- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН ЭРYYГИЙН ХУУЛИЙН 37, 38 ДУГААР ЗYЙЛИЙГ ШYYН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1989 оны 03 дугаар сарын 30 өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
БНМАУ-ЫН ЭРYYГИЙН ХУУЛИЙН 37, 38 ДУГААР ЗYЙЛИЙГ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Эpүүгийн хуулийн дээpх заалтуудыг шүүн таслах ажлын пpактикт үндсэндээ зөв хэpэглэж байгаа боловч алдаа гаpгах явдал бүpэн аpилаагүй байна.
Юуны өмнө хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн гэм буpуутай этгээд нь нийгэмд учpуулах хоp аюулыг ихэсгэж, хувийн шинж чанаpааp аюултай болохоо хаpуулж байгааг тэp болгон гүйцэд үнэлж ял шийтгэлийг ялгамжтай, зөв тохиpуулан оногдуулж чадахгүй, заpим үед хөнгөн талыг баpьж байгааг тэмдэглэх хэpэгтэй. Хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн этгээдэд нэг таслан шийдвэpлэх тогтоолооp ял нэгтгэж оногдуулах,хэд хэдэн тогтоолооp оногдуулсан ялыг нэгтгэхийн заpчмын ялгааг бүpэн ойлгохгүй хооpонд нь хутгах,гэм буpуутай этгээдийн үйлдсэн хэpэг нэг бүpийн нийгмийн хоp аюулын шинж чанаp, түүний хувийн байдлаас үзэхэд ял шийтгэлийг нэмж нэгтгэвэл зохих атал багтаах жуpам хэpэглэх, таслан шийдвэpлэх тогтоол гаpахаас өмнө үйлдсэн гэмт хэpэг илэpч түүнд эpүүгийн хуулийн 38 дугааp зүйлийн 3 дахь хэсгийг жуpамлан ял оногдуулах ёстой байхад Эpүүгийн хуулийн 38 дугааp зүйлийн 1 дэх хэсгийг жуpамлан өмнөх тогтоолооp оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэгтгэх жуpам баpимтлах, хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн этгээдэд нэг таслан шийдвэpлэх тогтоолооp буюу Эpүүгийн хуулийн 37 дугааp зүйлийн 3 дахь хэсгийг жуpамлан ялыг нэмж нэгтгэхдээ уг этгээдэд ял шийтгэж байгаа Эpүүгийн хуулийн зүйл, хэсэгт зааснааp оногдуулж болох тэp төpлийн ялын дээд хэмжээнээс хэтpүүлэх, хэд хэдэн зүйлээp ял оногдуулсан атлаа нэгтгэхгүй оpхих, эсхүл ял төлөвлөсөн эpүүгийн хуулийн зүйл, хэсэг бүpээp ял оногдуулахгүй эдлэх ялын хэмжээг шууд тогтоох, хаpьцуулан тооцож ялыг нэгтгэх буюу тус тусад нь ял эдлүүлэх жуpмыг гажуудуулах зэpгээp хуулийн заалтыг буpуу хэpэглэх зөpчил цөөнгүй гаpч байна.
Түүнчлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд эpүүгийн хуулийн дээpх заалтыг анхан шатны шүүхээс хэpхэн зөв хэpэглэж байгааг сайтаp хянаж, гаpгасан алдаа зөpчлийг тухай бүp нь бүpэн илpүүлэн аpилгаж чадахгүй байна.
1.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх буюу шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг санаатай үйлдэх нь ихэнх тохиолдолд гэмт үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанараас гадна гэм буруутай этгээдийн хувийн байдлыг илэрхийлдгийг сайтар анхаарч гэм буруугийн хэр хэмжээ, нийгэм, иргэдэд учруулсан хор уршгийн байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж гэмт үйлдэл бүрт тохирсон ял оногдуулж, ялын хөнгөнийг хүндэд багтаах буюу нэмж нэгтгэх замаар жинхэнэ эдлэх ялыг тохируулан оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийн заалтыг гарцаагүй зөв хэрэглэж ажиллахыг нийт шүүхэд заасугай.
2.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд буюу хэд хэдэн тогтоолоор ял нэгтгэн оногдуулах журмыг эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл болон нэг зүйлийн өөр өөр хэсэгт заасан тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэрэг бүрийн тухайд гэм буруутай этгээдэд оногдуулсан янз бүрийн төрөл, хэмжээний ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтооход хэрэглэнэ. Гэмт хэрэг нэг бүрийн тухай гэм буруутай этгээдэд ял оногдуулсны дараа жинхэнэ эдлэх ялыг тогтоох журам нь үндсэн болон нэмэгдэл ялын аль алинд хамаарна.
3.Шүүх хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл ялын зарим хэсгийг буюу бүгдийг нэмж нэгтгэх журмыг нэг төрлийн болон өөр өөр төрлийн аль ч хэлбэрийн ялын тухайд хэрэглэж болно. Ялыг төрлийн хувьд алийг хүнд, алийг хөнгөн гэж үзэх асуудлыг Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарааллаар тодорхойлно.
4.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах журмын тухай Эрүүгийн хуулийн талаар дараах тайлбарыг өгсүгэй.
5.Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн тогтоож эдлүүлэх тухай Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийг зөв хэрэглэхэд дараах тайлбарыг өгсүгэй:
6.Гэмт этгээд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа өөр өөр төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулахдаа эхлээд сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэгтгээд дараа нь таслан шийдвэрлэх тогтоолуудаар оногдуулсан ялыг нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.
7.Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял нэгтгэн оногдуулах зарим тохиолдолд сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял нь түүнд оногдуулж болох тухайн төрлийн ялын дээд хэмжээгээр тогтоогдсон буюу онцгой ял-цаазаар авах ял оногдуулсан бол өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдлэх ялаас үлдсэн хэсгийг нэмж нэгтгэх боломжгүй тул энэ тухай шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой дурдаж хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах журмаар шийдвэрлэвэл зохино.
8.Таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө болон хойно үйлдсэн өөр гэмт хэрэг шүүхийн тогтоол гарсны дараа илэрвэл Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг тус тусын агуулгаар нь давхар хэрэглэж ялыг нэгтгэнэ. Ийм тохиолдолд эхлээд 37 дугаар зүйлээр, эцэст нь 38 дугаар зүйлээр ял нэгтгэх асуудлыг шийдвэрлэх ёстой.
9.Хэрэв илэрсэн гэмт хэргүүд нь таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө болон дараа үйлдэлтэй боловч эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсгээр зүйлчлэгдэж байгаа бол Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэгтгэнэ.
10.Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлүүдийг хэр зөв хэрэглэж байгаад байнга хяналт тавьж шүүхээс эдлүүлэхээр тогтоосон ял нь гэм буруутай этгээдийн үйлдсэн хэрэг бүрийн нийгмийн хор аюул, шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд хэрхэн нийцэж байгаад анхаарч илэрсэн зөрчлийг тухай бүр нь илрүүлж арилган цаашид дахин гаргуулахгүй байх талаар хуульд заасан арга хэмжээ авч байх үүргээ улам дээшлүүлэн ажиллавал зохино.
11.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг журамлан ял нэгтгэхдээ гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ял тохироогүй буюу хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах, ялын заримыг болон бүгдийг нэмж нэгтгэх, үлдсэн ялыг багтаах зэргээр хуулийн заалт зөрчсөн бол давж заалдах болон хяналтын шатны шүүх нь таслан шийдвэрлэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээний дотор өөрчлөн зөвтгөж болно.
12.Анхан шатны шүүх 38 дугаар зүйлийг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг бүгдийг буюу заримыг нэмэх ёстой байтал түүнийг шинээр оногдуулсан ялд багтаасан тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэв хуульд харшлахгүй бол сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх замаар 38 дугаар зүйлийн заалтын дагуу өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг бүгдийг буюу заримыг сүүлчийн ял дээр нэмж нэгтгэн зөвтгөж болохыг тайлбарласугай.
13.Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэрэв хуулийн үндэслэлтэй бол гэм буруутай этгээдийн ял шийтгүүлсэн хүнд ялтай хэргийг хөнгөн ялтай хэд хэдэн зүйл болгон өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийг журамлан ял нэгтгэж болох бөгөөд жинхэнэ эдлүүлэхээр тогтоосон ял нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хүнд байж болохгүйг заасугай.
14.Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийн заалтыг Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд зөв хэрэгжүүлж, энэ тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд даалгасугай.
БНМАУ-ЫН ДЭЭД ШYYХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БYГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПYРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
