмт хэрэг болохгүй учраас цэргийн албан хаагчид бие биетэйгээ харьцах журам зөрчсөн гэмт хэргийн бусад тохирох зүйл хэсгээр зүйлчилж байсугай.
Цэргийн дарга /захирагч/ албан тушаалтан харуулын албаны журмыг хэрэгжүүлэхтэй холбоогүйгээр өөрийн ерөнхий албаны эрх мэдэл албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, биелүүлэхгүй байх буюу хайнга хандвал энэ тогтоолоор тайлбарлаж байгаа гэмт хэрэг болохгүй бөгөөд тодорхой нөхцөлд цэргийн албан тушаалын гэмт хэрэг байж болохыг заасугай.
Хоёр.Эрүүгийн хуулийн 288-р зүйлийн талаар тайлбарлах нь:
а/ улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд томилогдож, хил хамгаалах үүргээ гүйцэтгэж байхдаа уг албыг хаах журмыг зөрчсөн хийлийн цэргийн албан хаагч энэ хэргийн субъект байх ёстойг заасугай.
Хилийн цэргийн отряд, застав, бусад байгууллагад алба хаадаг боловч хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд ороогүй цэргийн албан хаагчид энэ хэргийн субъект болохгүй.
б/ энэ гэмт хэрэг нь гэм буруугийн аль ч хэлбэрээр, үйлдэл, эс үйлдлийн алинаар нь ч гарч болохын тайлбарласугай. Иймд хэргийн байдлыг бүрэн гүйцэт тогтоож, хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон тухай албан хаагчаас хил хамгаалах албаны журмыг тогтоосон хууль, дүрэм, тушаалын аль заалтыг хэрхэн яаж зөрчсөн болон түүнээс болж ямар хохирол гарсныг ялын төлөвлөгөө, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд зааввал зааж байвал зохино.
в/ энэ зүйлийн 3 дахь хэсгийн "хүнд хор уршиг" гэдэгт хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон албан хаагчаас уг үүргээ гүйцэтгэх явцдаа хилийн алба хаах журмыг зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/-тэй шалтгаант холбоотойгоор буй болсон бөгөөд улс орны гадаад аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд бодитой учирсан хохирлыг хамааруулан ойлгож байсугай. Тухайлбал, хил зөрчигч этгээд улсын хил нэвтэрч хохирол учруулах, түүнчлэн хилийн харуул, засватуудад халдан хохирол учруулах зэрэг тохиолдол байж болно.
Хэрэв учирсан хохирол нь улс орны гадаад аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалтай холбоогүй бол хилийн алба хаах журам зөрчсөн явдлыг Эрүүгийн хуулийн 288-р зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх бөгөөд уг хохирол нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол тэр зүйл хэсгээр нь давхар зүйлчилнэ. Тухайлбал, улсын хил хамгаалах үүрэг гүйцэтгэх явцдаа уг албыг хаах журам ба зэвсэгтэй харьцах журмыг нэгэн зэрэг зөрчиж цуг явсан албан хаагчийнхаа амь, бие эрүүл мэндэд хохирол учруулбал 288-р зүйлийн 1 дэх хэсгээс гадна 284-р зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх